| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00407/и |
| Дугаар | 135/ШШ2019/00438 |
| Огноо | 2019-05-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 135/ШШ2019/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/0000407/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** дугаар хороо, Бэлхийн ****** дугаар гудамжны ****** тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух Б.А -т холбогдох,
500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******.2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.А тай харилцан тохиролцож 500,000 төгрөгийг зээлэх гэрээг амаар байгуулж, улмаар Б.А ын Хаан банкны ************. тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Б.А одоог хүртэл өгөөгүй байна. Иймд Б.А аас 500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“******.Би Энхбат гэгч хүнийг ерөөсөө танихгүй түүний бараагийн ч харж байгаагүй. Ийм болохоор энэ хүнээс 500,000 төгрөг зээлж авах ямар ч үндэслэл байхгүй. Би тэр үед нөхөртэй байсан. Манай нөхөр 2017 оны цагаан сарын үед надаас салж бид хоёр тусдаа амьдрах болсон. Иймд нэгэнт гэр бүлийн хүн байсан учраас би нөхөртөө банкны картаа өгдөг байсан. Гэхдээ дансанд 500,000 төгрөг орж ирсэн, гарсан гэдгийг би ерөөсөө мэдээгүй, надад хэлээгүй. Би одоо нөхөр болох Түмэндэмбэрэл нь хаана юу хийж байгаа болон ер нь энэ хүний талаар ямар ч мэдээлэл байхгүй. Би энэ хүнээс буюу нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй, дансанд ийм мөнгө орж ирсэнийг ч мэдэхгүй. Энэ нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авсан үеэс л ийм явдал болж гэж анх удаа сонсож байна. Хэрэв нэхэмжлэгч нь үнэхээр мөнгөө өгсөн юм бол тэр мөнгө өгсөн хүнээ хариуцагчаар татах ёстой. Иргэний хэргийн “гар гараа дагадаг, ганзага жирмээ дагадаг” зарчмаар хэргийг шийдвэрлэх зарчимтай. Нөгөө талаар энэ хүн яг хэнд мөнгө өгсөнөө нотлох хэрэгтэй. 50 төгрөг биш 500,000 төгрөг. Ядаж гэрээ хийж нотариатаар батлуулсан байх ёстой. Тэрнээс биш мөнгөө хүнд алдчихаар түүний эхнэр ч юмуу хамаатан садангаас нь нэхээд байж болохгүй, тийм зарчим байхгүй. Иргэний хэргийн үндсэн зарчим бол нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар батлаж чадахгүй бол хариуцагч аливаа үүргээс чөлөөлөгдөх ёстой. Иймд би энэ хүнийг үзээч үгүй хараа ч үгүй би энэ хэргийн хариуцагч биш. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.А 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ******
Хариуцагч Н.Ань нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ******* эзэмшлийн ХААН банкин дахь ************ тоот данснаас 500,000 төгрөгийн зарлага гарч, хариуцагч Б.А ын эзэмшлийн ХААН банкин дахь ******. тоот данс руу дээрх 500,000 төгрөг шилжиж орсон үйл баримт нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ХААН банкны деспозит дансны хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “******.2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Атай харилцан тохиролцож 500,000 төгрөгийг зээлэх гэрээг амаар байгуулж, улмаар Б.А ын Хаан банкны 5045435570 тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн******.” гэж,
Хариуцагч Б.А нь шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “******.*******гэж хүнийг огт танихгүй, энэ хүнээс мөнгө зээлсэн асуудал байхгүй******.” гэж тус тус тайлбарыг гаргаж маргасан болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа ба харин *******нхбатаас данснаас 500,000 төгрөг хариуцагч Б.А ын дансанд шилжиж орсон үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******нь Б.Аын өмчлөлд 500,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр хариуцагч Б.А ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.А аас 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******нхбатад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.А аас 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА