| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00359/И |
| Дугаар | 135/ШШ2019/00535 |
| Огноо | 2019-06-11 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2019/00535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2018/00359/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .........хот, ........ дүүрэг, ........... хороо, .... хороолол, ........ тоотод оршин суух, ........ овгийн *******- /РД: .............. /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... аймаг, ........ сум, ...... баг, .... хороолол, ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, .......... аймаг, ...... сум, ...... баг, ..... байр, .... тоотод түр оршин суух ........ овогт *******- /РД: ............. /-д холбогдох,
"Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Миний бие 2012 онд *******-тай танилцаж, гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин *******-төрсөн. Намайг 2 сартай жирэмсэн байхаас хойш *******- нь холбоо тасарч, өдий хүрлээ. Одоо миний охин сургуульд орох болсон тул *******-гийн эцгээр *******-ыг тогтоолгож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Иргэн *******-тай 2012 онд анх танилцсан боловч бид хоёр дотно харьцаатай байгаагүй. Би өөрийн гэсэн гэр бүлтэй ба өөрийнхөө гэр бүлийн хамт амьдардаг. *******-гийн охин нь миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тэтгэлэг төлөхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь хариуцагч *******-т холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-гийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар …Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй тул охин *******-г эх *******-гаар овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т ...Хүүхэд эцгийн нэрийг авна..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно... гэж зааснаар Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд эцэг *******-аар овоглон төрсний гэрчилгээ аваагүй тул захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон гэж үзэхгүй тул нэхэмжлэгч *******-шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******- нь ...2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-г өөрийн охин биш, би *******-тай дотно харьцаатай байгаагүй... гэж маргаж, нэхэмжлэгч энэ талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1579 дугаар захирамжаар 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-гийн биологийн эцэг *******- мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өрдийн 2572 тоот шинжээчийн дүгнэлтээр 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-охины биологийн эцэг нь *******- байх боломжтой, *******- нь *******-гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай гэжээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй тул *******-ыг 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин *******-гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-төрсөн цагаас эх *******-гийн асрамжид өсөж байгаа нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 481 дугаар тодорхойлолт /хэргийн 5 дугаар хуудас/, Сугар-Энх өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 6 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-гийн эцэг *******-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч *******-гийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч *******-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-“Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн, хариуцагч *******-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-д зааснаар зохигчдын урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-гийн төрсөн эцэг .......... овогт *******- /РД:........../ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн *******-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сангийн 100190000958 тоот дансанд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70, 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон, хариуцагч *******-аас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.