Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Б.Дв, Х.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Д, Х.Энарт холбогдох эрүүгийн 2034001350399 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1992оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №204 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлсэн, О.Д

 

  1. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан 2 гавьяа шагналгүй,

-урьд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б.Д

 

  1. Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №204 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

-Сонгинохайрхан дүүргийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1102 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн тогтоолоор 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №2904 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б.Д

 

  1. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дундговь аймгийн Прокурорын газрын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №5/83 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Х.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь Б.Дв, Б.Д, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Дв нь О.Д, Б.Д, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Д нь О.Д, Б.Дв, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан

-Шүүгдэгч Х.Э нь О.Д, Б.Дв, Б.Д нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.Д нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргаан байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Дв нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргаан байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргаан байхгүй” гэв.

Шүүгдэгч Х.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргаан байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034001350399 дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч О.Д нь Б.Дв, Б.Д, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Б.Дв нь О.Д, Б.Д, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан

-Шүүгдэгч Б.Д нь О.Д, Б.Дв, Х.Э нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан

-Шүүгдэгч Х.Э нь О.Д, Б.Дв, Б.Д нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6 тал/,

-Хохирогч О.Ганзоригийн “Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Буянтын ах гэдэг газраас өөрийнхөө 19 тооны адууг алдаад тэр цагаас хойг алдсан адуугаа их Төв аймгийн Бүрэн, Лүн, Өндөрширээт, Өвөрхангай аймгийн Бүрд, Рашаант, Дашинчилэн сумын нутгаар хайж явж байгаад Өндөрширээт сумын төвийн урдхан талаас тус сумын малчин н.Бадамсамбуу гэдэг хүний адуунаас өөрийнхөө алдсан 19 адууны хээр алаг гүү, хонгор гүү, зээрд халзан даага зэрэг гурван тооны адууг нь олоод 5 тэр цагаас хойш мөн л үлдсэн 16 тооны адуугаа нутгийн хүмүүс болон малчдаас асууж сураглаж явсан боловч сураг ажиг гараагүй. Тэгтэл фэйсбүүкээр алдсан, олдсон малын зар дээрээс нөгөө 16 тооны адуун дотор явсан дааганы зургийг хараад тухайн тавьсан хүнтэй нь холбогдож өөрийнхөө хоёр даагийг Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байгаа талаар мэдээд ирж үзэхэд миний алдсан адуунд маань байсан миний унаган хоёр даага байна. Харин бусад 14 тооны адуу олдоогүй байна... Дөлтэй давхар саран тамгатай гурван хөл цагаан хонгор халзан зүсмийн охин даага 1, тамга ижил хонгор зүсмийн эр даага 1 гэсэн нийт хоёр даага олж авлаа... Би өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын төвөөс зүүн хойд зүгт 40-45 орчим км зайд нутагладаг Адаацаг сумын малчин н.Ууганбаяр гэдэг залуугийн адуунаас очиж авчирсан... Би н.Ууганбаяр гэдэг залууг танихгүй. Харин өчигдөр адуугаа авахдаа харсан. н.Ууганбаяр надад хэлэхдээ манай хоёр даагыг 2020 оны 01 дүгээр сарын дунд манай адуунд нийлсэн байсан. Тухайн нийлсэн газрын ойролцоо айлын хаваржаа хороо дээр адууны сэвс, сүүл, баас зэрэг зүйлүүд байсан шүү гэж хэлсэн. Н.Ууганбаяр гэх хүнтэй өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй... Би гомдолтой байна. Өөрийнхөө адуунуудыг алдаад араас нь олон хоногоор цаг хугацаа, эдийн засгаараа маш их хохирсон. Миний адууг хулгайлсан хүмүүс олдвол өөрийнхөө үлдсэн 14 тооны адууг зах зээлийн ханшаар гарсан үнэлгээгээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 тал/,

-Хохирогч О.Ганзоригийн гэрчээр өгсөн “...маргааш өглөө нь 09 цагийн орчимд адуугаа гэрийнхээ ойр хавиар дурандтал байхгүй болохоор нь мотоциклоо унаад адуугаа хурааж бөөгнүүлэхээр явтал манай адуунууд ойр байхгүй болохоор нь лавшраад байж болох газруудаараа эрж хайж явсан тэр өдөр олдоогүй. Тэгээд би тэр цагаас хойш өөрийнхөө адуунуудыг өөрийнхөө төрсөн ах н.Чимэдрагчаагийн хамтаар хоёр тусдаа мөн л байж болох газруудаар эрж хайж явсан боловч ямар нэгэн сураг чимээ гарахгүй болохоор нь сүүлдээ 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж тэмдэглүүлээд алдсан адуунуудаа эрэн сурвалжлуулаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан боловч мөн л адуунуудынхаа араас явсаар байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би ах н.Чимэдрагчаа бид хоёр мотоциклтой явж байгаад Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс баруун урд зүгт 10 км орчим зайд Хар халтар азаргатай 23 тооны адуу байхаар нь тулаад хартал дотор нь манай алдсан 19 тооны адууны 3 адуу н тэр дотор нийлчихсэн ижилсчихсэн явж байхаар нь тухайн үед нь тэнд орчихоод хэний адуу болохыг сураглаж олж мэдэхэд тэр адууны эзнийг Өндөрширээт сумын н.Бадамсамбуу гэдэг айлын адуу болж таарсан. Тэгтэл нутгийн зарим нэгэн хүмүүс энэ н.Бадамсамбуу гэдэг хүнийг ер нь их хөдөлгөөнтэй урд өмнө нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан хүн гэж хэлж байсан. Иймд энэ хүнийг сэжиглэж байна. Тэгээд тэр өдрөө ах бид хоёр энэ н.Бадамсамбуу гэх хүнтэй малын бэлчээр дээр буюу хөх халтар азаргатай адууных нь хойд талд тааралдаж адуугаа сураглахад надад тийм адуу үзээгүй ээ би цоохор үрээгээ хайгаад явж байна гэдгээ хэлсэн. Тэгээд бид хэд салцгаагаад би хүнээс н.Бадамсамбуугийн дугаарыг авч ойрхон хэрд түүн рүү залгаж Өндөрширээт сумын төвд уулзацгаагаад манай алдсан адуунаас хоёр гүү нэг сарваа нь танай адуунд явж байна энэ гурван адуу хэзээ нийлсэн юм бэ гэхэд хэзээ нийлсэн болохыг нь мэдэхгүй ээ би адуугаа ойрд хараагүй 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хараагүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 тал/,

-Гэрч М.Болдбаатарын “...Манай сумын хүмүүсээс тийм олон тооны адууны махны болон амьд адууны бичиг авсан хүн байхгүй. Би хүмүүст малын бичиг хийж өгөхдөө тухайн Эрдэнэсант сумын харьяат мөн тухайн хүний мал, мах ачиж яваа машины марк, дугаар, номер, мал, махны зүс, тамга тоо толгой гэх зэрэг зүйлүүдийг сайтар харж бүртгэл хөтлөн хариуцлагатай ажилладаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 тал/,

-Гэрч О.Оюун-Эрдэнийн “...Манайх Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Буянтын ар гэдэг газар нутаглаж байгаад 2019 оны 12 дугаар сард өөрийнхөө зээрд халзан азаргатай 19 тооны адуугаа бэлчээрээс алдаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын н.Бадамсамбуу гэдэг хүний адуунаас 3 адуугаа олж байсан юм. Тэгээд тухайн үедээ н.Бадамсамбуу гэдэг хүнийг өөрийнхөө алдсан адуун дээр сэжиглэж энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Тэгтэл манай алдсан авар гаран тооны адуу Дундговь аймгийн Адаацаг суманд очсон байж байхыг нь хүнээс дам сонссон. Ямар ч байсан одоогоор манай тамгатай 2 даага, Адаацаг суманд айлын адуунд байна гэсэн. Бусад адуу нь тэр хавиар сарниад алга болсон юм шиг байна гэж хүнээс дам сонссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,

-Гэрч Э.Очирсүхийн “...Манай хүү О.Ганзориг нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Эрдэнэсант сумын нутгаас 19 тооны адууг алдаад 2020 он гарсны дараагаар 01 дүгээр сарын дундуур Төв аймгийн Өндөрширээт сумын төвөөс урдхан байдаг айлын адуунаас хоёр гүү, нэг даагаа олж авсан юм. Тэгээд тэр цагаас хойш мөн л нөгөө үлдэгдэл 16 тооны адууг олон газраар хайж явсан. Хүмүүсээс сураглаж, радиогоор хүртэл зарлуулсан. Тэгээд хүүхдүүд маань фэйсбүүк дээрээс хоёр дааганыхаа зургийг нь харсан зар тавьсан хүнтэй нь холбогдсон гээд Дундговь аймгийн Адаацаг суманд О.Ганзоригийн хоёр даага нь айлын адуунд байна гэхээр нь би аав нь болохоор хүүдээ хань болоод хамт ирж үзэхэд манай хүүгийн хоёр даага нь мөн байна. Би ч бас өөрөө харлаа зүс тамга нь ч тэр яг л таарч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 тал/,

-Гэрч Э.Ууганбаярын “...2020 оны 01 дүгээр сарын 10-20-ны өдрүүдийн үед гэж санаж байна. Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг Бөөр гэх газрын хойно байрлах жоншны уурхайн газрын баруун хойно манай хээр азаргатай адуун дунд уурхайн орчимд 2 даага нийлсэн юм. Тэр хоёр дааганы 1 дэх нь хонгор зүсмийн эр даага. Харин 2 дахь нь хонгор зүсмийн халзан зүсмийн охин даага байсан юм. Тухайн үед манай хээр азарга хураагаад өөрийн адуун дундаа нийлүүлсэн. Уг хоёр даага нь нэлээд турж эцсэн байдалтай байхаар нь тэжээл өгдөг морьтойгоо хамтад нь тэжээж байгаад онд оруулсан юм. Эзнийг нь хайж сураглаж асуусан боловч тухайн үед би өөрөө хэдэн малаа дагаад хөдөөгүүр байсан болохоор олон хүнд мэдэгдэж хэлж чадаагүй. Харин цаг дулаараад ирэхээр нь тамгыг нь харсан чинь манай сумын малчдын адууны тамганаас зөрж байсан. Тийм болохоор би сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19-20 тал/,

-Гэрч О.Угтахбаярын “...Би эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Дундговь аймгийн Адаацаг суманд мал маллан амьдардаг юм. Манайх 2020 оны сумынхаа Өвөр урт 3 дугаар багийн нутагт Дүлий хүү гэдэг газар өвөлжсөн юм. Манай Өвөр урт багийн малчин н.Энхбат ахынх нь өнгөрсөн өвөл сумандаа өвөлжөөгүй отроор явчихсан болохоор нь би нутагтаа өөрийн гэсэн хаваржаа байхгүй болохоор н.Энхбат ахтай утсаар тэдний хаваржаан дээр малтайгаа бууж нутаглах талаа гуйхад зөвшөөрсөн юм. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын эхээр өвөлжөөнөөсөө нүүж шууд манай сумын 3 дугаар багийн Чулуут гэх газар байдаг н.Энхбат ахын хаваржааны саравчин дээр ирж буухад тэдний саравчин дотор нэлээн олон тооны адуу нядалж хийсэн бололтой адууны сүүл, сэвс, цус зэрэг байсан. Тэгэхээр нь н.Энхбат ахад энэ талаар хэлж асуухад мэдээгүй байсан. Ах юу боллоо гэж өөрийнхөө саравчинд адуу хийхэвдээ ямар юм нь айлын малын саравчинд мал хийдэг байна аа гэж хэлж байсан. Тухайн үед би бага малаа саравчинд хийхээр манай зарим хонь, ямааны 6 арьсанд адууны цус наалдсан байдаг байсан. Тэгэхээр нь би саравчин дотор байсан адууны сэвс, цус, баас зэрэг зүйлүүдийг би юу ч үгүй цэвэрлэсэн, хаясан. Одоо тэнд ул мөр гэх зүйл байхгүй... Намайг очиход н.Энхбат ахын хаваржааны саравчинд 10 ширхэг адууны сүүл энэ тэнд тарсан байдалтай байсан. Бас сэвснүүд байсан. Би тэр бүгдийг нь ганцаараа цэвэрлэсэн. Харин толгой, шир, арьс, гэдэс дэл гэх зүйлүүд байгаагүй. Би тухайн үедээ тэдний саравчинд 10 адуу л хийж дээж гэж бодож байсан. Тэгээд бас мөнгө нь хаа ч юм гэж бодоод 10 ширхэг адууны сүүлийг нь сумын төвд авч ирж малын аралтай түүний эд авдаг н.Дандий гэх ченжид нийт 70.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 тал/,

-Гэрч Г.Батдоржийн “...Би хаан банкны 5135604016 дугаарын данс ашигладаг. Өөрөөр ашигладаг данс байхгүй... Би Улаанбаатар хот дэнжийн 1000, хүчит шонхор зах дээр мах худалдан авч ченж хийдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөнгөлөг саарал өнгийн “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 залуу 3 тооны адууны мах надад зарсан. Би уг махыг нь худалдаж аваад мөнгийг нь уг дансаар шилжүүлсэн юм... Тухайн гурван залууг одоо харвал сайн танихгүй байх. Олон хүнтэй харьцаж мах авдаг болохоор санахгүй байна. Тухайн үед өндөр бор залуу байх шиг санаад байна. Нөгөө хоёр залууг нь бол санахгүй байна... Би захын хашаа дотор мах үзэж яваад л авсан юм. Тэрнээс биш тэр хүмүүс намайг дуудсан, би тэр хүмүүсийг утсаар дуудсан асуудал байхгүй... Захын хашаа руу гарал үүслийн бичиг өгч машинууд ордог ба гарал үүслийн бичиггүй машинуудыг хашаагаар оруулдаггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 тал/,

-Шүүгдэгч Б.Двын гэрчээр өгсөн “...Би урьд өмнө нь Дундговь аймгийн Адаацаг суманд амьдарч байгаад 2011 онд Улаанбаатар хотод шилжин ирж одоо өөрийнхөө эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт амьдарч байна. 2019 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын сүүлээр шиг санаж байна яг хэдний өдөр болохыг нь мэдэхгүй байна ямар ч байсан шинэ жилийн өмнөхөн намайг Улаанбаатар хотод нисэхэд явж байхад манай Дундговь аймгийн Адаацаг сумын н.Дашноров гэдэг залуутай тааралдаж нутгийн хүмүүс уулзсаных гээд буу халцгаасан. Тухайн үед н.Дашноров нь н.Тайванаа гэдэг залуутай хамт явж байсан юм. Тэгээд н.Дашноровын унаж явсан саарал өнгийн Приус-30 машинд нь н.Тайванаа бид хоёр архи ууж байгаад би нэлээн согтоод тэр хоёр намайг гэрт хүргэж өгөөд н.Тайванаа манайд хононо гэж үлдээд н.Дашноров нь яваад өгсөн. н.Тайванаа бид хоёр маргааш нь манай гэрт ахиж архи ууцгаагаад байж байтал н.Дашноров нь өөрөө манай гэрт ирсэн. Тэгээд н.Дашноров надад хөгшөөн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын тийшээ яваад хэдэн адуу хийлцээд өгчхөөч би мөнгө төгрөгийг нь өгье гэж хэлэхээр нь ярилцаад би явахаар болж ахиж н.Тайванаа бид хоёр архи уугаад нэлээн согтоцгоогоод би уусан архиндаа тасарч нэг сэрэхэд гадаа харанхуй болчихсон Баян-Өнжүүл сумын төв дээр ирчихсэн байхад нь сэрсэн. Тэгээд Баян-Өнжүүлээс баруун хойшоо ойролцоогоор 40-50 орчим км газар явсан байх газрын нэр нь Дааган дэл гэж байсан шиг санагдаж байна. Тэгээд тэр газраа очоод н.Дашноров манай адуу энд байгаа юм гээд машиныхаа гэрлийг тусгаж байгаад адуугаа олоод тэр адуунуудыг хажууханд нь байсан малын саравчинд тууж оруулаад дотроос нь нэг хонгор зүсмийн морь барьж аваад н.Дашноров машинаасаа эмээл хазаар гаргаж тэр морийг эмээллээд н.Тайванаад 7 унуулж би н.Дашноровтой машинаар нь тууж харин н.Тайванаа нөгөө адууг мориор үүр цайтал тууж өглөө болоход н.Дашноров надад чи энэ адууг туугаад Дундговийн Адаацагийн Бэрхийн уул гэх газар очоод байж бай н.Тайванаа бид хоёр Баян-Өнжүүл орж бензин авчхаад араас нь очно гэж хэлээд явсан. Тэгээд тэр өдрөө гадаа цас орж шуурга тавиад адуу шуурга уруудаад явахгүй байсан. Тэгээд ч газар сайн хороож чадаагүй би замдаа нэг хоноод маргааш орой нь нөгөө Бэрхийн уул гэдэг газраа очоод уулын энгэрт адуугаа үлдээгээд унаж явсан хонгор морь эцээд явахаа байхаар нь би эмээл хазаарыг нь аваад адуунд нь тавьчхаад тэнд байдаг н.Ойдов гэдэг айлынд очоод н.Дашноров руу утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байхаар нь н.Ойдовынд хоол идээд байж байтал гэрийн үүдээр жижиг машин гараад баруун уул руу явчихаар нь за бараг н.Дашноров мөн байх, өөр ингэж газар мэдэж явах хүн байхгүй байлгүй гээд би н.Ойдовоор тэр машин дээр хүргүүлээд очтол н.Дашноровын машин нь цасанд суучихсан байхаар нь бид хэд түрж гаргаад н.Ойдов яваад өгсөн. Тэгээд адуугаа хайтал адуу ойр хавьд харагдахгүй болохоор нь тэндээсээ н.Дашноров, н.Тайванаа, н.Дашхүү бид 4 н.Дашхүүгийн гэрт нь очиж хоноод маргааш өглөө нь үүр цайж байхад н.Тайванаа, н.Дашноров бид 3 босож адуу руугаа явцгаасан. Тэгээд адуугаа Бэрх уулныхаа урдаас олоод тэндээсээ н.Тайванаа явган тууж, н.Дашноров бид хоёр адуу хийх малын саравчин дээр очиж хашааных нь унасан хэсгийг босгож янзлаад адуугаа хийхэд бэлдэцгээсэн. Тэгээд төд удалгүй н.Тайванаа адуугаа тууж авчирсан. Тэгтэл н.Дашноров машинтайгаа хөдлөөд би уулан дээр гэрч ченжтэйгээ утсаар яриад ирье гэж хэлж яваад буцаж ирэхдээ за мал авах ченж ирэхээргүй боллоо гурвуулаа энд энэ адуунуудаа хийчихэе, тэгээд дараа нь сум руу унаа тэрэг олъё гэж хэлсэн. Тэгээд бид гурав нөгөө саравчиндаа өглөөнөөс маргааш өглөө болтол бараг 24 цаг нөгөө адуунуудаа хийгээд адуунуудаа хийж дуусаад махаа арьсаар нь хучиж бүтээж орхичхоод Адаацаг орж н.Дашноров явж машин олоод ирье гээд н.Тайванаа бид хоёрыг н.Сайнаа гэдэг айлд буулгаж үлдээгээд буцаж ирэхдээ н.Дашхүүтэй явахаар боллоо гээд тэндээсээ мал эмнэлэг орж н.Дашноров махны бичиг бичүүлээд гарч ирж тэндээсээ н.Дашхүүгийн приус20 машинтай н.Тайванаа, н.Дашноров, н.Дашхүү бид дөрөв хөдөлж нөгөө адуу хийсэн саравчин дээрээ ирж хоёр машиндаа махнуудаа дүүргэж ачаад хот руу би н.Дашноровын машинд суугаад харин н.Тайванаа н.Дашхүүгийн машинд суугаад явцгаасан. Тухайн үед хоёр машинд махнуудаа дүүртэл хийгээд явж багтаагүй махаа тэнд нь үлдээж хот руу очиж махаа тушааж, ахиж ирээд нөгөө махаа бас л хоёр машиндаа ачиж явцгаасан... Тэр адуунуудыг н.Тайванаа, н.Дашноров бид гурав хийцгээсэн. Би Баян-Өнжүүл сумын баруун хойд талаас нийт 14 тооны адуу тууж Бэрхийн уул хүрсэн. Тэндээ очоод тэр адуунд байсан 2 ширхэг хонгор даагыг нь хийлгүй тэнд нь хөөгөөд явуулчихсан. Тухайн үед н.Дашноров энэ хоёр даагыг хийхгүй, дараа нь тэжээх юм байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд тэр саравчинд 12 тооны адуу хийсэн. Би тэр адуунуудын тамгыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан наймын тоон тамгатай дэлтэй шарга халзан морь 1, хөхөлтэй шарга халзан морь 1, бөөн сүүлтэй саарал алаг морь 1, дэлийг нь авчихсан хээр морь 2, саарал гүү 1, хээр гүү 1, хонгор морь 2, хонгор гүү 1, хойд хөл цагаан зээрд халзан зүсмийн азарга 1,нөгөө нэгийнх нь зүсийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 12 тооны бүдүүн адууг махалж хийж Улаанбаатар хотод Хүчит шонхор зах дээр аваачиж н.Дашноров ченжтэй наймаа хийсэн. Тэр адуунуудыг яг хэчнээн төгрөгөөр 8 хэн гэдэг хүнд зарсан болохыг мэдэхгүй байна... Тухайн үед би хулгайн адуу болохыг нь мэдээгүй. н.Дашноров надад өөрийнхөө хэдэн адууг хийх гэсэн юм туслаач хийлцээд өгөөч мөнгө төгрөгийг нь өгнө гэхээр нь би адуунаас нь туулцаж бас хийлцэж өгсөн юм. Харин 2020 оны улсын баяр наадмын үеэр манай хадам ээж н.Хишигт над руу залгаад намайг н.Дашноровтой нийлж мал хулгайлсан байна гэж загнахаар нь би тэр үед мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26 тал/,

-Шүүгдэгч Х.Эы гэрчээр өгсөн “...2020 оны өвөл 1 дүгээр сард байх он сараа сайн санахгүй байна. Намайг Өмнөговь аймаг Цогтцэций суманд ажил хийж байхад манай найз н.Дашноров машинаа зарчих гээд дуудсан. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод ирээд н.Дашноровт өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн машиныг өгөөд банк бусыг нь цаг алдалгүй төлөөрэй гэж хэлээд өгсөн. Тэгтэл н.Дашноров манай нутгийн айлд үлдээгээд машин аваад гадуур явж байгаад орой ирсэн. Би өдөр нь найз н.Дэнзэншаравтай архи уугаад согтуу байсан юм. Тэгтэл н.Дашноров хөдөө яваад ирье гээд н.Дэнзэншарав, н.Дашноров бид гурав Булган аймгийн Баяннуур сум ороод маргааш нь буцаж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас 14 тооны адуу хөөгөөд Дундговь аймгийн Адаацаг сум Чулуут гэх газарт аваачаад айлын эзэнгүй малын хашаанд шөнө нядлаад маргааш үдээс хойш нь нядалж дууссан. Тэгээд махаа 2 машинаар 2 удаа зөөж Улаанбаатар хотод авч ирж өгсөн... Голдуу бараан зүсмийн морь байсан ба 1 алаг, 2 хонгор морь, 1 саарал адуу байсан. Азаргагүй, тамгыг нь хараагүй... н.Дашноров манай адуу гэж надад хэлсэн. Би хулгайн адуу гэж мэдээгүй... “78-12 УАА” улсын дугаартай саарал өнгийн “тоёота приус-30”, нөгөө машин нь “тоёота приус-20” байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна, цагаан өнгөтэй... н.Дашноров хамт малд яваад өгөөч гэхээр нь л хамт явсан юм. Тэрнээс биш хулгайн мал гэж мэдээгүй. н.Дашноровыг өөрийнхөө адуу малаас мал хийлгэж байна гэж бодсон. Надад мал зарсан мөнгөнөөсөө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28 тал/,

Шүүгдэгч Б.Дгийн гэрчээр өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 25-26-ны үеэр намайг хөдөө гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ унтаж байхад оройны 23 цагийн орчимд миний жи мобайлын 98196166 дугаарын гар утас руу н.Дашноров залгаад надтай мэнд мэдчихээд “хөгшин чинь замын унаанд сууж явж байгаа юм, танайхыг энд гэж сонсоод машинаасаа буугаад үлдчихлээ би хөлдөж үхэх нь гялс ирээд аваадах гэхээр нь байгаа газрыг нь заалгуулж явж очиход манай гэрээс зүүн зүгт ойролцоогоор долоо, найман км зайд шороон зам дээр приус-30 машинтай Адаацаг сумын н.Тайванаа гэдэг залуутай хоёулаа хамт байцгааж байсан. Тэгээд н.Дашноров надад н.Дэнзэншарав бид хэд хойноос ирж яваад хоорондоо төөрөлдчихлөө цаадхыг чинь олдоггүй гэхээр за одоо цас орж байна харанхуй шөнө хаа гэж хайж яахав хэдүүлээ манайд очиж хоноё гээд тэр хоёрыг дагуулаад гэртээ хариуд маргааш өглөө нь н.Дашноров бид хоёр н.Дашноровын машинтай гарч н.Дэнзэншаравыг хайж байгаад олохгүй болохоор буцаж манайд ирээд н.Тайваныг аваад урагшаагаа Бэрхийн уул гэдэг газар руу явж очиход гадаа тас харанхуй болсон байсан. Бэрхийн уул руу тулж очиход тэр хавиар адууны мөр хайгаад яваад байсан. Тэр үед н.Дашноров энэ хувьд адуу байх ёсгүй дээ арай энэ адууны мөр мөн байгаа даа н.Дэнзэншарав ирчихсэн юм биш байгаа даа энэ хэдэн адууны мөр мөн байна, за бараг ирчихсэн юм биш үү гэж хэлээд тэр хавиар явж байгаад нэг айлын хажуугаар гараад баруун тийшээ эргээд юм хайгаад эрээд явж байтал жалганд н.Дашноровын машин цасанд суухаар нь н.Тайванаа, н.Дашноров 9 бид гурав машинаа цаснаас гаргах гээд тэндээ зогсож байтал н.Дэнзэншарав нь н.Ойдов гэдэг залуутай мотоциклтой бид хэд дээр хүрээд ирсэн. Тэгээд машинаа цаснаас гаргаад н.Дэнзэншарав манай машинд суугаад н.Ойдов нь мотоциклоо унаад яваад өгсөн. Бид дөрөв манайд ирж хоол унд идчихээд унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь үүр цайж байхад н.Дашноров, н.Тайванаа, н.Дэнзэншарав гурав явлаа ч гэж хэлэлгүй явцгаасан. Тэгэхээр нь би тэр өдөр эхнэр хүүхэдтэйгээ 15 цагийн орчимд Дундговийн Адаацаг сумын төвд очоод өөрийнхөө төрсөн дүү н.Чимэдцэеэгийн гэрт байж байтал н.Дашноров залгаад манай дүүгийнд хүрч ирээд бид хоёр машинд уулзсан. Тэгтэл н.Дашноров надад чи адууны мах ачаад хот яваад өгөөч, миний машинд арай багтахгүй байна гэхээр нь би явж чадахгүй завгүй байгаагаа хэлсэн. Тэгээд бид хоёр ярилцаад махны бичиг байхгүй гэхээр нь би тэгвэл явахгүй гэтэл заза би махны бичиг хийлгэчхээд ирье жолооны үнэмлэхийг өгчих гэхээр нь би зүгээр миний машинд ачиж явах юм чинь гэж бодоод л зүгээр үнэмлэхээ өгөөд явуулсан. Тэгтэл н.Дашноров яваад махны бичиг аваад ирж бид хэд хоёр өөр өөрсдийнхөө машинтай хоёулхнаа хөдлөөд Адаацаг сумын төвөө зүүн тийш 30 гаран км орчим зайд айлын саравчин дээр очиж зогсоод тэнд н.Тайванаа, н.Дэнзэншарав хоёр хоёулхнаа адуунуудаа хийчихсэн байсан. Тухайн үед гадаа харанхуй ойролцоогоор 22 цаг өнгөрч байсан. Саравчинд ороход 2 хэсэг газар адуунуудын арьсыг нь дэлгээд дээрээс нь махыг овоолод бас дахиад арьсаар нь хучаад тавьчихсан байсан. Тэгээд тэндээсээ н.Дашноровын машинд 4 адууны мах ачаад миний машинд 3 адууны мах ачаад тэндээ нийтдээ 7 адууны махтай Улаанбаатар хот руу явахаар болоод н.Дэнзэншарав, н.Тайванаа хоёр бас л нөгөө газраа үлдсэн. Тухайн үед яг бүх адууны мах нь хоёр машинд багтахгүй болохоор нь дахиад буцаж ирж ачихад миний машинд багтчих байх гэж н.Дашноров надад хэлж байсан. Тэгээд шөнө н.Дашноров бид хоёр Улаанбаатар хотод ирж Дэнжийн 1000 Хүчит шонхор зах дээр очиж махаа өгчхөөд 8 цаг гэж буцаж хотоос гараад дахиад нөгөө мах ачсан саравчтай газраа очиход н.Дэнзэншарав, н.Тайванаа хоёр нөгөө газраа бас л машин тэрэггүй байсан. Тэгтэл н.Дашноров, н.Тайванаа хоёр тэнд байсан адууны арьс, ширнүүдийг нь машиндаа ачиж яваад хаячхаад ирсэн. Би хаана хаясан болохыг нь мэдээгүй. Тэгээд үлдсэн махыг нь н.Дашноровын машинд ачтал багтахгүй болохоор нь ахиад миний машинд ачихаар болж н.Дашноровын машинд дүүртэл нь ачаад ойролцоогоор 3-4 адуу ачсан байх. Миний машин лав 2 адууны мах ачаад тэндээсээ н.Тайван миний машинд суугаад н.Дэнзэншарав, н.Дашноровын машинд суугаад Адаацаг сумын төв орж би эхнэр хүүхдүүдээ өөрийнхөө машинд суулгаж бас н.Дэнзэншаравыг өөрийнхөө машинд авч н.Тайванаа нь н.Дашноровын машинд суугаад Улаанбаатар хот руу явж хотод 17 цагийн орчимд очоод мах авах ченжээ Энхжин худалдааны төвийн ойролцоо дуудаад тэндээ махаа ченжид өгчхөөд би тэднээс салж малын тэжээл Энхжингийн тэндээс аваад буцаж нөгөө хэдтэй уулзаж хоолонд орчхоод тэндээсээ н.Дэнзэншаравыг замаараа гэрт буулгаад би эхнэр хүүхдүүдээ аваад Баян-Өнжүүл рүү гэр рүүгээ явсан... н.Дашноров нь өөрөө гайгүй олон малтай айлын хүүхэд байгаа юм. Н.Дашноров надад хэлэхдээ манай адуунаас хэдэн адуу байгаа юм аа, тэр адуунуудыг хийж хот орох гэсэн юм гэж хэлсэн. Тэр үед нь би итгэсэн. Харин дараа нь махаа ачихаар хөдөө хээр эзэнгүй айлын саравчин дээр очоод хулгайн адуу юм байна гэдгийг нь мэдээд сэжиг төрөөд ерөөсөө болъё хулгайн мах ачихгүй гэхэд 10 н.Дашноров махны бичиг хийлгэчихсэн юм чинь зүгээрээ ачаад яваад өгчих гээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-31 тал/,

-Шүүгдэгч О.Дын гэрчээр өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай Дундговь аймгийн Адаацаг сумын гаралтай н.Тайван гэдэг залуу миний гар утас руу залгаад би Өмнөговь аймагт байж байгаад ирчихлээ чамд жолооны үнэмлэх байна уу, чи машин бариад явж чадах уу гэхээр нь машиныг нь барихаар болж н.Тайванаа бид хоёр Улаанбаатар хотод Сонсголонгийн тэнд уулзсан. Тухайн үед н.Тайванаа саарал өнгийн Приус-30 маркийн машинтай явж байсан. Тэгээд бид уулзаж жаал буу халж байгаад Нарангийн голд манай хадмынд очиж хоносон. н.Тайванаа надад энэ “приус-30” машиныг банк бусаар авчихсан юм одоо хураагдах гээд байна, энэ машиныг зарна гэж хэлэхээр нь би тэр үед нь би өөрийнхөө хадам ээж н.Оюумаагаар дамжуулж хүнээс нэг сая төгрөг зээлүүлж эхнэрийнхээ ээмэг бөгжийг 800.000 төгрөгөөр ломбардад тавиулж нөгөө “Приус30” маркийн машиныг банк бусаас нь чөлөөлүүлж би аваад н.Тайванаатай үлдэгдэл мөнгийг нь хавар ямаагаа самнахаар өгье гээд тэр “приус-30” машиныг нь би авсан юм. Тэгээд н.Тайванаа бид хоёр Шувуунд байдаг Дундговийн Адаацагийн гаралтай н.Дэнзэншарав гэдэг залуугийнд очиж тэднийд ганц нэг шил архи ууцгаасан. Тэр үед би машин барьж байсан болохоор уугаагүй. Шөнө нь н.Тайванааг тэнд үлдээгээд бид хадмынд очиж хоночхоод маргааш нь н.Дэнзэншаравынд н.Тайванааг авахаар очиж тэндээсээ н.Дэнзэншарав, н.Тайванаа бид гурав миний приус-30 машинтай Булган аймгийн Баяннуур сум руу явцгаасан. Тэгээд н.Тайванаа Баяннуур сумын төвд нэг айлд үлдээд н.Дэнзэншарав бид хоёр болохоор н.Дундговь аймгаас Булганы Баяннуур суманд отроор явж байсан. Миний таньдаг н.Улаанаа гэдэг айлд очиж байж байтал н.Тайванаа над руу залгаад би Төв аймгийн Бүрэн суманд зүүн хойд зүгт байна н.Дэнзэншарав та хоёр наашаа хүрээд ир гээд яах гэж байгаагаа надад хэлээгүй юм. Тэгээд н.Дэнзэншарав бид хоёр н.Тайванаатай холбогдож байгаад явж очтол Төв аймгийн Баян-Өнжүүл сумын төвөөс баруун хойшоогоо ойролцоогоор 30 орчим км зайд морьтой явж байхад нь очиж уулзахад арав гаран тооны адуу туучихсан явж байсан. н.Тайванаа хэлэхдээ би адуу туугаад явж байгаа юм аа н.Дэнзэншараваар морио унуулаад энэ адуунуудыг Адаацаг руу тууж явъя гээд н.Дэнзэншараваар нөгөө адуунуудаа туулгуулаад н.Тайванаа бид хоёр миний машинтай манай Адаацаг сумын н.Дашхүү гэдэг залуугийнх Баян-Өнжүүл сумын ойролцоо байдаг гэж санагдаад н.Дашхүү рүү утсаар залгаж уулзаж н.Дашхүүгийн хөдөө гэрт нь очиж хоноод маргааш нь н.Тайванаа бид хоёр машинтайгаа хөдлөөд н.Дэнзэншаравын араас нь явахад олоогүй тэр өдрөө буцаж н.Дашхүүгийнд очиж ахиж хоноод тэгээд мөн маргааш нь н.Тайванаа бид хоёр н.Дэнзэншаравтай утсаар холбогдож байгаад Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Бэрх гэдэг газар очиж н.Дэнзэншаравтай уулзсан. Н.Тайванаа надад би өөр дээрээ адуу тоолуулаагүй ээ, чи адуутай юм чинь сумын төв ороод энэ хэдэн адуунууд дээр малын бичиг аваад ир би адуунуудаа хийгээд байж байя гэхээр нь би н.Дэнзэншаравтай хамт Адаацаг сумын төвд очсон. Тэгээд мал эмнэлгээс бичиг авч чадалгүй буцаж н.Тайванаа дээр очиж н.Дэнзэншарав тэр хоёрыг адуунуудаа хийгээд байж бай би малын бичиг Адаацаг орж малын бичиг зохицуулаад ирье гэж явсан юм. Тэгээд Адаацаг сумын төвд очиж н.Дашхүүтэй утсаар ярихад н.Дашхүү нь Адаацагт ирчихсэн байна гэхээр нь байгаа газар нь очиж уулзахад н.Дашхүү 11 “приус-20” маркийн машинтай явж байсан. Тэгэхээр нь н.Дашхүү би өөрийнхөө хэдэн адууг хийж Улаанбаатар хот руу оруулж зарах гэсэн юм бичиг баримттай байх байгаа юм. Тэгээд ганцхан жижиг машинтай арай багтахгүй байна, чиний наад машинд чинь бензин хийж өгье хамт ачилцаад яваад өгөөч гэж хэлэхэд н.Дашхүү явахаар болж би мал эмнэлгийн н.Төмөрөө гэдэг ах дээр очиж малын бичиг хийлгэж аваад н.Дашхүү бид хоёр тус тусдаа машинтай очиход н.Дэнзэншарав, н.Тайванаа хоёр нөгөө адуунуудаа бүгдийг нь хийчихсэн байсан. Тэгээд хоёр машиндаа адууныхаа махнуудыг хувааж ачаад Улаанбаатар хот руу ачаад Дэнжийн 1000-ийн Хүчит шонхор зах дээр очоод махаа ченжид өгчхөөд буцаад Адаацаг очиж үлдэгдэл махаа мөн л хоёр машиндаа хувааж ачаад дахиж Улаанбаатар очиж Энхжин худалдааны төвийн тэнд ченж дуудаж адууныхаа махыг өгчхөөд н.Дашхүү эхнэртэйгээ яваад өгсөн. Харин н.Дэнзэншарав, н.Тайванаа бид гурав Улаанбаатарт үлдсэн... Би тухайн адуунуудыг хулгайн адуу болохыг нь н.Тайванаагаас мэдсэн. Надад тэр адуунуудыг захиран зарцуулах эрх байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/,

-Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/157 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 48-64 тал/,

-Шүүгдэгч О.Дын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод байхад Х.Э Өмнөговь аймгаас приус-30 маркийн саарал өнгийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна машинтай ирээд надтай уулзаад машины мөнгө төгрөг төлөх болоод байна мөнгөний хэрэг маш их байна хөдөө явж адуу махалж мөнгөжье гэж ярилцаж тохиролцоод Б.Двыг авч явъя гэж ярилцаад би машиныг нь жолоодоод Шувуун фабрикт Б.Двын гэрт очиж Б.Двыг хөдөө яваад ирье гэж хэлээд аваад явсан. Замдаа архи ууцгааж явж байгаад Эрдэнэсантын урдаас хөдөө хэр бэлчиж байсан өсгий цагаан хүрэн зээрд азаргатай 20 орчим толгой адууг дундаас нь морь барьж өгч Х.Эаар туулгуулаад шөнөжин машинтай дагаж явж Адаацаг сумын нутаг руу оруулаад өглөө Б.Двын туугаад явж бензин аваад ирье гэж хэлээд Х.Э бид Адаацаг сумын төв ороод эргээд Б.Дв руу яваад олоогүй хөдөөгөөр хайгаад төрч явж байгаад маргааш орой нь Бэрхийн уулын зүүн талд байдаг айлд очоод адуу мал харагдахгүй болохоор нь айлын гаднаа хөдлөөд явтал цасанд машин суугаад байж байтал Б.Дв айлын мотоциклтой хүнтэй давхиж ирээд буугаад үлдсэн. Ингээд цааш яваад О.Дашхүүгийнд очиж хоноод гурвуулаа адуун дэрээ очоод туугаад айлын эзгүй хороон дээр аваачиж 14 адуу махлаад 2 сарвааг нь үлдээгээд айлын адуунд нийлүүлж орхиод хотоо ченж дуудах гэсэн ирж авах хүн олдохгүй болохоор нь Б.Дгийнд очиж гуйгаад машинд нь ачаад ингээд хоёр машинтай дөрвүүлээ Улаанбаатар хот оруулж махаа Хүчит шонхор зах дээр зарсан. Гарал үүслийн бичгээ Адаацаг сумын малын эмч н.Төмөрөө гэх залуугаас хоёр хувааж О.Дашхүү бид хоёр тус тусын нэр дээр бичүүлж авч байсан юм. Махаа хоёр хувааж, хоёр машинаар зөөж зар борлуулсан... Хэн гэх хүнд зарснаа одоо санахгүй байна. Тухайн үедээ л Хүчит шонхор дээр мах авч байгаа юу гэж хүнээс асууж байгаад өгч байсан. Нийт хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Б.Двт 1 сая төгрөг, О.Дашхүүд 700.000 төгрөг, үлдсэнийг нь Х.Эы машины мөнгийг нь өгөөд бид хоёр тэнцүү хувааж авсан... О.Дашхүүгийн машиныг мэдэхгүй байна, улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед “приус-20” маркийн машин байсан. Х.Эы 12 машиныг одоо дугаарыг нь санахгүй байна. Тухайн хэргээс хойш манай хөдөө гэрийн гадаа аваачсан байсан чинь намайг эзгүйд банк бус санхүүгийн байгууллага ирээд хурааж аваад явчихсан байсан. Одоо хаана ямар банк бусад хураагдаад юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,

Шүүгдэгч Б.Двын яллагдагчаар өгсөн “...О.Д тухайн үед намайг Улаанбаатар хотод гэртээ байхад Х.Этай хамт саарал өнгийн “приус-30” машинтай ирээд, би хүнээс машин худалдаж авсан юм. Машиныхаа төлбөрийг хийх гээд байна хэдэн адуу хийгээд өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлээд хамт манайд архи ууж сууцгаагаад шөнөдөө гарч яваад машинд нь унтаж байгаад нэг сэргээд харахад хөдөө явж байхаар нь хаана явж байгаа юм бэ гэж О.Доос асуухад Баян-Өнжүүл орох гэж явна гэж хэлээд цаашаа нэлээн явж байгаад Дааган дэл гэх газарт манай адуу байгаа гэж хэлээд шөнө бэлчээрт байсан 10 гаруй тооны адуун дээр очоод Х.Э бид хоёр бууж тус адууг явган туугаад ойрхон байсан эзэнгүй хороонд хашаад дотроос нь О.Д хонгор морь бугуйлдаж бариад Х.Эд унуулаад урагшаа туугаад явсан. Ингээд шөнөжин туугаад маргааш өглөө нь болоод би хонгор морийг сэлгэж унаад цаагаа туугаад явсан. Х.Э О.Д хоёр араас машинтай дагаж явж байгаад бензин аваад ирнэ гэж хэлээд алга болчихсон. Би өдөржин туугаад надад хэлэхдээ Адаацаг сумын хойд талын Бэрхийн уул орно гэж хэлж байсан учраас би тэр уул руу чигтэй туугаад яваад байсан. Ингээд шөнө шуурга тавиад хөдөө хээр адууг нь манаж хоноод маргааш өдөр нь дахиад тууж явсаар байгаад орой 20 цагийн орчимд бэрхийн ууланд аваачиж орхиод н.Ойдовдорж гэх айлд явган очоод О.Д энэ хавиар үзэгдсэн үү би О.Дын адууг туугаад явж байна гэж хэлээд цай уугаад сууж байтал айлын гадаа машин ирээд орж ирэлгүй яваад өгөхөөр нь би О.Дыг болов уу гэж бодоод айлын хүнтэй мотоциклтой араас нь давхиад очтол О.Д, Х.Э хоёр Б.Дтэй хамт цасанд суучихсан зогсож байсан. Ингээд машиныг нь түрж гаргаад н.Ойдовдорж гэр лүүгээ намайг орхичхоод яваад өгсөн. Ингээд тэндээс хөдлөөд Баянгийн уул гэх газарт О.Дашхүүг гэрт нь хүргэж өгөөд тэднийд бөөндөө үүр цайтал унтаад О.Дашхүүг гэрт нь үлдээгээд гурвуулаа адуу руугаа явж байх замдаа О.Д ченж рүү утсаар адуугаа Бэрхийн ууланд аваад ирлээ шүү та нар хэзээ ирж авах юм бэ гээд яриад байсан. Ингээд адуун дээрээ очоод Х.Э цаашаа Чулуут гэх газар луу явган тууж яваад бид хоёр Адаацаг сумын төв ороод тамхи , ундаа, бензин аваад буцаад адуун дээрээ ирэхэд Чулуутын хороо дээр ирчихсэн байж байсан. Ингээд Х.Эд хандаж адуугаа хашиж бай сүлжээнд гарч утсаар ярьчхаад ирье гэж хэлээд явсан. Х.Э бид хоёр адууг нь хашчихаад хүлээж байсан. Ингээд удалгүй эргэж ирээд хийхээр боллоо хотоос машин ирнэ гэж хэлээд Х.Э бид хоёр адууг нь хийж эхэлсэн О.Д хэлэхдээ бүгдийг нь хийнэ гэж хэлчхээд утсаар ярьчхаад ирье гэж хэлээд яваад өгсөн. Ингээд тууж очсон адуугаа бүгдийг нь шөнөжин хийгээд маргааш өглөөний 08 цагийн үед дуусаад 2 сарваа үлдээе гэж хэлээд О.Д өөрөө туугаад айлын адуунд нийлүүлсэн. Тэгснээ унаа ирэхээ больчихлоо сум орж унаа олж ирье гэж хэлээд махаа тэнд нь орхиод гурвуулаа Адаацаг орж Х.Э бид хоёрыг н.Сайнаа гэх айлд үлдээгээд өөрөө унаа олно гээд гараад явсан. Ингээд орой нар шингэсний дараа О.Дашхүүг гуйхаар боллоо гээд орж ирээд махны бичиг авна гээд сумын мал эмнэлэг дээр очиж өөрөө орж бичгээ авна гээд орсны дараа О.Дашхүү “приус-13 20” маркийн машинтай ирээд О.Д гарч ирээд уулзаад Б.Д бичиггүй бол ачихгүй гэхэд О.Д бичгээ авчихсан гэж хэлээд бөөндөө клонк орж бензин аваад шөнө махан дээрээ ирээд хоёр машиндаа махаа хувааж ачаад нэлээн мах үлдсэн. Ингээд Улаанбаатар хот руу оруулаад Хүчит шонхор зах дээр өглөөгүүр махаа өгөөд үлдсэн. Махаа авахаар буцаж очоод махаа бүгдийг нь хоёр машиндаа ачиж аваад Адаацаг сумын төв ороод тэндээ хоноод өглөө эрт хот руу гарч махаа Энхжин худалдааны төв дээр өгөөд тэндээс салцгаасан. Надад ажлын хөлс гэж 800.000 төгрөг өгсөн. Би Б.Дгээр гэртээ хүргүүлээд үлдсэн... Б.Д бид хоёр нэг оны хамт цэргийн алба хаасан найзууд багаа юм. О.Дтой хөдөө нэг нутгийн айл саахалтын найзууд байгаа юм. Х.Э манай нэг нутгийн хүн мэнд устай л явдаг юм... О.Дын аав их олон адуутай мянгат малчин, морь уядаг хүн байдаг юм. Ер нь бол задгай чандмань тамгатай айл. Яг О.Дыг ямар тамга дардгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 тал/,

-Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би хулгай хийхэд нь хамт байгаагүй. Тууж ирэхэд нь хамт байгаагүй. Мал хийхэд нь хамт байгаагүй. О.Д намайг мах Улаанбаатар хот руу зөөгөөд өгөөч гэхэд нь махны бичигтэй юм уу гэхэд бичиггүй гэхээр нь би явахгүй, бичигтэй бол явж өгч болно гэж хэлсэн. Тэгсэн чинь малын эмчийн гэрийн гадаа очиж махны бичиг авахдаа О.Д надаас чи энэ жил хэдэн адуу тоолуулсан бэ гэхээр нь би 2 адуу тоолуулсан гэж хэлсэн. Тэгээд О.Д орж махны бичиг авахдаа миний жолоодох эрхийн үнэмлэхийг барьж ороод махны бичиг авч гарч ирсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу 2 удаа ойролцоогоор нийт 5 тооны адуу мах ачиж оруулж өгсөн. Эхний удаа дэнжийн 100-ийн махны зах дээр хүргэж өгсөн. Дараа нь Энхжин худалдааны төвийн гадна Дундговь аймгаар мал мах аваад явдаг н.Зоригоо гэх ахад хүргэж өгсөн. Анх энэ хэд надаас 150.000 төгрөг зээл бензин тос, тамхи тариа авч мах зарсны дараа миний 5366069812 дугаартай дансаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дундговь аймгийн Адаацаг сумын нутгаас Улаанбаатар хот руу 2 удаа мах өчиж өгсөн гээд ажлын хөлс дээр 350.000 төгрөг, үүн дээр надаас зээлсэн 150.000 төгрөгийг нэмээд 500.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Тэгэхээр би энэ хэрэгт ямар ч хамааралгүй учраас надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй бана...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 тал/,

-Шүүгдэгч Х.Эы яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-ийн халаалтын уурын зууханд галчийн ажил хийж байгаад амралтаараа Улаанбаатар хотод ирэхэд О.Д миний лизингээр авсан байсан. Одоо дугаарыг нь санахгүй байна приус-30 маркийн тээврийн хэрэгслийг би худалдаж авъя та надад зарчих гэхээр нь би сард 600.000 төгрөг төлдөг гэхэд хамаагүй би хавар ноолуур дээрээс бөөн өгчихнө гэж хэлээд би машинаа О.Дт өгсөн. Ингээд О.Д намайг Б.Двынд Шувуун фабрикт хүргэж өгчхөөд машинаа өндөрлөнө гэж хэлээд Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Ингээд би тэр өдөртөө Б.Двынд архи ууж хоноод маргааш өглөө нь нэлээн халамцуу тэднийд байж байхад О.Д хүрч ирээд хөдөө явж мал хийе гурвуулаа хамт явъя гэж хэлээд бид хоёрыг машиндаа суулгаад явсан. Ингээд шөнө 21 цагийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумаас баруун хойш Эрдэнэсант сумын нутагт хөдөө хээр бэлчээрт байсан 10 гаруй адуун дээр ирээд хажуу талд нь ойрхон байсан эзэнгүй 14 хороон дээр тууж аваачиж хашаан дотроос нь нэг морь гурвуулаа элбэж бариад та энэ морийг унаад адуугаа туугаад Дундговь аймгийн Адаацаг сум руу явж бай гэж хэлээд би шөнөжин туугаад нөгөө хоёр машинтай тосож ирээд Б.Дв морь унаад үргэлжлүүлээд туусан. Би О.Дтой суугаад Адаацаг сумын Баянгийн ууланд очиж машиндаа хоноод маргааш өдөр нь цаашаа Бэрхийн ууланд очоод Б.Двыг олдохгүй болохоор нь хайгаад явж байгаад цасанд суугаад ухаад байж байтал Б.Дв мотоциклтой хүнтэй хүрч ирээд бид хоёрт суугаад, ингээд гурвуулаа Б.Дгийнд очиж хоноод маргааш өдөр нь адуун дээрээ очоод эзэнгүй хороон дээр адуугаа аваачиж махлаад 2 адууг нь сул хөөгөөд явуулсан. Махаа Б.Дг дуудаж хоёр машинд ачаад Улаанбаатар хот руу хоёр удаа зөөж борлуулсан... О.Д тэр машиныг унаж байгаад эвдлээд мөнгийг нь төлөлгүй банк бус нь хураагаад авсан гэж ярьж байсан. Би ямар банк бус байсны одоо санахгүй байна. Надаас мөнгөө төл гээд нэхээд байхаар нь би О.Дын утсыг өгөөд банк бус нь О.Дын гэрийн гаднаас хурааж аваад явсан байсан. Би тус машиныг 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотоос одоо яг ямар банк бус гэдгийг мэдэхгүй байна, машиныхаа улсын дугаарыг ч санахгүй байна, 16 сая төгрөгт бодож 4 сая төгрөгийг урьдчилгаа өгөөд сарын 600.000 төгрөгийг 38 сарын хугацаанд төлөхөөр авч байсан шиг санагдаж байна. О.Дт бол энэ мөнгийг нь төлөөд ав л гэж хэлсэн байсан юм... Би О.Дыг өөрийнхөө адууг л тууж явж махалж байна гэж бодсон. Би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Би ямар учраас махалж байгаа талаар нь асуугаагүй... Би нийт хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй. О.Д надад 400.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө би аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 тал/,

-“Эй Жэй жэй Эм” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07/157 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 170-180 тал/,

--“Эй Жэй жэй Эм” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07/27 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 190-205 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр “Буянт” гэх газраас иргэн О.Ганзоригийн эзэмшлийн олон тооны адуу буюу 19 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 24.971.400 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нар нь бусдын олон тооны адуу буюу 19 тооны адууг бэлчээрээс нь авч, хууль бусаар эзэмшилдээ оруулж, өөртөө захиран зарцуулах боломжийг бий болгосноор бусдын малыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр , нууцаар авсан гэх хулгайлах гэмт хэрэг нь төгссөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Двыг О.Д, Б.Д, Х.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны буюу 19 адууг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан... бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Б.Д, О.Д, Б.Дв, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгч Б.Д, О.Д, Б.Дв, Х.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Дв нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул  шүүгдэгч Б.Двын үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа хүрээнд хамаарч байна гэж үзэж шүүгдэгч Б.Двт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх саналыг гаргаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Эг хувь тэнцүүлэн гаргасан 5,806,817 төгрөгийг гаргуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Дын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас: “Шүүхээс гэм буруутайд тооцсон ч гэсэн ял шийтгэлийн тухайд 2020 он, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч О.Дын үйлдэл орно. Яагаад гэвэл 2015 оны шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож байгаа нь ял шийтгэл оноож байгаа зүйл биш. Ял шийтгэл оногдуулсан байгаа хүнийг өршөөсөн бол энэ хуульд оногдуулахгүй гэж 2021 оны Өршөөлийн тухай хуульд заасан байна. Тийм учраас 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж дүйцүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас: “Гэм буруу дээр маргаангүй, О.Дашхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад гэвэл хохирлыг нөхөн төлснөөр хор уршиг арилсан гэж үзнэ гэж байна. Ар гэрийн хувьд эхнэр, бага насны хүүхдүүдтэй байдаг. Хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Э, Б.Дв нарын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Д хувийн байдлын хувьд 8-3 насны 3 хүүхэдтэй эхнэртэйгээ хөдөө мал маллаж амьдардаг, шүүгдэгч Б.Дв нь 2 хүүхэдтэй, шүүгдэгч Х.Эгийн хувьд 80 нас хүрсэн ээжтэйгээ хамт амьдардаг. Шүүгдэгч Б.Д, Б.Дв нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан шаардлагыг хангасан учраас энэ зүйл ангийг хэрэглэж хорих ялыг 1 жил болгож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч Б.Двт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх саналыг гаргаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотоор  хүрээг тогтоолгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Эгийн хувьд гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийн хувьд хохирогчтой ярьж төлбөр барагдуулахаа илэрхийлсэн тул хувийн байдлыг харгалзан хамгийн бага ял шийтгэл оноож өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Дв, Б.Д, Х.Э, О.Д нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Дв, Б.Д, Х.Э, О.Д нарын нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир шүүгдэгч Б.Дв, Б.Д, Х.Э, О.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д, Х.Э нарын өмгөөлөгч нараас “ Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү “ гэсэн хүсэлтүүдийг гаргасан байна.

Шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д, Х.Э нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д нарын хувийн байдлын талаар шинжлэн судлахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу “...хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй” гэх үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хүлээн авч шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялаас шүүгдэгч Б.Дв, Б.Д, О.Д нарын цагдан хоригдсон 64 хоногийг хасч 1 жил 9 сар 26 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солихоор,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Дыг Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Дг Дундговь аймгийн Адаацаг, Баян-Өнжүүл сумдын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Двыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Дыг Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Дг Дундговь аймгийн Адаацаг, Баян-Өнжүүл сумдын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Двыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар,

Харин шүүгдэгч Х.Эгийн  холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч шүүгдэгч Х.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх боломжтой талаар эрүүгийн 2034001350399 дугаартай хэрэгт баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Х.Эыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй байна гэж шүүх үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д, Х.Э, Б.Дв, О.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлаар:

Хохирогч О.Ганзоригт энэ гэмт хэргийн улмаас 24.971.400 төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч О.Д нь 5.814.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Д нь 5.806.817 төгрөгийг, шүүгдэгч Б.Дв нь 5.806.817 төгрөгийг тус тус хохирогч О.Ганзоригт төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Х.Эаас 5.806.817 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ганзоригт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Д, Х.Э, Б.Дв, О.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн “43-30 УНЭ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч О.Дын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн “78-12 УАА” тээврийн хэрэгсэл нь тус тус зарагдаж, бусдын эзэмшил ашиглалтад байх ба тухайн тээврийн хэрэгслүүдийг хурааж, битүүмжлээгүй байх тул “Toyota Prius-30” маркийн “78-12 УАА” тээврийн хэрэгслийн үнэ болох 8.666.600 төгрөг, “Toyota Prius-20” маркийн “43-30 УНЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.407.000 төгрөг, нийт 12.073.600 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.Д, Х.Э, Б.Дв, О.Д нараас 3.018.400 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн 2034001350399 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Дв, О.Д, Б.Д, Х.Э нар нь 64 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Двыг О.Д, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Д, Х.Энарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Д, Х.Энарыг 2 /жилийн/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Д, Х.Энарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Б.Д, Х.Э, Б.Дв нарын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялыг 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 26 /хорин/ хоногоор тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Д нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 26 /хорин/ хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон шүүгдэгч О.Дыг Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Дг Дундговь аймгийн Адаацаг, Баян-Өнжүүл сумдын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Двыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Дыг Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Дг Дундговь аймгийн Адаацаг, Баян-Өнжүүл сумдын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Двыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д, О.Д, Б.Дв нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Д, О.Д, Б.Дв нарын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Д, Б.Д, Б.Дв нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь 5.814.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Д нь 5.806.817 төгрөгийг, шүүгдэгч Б.Дв нь 5.806.817 төгрөгийг тус тус хохирогч О.Ганзоригт төлсөнг дурдаж, шүүгдэгч Х.Эаас 5.806.817 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ганзоригт олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д, О.Д, Б.Дв, Х.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota Prius-30” маркийн “78-12 УАА” тээврийн хэрэгслийн үнэ болох 8.666.600 төгрөг, “Toyota Prius-20” маркийн “43-30 УНЭ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.407.000 төгрөг, нийт 12.073.600 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Б.Д, Х.Э, Б.Дв, О.Д нараас 3.018.400 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн 2034001350399 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Двыг О.Д, Б.Д, Х.Э нар нь тус тус 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ю.ЭНХМАА