Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/255

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч О.Ү******* /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа,

шүүгдэгч Д.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э*******т холбогдох эрүүгийн 2215002480227 дугаартай, 163/2022/0234/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Д******* Э*******, Хөвсгөл аймгийн Хатгал суманд ...оны .. дүгээр сарын ........-ний өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын ....гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, охин, ач нарын хамт амьдардаг, 68 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй /Р.........../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Мааньт гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцаанаас болж О.Ү******* маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн болон хохирогчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215002480227 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Мааньт гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Б******* нь уулзах гэж очсон хохирогч О.Ү******* хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, охиноо өмөөрч улмаар түүний биед нь халдан зодож зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүгдэгч Д.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ асуудал нь 2020 оны 07 дугаар сараас эхэлсэн асуудал. Манай охинтой хохирогч Ү******* хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд манай охиныг олон удаа дарамталж байсан. Ийм айхтар дарамт ирнэ гэж мэдээгүй. 2021 оны 07 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газарт намайг доромжилж байна гэж хандсан байсан. Орхон аймгийн Цагдаагийн газраас надаас мэдүүлэг авсан байдаг. Тухайн үед цагдаагийн газарт Ү*******, түүний ээж, мөн Эрдэнэбат гэх хүмүүс ирсэн. Бид нар хоорондоо гарын үсэг зурж дахин бие биенээ доромжлохгүй гэж хоорондоо тохиролцсон. Манай охиноос 12.000.000 төгрөгийг нь авсан байдаг. Тухайн үед цагдаагийн газарт 3.000.000 төгрөгийг хохирогч авчирч өгсөн. Мөнгө төгрөгийн асуудал гараад дахин өөр мөнгө өгөхгүй гэж О.Ү******* мөрдөгчтэй хүртэл маргалдаж байсан. Тухайн үед 3.000.000 төгрөгийг өгөөд цагдаагийн газраас ямар нэгэн асуудалгүй салаад гараад явж байсан. Гэтэл гараад явж байх үед О.Ү******* автобусны буудал дээр манай охиныг үсдээд чирч явж байх үед би очиж салгаж байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа тааралдаж бид нарыг салгасан. Эргүүлийн цагдаа манай охин Б, О.Ү******* нарыг аваад явсан. Түүнээс хойш утсаар байнга дарамталж байгаа. 2022 оны 02 дугаар сараас хойш манай гэр рүү утсаар холбогдоогүй. Энэ өвөл 2 сард манай гэрт 2 удаа ирсэн. Эхний удаад ирэх үедээ Быг байна уу? гэж ирээд уулзаад явсан. Дараагийн удаа ирж уулзахдаа манай охины зураг гэж баахан шалдан нүцгэн зураг үзүүлж байсан. Тэр зураг нь миний охины зураг биш өөр шалдан нүцгэн хүний зураг үзүүлснээс болж хоорондоо маргалдах шахсан. Түүнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шөнийн 23 цагт миний бие Хөвсгөл аймгаас гэртээ ирсэн. Манай гэрийн гаднаас нэг машин хөдөлсөн. Манай ач хэлэхдээ Т******* ирээд явсан гэж байсан. Хэд хоногийн дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний орой 07 цагийн үед охин Б амралтаа аваад манай ирсэн байсан ба үхрээ сааж байсан. Тухайн орой халуун байсан. Ү******* ирээд мэнд ус мэдсэн. Манай охиныг хаашаа явсан бэ? гэж надаас асуухаар нь тугалаа хашиж байгаа гэж хэлсэн. Би тэгээд Ү*******т утсаар байнга холбогдож дарамтлахаа боль гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хэлдэг юм аа хэлээд л над руу дайраад эхэлсэн. Би машиных нь хаалгыг онгойлгож байгаад 2 удаа хацар руу нь алгадаад харилцан бие биенээ зуурч авсан. Тухайн өдөр их халуун байсан. Бид хоёр хоёулаа футболктой байсан. Би зүүн тал руу нь шахаж боосон, гэхдээ цохиогүй. Цохих боломж надад байсан. Утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гээд утсыг нь булаацалдаж байгаад эргээд харсан чинь Б хүрээд ирсэн байсан. Ү******* манай охин хоёр хоорондоо хэрэлдээд байсан учраас би Бугат сумын цагдаад дуудлага өгсөн боловч цагдаа нар Хөвсгөл аймагт баярын хамгаалалтад явсан гээд байхгүй байсан болохоор Булган аймгийн цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд байж байсан чинь гадаа чанга чанга дуу гараад байхаар нь гараад харсан Ү******* манай охиныг чирээд явж байсан. Би уур хүрээд тэвэрч аваад хоолой руу нь шахсан. Гэтэл Ү******* Бын утсыг нь аваад машинтай зугтаасан. Би урагшаа гүйсэн бол машинд нь дайруулах байсан. Орхон аймгийн цагдаад утас аваад зугтаасан гэж дуудлага өгсөн. Намайг адуунд яваад ирсэн чинь гэрийн гадаа дахиад машин ирсэн байсан. Гэрт ороод ирсэн чинь Ү******* буцаад ирчихсэн манай охинтой маргалдаж байсан. Би ч залуу хүмүүсийн хоорондоо учраа олно биз гэж бодоод юм хэлээгүй. Тухайн үед муухай юм боллоо гэж хоорондоо уучлалт гуйж байсан. Гэрээс гараад 20-30 минут манай охинтой уулзаж гадаа юм яриад байсан. Хэсэг хугацааны дараа гэрээс гараад харах үед манай охиныг заамдаж байсан. Би гэрээс гараад барьж аваад цамцаар нь хоолойг нь боосон. Миний нүд толгой руу бас цохисон. Тухайн үед миний нүд хөхөрсөн байсан тухай нотлох баримт нь Булган аймгийн Хангал сумын цагдаа Ганбаа гэх мөрдөгчид мэдүүлэг өгөхөд нотлох баримтыг авч байсан. Хүн өөрөө хамгийн гол нь зөв байх хэрэгтэй. Намайг нохойны идүүрээр цохисон гэж мэдүүлсэн байсан. Манай нохойны идүүр нь хатуу том төмөр байдаг. Тийм төмрөөр хүн байтугай мал цохивол үхэхээр том төмөр байгаа. Мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа. Би тухайн үед 2 удаа алгадсан. Хоёр удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

  1. Хохирогч О.Ү*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б гэдэг охин нь надаас 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Би Баас 9.162.000 төгрөгийг машины мөнгө гэж банк бус санхүүгийн байгууллагад хийлгэсэн. Учир нь машин авмаар байна гээд миний зарах гэж байсан машиныг худалдаж авахаар болсон. Уул нь би өөр хүнд машинаа зарах гэж байсан юм. Энэ талаар аав, ээж нь мэдээгүй юм билээ. Бид хоёрын дунд энэ асуудал үлдээд шийдэгдсэн. 9.162.000 төгрөгийг аваад өөрийн биеэр банк бус санхүүгийн байгууллагын дансанд шилжүүлсэн байдаг. Орхон аймгийн шүүхээс Быг надаас илүү мөнгө нэхэмжилж байна гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Би 3.162.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу Бд өгөхөөр болсон. Мөн надаас 12.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэхээр нь шүүхэд дээр очоод танилцсан чинь 1 ширхэг ч баримт байхгүй байсан. 12.800.000 төгрөгийг нэхэмжилсэн цаас л байсан. Би ямар учиртай юм бол гээд Бын утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь хөдөө байдаг гэрт нь очиж Б******* уулзсан. Тэгээд очиж уулзах үед зодоон болсон. Гэрийнх нь үүдэнд очоогүй, машин дотроо сууж байсан чинь аав нь гарч ирээд машины хаалгыг өөрөө онгойлгосон. Намайг яагаад бичлэг хийгээд байна бэ? гэж хэлсэн. Би дараа нь ийм асуудал болно гэж мэдээд ирэхээс нь өмнө бичлэг хийж байсан. Намайг Говь-Алтайд байх хугацаанд энэ үүсэж, хэл ам гараад байсан. Тухайн үед би  цагдаа дээр очоод 3.000.000 төгрөгийг өгсөн. Би үлдэгдэл 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би нийт 5.000.000 төгрөг төлсөн байсан. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байгаа. Хамгийн гомдолтой байгаа нь зүгээр байж байгаад зодуулсанд маш их гомдолтой байна. Би наад хүнд чинь ямар ч гэм хийгээгүй. Б******* уулзах гээд очсон. Э******* машины хаалга онгойлгож байгаад намайг 2-3 удаа алгадсан. Миний утсыг шүүрч аваад эвдэлсэн. Миний утсыг эвдчихлээ гэж хэлсэн чинь би төлөөд өгчихнө гэж байсан. Бид хоёр муудалцаж намайг машин дотор зодож байх үед Б ирсэн байсан. Миний машины түлхүүрийг авчихаад надад өгөхгүй байсан. Нохойны идүүр над руу шидсэн. Муудалцаж байх үедээ Б миний машин дотор утсаа унагасан байсан. Би явж байгаад буцаж ирээд утсыг нь өгсөн. Тухайн өдөр миний ноолуурын цамцыг урсан. Би тухайн үед өмсөж байсан ноолууран цамцаа цагдаад өгсөн байгаа. Маргааш нь эмнэлгээр явсан. Эмч нь намайг хүнд зодуулсан байна, өргөдлөө өг гэсэн учраас би эмнэлгээс гараад шууд цагдаад очиж өргөдлөө өгсөн. Би энэ хугацаанд Хангалын цагдаа дээр 2 удаа, Булган аймгийн цагдаад 6 удаа очсон байдаг. Эмчилгээний баримт, толгойны зураг авахуулсан баримт бүгдийг нь хэрэгт өгсөн байгаа. Би яагаад гомдолтой байна гэхээр анхнаасаа мөнгө төгрөг авна гэж хэрүүл маргаан гараагүй. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагад мөнгө өгч, зээлээ хаасан тухай манай ээж мэдсэн байсан. Би машинаа зарах гэж байсан учраас Бын нэр дээр шилжүүлээд өгчихнө гэж хэлж байхад Б өөрөө хамт амьдарч байгаа учраас чиний нэр дээр байсан нь зүгээр гэж байсан. Би салсныхаа дараагаар машины мөнгөө авах уу? гэж хэлсэн. Нэг бол машинаа ав, нэг бол мөнгөө ав гэж хэлсэн. Урьдчилгаа хийсэн 10.000.000 төгрөгийг авахгүй. 9.162.000 төгрөг гэж энэ машиныг бодоод авчих гэж хэлж байсан. Тухайн үед цагдаа дээр очоод мөнгийг нь авах уу? машинаа авах уу? гэхэд мөнгийг авна гэж надад хэлсэн. Би мөнгийг нь өгнө гэж ойлгосон. Д.Э*******тай бол мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Эмчилгээний баримт 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450.000 төгрөгийн баримт өгсөн байгаа. Би тухайн үед эмчлүүлсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Ноолууран цамцыг маань урж, гар утсыг эвдэлсэн. Миний тухайн үед өмсөж байсан цамцыг урсан байсан. Одоо болтол би дусал тариа хийлгээд эмчилгээ үргэлжлээд явж байгаа. Миний эвдсэн утас, ноолууран цамц, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан.

1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай: Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Э******* гэх хүн миний биед халдаж зодсон гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Хувцсанд үзлэг хийсэн: О.Ү*******өөс гаргаж өгсөн урд талдаа цахилгаантай ноолууран цамцанд үзлэг хийхээр тогтов. Тус цамцны баруун суга хэсэгт урагдсан байх ба өөр урагдалт цооролт байхгүй байв. Мөн тоос шороо мэт зүйл болон хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 28 дахь тал /,

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ү*******ийн өгсөн “2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 12 сая төгрөг гаргуулж өнгө үү гэсэн өргөдөл өгсөн байсан. Би надад хандаж өргөдөл гаргасныг мэдээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б******* уулзаж надаас нэхэмжилж байгаа 12 сая төгрөгийн нотлох баримт, дансны хуулгыг харахаар Булган аймгийн Бугат сумын нутагт байх Б дээр хөдөө гэрт нь очсон. Тэгээд би гэрийнх нь гадаа очоод Б******* уулзъя гэхэд Бын аав Э******* намайг чи миний зуслан дээр юу хийж яваа юм гээд намайг машин дотор сууж байхад баруун шанаа хэсэг рүү нэг удаа, зүүн шанаа хэсэг рүү 3-4 удаа, тэгээд машины зүүн тал руу шахаж байгаад толгой, хүзүү хэсэг лүү 6-7 удаа цохисон. Тэгээд намайг машин дотроос татаж гаргаад Э******* гэх хүнтэй барьцалдаж авахад Б миний машины түлхүүрийг авсан. Э******* нь миний гар утсыг бичлэг хийлээ гээд дундуур нь хугалсан. Тэгээд намайг ална гээд машин тойруулж хөөсөн, тухайн үед миний цамцыг урсан. Тэгэхээр нь би Баас машиныхаа түлхүүрийг авах гэхэд өгөхгүй байхаар нь барьж аваад булаагаад авах гэтэл намайг нохойндоо хоол өгдөг саваар толгой руу цохисон. Тэгээд нэг машиныхаа түлхүүрийг аваад явж байсан чинь миний машин дотор утас дуугарсан. Тэгтэл Б миний машин дотор утсаа унагасан байсан болохоор би буцаад Бын гэрт очоод утсыг нь өгөхөд наад утсаар чинь яадаг юм гээд над луу шидсэн. Тэгэхээр нь би зүгээр танайд дансны хуулга харах гэж ирсэн юм гэхэд Б намайг хацар луу 3 удаа алгадсан. Тэгээд Б******* хэрэлдэж байхад аав Э******* нь дахиад ирээд барьж байсан гар утсаар миний толгой руу цохисон. Редми 10 про маркийн гар утас байсан. Цамцаа Улаанбаатар их дэлгүүрийн Гоёо гэх кашмерын дэлгүүрээс 252.000 төгрөгөөр худалдаж авч байсан.... нийт би 1.265.800 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-34,36, 38 дахь тал/

  1. Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний ТХҮ-ОРХ/4546 дугаартай дүгнэлтэд “Redmi 10 рго загварын гар утас 500.000 төгрөг, Гоёо брэндийн ноолууран цамц 100.000 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

 

  1. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “О.Ү*******ийн биед зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
  2. Шинжээч эмч С.Э өгсөн “Тухайн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд гарсан байх боломжтой.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 61 дэх тал/,
  3. Яллагдагч Д.Э*******ын өгсөн “Ү******* нь та нар манай аав, ээжийг цагдаа нараар дарамтлуулсан гээд улмаар хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би Ү*******ийг машиндаа сууж байх үед нь гараараа 1 удаа алгадсан. Тухайн үед Ү******* нь миний цээж хэсэгт 1 удаа цохисон. Улмаар барилцаж авч ноцолдож байтал манай охин Б ирээд салгасан... хэсэг хугацааны дараа манай хажуу талын байшингаас Б орилохоор нь гараад хартал манай охиныг Ү******* чирчихсэн, манай охин уйлчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Ү*******ийг цамцаар нь боож аваад салцгаасан... эхлээд зүүн хацар хэсэг рүү нь 2 удаа алгадсан. Түүний дараа цамцаар нь боож унагаасан. Тэгээд цээж, нүүр хэсэгт нь гараараа 4-5 удаа цохисон. Мөн гуя ойролцоо газарт нь хөлөөрөө өшиглөсөн.. би ноолууран цамцаар нь барьж боож байх үед урагдсан байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

  1. Хохирогчоос иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримтууд /хавтаст хэргийн 82-87 дахь тал, 116-117 дахь тал/,

 

  1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч О.Ү*******, Э.Б нарт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас / хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан О.Ү*******ийн өмсөж явсан хуучин, урагдсан ноолууран цамц 1 ширхэг зэргүүдээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Ү*******ийн мэдүүлэг, гэрч Э.Б, эд зүйлд үнэлгээ хийсэн Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 119 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч С.Э мэдүүлэг, шийтгэлийн хуудас, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Э*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.Э******* нь Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Мааньт гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Б******* нь уулзах гэж очсон О.Ү******* охиноо өмөөрч хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед нь халдан зодож зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Э*******ын гэм буруутай үйлдэл, хохирогч О.Ү*******ийн биед шинжээчийн дүгнэлтээр нэрлэн заасан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээр маргахгүй гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас, хохирогч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах байр сууринаас тус тус оролцож санал дүгнэлтээ гаргасан болно.

Шүүгдэгч Д.Э******* миний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний бусдын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ү*******ийн биед зүүн завжинд сорви, баруун хацар, шуу, хүзүү, зүүн эгэм, бугалганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 1.265.070 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нотлох баримтаа ирүүлсэн нь хавтаст хэргийн 82-87 дахь талд авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтгүйгээр нэмж 1.000.000 төгрөг нийт 2.265.070 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасны дагуу хохирогч О.Ү*******ийн нийт нэхэмжилсэн 2.265.070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Үүнд: Эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эм зүйн бүтээгдэхүүн гэх бар кодтой, TV19787746 бүхий сугалааны дугаартай, Өгөөж найрамдал эмийн худалдаа явуулдаг компанийн ибаримтын дагуу эмчилгээний зардал эм тарианы болон эмчилгээний төлбөрт 500.000 төгрөг, Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний ТХҮ-ОРХ/4546 дугаартай ...Гоёо брэндийн ноолууран цамц 100.000 төгрөг” гэх дүгнэлтээр тогтоогдсон ноолууран цамцны үнэ 100.000 төгрөг, Орхон аймгаас Булган аймгийн Цагдаагийн газарт ирж, очсон шатахууны зардал 56.000₮, 35.000₮, 30.070₮ буюу 121.070 төгрөг, нийт 721.070 төгрөгийг тус тус нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтаар тооцож, шүүгдэгч Д.Э*******аас нийт 721.070 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ү*******т олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 1.544.000 төгрөгийн буюу Redmi 10 pro загварын гар утасны үнэ 500.000 төгрөг, шүүхийн шатанд нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн эмчилгээний зардал, Булган аймагт ирж хоносон буудлын төлбөр 1.000.000 төгрөг, ямар шалтгаанаар бензин шатахуун авсан нь тодорхойгүй 44.000 төгрөгийн баримт нийт 1.544.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

хохирогч О.Ү******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э*******ын учруулсан гэмтлийн улмаас толгой байнга өвддөг болсон, эмчилгээг одоо хүртэл үргэлжлүүлэн хийлгэж байгаа гэж амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн зэргийг харгалзан хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогч О.Ү******* нь өөрийн Redmi 10 pro загварын гар утасны дэлгэцийг шүүгдэгч Д.Э*******ыг хагалж, хоёр хувааж эвдэлсэн гэх боловч дээрх эвдэрсэн гар утас нь хэрэгт хураагдаж ирээгүй, одоо өөрт нь байхгүй, мөн гар утасны загварыг Redmi 10 pro гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Istore shop гар утасны дэлгүүрийн баримтаар Redmi 10 Х загварын утас гэх баримт авагдсан зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гар утасны үнэ 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болно.  

Шүүгдэгч Д.Э******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас 10 минутын завсарлага авч хохирогчид шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 721.070 төгрөгөөс 221.070 төгрөгийг хохирогчийн 5127151280 дугаартай дансанд шилжүүлж баримтыг шүүхэд ирүүлсэн тул үлдэх 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.Ү*******т олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэргийн 77-80 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн болон иргэний үнэмлэхийн мэдээлэл зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.Э******* нь ам бүл 4, эхнэр, охин, ач, зээ нарын хамт Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Мааньт гэх газарт мал маллан амьдардаг, ВССЕ ангиллын жолооны үнэмлэхтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Э******* нь гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн шинжгүй, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэнэт үүссэн сэдэлт, санаагаар үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн охинтой нь маргалдсаныг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин т******* болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт Д.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин т******* болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан О.Ү*******ийн өмсөж явсан хуучин, урагдсан ноолууран цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин т******* болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* овогт Д******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин т******* болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин т******* болтол шүүгдэгч Д.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э*******аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Овоот багийн 6“Д” хэсгийн 22 тоотод оршин суух Бэсүд овогт Отгонбаярын Ү******* /РД:ДН95092013/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.544.000 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох нотлох баримт болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.Э*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж О.Ү*******ийн өмсөж явсан хуучин, урагдсан ноолууран цамц 1 ширхгийг тогтоол хүчин т******* болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгасугай. 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ