Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 00766

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.С ХХК-иас 10,195,991 /арван сая нэг зуун ерэн таван мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мэд олгож, нэхэмжлэгч Э.Мийн 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцон төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч М.С ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 248,290 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 248,290 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА