Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2019/000128

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ЦСЗДТГ-т холбогдох

өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 014-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б миний бие 1992 онд “Давшилт” нэгдлийн өмч хувьчлалаао авсан орон сууцандаа одоо хүртэл амьдарч байгаа билээ. Уг барилгын байршил ГАА 4 дүгээр багийн харьяалалд 2 давхрын 107 тоотод 94 м2 талбай бүхий 2 өрөө барилга юм. Гэтэл “Давшилт” нэгдлийн тухайн үеийн албан тушаалтны тушаал шийдвэр архиваас олдохгүй байгаа тул мөн орон нутгийн өмчийн албанд бүртгэлгүй байдаг, тус 8 айлын орон сууцны 2 давхрын зүүн хойт талын 107 тоотод амьдарч байгаа тул өмчлөлийг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Ш.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Б нь ГАА ЦС-ын 4 дүгээр баг, Төгрөгт байрлах 2 давхар 8 айлын орон сууцны 2 давхрын 107 тоотод 94 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор ГАА ЦСЗДТГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

ГАА ЦС-ын 4 дүгээр баг, Төгрөгт байрлах 2 давхар 8 айлын орон сууцны 2 давхрын 107 тоот, 94 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ш.Б нь шударгаар эзэмшиж байгаа болох нь:

-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай тухайн орон сууцны зориулалт бүхий барилга нь орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй болохыг тодорхойлсон тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад өмч хувьчлалын комиссын баримт, Цогт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны захирамжуудыг шүүж үзэхэд Цогт сумын 8 айлын орон сууцны хувьчлалын баримт байхгүй тул Ш.Бат-Өлзийд лавлагаа олгох боломжгүй болно гэх “тодорхойлолт”,

-Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/163 дугаартай “Тус сумын Төгрөг багийн иргэн Ширчингийн Бат-Өлзийгийн сумын төвийн 2 давхар, 8 айлын орон сууцны зүүн хойд өнцөгт байрлах 107 тоот 94м2 өрөө орон сууц нь Засаг даргын тамгын газарт бүртгэлгүй бөгөөд хувийн өмчлөлд тогтоож өгөхөд татгалзах зүйлгүй болно” гэх хариу тайлбар зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Г.Б-г Цогт сумын 4 дүгээр баг, Төгрөгт байрлах 2 давхар 8 айлын орон сууцны 2 давхрын 107 тоот, 94 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б ГАА ЦС-ын 4 дүгээр баг, Төгрөгт байрлах 2 давхар 8 айлын орон сууцны 2 давхрын 107 тоот, 94 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН