Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/10

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгч Ю.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 183 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/444 дүгээр захирамжаар прокурорт буцааж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ДШМ/1103 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэргийг хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 06 дугаартай хялбаршуулсан журмаар дахин яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2205021450190 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суудаг,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ю.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.ийг 2022 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 00 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газар болон 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн орчим "" амралтын газрын арын уулын ойролцоо хардалтын улмаас газар унагааж толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч С.ийн мэдүүлэг /хх-10-11/, гэрч С.ийн мэдүүлэг /хх-16/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8468 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-24-25/, шүүгдэгч Ю.*******ийн мэдүүлэг /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-37/, хохирогч С.ийн гаргасан хүсэлт /хх-55/, шүүгдэгч Ю.*******ийн гаргасан хүсэлт /хх-56/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч  Ю.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажлын газрын хүмүүстэйгээ амралтад явсан. Тэр өдөр бүгд архи уусан. Шөнө 00 цаг 30 минутад босоход эхнэр хажууд байхгүй байсан. Гэр бүлийн хүнээ хайгаад гартал ажилтан н.тэй тэврэлдэж, үнсэлцээд зогсож байгааг нь хараад уур хүрээд цохисон. 01 дүгээр 05-ны өдөр мөн уур хүрээд өшиглөж, цохисон. Манай эхнэрийн н.тэй мессежээр харилцаж байсан дуудлага, мессежний жагсаалт, дуудлагын жагсаалт, мөн баазад байхдаа эхнэрийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, өөр хүнтэй байшин руу хамт ороод гарч байсан зэрэг камерын бичлэг байгаа. Гэхдээ тухайн үедээ эхнэртэйгээ ярилцаад үр, хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад гаргаж өгөөгүй, өмнө нь энэ талаар яриагүй, мөрдөн байцаагчдаа ч хэлээгүй. Одоо бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ю.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Ю.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.ийг 2022 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 00 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газар болон 2022 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн орчим "" амралтын газрын арын уулын ойролцоо хардалтын улмаас газар унагааж толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.1 Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ю.*******ийн өгсөн: “...би шөнө 00 цагийн үед сэртэл манай эхнэр С. байшиндаа байхгүй байхаар нь би байшингаас гараад эхнэрээ хайсан, ингээд би байшингийнхаа араар явж байтал С. бага зэргийн согтолттой, харуул тэй хоорондоо тэврэлдэж үнсэлдсэн байдалтай байхыг нь хараад тэсэлгүй уур хүрээд С. рүү дайрч түүнийг цохиж, зодох болсон юм. Тухайн үед С.ийг нүүр, толгой руу нь гараараа цохиж, газар унагаан хөлөөрөө бие рүү өшиглөтөл С. надаас зугтаагаад яваад өгсөн. Өглөө үүрээр 04 билүү 05 цагт би сэрээд байшингаас гартал С. манай амралтын газрын хойд хадан дээр байхаар нь бас тэсэлгүй уур хүрээд түүнийг очоод нүүр рүү цохиж унагаагаад хөлөөрөө бие рүү нь өшиглөж биед нь халдсан.” гэх мэдүүлэг /хх-36/

1.2. Мөрдөн байцаалтад хохирогчоор С.ийн өгсөн: "...Би 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр , "" амралтын газар ажилчидтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн юм. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад би унтаж амрахаар өөрийнхөө байрладаг байшин руу манай ажилчин тэй алхаад явж байтал согтуудаа намайг тэврээд авсан тэгсэн үүнийг тухайн үед амралтын газар байсан манай нөхөр Ю.******* харчхаад уурлаж "та хоёр хэзээнээс эхэлж ингэж завхайрч байгаа юм" гээд шууд намайг газар унагаагаад миний толгой, нүүр рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон... 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр архи уусан байсан, маргааш өдөр нь бас архи уучхаад унтчихсан юм. Тэгээд шөнө дунд угтаж сэрээд намайг байшиндаа байхгүй болохоор нь гарч хайж явж байгаад надтай таарсан. Би өглөө үүрээр 05 цагийн үед л байх хүүхдүүдээ авах гээд Улаанбаатар хот руу явах гээд арын уул хавьцаа манай амралтын газрын дэргэд хадтай уул байдаг юм/ зогсож байсан чинь арай тайвшраад унтсан манай нөхөр Ю.******* буцаж сэрээд над дээр хүрч ирээд "чи тэйгээ үнсэлцээ биз дээ" гэж хэлээд дахиад намайг үсдэж газар унагаагаад толгой, нүүр рүү гараараа цохиж өшиглөсөн юм.” гэх мэдүүлэг, /хх-16/

 

1.3. Мөрдөн байцаалтад гэрчээр С.ийн өгсөн: “...Би гэртээ байж байхад 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр над руу манай төрсөн дүү С.ийн нөхөр Ю.******* дугаарын утсаар залгаад "энэ янхан дүүгээ ирж ав, би байвал энийг чинь алчих гээд байна, манаачтайгаа явалдсан байна" гэж хэлээд утсаа тасалсан. Би тэр өдөр ны нэртэй амралтын газарт ажиллаж байгаа өөрийн дүү дээр очиход нүүр нь зулгараад хавдсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг, /хх-16/

 

1.4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8468 дугаар “...С.ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-24-25/

 

1.8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/

 

1.9. Шүүгдэгч Ю.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-49-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар

 гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч...Яллагдагч Ю.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.ийг 2022 оны 06 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 00 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газар болон 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн орчим "" амралтын газрын арын уулын ойролцоо хардалтын улмаас газар унагааж толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ю.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр  зүйлд заасан согтуурсан мансуурсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэм бураагаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрхэлсэн тодорхой ажилтай хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тогтсон орлоготой гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон прокурортой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан зэргийг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ дурдсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ю.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч С.ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ю.******* нь хохирогч С.ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, дээд уруулд цус хуралт, баруун өвдөг, дээд уруулд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8468 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ю.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ю.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ю.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.т бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Ю.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Ю.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ю.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ю.******* нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бадамрагчаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ