Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2019/00495

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 135/2019/00433/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............. аймаг, .......... сум, .......... баг, ............  гудамж, ............... оршин суух .......... овгийн .............. ******* /РД: ............. /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................  аймаг, .............. сум, .............  баг, ..... хороолол, ............. тоотод оршин суух ......... овгийн ..............*******  /РД:............. /-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “...Бид хоёр 2002 онд танилцсан. 2007 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр том охин *******-, 2007 оны 05 сарын 03-нд *******-, 2011 оны 03 сарын 10-нд хүү *******-нар төрсөн. Бид 2010 оноос тусдаа амьдарсан, одоо тус тусын амьдралтай болсон. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд эх *******-ийн асрамжид байсан. Иймд хүүхдүүдийг *******-ийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.

            Хариуцагч *******- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Бид хоёр 2002 онд танилцсан, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2003 онд том охин, 2007 онд дунд охин, 2010 онд бага хүүхэд маань төрсөн. Намайг жирэмсэн байхад өөрөөсөө эгч хүнтэй суугаад явсан. Эргэж нийлье гэсэн боловч *******- гурван хүүхдээ аваад далд ор битгий надад гай болоод бай гээд намайг хөөж байсан. 2013 онд хүүгээ нэг настай байхад 3-ууланг нь аваачиж өгөөд гурван хүүхдээ харж бай би ажил хийлээ гэхэд *******- болон эхнэр нь уурлаад би юу ч хэлээгүй гурван хүүхдээ орхиод явсан. Гэтэл нэг сар болоод гурван хүүхдээ таксинд суулгаад явуулчихсан  байсан. Хүүхдүүдээ ирэхээр нь асуусан чинь явж бай аав нь мөнгө төгрөг өгнө гэж хэлсэн байсан. Манай том охин надад аав нь сайхан амьдрах гэж байхад гай болоод байх юм дахиж битгий ирээрэй гэж хэлсэн байсан. Манай ах, дүү нар их тусалж дэмждэг. 2014 онд хүнтэй танилцсан тэр хүн маань их сайн хүн. Тэр хүнийхээ 2 хүүхдийг төрүүлсэн. Миний гурван хүүхдийг ад үзэж зодож цохидог зүйл байхгүй. Хамт амьдраад 5 жил болж байна. 2015 онд салах өргөдлөө өгсөн боловч *******- нь олдохгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Манай дүү Солонгосоос ирээд *******-тэй холбоо бариад тэтгэмж авахгүй гэж хэлээд энэ хүнийг авчирсан. Манай хүн баталгаагаа салгуулахгүй юм уу, та хоёр салаад 10 жил болчихлоо, хоёулаа хамт амьдраад 5 жил болчихлоо гэдэг. Батмөнхийг би уучлаад 2, 3 удаа очиход чи яв, битгий гай бол, би тайван амьдармаар байна гэж хэлсэн. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-нарын асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2006 онд танилцаж гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.   

Зохигчид 2010 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч, хэн аль нь бусадтай хамтран амьдарч байгаа зэрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх  адил үүргийг  хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцаанаас болж хамтран амьдрахаа больж,   үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх боломжгүй байгаа байдал бий болсон, хэн аль нь гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй. 

            Иймд шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй тул 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-нарыг эх *******-ээр овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-төрсөн нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа, нэхэмжлэгч *******- нь *******-, *******-нарын биологийн эцэг мөн эсэх талаар маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцож болно”  гэснээр нэхэмжлэгч *******- 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарыг эх *******-ийн асрамжид үлдээх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч энэ талаар маргаагүй, хүүхдийн одоогийн өсөж торниж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул *******-, *******-, *******-нарыг эх *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарыг эх *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн  бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж  хуульчилсан.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарт эцэг *******-өөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д  “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу хариуцагч *******-ийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-өөс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан хариуцагч *******-т олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 109,800 төгрөгийг нэхэмжлэгч *******-өөс гаргуулан Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар .......... овгийн *******- /РД: .............., ..........овгийн *******- /РД:........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарын төрсөн эцэг ....... овгийн *******- /РД: ............/ мөн болохыг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарыг эх *******-ийн асрамжид үлдээсүгэй.

 

  4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин *******-, 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин *******-, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-өөс тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч *******-ийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч *******-т олгож, нэхэмжлэгч *******-өөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 109,800 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ