| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000013 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ******* ******* ******* ******* *******-д туслах операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны 74 тоотод орших гэртээ иргэн маргалдан улмаар харилцан зодолдож иргэн биед духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой гадуур ганц нэг пиво ууж байтал танил дүү фэйсбүүкээр ахаа хаана байгаа юм, би найзындаа байна та хүрээд ирээч гэхээр нь 7 дугаар байрны 74 тоотод очсон. Намайг очиход , нар байсан ба бид 3 пиво уугаад сууж байтал ийн нөхөр нь гэх гэх залуу гаднаас согтуу орж ирээд эхнэрийгээ гичий минь, манай дүү ыг янхан минь гэх мэтчилэн харааж эхлэхээр нь би болиоч гэж хэлэхэд чи муу хэн бэ гээд намайг зодож эхэлсэн. Ингээд би гэрээс нь гарч эмнэлэгт үзүүлээд өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байхад манай найз манайд ирээд нэг нэг лааз пиво уугаад сууж байтал би нэг найзыгаа дуудъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд байж байтал удалгүй гэх залуу пиво аваад манай гэрт согтуу ирсэн. Тэгээд , бид 3 пиво уугаад сууж байтал манай нөхөр гаднаас бага зэрэг архи уусан байдалтай орж ирээд би эхнэр хүүхэдтэйгээ унтаж амарлаа манайд жоохон хүүхэд байна, та нар одоо явчих гэж хэлэхэд нэлээн согтуу гал тогооны өрөөнд байж байгаад манай нөхрийг наашаа хүрээд ир дээ гээд гал тогооны өрөөнд зодоон болсон. Би энэ үед хүүхдээ унтуулах гээд том өрөөндөө байсан учраас хараагүй. Хүүхдээ тэвэрч очоод г гэрээсээ гаргах гэсэн боловч гарахгүй манай нөхөртэй хэрэлдээд зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой найз ийн гэрт нь буюу Хэрлэн сумын 9 дүгээр баг 7-74 тоотод очиж пиво уусан. Хэсэг хугацааны дараа би таньдаг ах г дуудахад удалгүй ийн гэрт ирсэн. Ингээд бид 3 пиво уугаад сууж байтал ийн нөхөр нь орж ирээд та 2 яваа гэхээр нь би явах гээд хувцсаа өмсөөд бэлдэж байтал ийн нөхөр , нар хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би болиулаад ахыг аваад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой найзуудтайгаа гадуур архи ууж явж байгаад 00 цагийн орчим гэртээ ороход эхнэрийн найз , танихгүй залуугийн хамт пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би жоохон хүүхэдтэй айлд орой болсон хойно архи уудаг нь яаж байгаа юм бэ, гэрээс гар гэж хэлэхэд сүүлд нэрийг нь мэддэг болсон гэх залуу гарахгүй гэж маргаан үүсгэж эхэлсэн. Ингээд би г гэрээсээ гаргах гээд түлхээд барьцалдаж нүүр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиод арай гэж гаргасан. Энэ үед гийн хамарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд:
1. биед духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 43/
- Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/
- Шүүгдэгч *******, хохирогч Б. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50-51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******ийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 7 дугаар байрны 74 тоотод орших гэртээ хохирогч маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд духны баруун, зүүн дээд хэсэг, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун шанаа, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б., гэрч Б., Д. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА