Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Пүрэвдорж

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                      Д.******* 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар: :*******/,

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархааан сумын Богдын гол багийн нутаг “ийн ” гэх газраас иргэн Б.ын өмчлөлийн 5 тооны эр ямааг хулгайлж 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

*******ын ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархааан сумын Богдын гол багийн нутаг “ийн ” гэх газраас иргэн Б.ын  5 тооны эр ямааг хулгайлсан хэргийн үйл баримт нь

Ямаагаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.ын “...Манайх Алдархаан сумын ******* баг “ийн ” гэх газар намаржаад малаа эзэнгүй орхиод ойрхон нүүсэн. Тэр хооронд манай мал тасарчихсан байсан. Манайх тулсан тоо гаргаагүй байсан, малнаас маань зүсээр содон шинж тэмдгээрээ нийлсэн 15 тооны ямаа байхгүй болсон байсан. Тэгээд би 15 тооны ямаа алаг болсон өдрийнх нь маргаашнаас хайж эхэлсэн. Тэгээд маргааш нь *******ынхаас сураглахад “би 5 тооны ямааг чинь авчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд 5 ямааныхаа оронд *******ын ямаанаас 5 ямаа авч хохиролгүй болсон. Тэгээд үлдсэн ямаагаа хайж сургалж явтал гэх айлын маланд манай үлдсэн 10 тооны ямаа нь байсан. Яг хэзээ нийлсэн талаар нарийн асуугаагүй байсан болохоор нь шууд авчихсан. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч О.гийн “...******* гэдэг залуу манай хонин дунд морьтойгоо яваад байсан. ******* нь тэгж явж байгаад манай хониноос нэг хар зүсмийн ямааг тасдаад өөрийнхөө мал руу хийсэн. Тэгээд би юу ямаа юм бэ гэсэн чинь энэ муу манай годрон танай хонь руу орсон байна. Хаагуур орчдог годрон бэ гэж хэлсэн. Тэгээд ******* малаа туугаад яваад өгсөн. Би үхэр рүүгээ явсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шиг санагдаж байна. Манай малнаас хар зүсмийн, имийг нь сайн хараагүй ямар ч байсан зүүн эвэр нь цагаан будагтай нэг тооны эм ямааг манай энэ ямаа танай хонь руу орсон байна гэж хэлээд морьтой ирээд манай малд мал шүүж байгаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.ын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр малаа усалж хужирлуулахаар Алдархаан сумын ******* баг “ийн ” гэх газарт малаа аваачсан юм. Тэгээд малаа хужирлуулчхаад гэртээ иртэл манай маланд 10 тооны ямаа нийлсэн байсан юм. Тухайн үед би 10 тооны ямааг манай тэнд буусан байсан айлуудаас асууж сураглахад эзэн нь олдохгүй байсан. Тэгээд 7 хоногийн дараа ыг ирэхээр нь хэлтэл тэдний ямаа мөн байсан. Тэгээд 10 тооны ямаагаа зүсээр нь аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Д.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хонио усанд оруулахаар явж байсан. Тэгээд хонио услаад гаргаж явтал гол шугуйн тэнд 5 тооны ямаа эзэнгүй явж байсан болохоор нь эзнийг нь автал гэж бодоод өөрийнхөө хонинд нийлүүлсэн юм. Тэгээд тэр ямаанууд манай хонинд 3-4 хоног болсон. Эзнийх нь сураг гарахгүй байсан. Тэгээд би хонио хариулаад явж байтал жижиг цагаан марк, улсын дугаарыг нь хараагүй танихгүй 2 залуу ямаа авч байгаа гээд хөтөлгөө морьтой хүн явсан ямаагаа туугаад явж байсан. Тэгэхээр нь би “Гол шугуй” тэнд байсан ямаануудыг эзэн нь сураггүй байсан болохоор тэр хоёр хүнд нэг ямааг нь 60.000 төгрөг гээд 300.000 төгрөгөнд зарчихсан юм. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа сурж ирэхдээ “15 тооны ямаагаа алдчихлаа” гэж хэлсэн. Би хүний ямаа авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.од 550.000 төгрөгийн хохирол учирсан нь “ ” ХХК-ний хөрөнгийн чин Х.гийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 5 тооны бог буюу  ямаа хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  хангаж байна.  

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.од 550.000 төгрөгний хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.       

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнээ  гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын жилийн хугацаагаар тэнсэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 2 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн 7 настай хээр зүсмийн морийг ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул морины үнийг гаргуулан улсын орлого болгож, уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/  жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.*******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7 настай хээр зүсмийн морины үнэ 1,200,000 төгрөгийг  гаргуулж улсын орлого болгож, уг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдтэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Д.*******т 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА