Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

       

 

 

 

 

 

 

 2023             02           01                                    2023/ШЦТ/94

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

хохирогч М.*******га,

шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2305000000002 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны ******* дүгээр сарын 23-нд *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт *******-Уул аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар хорооллын ******* дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 1******* дугаар хороо, 3******* дугаар байрны дугаар орцны өргөтгөлд түр оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны ******* дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “XS” бааранд шалтгаангүйгээр хохирогч М.*******гын нүүрэн хэсэгт гараараа цохиж, түүний биед зүүн хацарт зулгаралт, дээд зүүн 2, 3 дугаар, доод зүүн 2 дугаар шүднүүдийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан, нэг найзтайгаа лоунжид сууж байгаад бааранд орьё гээд баар орсон. Хохирогчийг гараараа нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирол төлбөр төлөөгүй байгаа. Би хохирогчид хохирлоос чинь 200,000 төгрөг барагдуулъя л гэж хэлсэн. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч М.*******га мэдүүлэхдээ: “...Бид хоёр нэг байгууллагад ажилладаг гэдгээ сүүлд мэдсэн. Би орой 21 цагаас өглөөний 04 цаг хүртэл бааранд хамгаалагч хийдэг байсан. Тухайн өдөр энэ хүн найзтайгаа орж ирээд бусад хүмүүстэй асуудал үүсгэх гээд байсан. Тэгэхээр нь би янз бүрийн асуудал битгий гаргаарай гэж хэлсэн. Манай зөөгч рүү дайраад байхаар нь одоо болиорой гэж хэлээд бүжгийн талбай руу хараад эргээд харахад намайг гараараа цохисон. Би дараа нь шүдний төлбөрт 3,500,000 төгрөг өгчих гэхэд чамд 200,000 төгрөг л болно гэж хэлсэн. Би эмчилгээний зардалд 3,*******50,000 төгрөг нэхэмжилж байна. Шүдэндээ эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөний боломжгүй учраас хийлгэж чадахгүй байгаа. Хохирол төлчихвөл өөр гомдол санал байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...хяналтын камерын бичлэгийн 23 дахь секундийн дүрсэн дээр хар өнгийн хувцастай залууг дээгүүрээ хувцасгүй нүцгэн байгаа залуу нэг удаа цохиж байгаа харагдав. Дараа нь дээгүүрээ нүцгэн байх залууг салгахаар харанхуйд харагдахгүй байгаа хүн түлхэж байгаа харагдана” гэсэн тэмдэглэл /хх-2 дугаар хуудас/,

Хохирогч М.*******гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны ******* дүгээр сарын 24-ний шөнө 02-03 цагийн хооронд би Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах XS бааранд хамгаалагчийн ажлаа хийж байтал 2 согтуу залуу хувцсаа тайлаад хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд би тухайн залуустай очоод уулзаад байж байтал нэг нь миний нүүр лүү шууд цохисон, юугаар цохисныг мэдэхгүй байна. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Миний биед зүүн дээд 2, 3 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүд хөдөлсөн унах гэж байсан, мөн миний зүүн хацрын яс хавдсан өөр зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний биед халдсан залуу нь 15-1*******0 см орчим өндөртэй, шар цайвар царайтай, туранхай, зүүн билүү баруун чихэндээ загалмай хэлбэртэй ээмэгтэй, гарынхаа шуун дээр бууны шивээстэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-******* дугаар хуудас/,

“ЭДГЭ” шүдний эмнэлгийн үзлэгийн карт, эмчилгээний тэмдэглэл,

Гэрч Б.айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз залуу даруу төлөв зантай боловч түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл хаяадаа хэрэглэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эелдэг зөөлөн ааштай болчихдог, агсам согтуу тавьдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-*******-12 дугаар  хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 1*******0************** дугаартай: “...М.*******гын биед зүүн хацарт зулгаралт, дээд зүүн 2, 3 дугаар, доод зүүн 2 дугаар шүднүүдийн эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Өглөө ******* цаг 30 минутад гэрээсээ гараад Яармаг руу ажил руугаа явсан. Орой 1 цагт ажлаасаа тараад гэр рүүгээ 20 цагт очсон. Цайгаа уучихаад хамт ажилладаг Эрдэнэ-Отгон руу залгахад хороололд үсээ засуулаад хүлээж байя гэхээр нь би гэрээсээ 21 цаг өнгөрч байхад гараад Эрдэнэ-Отгонтой хороололд уулзаад “Зепо” нэртэй караокед ороод 1 шил 00 граммын виски, 1 шил пиво уусан. Караокеноос гараад урд талд нь байх “XS” нэртэй бааранд ороод 0,5 граммын виски аваад ууж байгаад бүжгийн талбай дээр гараад хүнтэй маргалдаад тасарчихсан. Сүүлд цагдаа нар намайг аваад баарнаас гарахад сэргэсэн. Тэрний дараа *******гатай уулзахад бид хоёр нэг компанид ажилладаг байсныг мэдсэн. Сүүлд хяналтын камерын бичлэгийг харахад би нүүр рүү нь нэг удаа цохисон байсан. Одоогоор хохирогчид мөнгө өгсөн зүйл байхгүй, эмчилгээг судалж байгаад хохирлыг нь барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-2******* дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-3******* дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-3 дугаар хуудас/, “******* ******* *******” ХХК-ийн тодорхойлолт /хх-3******* дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны ******* дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “XS” бааранд шалтгаангүйгээр хохирогч М.*******гын нүүрэнд гараараа цохиж, түүний биед зүүн хацарт зулгаралт, дээд зүүн 2, 3 дугаар, доод зүүн 2 дугаар шүднүүдийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.*******гын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1*******0************** дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч М.*******гын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******ын бусдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.*******гын эрүүл мэндэд “зүүн хацарт зулгаралт, дээд зүүн 2, 3 дугаар, доод зүүн 2 дугаар шүднүүдийн эмтрэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 1*******0************** дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмтэл нь шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байх тул хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй байна.

Хохирогч М.*******га нь өөрт учирсан хөнгөн хохирол болох дээд зүүн 2, 3 дугаар, доод зүүн 2 дугаар шүднүүдийн эмтрэлийг эмчлүүлэх, сувгийн эмчилгээ, шүдэндээ бүрээс хийлгэхэд 3,*******50,000 төгрөгийн зардал гарах талаарх нотлох баримтыг шүүхэд гарган өгч нэхэмжилсэн бөгөөд ажилгүй байгаа тул шүдэндээ эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн, харин шүүгдэгч Б.******* нь хохирогчид хохирол нөхөн төлөөгүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь нэг талаасаа хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд хохирогч М.*******гын эрүүл мэндийг буцаан сэргээхэд шаардлагатай шүдэндээ сувгийн эмчилгээ, бүрээс хийлгэх эмчилгээний зайлшгүй зардал болох 3,*******50,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулан хохирогч М.*******гад олгуулж, хохирогч эрүүл мэндэд нь гэм хор учирсантай холбоотой бусад хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3*******.*******, 3*******., 3*******.*******, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлийн 1, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.4, 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3,*******50,000 /гурван сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.*******га /РЖ9*******041551/-д олгож, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD /СиДи/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА