Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000019 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан, ******* овогт ******* ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын тоотод маргалдан зодож түүний биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 4 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны хугарал, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны сулрал, хөндийрөл, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ хийлгэсэн баримтаа гаргаад өгвөл хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Орой 23 цаг өнгөрөөгөөд баар хаах болоод тэндээсээ гарч, бид гуравгийн гэр болох Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод очиходгийн нөхөр хүүхдийн хамт гэртээ байсан. Удалгүй гаднаасгийн найз ******* орж ирээд бид хэд ойрхон дэлгүүр гарч Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво дөрвийг авчгийн гэрт орж ууцгаасан. Ингээд шөнө  02 цаг өнгөрөөгөөд пиво дуусаж бүгдгийн гэрт амарцгаасан. Тэгээд унтаж  байхад өглөө 05 цагийн орчим намайг сэрээгээд чи яагаад той унтаад байгаа юм бэ гэж уурлаж хашхирахаар нь би чи юу яриад байгаа юм бэ гэхэд хажууд хэвтэж байсан ******* босож ирээд надад хандаж чи яахаараа найзынхаа нөхөртэй унтдаг юм бэ гэж хэлээд гараараа миний зүүн талын нүд рүү 2-3 удаа цохиж, мөн миний хоёр гарын хумсыг маань арагш дарж хугалсан. …Миний зүүн нүд хөхрөлттэй, баруун хацар шанаа хэсгээр хөндүүр, хоёр гарын хумснууд гэмтсэн...”, “...Би одоогоор 200,000 төгрөгөөр эм тариа авсан, энэ мөнгийг ******* бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ орж ирэхэд найз ******* миний гар утас руу залгахаар нь би *******той утсаар ярьж байхад хажуугаас утсаа өгч бай, би яръя гээд *******той ярихдаагийнд хүрээд ир, бид хэд ууж байна гэж хэлсэн. Удалгүй ******* орж ирээд бид хэд пиво ууцгааж байгаад би түрүүлээд 02 цагийн орчим амарсан. Тэгээд унтаж байх үед хажууд хүн гийнаж дуугараад байхаар нь би хэсэг хэвтэж байгаад өндийгөөд харахад найз гийн хөлд нэг хүн сууж байгаа харагдахаар нь хэн бэ, юм уу гэж асуухад өөдөөс унтаа гэж хэлэхээр нь манай нөхөр хаана байна гэж асуухад юм хэлэхгүй байхаар нь би эргээд хэвтсэн. Тэгээд удалгүй босож ус уучихаад нөхөр ын ор руу дөхөж очиход  миний хөлнөөс нэг хүн барихаар нь би өрөөний гэрлийг асааж харахад манай нөхөр байхаар нь би гайхаад руу харахад шалдан хэвтэж байсан. Тэр үед миний уур хүрч хэвтэж байсан хүмүүсийг босгоод д хандаж чи яагаад хүний нөхөртэй заваарч байгаа юм бэ гэх зэргээр уурлаж дайрахад хувцсаа өмсөөд би мэдэхгүй байна гэх зэргээр хэлж бид 2 маргалдсан. Энэ үед найз ******* хажуунаас орж ирээд руу хандан чи яагаадг чимээгүйгээр нь далимдуулаад олон долоон юм яриад байгаа юм бэ гээд ойртоход ******* руу чамд ямар хамаатай юм бэ, гичий минь гэж хэлэхэд ******* уурлаж чи яахаараа намайг гичий гэж дууддаг юм бэ гээд гийн нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгэхэд нүүрээ барьж, доош тонгойж байгаад босож ирээд барьцалдахаар нь бид хэд тэр хоёрыг салгаад байж байхад манай эгч гаднаас орж ирээд г гэрээс хөөж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цаг өнгөрч байхад найз миний гар утас руу залгаж чи хаана байгаа юм бэ, манайд хүрээд ирэх үү гэхээр нь би гэртээ байна хэн, хэн байгаа юм бэ гэхэд найз залуутайгаа бид хэд байна гэсэн. Би 30 гаран минутын дараа очиходгийн нөхөр , найз залуугийн хамт байсан ба тэр хэд Сэнгүр нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво ууж байсан. Тэгээд би тэр хэдтэй хамт сууж пиво ууж байхад 03 цагийн орчимд нойр хүрээд байна гээд охинтойгоо түрүүлээд амарсан. Бид хэд 04 цагийн орчим дуусгаж хэвтэж амарцгаасан. Тэгээд намайг унтаж байхад дуудаж сэрээхэд нь юу болсон талаар асуухад , хоёр заваарч байсан гэж хэлэхэд нь тэнд амарч байсан бүх хүмүүс босчихсон байсан. Тэгээд руу хандаж чи яаж байгаа юм бэ гэх зэргээр уурлахад би тэгээгүй, чи андуурсан байна гэхэд нь би уурлаад руу чи яаж байгаа юм бэ, очиж очиж найзынхаа нөхөртэй заваардаг гэхэд над руу чи юу яриад байгаа юм бэ, чи тэнэг юм уу гэж хэлэхээр нь намайг түүн рүү  ойртоход гараараа намайг арагшаа түлхэж, гичий минь, би тэгээгүй гэж хэлээд байгаа юм бишүү гээд хөлөөрөө миний гуя хавьцаа хэд хэдэн удаа жийхээр нь би уурандаа  гийн нүүр рүү гараараа цохисон.   миний өөдөөс хөлөөрөө жийж бид хоёр барьцалдаж байгаад би гийн хацар руу алгадахад,гийн дүү бид хоёрыг салгаад байж байхадгийн эгч орж ирээд гэр рүүгээ харь гээд хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 35 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 4 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны хугарал, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны сулрал, хөндийрөл, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27/

- Хохирогчийн томографи шинжилгээ /хх-ийн 28/

- Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 36, 44-45/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-41/

- Шүүгдэгч *******, хохирогч А. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51-52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын тоотод хохирогч маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 4 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны хугарал, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны сулрал, хөндийрөл, хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх, баруун сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны толионы хоёр хажуу хэсгийн өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч А., гэрч нарын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 35 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, 300,000 төгрөгийн хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна” гэж тэмдэглүүлсэн байх бөгөөд энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч А. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч   1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч А. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******ос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА