Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00716

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч З.Аээс 5,405,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,290,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэл нэхэмжлэгч Ч.Эын гаргасан үндсэн нэхэмжлэлтэй тооцогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, ихэсгэсэн шаардлагад төлөх 57,252 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 101,443 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.   

  4. Зохигч шийдвэрийг гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА