| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Хохирогч Д.*******,
Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч С.*******т холбогдох эрүүгийн 2207000000235 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, "*******" ХХК-ний ******* ажилтай, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
овгийн гийн ******* //.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.******* нь хохирогч Д.*******ын эзэмшлийн ""-ны интернэт банканд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн болон хохирогч Д.*******ын эзэмшлийн гар утсаар байнга хууль бусаар нэвтэрч, хадгаламжийн дансны мэдээлэлтэй танилцаж улмаар хохирогч Д.*******ын эзэмшлийн ""-ны интернэт банканд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байнга нэвтрэн дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас нийт 4,399,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн эзэмшлийн "Худалдаа хөгжлийн банк"-ны тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс А.ын мэдүүлэг /хх-32/, нд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг, гэрч Т.гийн мэдүүлэг /хх-92-97/, дансны хуулга /хх-41-42/ зэрэг баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: С.*******ийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-77/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-76/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-74/, ял шийтгэлийн тодорхойлолт /хх-70/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Улсын яллагч Д.Аянагүл нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч С.******* нь 2022 оны 09-р сарын 12-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн хооронд хохирогч Д.*******ын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж түүний ны мэдээлэлтэй хууль бусаар танилцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж тогтоогдож байна. Улмаар тухайн цаг хугацаанд ны хохирогч Д.*******ын эзэмшлийн дугаар данснаас, түүний хадгаламжаас хадгаламж барьцаалсан зээл авч хохирогч Д.*******ын мөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******од 4,514,899 төгрөгийн хохирол учирч хадгаламж барьцаалсан зээлийн хүү 93,255.52 төгрөгийн хохирол хор уршиг учирсан. Нийт 4,608,154 төгрөгийг С.*******өөс гаргуулж хохирогч Д.*******од олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар кибер гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагчийн зүгээс яллаж байгаа. Хэдийгээр хохирогч Д.******* нэвтрэх нэр, нууц үгээ С.*******т хэлсэн ч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар орох эрхийг нь өгөөгүй тул энэ үйлдлийг тусдаа бие даасан гэмт хэрэг гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.******* ах нь манай ээжийн эгчийн нөхөр. Би гэр бүлээсээ салаад Д.******* ахын гэрт амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд тухайн үйл явдал болсон ба Д.******* ахын интернэт банк руу зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн. Өөрөө бүрэн ашиглаж чаддаггүй болохоор надад нууц үг, нэвтрэх нэрээ хэлж байр, цахилгаан, ус, зурагт зэрэг төлбөрүүдээ төлүүлэхээс гадна хадгаламжийн данс руугаа мөнгө хийлгэдэг байсан. Би 7 сараас 10 сар хүртэл Д.******* ахын гэрт амьдарсан. Энэ хугацаанд байр, усны мөнгөө надаар дамжуулан төлдөг байсан. Сардаа 1-2 удаа. Би гэр бүлээсээ салсан болохоор амьдралын шаардлагаар мөнгөний хэрэг гарсан. Д.******* ахад тэтгэвэрийн данс, хадгаламжийн данс, өмнө нь зээл авч байсан зээлийн данс гэсэн нийт 3 данс байдаг. Хадгаламж барьцаалсан зээлийг өмнө нь зээл авч байсан данс руу шилжүүлж өөрийн данс руу авсан. Тэгэхэд 4,449,000 төгрөг аваад хаагаад дахиад 4,070,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь дахин 90,000 төгрөгийн зээл авсан... ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийн хувьд хохирогчийн гуйлтын дагуу интернэт банкийг ашиглаж байр, усны мөнгийг нь төлдөг байсан тэрнээс хакердаж хууль бусаар нэвтэрсэн үйлдэл байхгүй гэдэг. Тиймээс уг үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл хэмээн үзэж байна. Мөн хохирол төлбөрийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Д.*******ын интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь мэдэх үйлдэл нь хулгайн үйлдэл гэж үзэж байна...” гэв.
Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...С.******* нь манай гэрт амьдарч байсан. Эхнэр, хүүхдээсээ салсан, ажилгүй байсан тул манай эхнэр хажуудаа авч гэртээ байлгамаар байна гэсэн. Би 1979 онд барилга дээр ажиллаж байгаад гэмтсэн. Юмыг мартаж, санадаг. 8 сард эмчилгээ хийлгэж эмнэлгээс гараад интернэт банкныхаа нууц үг, нэвтрэх нэрийг санадаггүй, барагцаа бол байгаад байдаг. Тэгээд С.*******ийг утсан дээр ажиллаад сурчихсан болохоор нь интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг хэлж 8 дугаар сард байр, ус, тог, зурагтны мөнгөө төлүүлсэн. Мөн 9, 10 сарын төлбөрийг би өөрийн дансаар төлсөн. Дулааны мөнгийг контор дээр нь очиж төлөөд байрны болон тогны мөнгийг дансаар шилжүүлсэн. Өөрт нь итгэсэн итгэлийг минь алдаж 9 сараас мөнгө авч эхэлсэн байдаг. Би энэ тухай 10 сард мэдсэн. Яагаад гэвэл 9 сард мөнгө хийгээгүй. Тэгсэн хадгаламж барьцаалсан зээл авсан байна гэхэд нь би гайхаад С.*******өөс асуухад. С.******* “өө би мэдэхгүй” гэж хэлсэн. Маргааш нь би банк ороод асуухад таны мөнгийг интернэт банкаар авсан байна гэдэг. Тэгээд би ямар хүн яаж авсан байна гэхэд худалдаа хөгжлийн банкны тэд гэсэн дугаартай Г-ээр эхлээд Р-ээр төгссөн доороо гэсэн нэртэй данс байна. Энэ данс руу та мөнгөө шилжүүлсэн байна гэдэг. Худалдаа хөгжлийн банк ороод асуухад хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хэлэх боломжгүй шаардлагатай бол та манай банкны лавлах руу хандана уу гэдэг. Лавлах руу залгаад асуухад овогтой ******* гэдэг хүний данс гээд гараад ирсэн. Өөрт нь хэлэхэд үгүй би биш гэдэг. Тэгвэл би цахим гэмт хэргийн цагдаад хандлаа шүү гэхэд тэг тэг гэсэн. Тэр дор нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Үүний дараагаар хэргээ хүлээн зөвшөөрөөд би таны мөнгийг 12 сар гэхэд талыг нь үлдсэн мөнгийг нь 01 дүгээр сарын сүүл гэхэд бүрэн төлнө гэдэг ч одоогоор надад төлөгдсөн ямар нэгэн зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.******* нь 2022 оны 08 дугаар сард хохирогч Д.*******ын зөвшөөрлөөр түүний ""-ны интернэт банкинд нэвтэрч тоот данснаас Налайх дүүргийн 5 дугаар хорооны 78 дугаар байрны 55 тоот орон сууцны ус, цахилгааны төлбөрийг төлөх явцдаа интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж, мөн оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас нийт 4,608,150 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн эзэмшлийн "Худалдаа хөгжлийн банк"-ны тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан болох нь:
1.1 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ийн өгсөн: “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.*******ын Самсунг маркийн гар утаснаас ны интернэт банканд Налайх дүүргийн Гордокт байх *******ын гэрт байхдаа түүнд хэлэлгүй нэвтэрч 4.049.000 төгрөгийн зээл авч шууд Худалдаа хөгжлийн банкны дугаартай данс руу шилжүүлж авсан. Уг мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Дараа нь гэх хүнээр зээлээ хаалгаж, дахин Д.*******ын хадгаламжийг барьцаалж 4.309.000 төгрөгийн зээл авсан, энэ үйлдлийг хийхэд би өөрийн ажил Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах Модны-2-т байдаг ажлын байран дээрээ байж байгаад оройн нь Налайх дүүрэгт байх Д.******* ахын гэрт очсоны дараа д 4.200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт байдаг дэлгүүрт орж *******ын данснаас 5,040 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний 73.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг Д.******* ахын данс руу шилжүүлж өгөөд буцаагаад 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 90.000 төгрөгийн онлайн зээл авсан ба энэ үед ******* ахын гэрт байхдаа өөрийнх утаснаас интернэт банк руу нэвтэрч авсан. Тэгээд хамгийн сүүлд хэзээ нэвтэрснээ санахгүй байна гэхдээ Д.******* ахын утаснаас Налайх дүүрэгт байрлах гэрт нь байхдаа нэвтэрч орсон. Миний бодлоор 5,700,000 төгрөгийн мөнгөн дүн болсон гэж үзэж байна. Би одоогоор барагдуулсан зүйлгүй, 2023 оны 01 дүгээр сард багтааж буцаан өгөхөөр тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66,67 дугаар тал/
1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.*******ын "...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ны хагацаатай хадгаламждаа 100,000 төгрөг хийх гээд интернэт банкруугаа ортол зээл олгов гэсэн мэдээлэл байхаар нь анд очиж уулзахад "2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр интернэт банкаар хадгаламж барьцаалсан 4.049.000 төгрөгийн зээл авсан байна. гийн ******* гэх хүний Худалдаа хөгжлийн банк руу 2.000.000, 2.049.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн байна" гэж хэлсэн. Би ны интернэт банкруугаа орохдоо манай гэрт амьдардаг манай эхнэрийн хамаатан гийн ******* гэдэг залуугаар мэдэхгүй зүйлээ асууж оруулдаг байсан. Би тэр залууг зээл авсан байна гэж очиж уулзахад "би зээл аваагүй, надад Худалдаа хөгжлийн банкны данс байхгүй" гэж хэлсэн. Би учраа олохоо байгаад цагдаагийн байгууллагад хандаж байна. Нийт 5.700.000 төгрөг алга болсон" гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ын "...Би хувиараа ажил хийхээс гадна фейсбүүкэд "зээл чөлөөлнө" гэсэн утгатай зар байршуулж, иргэний зээлийг хаах мөнгө зээлж, тэр даруй нь буцааж зээлийг нь авхуулж, мөнгө нэмж буцаан авдаг ажил хийдэг юм. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр над руу нэг залуу зарын дагуу ярьж "хадгаламж барьцаалсан зээл хаагаад буцааж авах гэсэн юм" гэж ярьсан. Би тэр даруйд нь ажлынх нь гадаа буюу Модны 2-ын голын замд байрлах "*******" ххк-ны Дата центр байдаг 1 давхарт нь очиж уулзсан. Тэр залуу надад хэлэхдээ ны хадгаламж барьцаалсан зээлийн төлөх хугацаа нь тулсан байна, зээлээ хаагаад буцааж зээл аваад мөнгийг чинь өгье гээд гэсэн ******* гэх нэртэй төрийн банкны данс руу 11:00 цагт 4.070.000 төгрөгийг "Стати" гэсэн утга бичиж би өөрийн дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн. Тэр даруй нөгөө залуу интернэт банкаараа зээлээ хаагаад буцаан хадгаламж барьцаалсан зээл авч миний данс руу 4.200.000 төгрөгийг гүйлгээний утга дээр "ок" гэж бичин шилжүүлсэн. Би ашиг гэж 130.000 төгрөг илүү шилжүүлж авсан, би удалгүй ажлаас нь гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
1.4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.гийн "Д.******* нь ны хугацаатай хадгаламжийн данс болон хугацаагүй хадгаламжийн данс мөн тэтгэврийн харилцах гэсэн 3 өөр данстай. С.******* нь Д.*******ын хадгаламжийн дансыг барьцаалж онлайнаар зээл авсан байх үед хадгаламжийн 1 жилийн хугацаа нь дуусаж хүү нь хадгаламжийн данс руу нь бодогдож орсон. Мөн хадгаламжийн хугацаа нь дууссан учир барьцаалсан зээлийн үлдэгдлийг банк автоматаар татаж авсан байдаг. Энэ үед С.******* Д.*******ын дансанд зээлсэн мөнгөө хийсэн байсан. Ингээд зээл төлөгдсөн учир дахин С.*******ын хадгаламжийг барьцаалж 1 жилийн хугацаатай хадгаламжийн хугацаатай хадгаламжийн огноо дуусах хүртэл зээл авсан байсан. Одоо хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 4.399.900 төгрөг байна. Харин Д.*******ын хугацаатай хадгаламжийн үлдэгдэл 4.897.871 төгрөг байна. Хэрэглэгч урьд өмнө нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого хийхэд бүртгэлтэй гар утасны дугаар эсхүл майл хаягийг аль нэгийг сонгосон руу нь баталгаажуулах 4 оронтой тоог илгээж төхөөрөмжийг батлуулдаг...” гэх мэдүүлэг,
1.5. Хохирогч Д.*******ын эзэмшлийн ХХК-ийн хугацаатай хадгаламжийн дугаартай дансны хуулга, дугаартай хадгаламж барьцаалсан онлайн зээлийн болон , дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга /хх-ийн 41-47 дугаар тал/,
1.6. Шүүгдэгч С.*******ийн эзэммшлийн хугацаагүй хадгаламжийн дугаартай дансны хуулга /хх-ийн 46 дугаар тал/,
1.7. Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч С.******* нь 2022 оны 09-р сарын 12-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 31-ний өдрийн хооронд хохирогч Д.*******ын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж түүний ны мэдээлэлтэй хууль бусаар танилцсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг, хохирогч Д.*******ын эзэмшлийн данснаас хадгаламж барьцаалсан зээл авч түүний мөнгийг нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч нь хохирогчийн гуйлтын дагуу интернэт банкийг ашиглаж байр, усны мөнгийг нь төлдөг байсан тэрнээс хакердаж хууль бусаар нэвтэрсэн үйлдэл байхгүй. Тиймээс уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл хэмээн үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Харин шүүгдэгч С.*******ийг хохирогч Д.*******ын эзэмшлийн ны интернэт банкинд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэж зааснаар яллаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийг:
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт "кибер орчин" гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг,
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт "мэдээллийн систем" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулах, хайх, илгээх, хүлээн авах, ашиглах болон аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн иж бүрдлийг,
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт "мэдээллийн сүлжээ" гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах программ хангамж болон техник хэрэгслийн иж бүрдлийг ...” гэж хуульд тайлбарласан байна.
Гэтэл Хохирогч Д.******* нь шүүгдэгч С.*******т өөрийн эзэмшлийн дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг “гүйлгээ хийлгүүлэх” зорилгоор хэлж өгсөн ба шүүгдэгч уг нөхцөл байдлыг ашиглан “хулгайлах” гэмт хэргийг үйлдэж байгаа нь шүүгдэгчийн гэмт хэргийг үйлдэх арга хэрэгсэл болохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг агуулсан үйлдэл гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******ын эзэмшлийн дахь интернэт банк руу нэвтрэн орж хадагламж барьцаалсан зээл авч, өөрийн данс руу шилжүүлэн хулгай хийсэн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгийн хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид 4,608,150 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтээр хохирогчийн эзэмшлийн банкны интернэт банкид нэвтэрч хулгай хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч С.*******ийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах хэсгийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******од ХХК-ийн зээлийн дансны хуулга, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд 4,608,150 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авч, хохирол төлбөрөөс 550,000 төгрөгийг хохирогчид өгсөн ба үлдэх 4,058,150 төгрөгийн хохирол төлбөртэй гэж шүүхээс үзэв.
Харин хохирогч Д.*******той “...шүүгдэгч сар бүр учирсан хохирлыг төлж барагдуулна гэсэн боловч энэ зээл дуусах хүртэл хугацааны хүү, алдангийг бас нэхэмжилмээр байна...” гэх хүсэлт гаргасан тул ХХК-ийн хадгаламжийн дансан дахь хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа дуусаагүй, цаашид гарах зээл, зээлийн хүүгийн төлбөртэй холбоотой нэхэмжилсэн төлбөрийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул холбоотой нотлох баримт болон цаашид гарах зээлийн хүүтэй холбоотой баримтаар бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Улсын яллагч “шүүгдэгч С.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаад шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх,
Шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар “ажил, гэр хоёр маань нэг дүүрэгт байдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдвэл ажлаа хийх боломжгүй, мөн ******* ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдана. Хэдийгээр прокурор хамгийн хөнгөн ялыг оногдуулж байгаа гэсэн ч энэ хөнгөн ял нь цаашид үүсэх үр дагаварт харшилж хохирогчид төлбөр төлөх асуудлыг хааж байгаа тул ял тэнсэж өгнө үү гэж хүсэж байна” гэх тайлбар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял тэнсэж өгнө үү гэх үндэслэл нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч овгийн гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******өөс 4,058,154 төгрөгийг гаргуулан хохирогч Д.*******од олгож, шүүгдэгч нь хохирол төлбөрт 550,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.******* нь цаашид гарах зээл, зээлийн хүүтэй холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ