| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
-улсын яллагчаар Г.Энхбат,
-шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Чд холбогдох эрүүгийн 2234007380556 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 он 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, П.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ч нь согтуурсан үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хангай зөрлөг” гэх газар буюу Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Тоёота ист” маркийн “87-48 УНӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, Г.Должинсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг маргаж, Г.Должинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Ч нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 2234004680369 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч П.Ч нь согтуурсан үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хангай зөрлөг” гэх газар буюу Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Тоёота ист” маркийн “87-48 УНӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсний тус тус зөрчиж, Г.Должинсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Г.Должинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-9 тал/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-19 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаартай “...Б.Энхцэцэгийн биед тархи доргилт, цээжинд зулгаралт, баруун хөх, зүүн хөх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 566 дугаартай “...П.Даваасүрэнгийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 565 дугаартай “...Э.Дэлгэрхангайгийн биед хамар ясны хугарал, хамар, дагзанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-89 тал/,
-2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/200 дугаартай “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын “...Тоёота гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай автомашины жолооч Г.Должинсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрсөн гэх үндэслэлгүй байна. “Тоёота ист” маркийн “87-48 УНӨ” улсын дугаартай автомашины жолооч П.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. “Тоёота ист” маркийн “87-48 УНӨ” улсын дугаартай автомашины жолооч П.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Нэмж тусгах саналгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98 тал/,
-Хохирогч Г.Должинсүрэнгийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас 15 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Тоёота гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай машинтай би өөрөө жолоодоод зардлаар нь 3 хүн суулгаад Улаанбаатар хот руу явсан. Бид нар замдаа явж байгаад Майнт гэх газраас бензин аваад явсан. Орой 21 цагийн орчим Улаанбаатар хотын Багахангай дүүргийн цагдаагийн пост өнгөрөөд нэлээн явж байхад бид нарын өөдөөс гэнэт цагаан өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд бид нарын явж байсан эгнээ рүү ороод ирсэн. Тэр машин ирээд шууд мөргөсөн. Нэг мэдсэн машин маань зогссон байсан. Тэгэхээр нь миний хажууд сууж явсан эмэгтэй бид хоёр суудлын бүсээ тайлаад машинаас буухад нөгөө машины жолооч согтуу эрэгтэй хүн бууж ирээд эгчээ би машин бариагүй шүү, өөр хүн барьж явсан шүү гээд байхаар нь би тэр хүн хандан миний дүү чи цаашаа бай чи согтуу байна эгчийнх нь бие муу байна гэж хэлээд холдоод явсан. Тэгсэн удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад Улаанбаатар хотын ГССҮТ-д ирсэн. Бид нар оройн 23 цагийн үед ГССҮТ-д хүргэгдэн ирсэн. Тэгээд тэнд эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 тал/,
-Хохирогч Б.Энхцэцэгийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр н.Даваасүрэн, хүү Дэлгэрхангай нарын хамт Дорноговь аймаг, Айраг сумаас Улаанбаатар хот руу явна гэх унаанд 1 хүний 35.000 төгрөг төлөөд суугаад явсан. Тэгээд би жолоочийн хажууд урд суудал дээр хамгаалах бүсээ зүүгээд суугаад явж байсан. Гадаа харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тус жолооч нь гэрлийн гялбаанд ороод байна гээд зөөлөн явж байсан чинь өөдөөс гэнэт хурц гэрэл гараад урсгал сөрөөд нэг машин орж ирээд шууд мөргөсөн. Би тэр үед ээжээ гэж хэлээд дугарч чадахгүй болоод хэсэг шокийн байдалтай байсан. Машины хаалга онгойлгох гэсэн хаалга нь онгойхгүй байхаар нь суудлын бүсээ тайлаад эргээд харсан чинь манай нөхөр болон хүүхэд хоёр машинаас гарсан байхаар нь хурдан машинаас гарах хэрэгтэй гэж бодоод машинаас хойд хаалгаар нь гарсан. Гарсан чинь манай нөхөр болон хүүхэд хоёр гадаа байсан хүүхдийн хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн машины жолооч орилоод зүрх өвдөөд байна гэхээр нь халаасанд байсан зүрхний эмээ өгсөн замаар явж байсан хүмүүс бид нарт тусламж үзүүлж байсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг хүрч ирсэн. Тэнд байсан замын хүмүүс дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 тал/,
-Гэрч Б.Наранзулын “...Манай нөхөр П.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед гэртээ байж байсан чинь нэг хүнтэй утсаар танайй гэрээс очиж айраг авна гээд яриад гэрээс машинаа унаад явах гээд байхаар нь би чи согтуу юм чинь дараа очиж аваач гэсэн чинь миний үгэнд орохгүй машинаа унаад гараад яваад өгсөн. Найз н.Өлзийгөөс айраг авах гэж явсан байх. Тэгээд би гэртээ унтаж байсан чинь манай дарга н.Энхтайван манай эгч н.Нарангэрэл хоёр орой 22 цаг 04 минутад гэрт орж ирээд танай нөхөр зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Би тэгээд осол болсон газар ирсэн. Манай нөхрийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 тал/,
-Гэрч Д.Энхтайваны “...Би нөхөр н.Гэсэрбаатарын Улаанбаатар хотоос гараад Хоолтын даваа өгсөөд явж байсан чинь П.Ч нь манай нөхөр рүү гар утсаар залгаад ахаа би 86 дээр явж байна та ирж байгаа бол замаараа намайг ирээд аваач би хүүхдийн үсний найранд хэрэглэх жаахан айраг хүнээс авсан юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед П.Чг явган яваа юм байна гэж бодоод 86 дээр ирсэн чинь П.Ч нь байхгүй байхаар нь би гар утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Замын унаанд суугаад явсан байх гэж бодоод цааш явж байсан чинь Улаанбаатар хотоос 73 дахь км-ийн шонгийн ойролцоо осолд орсон байдалтай байсан. Тэгээд машинаасаа буугаад очсон чинь П.Ч нь машиныхаа хажууд явган суусан толгой нь гэмтсэн, миний цээж өвдөөд байна гжэ байсан, хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Тэр хоёр хүн эмнэлэг болон цагдаа дуудсан гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирээд тэнд байсан хүмүүсийг П.Чгийн хамт аваад явсан. Тэгээд би П.Чгийн эхнэр рүү гар утсаар залгасан боловч утсаа авахгүй байхаар нь ажлын газрын хоёр хүнийг гэр рүү нь очиж үзүүлсэн чинь гэр нь гэрэлгүй байна гэхээр нь би яваад очсон н.Наранзулын эгч нь болон н.Нараа ирсэн байхаар нь гэрт нь хамт яваад орсон чинь н.Наранзул нь 4 хүүхдийн хамт унтаж байхаар нь сэрээгээд болсон зүйлийн талаар хэлээд ослын газар руу хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 тал/,
-Насанд хүрээгүй хохирогч Э.Дэлгэрхангайгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг Айраг сумаас ээж, аавын амт хөлсний унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа Хангай сумаас дэлгүүр орж идэх юм аваад машинд унтах гээд явж байсан чинь машин гэнэт мөргөлдөөд түс тас гээд миний чих дүнгэнээд хэсэг хугацаанд манараад би машинаас буугаад харсан чинь миний сууж явсан машин явж байсан эгнээнд хөндлөн хараад зогссон өөр нэг цагаан машин замын урд хэсэгт гарсан шороон дээр зогсож байсан. Тэгээд түргэний машин болон цагдаа нар ирээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 тал/,
-Хохирогч П.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний шөнө эхнэр хүүгийн хамт Дорноговь аймаг Айраг сумаас Улаанбаатар хот руу явахаар унаанд суугаад явж байсан. Багахангай дүүрэг өнгөрөөд явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь эмэгтэй настай хүн байсан учир их зөөлөн явж байсан. Мөн гэрлийн гялбаанд ороод байна гэж байсан. Би хойд талын суудал дээр сууж явсан учир явж байгаа хурдыг нь хараад яваад байсан 25-30 жаахан гараад яваад байсан. Тэгж явж байсан гэнэт нэг машин урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Тэгээд би амьсгал авч чадахгүй нэг хэсэг болоод машинаас буусан манай хүү зэрэгцээд буусан хүүгийн хамраас цус их гараад байсан. Тэгээд удалгүй манай эхнэр араас гарч ирээд жолоочийг бас машинаас нь буулгаад замд явж байсан хүмүүс тусламж үзүүлж байсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 тал/,
-Шүүгдэгч П.Чгийн гэрчээр өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим би Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт байх өөрийн гэтээ байсан. Манайх хүүхдийнхээ үсний найрыг хийх гээд бэлдээд айлд айраг захиалсан байсан. Би айргаа авахаар гэрээсээ ганцаараа өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ист маркийн 87-48 УНӨ улсын дугаартай машиныг би өөрөө жолоодоод гарсан. Би гэрээсээ гараад Чулуут өртөөний наана байх Хужирын ухай гэх газар руу н.Өлзийбаатар гэх айл руу явсан. Н.Өлзийбаатарын гэрт 18 цагийн орчим очсон. н.Өлзийбаатарын гэрт н.Өлзийбаатар хүүхдүүдтэйгээ хамт байсан. н.Өлзийбаатарын гэрт 3 хул айраг уугаад тэгээд айргаа аваад гэр рүүгээ 20 цагийн орчим гарсан. Би машинаа жолоодоод засмал зам руу 2-3 км орчим явж байхад өөд замд өгсөж байтал даваан дээрээс машин гэрлээ асаагаад ороод ирэхээр нь гэрлээ шилжүүлэхийг анхааруулж би машиныхаа гэрлээр дохиход тэр хүн гэрлээ шилжүүлээгүй. Тэгэхээр нь би машины хүрдийг хажуу тийш дарах гэсэн боловч хажууд замын тэмдгийн шон байхаар нь руль ээ залахаа болиод яваад мөргөлдсөн. Тэгээд зам дээр явсан хүмүүс цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. би эмнэлгийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/329 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 138-156 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай “...Г.Должинсүрэнгийн биед зүүн талын 2, 3-р хавирганы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159 тал/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-191 тал/,
-Шүүгдэгч П.Чгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Тоёота ист” маркийн цагаан өнгийн машинтай ганцаараа Чулуут зөрлөг гэх газар руу айлаас юм авахаар явсан. Би Чулуут зөрлөг гэх газарт н.Өлзийбаатар гэх айлд 18 цагийн орчим очсон. Намайг ороход н.Өлзийбаатар нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байсан. н.Өлзийбаатарын гэрт 3 аяга айраг уучихаад тэндээс айраг аваад гэр рүүгээ 20 цагийн орчим явсан. Би засмал зам дээр гараад 1 км орчим явж байхад миний өөдөөс ирж байсан машин гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би гэрлээ хол ойр дээр нь татаж дохиход өөдөөс ирж байсан машины жолооч гэрлээ шилжүүлээгүй. Тэгээд тэр машинтай мөргөлдсөн. Би ухаан алдсан байсан. Улаанбаатар хотод ГССҮТ дээр хоноод маргааш нь ухаан орсон. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 211-212 тал/ зэрэг болон шүүгдэгч П.Чгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч П.Ч нь согтуурсан үедээ Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хангай зөрлөг” гэх газар буюу Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Тоёота ист” маркийн “87-48 УНӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсний тус тус зөрчиж, Г.Должинсүрэнгийн жолоодож явсан “Тоёота Гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг маргаж, П.Даваасүрэн, Б.Энхцэцэг, Э.Дэлгэрхангай нарын эрүүл мэндэд хөнгөн, Г.Должинсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч П.Ч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас “Тоёота Гаяа” маркийн “27-72 ДГА” улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Энхцэцэг, П.Даваасүрэн, Э.Дэлгэрхангай нарын биед хөнгөн, Г.Должинсүрэнгийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 3 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч П.Чгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч П.Чг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч П.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатараас: “...Энэ гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт багтдаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан , анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны олон хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч П.Чд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч П.Ч нь дээрхи хуулийн шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Чг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу П.Чгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Чгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Дэлгэрхангай, П.Даваасүрэн, Б.Энхцэцэг нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Г.Должинсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч Э.Дэлгэрхангай, П.Даваасүрэн, Б.Энхцэцэг, Г.Должинсүрэн нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2234007380556 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА