Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2019/00507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00359/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршн суух, РЭ64031816 регистрийн дугаартай, Тогоруутан овогт Мөнх-Эрдэний Бат-Эрдэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороонд холбогдох Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны галчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжавхлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Ч.Саранхүү нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Мөнх-Эрдэнэ овогтой Бат-Эрдэнэ миний бие Хөвсгөл аймаг дахь Гаалийн хороонд 2006 оны 10 дугаар сард галчийн албан тушаалд ажилд орж, 2009 оны 10 дугаар сараас эхлэн жолоочийн орон тоонд ажиллаж, 2016 оны 06 дугаар сарыг хүртэл 10 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй, ажил үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Үүнд би гомдол гаргаж 3 шатны шүүхээр намайг ажилдаа эргэж орох шүүхийн шийдвэр гарч би гаалийн хорооны жолоочийн орон тоонд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар эргүүлэн тогтоосон боловч намайг жолоочийн ажлаа хийж чадахгүй гэж үзээд шахалт үзүүлээд галчаар ажилла гээд байхаар нь би тэтгэвэрт гарахын хооронд 2 жил юу ч хийсэн яахав, ажилгүй байснаас л дээр биз гээд хүлээн зөвшөөрч арга буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар галчийн орон тоонд томилогдсон юм. Тэгээд би галчийн албан тушаалд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаад ээлжийн амралт 24 хоног амарсан. Харин дарга бид нартай 5 дугаар сард хурал хийгээд зуны улирал болсон тул бүх галч нар амарч бай 9 дүгээр сарын 15-нд ажилдаа ороорой гэхээр нь галч Бархас бид 2 амарсан. Намайг 8 дугаар сарын 24-нд дуудахаар нь ирсэн чинь ажил тасалсан гээд ирц бүртгээд чи ажлаа хийж чадахгүй бол гэрээт ажилтан бол гэрээт галч болж ажилла гээд байхаар нь би арга буюу ажилгүй болохгүйн тулд намайг улирлын чанартай ажилтан болгож өгнө үү гэж бичиж өгсөн чинь та байж байгаарай ажил гарахаар дуудна, ажилгүй болно гэж битгий ай, тушаал шийдвэрийг дээрээс гаргадаг болсон гээд хүлээлгээд байсан. Тэгээд би арга буюу 2019 оны 02 дугаар сарын 22-нд Саранхүү даргыг ирэхээр уулзсан чинь ажлаас чөлөөлсөн тушаалыг маань өгсөн. Өмнө нь намайг ажлаас чөлөөллөө барьлаа гэж ганц ч хэлээгүй. Хэрвээ би ажлаас чөлөөлснийг мэдсэн бол ядаж л нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн 3 сарын тэтгэмжээ авах байсан. Гэтэл намайг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн гэсэн тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 22-нд гардуулсан.

Иймд Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны галчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Золжавхлан би аавыгаа төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Аав цалингийн зээлтэй байсан учраас говь руу том машин барьж байгаа. Миний аав М.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Гаалийн хороонд 2009 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдалгүй ажиллаж байтал Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлөгдсөн. Үүнд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явсны эцэст М.Бат-Эрдэнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/36 дугаартай тушаалаар жолоочийн ажилдаа эгүүлэн томилогдсон. Тэгтэл аавыг жолоочийн ажлаа хийж чадахгүй байна гэж шахаанд оруулан 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 тоот тушаалаар галчаар томилсон. 2018 оны 5 дугаар сард галч нартай хурал хийгээд зуны улирал болсон тул амраах тухайгаа байгууллагын удирдлагаас хэлсэн байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл амраарай гэж хэлсэн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн галч Бархас, М.Бат-Эрдэнэ нар амарсан байна. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгууллагаас нь ажилдаа ороогүй гэж дуудахад нь очиход үндэслэлгүйгээр ажил тасалсан байна, ажлаа хийж чадахгүй бол гэрээт галч бол гэж шахаанд оруулсан тул миний аав арга буюу улирлын ажилтан болгож өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн. Тэгээд та ажилгүй болно гэж битгий санаа зовоорой, ажил гарахаар дуудна, тушаал шийдвэрийг дээрээс гаргадаг болсон гэж хэлсэн байдаг. Ингээд М.Бат-Эрдэнэ нь хүлээж байгаад 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Саранхүү даргатай уулзахад ажлаас чөлөөлсөн тушаалыг нь өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байсан ба ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Түүнээс өмнө ажлаас нь чөлөөлсөн тухайгаа аавд маань огт мэдэгдээгүй байсан. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн бол ядаж нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Иймд нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймгийн Гаалийн хорооны галчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү ...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжавхлангийн хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэд 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар төрлийн шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна.

Гэтэл Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар үндсэн цалинг хоёр сарын хугацаагаар 10 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулахдаа 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэсэн нь буруу юм.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг удаа дараа шахалт дарамт үзүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, сахилгын шийтгэл ногдуулдаг тухай нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны галчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны

цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж

дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийлгүүлж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Ч.Саранхүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... ГЕГ-ын даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/2499 дугаар тушаалын 18 дугаар хавсралтад зааснаар Ханх дахь гаалийн хороо нь Төрийн үйлчилгээний 8 ажилтан ажиллахаар заагдсан. Үүнд: 1. Автозамын нэвтрүүлэх боомтын менежер 1, бичиг архивын ажилтан 1, жолооч 1, үйлчлэгч 1, галч 2, сахиул 1, сантехникийн слесарь 1, бүгд 8 үйлчилгээний ажилтан ажиллахаар баталсан. М.Бат-Эрдэний 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Гаалийн хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу галчийн ажилд 2017 оны 08 дугаар 09-ний өдөр Гаалийн хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу галчаар ажиллах тухай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Галч М.Бат-Эрдэнэ ажиллах хугацаандаа: 1. Гаалийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/01 тоот тушаалаар галчаар ажиллах хуваарьт хугацаандаа 48 цаг ажил тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан. 2. Гаалийн хорооны даргын 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. 3. М.Бат-Эрдэнэ нэхэмжлэлдээ 5 сард хурал хийгээд галч нар 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа ороорой гэж хэлсэн нь үндэслэлгүй бөгөөд галч М.Бат-Эрдэнийг гаалийн хорооны үндсэн ажилтны хувьд нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтыг нь эдлүүлэх тухай мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зурж авснаар ажилдаа 7 дугаар сарын 10-ны өдөр орохоо мэдэж байсан. 4. Галч М.Бат-Эрдэнэтэй 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гаалийн хорооны үндсэн  ажилтнаар ажиллах Хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээг хагас жилээр дүгнэсэн ба гэрээг тухайн үед цуцалсан шийдвэр гаргаагүй, ээлжийн амралт эдэлсэн ур чадварын нэмэгдэл авч байсан зэрэг нь М.Бат-Эрдэнэ гаалийн хорооны үндсэн ажилтан болохыг нотолно. Хөдөлмөрийн гэрээг дүгнэх хугацааг зааж 2018 оны 6 сард хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн. ГЕГ-ын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/249 дугаар бүтэц орон тооны тушаалын 18 дугаар хавсралтад галчийг тухайн байгууллагын үндсэн ажилтнаар томилж ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Галч М.Бат-Эрдэнэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т галлагаагүй сул зогссон үедээ сахиулыг амраах өвөлжилтийн бэлтгэл ажил хангаж түлш бэлтгэх түлээний хог цэвэрлэх, зайлуулах үүргийг зааж өгсөн.

Гэтэл М.Бат-Эрдэнэ нь ээлжийн амралтаа дуусаад 7 сард 13 хоног 8 сард 23 хоног нийтдээ 36 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан. Энэ хугацаанд өвчтэй байсан эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах хүсэлт гаалийн хороонд гаргаагүй. Автозамын шалган нэвтрүүлэх боомтын менежер П.Баярчимэгт галч М.Бат-Эрдэнийг дуудаж ажилд нь оруулах талаар гаалийн хорооны даргаас 3 удаа үүрэг өгч менежер П.Баярчимэг ажилдаа орох ёстой талаар удаа дараа хэлсэн боловч ирээгүй. Иймд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаалийн хорооны 01/133 дугаар албан тоотоор мэдэгдэл хүргүүлж ажил тасалсан шалтгааныг сонсохоор дуудсан. Ажил тасалсан байдлыг сонсох даргын зөвлөлийн хуралд М.Бат-Эрдэнэ тайлбар өгөхдөө би улирлын чанартай ажил хийх сонирхолтой байна. Улирлын галч болъё ажлаас битгий халаарай гэсэн.

Иймд М.Бат-Эрдэнэ нэхэмжлэлдээ чи ажлаа хийж чадахгүй бол гэрээт галч бол гэсэн шахалт үзүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн даргын зөвлөлийн хурал дээр Гаалийн хорооны дарга М.Бат-Эрдэнэ нь 2018 онд 2 удаа сахилгын арга хэмжээ тооцогдсон ээлжийн амралтын хугацааг хэтрүүлж шалтгаангүй ажил тасалсныг танилцуулсан.

Иймд дээрх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдсэн.

Ингээд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Гаалийн хорооны даргын зөвлөлийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хууль Гаалийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, галч М.Бат-Эрдэнэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн галч М.Бат-Эрдэнэтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гаалийн хорооны даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаал гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Гаалийн хорооны гаалийн хяналт бүрдүүлэлт хариуцсан улсын ахлах байцаагч Ч.Отгон нь М.Бат-Эрдэнийг Авто замын шалган нэвтрүүлэн боомт дээрх ахлах байцаагчийн өрөөнд дуудаж Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг танилцуулан гарын үсэг зуруулсан.

М.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анх мэдэж гардаж авсан гэж байгаа боловч, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Авто замын шалган нэвтрүүлэх боомт дээрх гаалийн хорооны ажлын байранд Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Отгон тушаалыг танилцуулж, М.Бат-Эрдэнэ танилцсан тухай гарын үсгээ зурсан байгаа нь тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анх танилцаж хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй байна.

М.Бат-Эрдэнэ тушаалтай танилцаж гарын үсэг зурсан боловч тушаалаа авалгүй орхиж гарсан тул тушаалыг М.Бат-Эрдэнэд хүчээр өгөх боломжгүй учраас гаалийн улсын ахлах байцаагч Ч.Отгон бичиг хэргийн хавтсанд хийж хадгалсан.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг дарамталж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээт галчаар ажиллуулах тухай хүсэлт бичүүлсэн

гэдэг нь үндэслэлгүй юм.

М.Бат-Эрдэнэ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Гаалийн хорооны даргатай улирлын галчаар орох хүсэлтийнхээ хариуг сонсохоор ирэхдээ тушаалаа авмаар байна гэж хэлсний дагуу ахлах байцаагчид хадгалагдаж байсан тушаалыг авч өгсөн.

М.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр галчаар ажиллах хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг мэдсэн тул хурал дууссаны дараа улирлын галчаар ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн.

М.Бат-Эрдэний гаалийн хороонд гаргасан өргөдлийн хариуг тухай бүр албан бичгээр өгч байсан. Захиргааны ерөнхий хуулийн 94.1-д зааснаар галч М.Бат-Эрдэнэ нь Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалтай танилцаж гарын үсэг зурсан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага болон шүүхэд гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан боловч дээд шатны байгууллага болон шүүхэд гомдлоо гаргаагүй байна.

Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны галчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хугацааг хэтрүүлж, шалтгаангүйгээр 36 хоног ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймаг дахь гаалийн хорооны даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар галчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүнийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.2.5 дахь заалт, тус гаалийн хорооны даргын зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн М.Бат-Эрдэнэ нь ажиллаж байх хугацаандаа удирдлагад мэдэгдэлгүйгээр удаа дараа ажил тасалж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 2018 оны ээлжийн амралтаа эдлээд 2018 оны 7 дугаар сарын 10-нд ажилдаа орох байсан боловч 7 дугаар сард 13 хоног, 8 дугаар сард 23 хоног, нийт 36 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогч Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороог төлөөлж газрын дарга Ч.Саранхүү, ажилтан М.Бат-Эрдэнэ нар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй боловч ажил үүргээ гүйцэтгэж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “ Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлыг гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ сунгагдан ажиллаж байсан ажилтан байна.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаал гарсныг нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн болох нь Мөнх-Эрдэнэ овогтой Бат-Эрдэнэд ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг танилцууллаа.

Танилцсан М.Бат-Эрдэнэ гэж нэрээ бичин гарын үсэг зурсан тэмдэглэлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний аавыг гарын үсэг зур гээд нэг юман дээр гарын үсэг зурсан гэж байсан. Үүнийг нөхөн бичсэн байна гэж маргаж байгаа боловч түүнийгээ нотлоогүй,

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү

тайлбар нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үүнийгээ нотолсон баримтаа хэрэгт

ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хорооны галчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа хэдий ч Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалыг хуульзүйн үндэслэлтэй эсэхэд дараах дүгнэлтийг хийлээ.

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/01 дугаар Мөнх-Эрдэний Бат-Эрдэнэд 2018 оны 01 дүгээр сарын 11, 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Авто зам шалган нэвтрүүлэх боомтод галчаар ажиллах тухай баталсан ээлжийн хуваарийг зөрчин удирдлагад мэдэгдэлгүйгээр сахиул Магдандолгорын Баярсайханд үүрэгт ажлаа орхин, хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх заалт, 7.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан,

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар М.Бат-Эрдэнэ нь сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Авто зам шалган нэвтрүүлэх боомт дахь гаалийн хяналтын бүсэд согтууруулах ундаа хэрэглэж, гаалийн улсын байцаагч нарын орон сууцны байранд очиж танхайран Хөдөлмөрийн гэрээний 7.2.3, 7.2.12 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үндсэн цалинг хоёр сарын хугацаагаар 10 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд тушаалуудад гомдол гаргаагүй байна.

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил олгогч Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороог төлөөлж газрын дарга Ч.Саранхүү, ажилтан М.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Ноцтой зөрчил”-д тооцогдох зөрчлүүдийг зааж, ажилтан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар зохицуулсан байна.  

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн, хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг бодоход ажлын гурван өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчил гаргасанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 26 хоногийн ээлжийн амралтын хугацааг хэтрүүлэн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирж шалтгаангүйгээр 36 өдөр ажил тасалсан болох нь Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Галч ажилтай М.Бат-Эрдэнэ таныг хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар баталсан хуваарийн дагуу 2018 оны ээлжийн амралтыг 6 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үндсэн 15 өдөр, нэмэгдэл 11 өдөр, нийт 26 өдрөөр олгов...” гэсэн бичвэр бүхий ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны 2018 оны 7, 8 дугаар саруудын ажлын цагийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/133 тоот “Галч М.Бат-Эрдэнийг ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа ороогүй шалтгааныг тодруулах даргын зөвлөлийн хуралд ирэхийг мэдэгдсэн мэдэгдэл”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хорооны 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч М. Бат-Эрдэнийг хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: