| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/029 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001630271 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ын *******, / РД: /,
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Гүнзгий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулыг 2.5 метр урт, 2.3 метр өргөн, 2 метр гүнтэй талбай бүхий 1 ухаш нүх үүсгэн явуулж байгаль орчинд 9.558 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Бөмбөгөр суманд байж байгаад 23 цагийн үед би аймаг руу явах унааг гуйж трактор, жижиг оврын мотор, хуурай аргаар угаах төхөөрөмж зэргийг ачаад Бөмбөгөр сумаас наашаа 30 гаран километрийн зайтай Бөмбөгөр сумын “Гүнзгий” гэх газарт хүргүүлээд тэндээ үлдсэн. би гар утсаа гаргаж ирээд рүү залгаж яриад чи “Гүнзгий” гэх газарт хүрээч ирээд надад туслаад газар шорооны ажил хийгээд өгөөч би чамд цалин хөлс өгнө гэж хэлэхэд тэгье яваад очъё гэж хэлээд салгасан. машин тэргээ машинаас буулгаж байхад мотоциклоор хүрээд ирсэн. тэгээд бид хоёр “Гүнзгий” гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулахаар трактороор газрыг 4-5 удаа шанагадаж үзсэн чинь уг газар нь нойтон байсан учраас болсон. Яагаад гэвэл хуурай аргаар угаадаг болохоор газар нь нойтон болдоггүй юм. Бид хоёр тракторт унтаж байгаад өглөө унд уухаар айлд очсон. тэгээд бид хоёр айлаас гарч ирээд харсан чинь цагдаа нар үйл ажиллагаа явуулах гэж байсан газарт цагдаа нар ирсэн байхаар нь бид хоёр очсон чинь цагдаа нар хууль бусаар үйл ажиллагаа явууллаа гэж хэлээд тоног төхөөрөмжийг асаагаад Бөмбөгөр сумын төвд авч ирсэн. Тухайн газарт би үйл ажиллагаа явуулах гэхэд газар нь нойтон байсан учраас үйл ажиллагаа явуулаагүй. Алт олборлосон зүйл байхгүй. 2021 оны 07 дугаар сарын 23-ний өдөр Бөмбөгөр сумын Засаг даргатай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байсан газар байгаа юм. гэрээний хугацаа нь 1 жил 6 сараар байгуулсан юм. би тухайн газарт хуль бусаар үйл ажиллагаа явуулаагүй. Зөвшөөрөлтэй газар байсан. Би “Далайн дээд баялаг” нэртэй нөхөрлөлд ажилладаг. Бөмбөгөр сумын 2 дугаар багийн “Гүнзгий” гэх газарт нөхөн сэргээлт хийх гэрээг мана/ нөхөрлөлийн дарга *******гэрэл нь сумын Засаг даргатай гэрээ хийсэн. 2021 оны 07 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд манай нөхөрлөг үйл ажиллагаа явуулж байсан. Өмгөөлөгч нь тухайн үед ажиллах гэрээг цагдаагийн алба хаагчид гаргаж өгсөн үү гэхэд гэрээг үзүүлэх гэсэн чинь тэр үед очсон цагдаа нар гэрээг үзээгүй Энэ ямар ч хамаа байхгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 172-173 /,
2. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
....Би гэдэг базтайгаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой Бөмбөгөр сумын 2 дугаар баг Гүнзгий гэдэг шороо угааж алт олж түлшний мөнгөө хийх зорилготой жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, жижиг оврын цахилгаан гаргах мотор зэрэг техник хэрэгсэлтэй очиж хоноод маргааш нь нэг газар ухаж хуурай аргаар угааж болохоор байна уу гэж үзчихээд байж байтал цагдаа нар ирж зогсоосон. Тухайн газар болох Гүнзгий гэдэг дүгнэлттэй гэж байсан зөвшөөрөлтэй албан ёсны зөвшөөрөл аваагүй. Би тухайн газар овоолго шороо тарааж нөхөн сэргээлт хийхээр очсон хажуугаар нь түлшний мөнгө олох гэж байсан алт олсон зүйл байхгүй. Жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмж цахилгаан мотор гэсэн техник 2 хүнтэй ажилласан. Манай баз Л.*******гэрэлийн техник хэрэгсэл байгаа юм би хэд хоног хэрэглээд өгье гэж гуйж авсан юм. Л.*******гэрэл үйл ажиллагаа явуулсан талаар мэдэхгүй байгаа. Би баз д цалин өгнө гэж гуйгаад явсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,
.... Би жижиг оврын хүрэн өнгийн рамтай хар өнгийн цахилгаан мотороо 2020 онд Баянхонгор аймгаас нэг хүнээс худалдан авч байсан хуучин мотор байгаа юм 100,000 төгрөгөөр авч байсан 2 дугуйтай шороо угаах зориулалт бүхий төхөөрөмжийг 2019 онд аймгаас төмрийн сэлбэг зардаг хүмүүсээс 200,000 төгрөгөөр авч байсан. Хуучин муу юм байгаа юм одоо би жижиг цахилгаан мотороо 80,000 төгрөгөөр үнэлж байна шороо угаах төхөөрөмжөө хуучин авсан үнэ болох 200,000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна гэв.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... ******* нь манай сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийж зөвшөөрөл аваагүй. *******ын үйл ажиллагаа явуулсан Гүнзгий гэдэг газар нь өмнө нь уурхай болон хувиараа, ашигт малтмал олборлодог иргэдийн орж байсан эвдэгдсэн газрыг 2017 онд бичил уурхайчид гарч ашиглан тухайн газрыг түрж тэгшилсэн байсан. Тухайн талбай дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй.
Ухагдсан газрыг 1 дүгээр нүхний хохирлын үнэлгээ болох 9558, нөхөн сэргээх зардал 10655 төгрөг эвдэгдсэн 2 дугаар нүхнээс байгаль орчинд 73031, нөхөн сэргээх зардал 190906 төгрөгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
....”Гүнзгий” гэх газар нь ашигт малтмалын болон хайгуулын дүгнэлтийн талбайд хамаарахгүй. Уг газар нь өмнө ашиглалтын тусгай эрхийн зөвшөөрөлтэй газар байж байгаад 2010 онд эрх нь цуцлагдсан. Тэрнээс хойш үйл ажиллагаа явуулсан газар байхгүй. 2021 оны 07 дугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор сумын Засаг дарга нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн боловч 2021 оны 11 дүгээр сард нөхөн сэргээлтийн гэрээнүүд бүгд цуцлагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34 /,
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “Гүнзгий” гэдэг газар нь дүгнэлт, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй тэгшилж түрсэн газар байсан. учирсан хохирлын мэргэжлийн байгууллага болох Нуман-алтай ХХК-ны гаргасан үнэлгээ болох байгаль орчинд учруулсан хохирлын 1 дүгээр нүхний хохирлын үнэлгээ болох 9558, нөхөн сэргээх зардал 10655 төгрөг эвдэгдсэн 2 дугаар нүхнээс байгаль орчинд 73031, нөхөн сэргээх зардал 190 906 төгрөгийг нэхэмжилж байна. Эвдэгдсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ...гэх мэдүүлэг / хх-ийн 38-39 /,
6. Иргэний нэхэмжлэгч Л.*******гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... *******ын миний DOOSAN-55 маркийн арал 20141 дугаартай жижиг оврын тракторыг түрээсээр аваагүй Баянхонгор аймагт шугамын нүх ухан гээд гуйгаад аваад явсан түрээсэлсэн асуудал байхгүй. Надаас ******* нь Баянхонгор аймгийн төвд шугамын нүх ухан гээд аваад явсан. Миний техник хэрэгслүүд одоо Бөмбөгөр сумын 2 дугаар баг манай ахын гадаа байгаа. Би ******* гэх хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. ******* надад хамтарч ажиллахаар санал тавиагүй. Би битүүмжлүүлсэн жижиг оврын трактороо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 /,
7. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөхтолгой 2 дугаар багийн нутаг, “Гүнзгий” гэх газарт *******ын үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тариф 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирол их бага, хот суурин газраас алслагдсан зайн хол, ойр хамаарахгүй бүгдэд ижил тэгш зарчмаар энэ тарифаар манай байгууллага шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн. Нэхэмжилж буй ажлын хөлснөөс өөр нэмэлт санал , хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 /,
8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Бөмбөгөр суманд айлын мал маллаж байтал 2022 оны 05 дугаар сарын 23 ний өдөр ******* над руу утсаар ярж Бөмбөгөр сумын 2-р баг “Гүнзгий” гэдэг газар ирээд надад туслаад өгөөч гээд би тэр оройн оо алийнхаа мотоциклыг гуйж тухайн газар иртэл ******* ирсэн байсан тэгээд бид 2 тухайн газар нэг газар ухаж үзтэл нойтон байна гээд больсон тэгээд тухайн газраа хоноод өглөө нь би доод айл руу оччихоод иртэл цагдаа нар ирсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байна ******* ирээд туслаад өг гэж ярьсан. Би тухайн газар ирээд удаагүй алт олборлосон зүйл байхгүй нэг газар ухаж үзсэн. Жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмж цахилаан мотор гэсэн техник ******* бид 2 байсан. Бид 2 тухайн газар орой нь нэг газар ухаж үзсэн өглөө нь би доод айл руу явсан байсан буцаад иртэл цагдаа нар ирсэн байсан өөр мэдэх юм алга...гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /,
9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай хөгшин бид 2 Баянхонгор аймагт байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23 ний шөнө 12 цагийн үед “Гүнзгий” гэдэг газар гэртээ иртэл манай гэр байгаа хэсгээс дээш 500 метр орчим зайд жижиг трактортой хүмүүс тракторын гэрлээ асаасан байсан тэгээд бид 2 гэтээ орсон өглөө ******* 2 манайд орж ирэхэд нь би алт эх олсон уу гэж асуухад ******* сайн гарахгүй байна гэж байсан тэгээд удалгүй байж байтал ******* цагдаа нар ирлээ гээд тэр 2 манайхаас гараад явсан. Намайг гэртээ очиход жижиг трактор тухайн газар овоолго шороон дунд хэсэгт гэрлээ асаасан зогсож байсан би жаахан зайтай гарсан сайн харагдаагүй. Манай гэрээс харагдахгүй манайх тухайн газраас доош хонхор газар байдаг. Намайг өглөө харахад жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмж цахилгаан мотор байсан ******* 2 байсан. Тухайн газар нь энд тэндээ ухагдсан овоолго шороотой газар байсан *******ын тэр хэсэгт нь ажилласан өөр газар ажиллаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 /,
10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би "Хос Итгэл Төгс" ХХК-ний ерөнхий захирлын албан тушаалд ажилладаг. Тухайн албан тушаалд 2019 оноос хойш ажиллаж байгаа харин үнэлгээ хийгээд нийт 9 жил болж байна. Манай “Хос Итгэл Төгс” ХХК нь 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани Баянхонгор аймаг дахь салбарт нь мэргэшсэн үнэлгээчин 1, туслах үнэлгээчин 1 болон миний бие өөрөө ажилладаг. Бид иргэд болон аж ахуй нэгжээс ирүүлсэн үнэлгээ гаргуулах бичиг баримттай танилцаад 3 аргачлалыг баримтлан тайланг гаргаж өгдөг бөгөөд үүнд нь зах зээлийн ханш, өртгийн аргаар, хараат бусын үнэлгээ зэргийг баримтлан гаргадаг. Тухайн үнэлгээг хийхэд олон улсын стандарт болон үнэлгээний тухай хуулийг баримтлан гаргаж өгдөг. Бид 510/2116 дугаартай гомдол дурдагдсан техникийг үнэлэхдээ unegvi.mn, unaa.mn, unelgee.mn зэрэг сайтууд дээр тавигдсан ижил төрлийн техникийн хэд хэдэн үнийг хараад олон улсын стандарт дээрх томьёог үндэслэн бодож гаргасан...гэх мэдүүлэг / хх-ийн 74-75 /,
11. Гэрч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2021 оны 06 сарын 30-ны өдөр Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй гэрээ хийж болно гэсэн захирамжийн дагуу Далайн дээд баялаг гэх нөхөрлөлтэй 2021 оны 07 сарын 19-ний өдөр гэрээ хийсэн. Тэгээд 2021 оны 09-10 сарын үед байхаа Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2021 оны 06 сарын 30-ны өдөр гарсан шийдвэрийг цуцалсан шийдвэр дахин гарсан тул гэрээ хийсэн нөхөрлөлүүдийн гэрээг цуцалсан. Түүнээс хойш ямар нэгэн гэрээ байгуулаагүй. ...Би ******* гэх хүнтэй гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин далайн дээд баялаг гэх нөхөрлөлтэй гэрээ хийсэн. Гэрээ хийсэн нөхөрлөлд ашигт малтмалын олборлолт явуулах үйл ажиллагааг зөвхөн эвдэгдэж овоолсон, овойлттой шороог угаахыг зөвшөөрдөг. Өөрөөр бол гэрээ хийсэн цэг солбилцолд дахин газар шинээр ухаж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-4 /,
12. Гэрч Л.*******гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....Надад “DOOSAN-55” маркийн улсын дугааргүй жижиг оврын трактор байдаг. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай баз ******* ирээд аймагт бохирын шугам ухна трактороо 2 хоног хэрэглүүлээч гээд аваад явсан. Би “DOOSAN-55” маркийн улсын дугааргүй жижиг оврын трактороо 2019 онд Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. 20.000.000 төгрөгөөр худалдан авч байсан авсан хүнээ сайн санахгүй байна. ******* надад хэлэхдээ миний DOOSAN-55 маркийн улсын дугааргүй жижиг оврын трактороор аймагт шугамын нүх ухна гэж авч явсан шороо угаах төхөөрөмж авч яваагүй. Би аваад 3 жил болж байна. Одоо жаахан муудсан 10.000.000 / арван сая / төгрөгөөр үнэлж байна. Миний DOOSAN-55 маркийн улсын дугааргүй жижиг оврын трактор улсын дугаар байхгүй гаалийн бичиг нь байгаа. Би жижиг оврын трактор шороо угаах төхөөрөмжөө буцааж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,
.... Би 2021 оны 6 сарын 30-ны өдөр Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй гэрээ хийж болно гэсэн захирамжийн дагуу Далайн дээд баялаг гэх нөхөрлөлийнхөө нэрээр 2021 оны 07 сарын 19-ний өдөр Бөмбөгөр сумын засаг даргатай гэрээ хийсэн байсан юм. Тэгээд 2021 оны 09-10 сарын үед байхаа Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр дахин гарч 2021 оны 06 сарын 30-ны өдрийн шийдвэрээр хийсэн гэрээг цуцалж байгааг надад мэдэгдсэн. Гэрээг албан ёсоор цуцалж байгаа гэж надад Бөмбөгөр сумаас мэдэгдсэн. Би ******* гэх хүний тухайн газарт үйл ажиллагаа хийж байгаа гэж мэдээгүй. Манай нөхөрлөл нь энэ үйл ажиллагааг явуулаагүй. Манай гэрээ хийсэн боловч цуцалсан гээд тухайн гэрээ хүчингүй болсон гээд үйл ажиллагаа явуулаагүй буусан. *******ын явуулсан үйл ажиллагаа нь гэрээний зорилго биш....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 07-08 /,
13. “Нуман-Алтай” ХХК-н 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн №1/23 дугаартай шинжээч:
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь ямар нэгэн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар, улсын тусгай хамгаалалттай газартай давхцалгүй байна.
2. Тухайн газарт үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 82 589 төгрөг болж байна.
3. Тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 201 560 төгрөг болж байна.
4. Тухайн эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна.
5. Тухайн газарт эвдэгдсэн 1-р нүхнээс байгаль орчинд 9 558 төгрөг хохирол учирч, нөхөн сэргээх зардал нь 10 655 төгрөг болж байна. Эвдэгдсэн 2-р нүхнээс байгаль орчинд 73 031 төгрөг хохирол учирч, нөхөн сэргээх зардал нь 190 906 төгрөг болж байна...гэх дүгнэлт /хх-ийн 92-117 /,
14. Хос итгэл төгс ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн №06/04 дугаартай шинжээчийн:
...Шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж / хуурайгаар/ 250.000 төгрөг,
“DOOSAN-55” маркийн жижиг оврын трактор 7.000.000 төгрөг,
Жижиг оврын цахилгаан гаргах мотор 200.000 төгрөг,
Үнэлгээний нийт дүнг 7.450.000 /Долоон сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр тогтоов...гэх дүгнэлт /хх- ийн 129-130 /,
15. Энх-Нахиа ХХК-н 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн:
...Доосон-55 маркийн трактор 4.800.000 төгрөг... эд зүйлийн үнэлгээ 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов..гэх дүгнэлт /хх-ийн 137-140 / болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-14 /, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 177-178 /, Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх гэрээний хуулбар /хх-ийн 194-198 /, Далайн дээд баялаг ЗБ Нөхөрлөлийн гэрээний хуулбар /хх-ийн 201 /, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 5 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Гүнзгий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг 2.5 метр урт, 2.3 метр өргөн, 2 метр гүнтэй талбай бүхий 1 ухаш нүх үүсгэн явуулсан олборлож байгаль орчинд 9.558 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч , Л.*******гэрэл, , гэрч *******, Л.Буяндэлгэр, *******, Л.*******гэрэл нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/23, Хос итгэлт ХХК 06/04, Энх-Нахиа ХХК-ийн 271 дугаар дүгнэлт, Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй гэм буруу зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг мэдүүлсэн болно.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учруулсан хохирол 9558 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 10655 төгрөг зэргийг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин уг хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг “Нуман-Алтай” ХХК-аар гаргуулсан байх бөгөөд ажлын хөлс 3.000.000 төгрөгийг нэхэмжлэх талаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь мэдүүлсэн уг зардал нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч *******аас 3.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн шороо угаах төхөөрөмж 1 ширхэг, мотор 1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Л.*******гэрэлийн эзэмшлийн “Доосан-55” маркийн трактор зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******, Л.*******гэрэл нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, дээрх техник хэрэгсэл болох шороо угаах төхөөрөмжийн үнэ 250.000 төгрөг, моторын үнэ 200.000 төгрөг, “Доосан-55” маркийн тракторын үнэ 4.800.000 төгрөг нийт 5.250.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газарт болсон үйл баримтыг бичиж авсан СД 1 ширхэгийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж байгаа бөгөөд уг албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосон-55” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж, мотор зэргийг ашигласан гэх бөгөөд эдгээр техникийн үнэ үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр нийтдээ 5.250.000 төгрөгөөр үнэлэгдсэн тул уг 5.250.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх талаар үүрэг хүлээлгэж байгаа гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар авах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримт бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Доосон-55” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж, моторын үнэ 5.250.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж, мотор, иргэний нэхэмжлэгч Л.*******гэрэлийн эзэмшлийн “Доосон-55” маркийн трактор зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг “Доосон-55” маркийн бага оврын трактор, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж, мотор зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******, Л.*******гэрэл нарт хэрэгцээний дагуу тус тус буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ