Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0276

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

улсын яллагч: Б.Сайнбаяр

шүүгдэгч нарын   өмгөөлөгч: Б.Мөнхгэрэл, Ц.Очирваань

хохирогч Ц.Лхамсүрэн

шүүгдэгч: Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганболдын Тэмүүжин, Борогчин овогт Бадамсамбуугийн Банзрагч, Булагдар овогт Сүрэнгэрэлийн Тэмүүжин нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625012876 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ганболдын Тэмүүжин,1989 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-635 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3  жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,РД:УП89060298

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Борогчин овогт Бадамсамбуугийн Банзрагч, 1992 оны  11 дүгээр сарын 17-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, компьютер техник засварын мэргэжилтэй, Эн Ти сервис ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-н 25-10-307  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УШ92111798

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булагдар овогт Сүрэнгэрэлийн  Тэмүүжин  ,1992 оны  10 дугаар сарын 19-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Жүр үр ХХК-д борлуулалтын жолооч ажилтай,  ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-н 25-92 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УП92101950

Холбогдсон хэргийн талаар:

         Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00.00  цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо  Сэлбийн 46 дугаар гудамжинд Ц.Лхамсүрэнг зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.Тэмүүжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 23.00 цаг өнгөрч байхад Б.Банзрагч, С.Тэмүүжин, Баагий, Болор нарын хамт найз охин Солонгоогийн гэрт очиж уулзах гээд Дарь-Эхэд очсон боловч гэртээ байгаагүй. Харин хоёр дүүгээс нь Солонгоог асуугаад гарсан. Тэгээд буцахдаа хохирогч Ц.Лхамсүрэн болон найз охин Солонго хоёртой таарсан. Тэгээд би Солонгоогоос “согтуу хэнтэй юу хийгээд явж байгаа юм бэ” гэж асуугаад Ц.Лхамсүрэн рүү “чи Солонгоогийн хэн бэ” гэж  хэрүүл маргаан үүссэн. Тэгэхэд Ц.Лхамсүрэн “тайван байж бай юм хэлье” гээд би Солонгоотой маргалдаад машинаас холдсон байсан. Тэгээд буцаж ирээд Ц.Лхамсүрэнтэй маргалдаад гараараа 2-3 удаа цохиход С.Тэмүүжин, Б.Банзрагч хоёр хамт цохисон. Тэгээд дахин Солонгоотой маргалдсан. Тэрнээс гудамж руу хөөж гүйсэн зүйл байхгүй. Цаашаа Ц.Лхамсүрэн нь Баагий гэх залуутай явсан. Тэгсэн Баагий явуулчихлаа гээд ирэхээр нь машиндаа суугаад явцгаасан. Өөр зүйлгүй гэв.

      Шүүгдэгч С.Тэмүүжин   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 23.00 цаг өнгөрч байхад миний машинтай Г.Тэмүүжингийн найз охиныг гэрээс нь авах гээд очиход байгаагүй. Тэгээд буцаад гудамжаар явж байхдаа Ц.Лхамсүрэн, Солонго хоёртой таарсан. Тэгсэн Г.Тэмүүжин машинаас буугаад маргалдахад салгах гэж оролдсон. Тэгээд машинаа төв зам руу гаргаж тавиад буцаад ирэхэд Ц.Лхамсүрэн цаашаа Баагийтай явсан. Г.Тэмүүжин, С.Тэмүүжин, Солонго нар  бүгд гудамжинд байсан. Тэгээд цаанаас Баагий буюу Бат-Эрдэнэ ирээд явсан. Тухайн үед миний машинд Г.Тэмүүжин, С.Тэмүүжин, Болороо, Бат-Эрдэнэ бид тав явж байгаад Ц.Лхамсүрэн, Солонго хоёртой таарсан. Тухайн үед маргалдахад нь би машинаасаа буугаад салгах гэж оролдоод машинаа гудамжнаас төв зам дээр гаргаж тавиад буцаад ирэхэд маргаан дууссан, Бат-Эрдэнэ ирсэн байсан. Тухайн үед би машинаасаа буугаад Г.Тэмүүжин, Ц.Лхамсүрэн хоёрыг салгахдаа нэг цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр зүйлгүй гэв.

      Шүүгдэгч Б.Банзрагч   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн үед Ц.Лхамсүрэн, Солонго хоёрыг хараад машинаас буугаад Г.Тэмүүжин нь Ц.Лхамсүрэнтэй маргалдаад 2-3 удаа цохисон. Ингэхдээ Г.Тэмүүжин эхлээд дайрахад би машинаас буугаад салгах гэж очоод салгаж чадалгүй цаашаа холдсон. Гэхдээ би Ц.Лхамсүрэнг гараараа нүүр рүү нь нэг удаа л цохисон. Өөр зүйлгүй гэв.

     Хохирогч Ц.Лхамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 19-ний орой 19.00 цаг өнгөрч байхад ажлаа тараад санаандгүй Солонготой таарч караоке орсон. Тэгээд Солонгоог хүргэж өгөхөөр гудамжаар явж байтал цагаан өнгийн Приус маркийн машин гарч ирээд нэг залуу нөгөө хоёр чинь гэж орилсон. Тэгсэн машинаас олон залуучууд бууж ирээд над руу дайрсан. Нэг залуу чи яахаараа манай найз охинтой явж байдгын гэсэн. Тэгээд би залуусаа учиртай байгаарай, ямар ч хамааралгүй шүү гэдгийг хэлэхийн завдалгүй зодоод эхэлсэн. Намайг газар унахад дээрээс 2-3 удаа өшиглөж цохисон. Тэгээд би босоод зугатаасан боловч мухар гудамж байж таараад айлын хашаа руу давж ороод нэг айлд ороод цагдаа дуудуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй байхаар нь гараад явсан. Тухайн үед миний нэг арааны паалан хагарсан. Мөн нурууны сэртэн яс хугарсан, нүүр хавдаж хөхөрсөн байсан. Одоогоор эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Шүүгдэгч нар надтай уулзаж уучлалт гуйгаад хохирлыг барагдуулсан тул ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсч байна. Учир нь залуу хүмүүс байна. Над руу олон танихгүй хүмүүс зэрэг дайрсан учраас нэрээр нь тэгж цохисон гэж хэлж чадахгүй. Гэхдээ эхлээд Г.Тэмүүжин нүүр рүү гараараа цохисон. Тэгээд бусад нь цохисон. Тэгэхэд Бат-Эрдэнэ гэх залуу салгасан. Шүүгдэгч нар гэмтэл учруулсан боловч хэн нуруу руу цохиснийг хараагүй. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

          Шүүгдэгч Г.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би хэрэг болох үед Солонгоотой үерхэж байсан. Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр буюу 2016 оны 07 сарын 19-ний өдөр цугтаа хоночихоод 20-ны өглөө нь салаад өглөө нь чиг чигийнхээ ажилд явсан. Ингээд би өдөр нь 14.00 цагийн орчим Солонго над руу утсаар яриад хаана байна ирэх болж байна уу би баруун салаанд гэртээ байна гэсэн. Ер нь бол бараг 5 минутын зайтай над руу залгаад ирэх болж байна уу гээд байсан. Ингээд би ажил төрлөө зохицуулчихаад 20.00 цагийн орчим баруун салаанд Солонгын гэрт очиход гэртээ байхгүй байсан, утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр  нь за за гэртээ байхгүй бол гэрлүүгээ явъя гэж бодоод зурагт руу гэрлүүгээ явж байгаад гэрийнхээ ойролцоо танил дүү нар болох Банзрагч, С.Тэмүүжин, Бат-эрдэнэ болон түүний найз охин Болороо нартай таарсан бөгөөд гэрийнхээ ойролцоох усны худаг дээр бөөнөөрөө 2.5 литрийн хэмжээтэй пиво 3 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэндээсээ 23.00 цаг өнгөрч байхад Бат-эрдэнийн ажиллуулдаг Дарь-Эхэд байдаг авто угаалгын газарлуу нь явцгаасан. Би Дарь-Эхэд ойрхон ирсэн юм чинь Солонгын аав ээжинхээр нь ороод Солонгоог байна уу үгүй юу харчихъя гэж бодоод Бат-эрдэнэ, Банзрагч, С.Тэмүүжин, Болороо нартай Солонгын аавынх руу нь очсон. Аавых нь гэр лүү нь ороход Солонгын 2 дүү гэртээ байсан ба Солонго ирээгүй байсан Солонгын аавынд миний нөүтбүүк харагдахаар нь нөүтбүүкээ аваад гарсан. Гадагшаа дөнгөж хөдлөөд явж байтал Банзрагч хөөе Солонгоо нэг залуутай хөтлөлцчихсөн явж байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь гайхаад хартал сүүлд нь нэрийг нь Лхамсүрэн гэж мэдсэн залуутай гараасаа бариад хөтлөлцөөд алхаад явж байсан Ингээд машин зогсохоор нь би буугаад Солонгоо Лхамсүрэн нар дээр очоод Солонгоос энэ хэн юм бэ? Чи ууж идчихсэн согтуу юу хийж яваа юм бэ гэж асуугаад Лхамсүрэнг чи хэн юм яагаад манай найз охинтой хөтлөлцөөд явж байгаа юм бэ? гэсэн чинь Солонго намайг шууд тэврээд авсан Тэгтэл хажуунаас Банзрагч бууж ирээд Лхамсүрэнгийн гэдэс рүү өшиглөсөн тэгэхээр нь би Солонгоог холдуулаад нүүрлүү нь 2,3 удаа алгадсан Хажуунаас Тэмүүжин орж ирээд Лхамсүрэнг цохиж байгаа харагдсан. Бат-эрдэнэ машинаасаа бууж ирээд боль боль гээд салгаад яваад байсан. Тэгээд Бат-эрдэнэ бид нарыг салгаад  Лхамсүрэнг цаашаа дагуулаад гудамж руу аваад явсан. Бат-эрдэнэ 5 минут болоод эргээд хүрээд ирсэн бөгөөд Солонгоог машинд суулгаад бид нар баруун салаа руу Солонгоогын гэрт очиж хоносон...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч  Б.Банзрагч  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ …Том Г.Тэмүүжин ирээд манай найз охин Солонгын гэрлүү явцгаая нөүтбүүкээ аваад тэрийг ломбарданд тавиад бензин хийж өгье, караокед оръё гэсэн Тэгээд бөөнөөрөө Солонгын Дарь-Эхэд байх гэрлүү нь очоод том Тэмүүжин дотогшоо ороод нөүтбүүкээ аваад Солонгоог байхгүй байна гээд гараад ирсэн ба Солонгын гэрийн үүднээс дөнгөж хөдлөөд явж байтал Солонгоо сүүлд нэрийг нь Лхамсүрэн гэж мэдсэн залуутай гар гараасаа барьчихсан хөтлөлцөөд алхаж байсан. Би эхэлж хараад Солонгоо энд явж байна ш дээ гэж том Г.Тэмүүжинд хэлсэн чинь зогсож бай гээд түрүүлээд машинаас буусан. Том Г.Тэмүүжин Лхамсүрэнтэй хэрэлдээд байх шиг байснаа гэнэт нүүрлүү нь алгадаад авсан. Лхамсүрэн бас алгадуулаад том Г.Тэмүүжин рүү дайрах үед нь би буугаад миний араас жижиг С.Тэмүүжин Бат-Эрдэнэ нар бууж ирсэн. Бат-эрдэнэ, жижиг С.Тэмүүжин бид 3 Лхамсүрэн том Г.Тэмүүжин нарыг салгасан. Би салгачихаад машиндаа суугаад машинаа гудамжнаас төв зам руу гаргаад буцаад хүрээд ирсэн чинь том Г.Тэмүүжин, Лхамсүрэнг цохисон. Бат-Эрдэнэ том Г.Тэмүүжинг хориод жижиг С.Тэмүүжин Солонгоо, Болороо нар ард талд нь байсан. Лхамсүрэн том Г.Тэмүүжинд цохиулчихаад хашаа налаад зогсож байсан. Би том Г.Тэмүүжин дээр очиж хориод Бат-эрдэнэ цаашаа Лхамсүрэнг дагуулаад булан тойроод явсан. Тэгсэн чинь том Г.Тэмүүжин надаас мултраад Лхамсүрэнгийн араас нь гүйсэн. Том Г.Тэмүүжин Лхамсүрэн дээр гүйгээд очихоор нь Бат-Эрдэнэ Лхамсүрэнг цаашаа зугт гээд зугтаалгаад том Г.Тэмүүжинг Бат-эрдэнэ бид 2 хориод тэндээсээ машин руугаа явсан... гэх мэдүүлэг      

Шүүгдэгч  С.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2016 оны 7 сарын 19-ний орой 19.00 цагийн орчим би найз Банзрагчтай уулзаад түүний машинтай цугтаа гадуур халтууранд явж байхад Бат-эрдэнэ залгаад зурагтад хүрээд ирээч гэсэн. Ингээд зурагтад усны худгийн хажууханд Бат-эрдэнэтэй уулзсан. Бид 2-ыг очиход Бат-эрдэнэтэй хамт Г.Тэмүүжин байсан ба пиво уугаад сууж байсан. Тэндээсээ Бат-эрдэнэ манай угаалгын газарлуу явъя гээд замаараа найз охин Болороог аваад явсан. Г.Тэмүүжин үлдээд араас такси бариад ирсэн. Г.Тэмүүжин Солонгын гэрлүү орж нөүтбүүк аваад ломбарданд тавиад ууя гэсэн. Ингээд бөөнөөрөө Банзрагчийн машинтай Солонгын гэрлүү явцгаасан. Тэмүүжин ороод нөүтбүүкээ аваад Солонгоо байхгүй байна гээд гараад ирсэн бөгөөд бид нар дөнгөж гэрийнх нь үүднээс хөдлөөд явж байтал Солонгоо сүүлд нь нэрийг нь Лхамсүрэн гэж мэдсэн залуутай гар гараасаа хөтлөлцөөд явж байсан. Г.Тэмүүжин зогсоорой гээд машиныг зогсоогоод эхэлж ганцаараа буугаад Лхамсүрэнтэй юм яриад байсан. Тэгж байснаа сүүлдээ Г.Тэмүүжин Лхамсүрэнгийн шанаа руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь Банзрагч бид 2 буух гэсэн чинь Бат-эрдэнэ байж бай гээд байсан. Ингээд жаахан хартал Г.Тэмүүжин Лхамсүрэнг цохиод байсан. Тэгэхээр нь би эхлээд буугаад миний араас Банзрагч буугаад тэгээд Бат-эрдэнэ буусан. Машинаас буугаад бид 3 Г.Тэмүүжинг Лхамсүрэнгээс салгасан чинь Г.Тэмүүжин Солонгоо руу дайраад энэ чинь чиний юу юм бэ? Чи яахаараа энэтэй хөтөлцөөд явж байдаг юм бэ гээд байсан. Солонгоо энэ чинь манай ангийн банди гээд байсан. Тэгэхэд Г.Тэмүүжин чи яахаараа хөтлөлцөөд явж байдаг юм бэ гээд уурлаад Лхамсүрэн рүү дайраад Солонгоогийн юу нь юм бэ, чи хөтлөөд явж байдаг юм гэж хэлээд нүүрлүү нь дахиад нэг удаа цохисон. Лхамсүрэн тэгж цохиход нь хойшоогоо саваад газар унасан... “гэх мэдүүлэг.

          Ц.Лхамсүрэн,Б.Солонго, Г.Тэмүүжин нараас асууж авсан тайлбарууд / хх-н 8-13/

           Хохирогч Ц.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 19-нд өөрийн оюутан ангийн найзуутайгаа уулзаад салаад оюутан ангийн найз Б.Солонгоотой уулзаад түүнийг гэрлүү нь дөхүүлж өгөх гээд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46 дугаар гудамжны ойролцоо гудамж руу ороод алхаад 2016 оны 07 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 00.00 цагийн орчим явж байтал өөдөөс машинтай хүмүүс гарч ирээд машинаас 5 залуу бууж ирээд Тэмүүжин гэх 26-27 орчим насны 170 см орчим өндөртэй махлаг залуу чи миний найз охинтой шөнө хамт явж байдаг хэн бэ гэхээр нь би залуусаа та нар буруу ойлгоод байна жоохон учиртай байгаарай гэж хэлээд зогсож байтал намайг Тэмүүжин нүүр лүү нэг удаа гараараа цохиод автал  түүний араас хамт явж байсан залуучууд нь ирээд намайг хөлөөрөө  цохиод газар унахад миний бие рүү бүгдээрээ нийлээд бөөнөөрөө хөлөөрөө гараараа өшиглөж цохисон. Тэгээд би босоод өөрийнхөө урьд зогсож байсан хүнийг түлхээд зугтаад гудамжны тал хэсэг хүртэл зугатаагаад гүйж байтал тэдгээр хүмүүс миний араас хөөж гүйгээд би баригдаад дахин зодуулсан. Тэгээд дахиж зугатаахад мухар гудамж руу зугатааж  ороод гарах гарцгүй болоход араас хүмүүс хөөсөн учраас би айлын хашаа давж ороод тэр айлын хүмүүсээс тусламж гуйхад тэр айлын хүн цагдаа дуудаж өгсөн. Миний утас гудамжинд унасан байсан учраас би өөрөө цагдаа дуудаж чадаагүй. Тэгээд намайг айлын хашаа руу ороход тэдгээр хүмүүс намайг сахиад 10 орчим минут явахгүй байж байгаад явцгаасан. Би Б.Солонгоотой хамт хүн тус бүрийн 2 задгай шилтэй пиво уусан байсан. Би өөрийн ухаантай хэвийн байсан. Би тэр орой харанхуй байсан болохоор Солонгоог хөтөлчихсөн явж байсан юм гэжээ. /хх-н 14-18/

           Гэрч  Б.Солонго  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 19-ний орой 22-00 цагийн орчим оюутан ангийн найз Лхамсүрэнтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт уулзаад юм ярьж алхаж байгаад Лхамсүрэн бид 2 нэг газар суухаар болоод 64-ийн ойролцоо карокед ороод нэг цаг аваад хоорондоо юм ярьж байгаад гэр лүүгээ харихаар болсон. Лхамсүрэнгийн гэр Бэлхэд байдаг болохоор Лхамсүрэн намайг гэр лүү хүргэж өгчихөөд гэр лүүгээ явна гэсэн. Тэгээд бид 2 карокеноос гараад 46 дугаар гудамжинд алхаж байтал урдаас цагаан өнгийн Приус 20 маркын машин гарч ирээд гэрлээ тусгаад тулж ирээд зогссон. Тэгээд миний танил Банзрагч цонхоороо нөгөөдөх чинь энэ явж байна шүү дээ гэж хэлээд машины хойно сууж байсан миний хуучин найз залуу Тэмүүжинд хэлэхэд машинаас Тэмүүжин, Банзрагч, Баагий өөр Тэмүүжин гэх залуучууд бөөнөөрөө бууж ирээд Г.Тэмүүжин согтуу надаас энэ чинь хэн юм бэ гэж асуугаад эхлээд надруу дайраад мөн Лхамсүрэн рүү дайраад орилоод машинаас бууж ирсэн залуучууд Г. Тэмүүжин болон түүнтэй хамт явж байсан залуучууд Лхамсүрэнг бөөнөөрөө зодохоор нь би чаддагаараа Г.Тэмүүжинг татаад чи холд гээд татаж чангаагаад алгадахад буцаагаад Тэмүүжин намайг алгадсан. Тэгээд Тэмүүжин намайг хашааны буланд шахаад над руу орилоод бараг намайг зодох гэж байна гэж би бодож байтал Болороо гэх Баагийгийн найз охин машин дотроос зодоон эхлэхэд бууж ирсэн болохоор Г.Тэмүүжинг ахаа гээд түүнтэй ярьж байх хооронд би Лхамсүрэнг зодуулж байгаа яасан бол гээд түүнийг харахад Лхамсүрэнг зодож байсан 3 залуу болон Лхамсүрэн нар байхгүй болсон байсан. Лхамсүрэн зугатаасан байх. Удалгүй цаанаас Банзрагч болон Баагий, өөр Тэмүүжин нар бөөнөөрөө гудамжны зүүн талаас гүйж ирээд Тэмүүжинд явъя гэж хэлээд тэдгээр хүмүүс намайг машинд чихээд Баруун салаа руу байдаг манай лагерын гэрт хашааны гадаа аваачаад намайг буулгаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 19-22/

            Гэрч Б.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Бат-Эрдэнэтэй үеэлүүд байгаа юм. Багаасаа нэгнийгээ мэднэ.Зан аашын хувьд даруухан хэрэгт холбогдоод байх хүн биш муухай зан харьцаа байхгүй, юманд тууштай нягт нямбай шударга цэвэрч биеэ даасан ажил төрөлд сайн залуу байгаа юм. Тэрээр аав ээж дүүгийнхээ хамт амьдардаг юм гэжээ.  /хх-н 23-24/

          Гэрч Ч.Одмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би багаасаа Бат-Эрдэнэтэй зэргэлдээ гудамжинд хамт өссөн. Багаас нь мэднэ. Зан аашын хувьд хөгжилтэй даруу төлөв юманд их тууштай, хүнд их тусархуу, хүнтэй найзалж чаддаг сайхан сэтгэлтэй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, багаасаа биеэ даасан залуу байгаа юм. Аав ээж дүүгийнхээ хамт амьдардаг юм. Архи дарс уугаад асуудалд орж байсныг нь мэдэхгүй юм гэжээ. /хх-н 25-26/

         Гэрч Н.Нямбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Тэмүүжингийн үеэл нь байгаа юм. Багаасаа хамт өссөн. Тэмүүжин нь эхээс 2-лаа айлын том хүүхэд. Одоо ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Тэрээр Жүр Үр ХХК-д түгээгч ажилтай. Зан аашын хувьд эвдрээгүй, хүн зодоод байхаар хүн биш. Хүнтэй их нийтэч тусархаг, амьдрах гэж хичээж яваа залуу байгаа юм. Архи огт уудаггүй, тамхи хааяа татдаг. Аав нь түүнийг бага байхад нас барсан.  Өмнө нь ямар нэгэн асуудалд  орж байсан талаар би мэдэхгүй юм гэжээ.  /хх-н 27-28/

          Гэрч Ц.Ням-Одсэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би С.Тэмүүжинтэй багаасаа эхэлж найзалж нөхөрлөсөн.  Багадаа зэргэлдээ гудамжинд цугтаа тоглож өссөн. Хувь хүн нь төлөв даруу ямар ч хүнтэй эвээ олоод харьцаж чаддаг хэрэг хийгээд яваад байх хүн биш. Юманд их амархан итгэдэг хүн. Одоо ээж 2 дүүгийнхээ хамт амьдардаг юм гэжээ. /хх-н 29-30/

        Гэрч Г.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Б.Банзрагчтай багаасаа найзалсан. Хувь хүн нь төлөв даруу хэрэг хийгээд яваад байх хүн биш, найз нөхөд дундаа нэр хүндтэй, гэрийн хүмүүжил сайтай. Эхээс 4-үүлээ айлын 2 дах хүүхэд байгаа юм. Өмнө нь хэрэгт орлоо гэж би сонсож байгаагүй гэжээ./хх-н31-32/

          Гэрч Б.Ганцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Б.Банзрагчийн сайн танил ах нь байгаа юм. Бид хоёр 2010 оноос 2013 он хүртэл цугтаа нэг барилгын компанид ажиллаж байсан юм. Цуг ажиллаж байхдаа бас цугтаа амьдардаг байсан юм. Зан аашын хувьд чих зөөлөнтэй, хүний үгээр, илүү дутуу ааш араншин байхгүй хүний хий гэсэн болгоныг хийдэг хүүхэд байгаа юм. Зан харьцааны хувьд эвдрээгүй их сайн хүүхэд байгаа юм гэжээ.  /хх-н 33-34/

          Гэрч Д.Нарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Г.Тэмүүжингийн ээж нь байгаа юм. Хүү маань 1989 онд Улаанбаатар хотод 1 дүгээр төрхөд төрсөн. Багадаа Нийслэлийн 68 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд 46 дугаар бүрэн дунд боловсролын сургуульд ороод төгссөн. Тэгээд их сургуульд өөрөө орохгүй гээд ороогүй. Түүнээс хойш одоог хүртэл хувиараа юм хийгээд явж байна. Сургуульд байхдаа биеийн тамирын хичээлээр их хичээллэдэг байсан юм.  Хүнд их тусархуу цагаахан хүүхэд байгаа юм. 2009 онд нэг охинтой танилцаад тэрэнтэйгээ суугаад дундаасаа 2 хүүхэдтэй. Эхнэр нь 2013 онд өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш 2 хүүхдээ тэжээх гээд ганцаараа зүтгэж байгаа юм. Би 4 хүүхэдтэй Тэмүүжин хамгийн бага нь байгаа юм. Тэмүүжин Солонгоо гэдэг охинтой үерхээд жил орчим болж байгаа гэжээ. /хх-н 35-36/

            Гэрч Г.Уранчимэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би эхээс 4-үүлээ бөгөөд Г.Тэмүүжин миний хамгийн бага дүү юм. Дүү маань хэрэгт ороод яваад байхаар хүүхэд биш. Омголон зан байхгүй, даруухан хүүхэд байгаа юм. Эхнэр нь нас бараад 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Хааяа даа сэтгэл санаагаар унах үе гардаг юм шиг байсан. Одоо нэг охинтой үерхэж байгаа гэсэн. Би түүнийг нь хараагүй л байгаа гэжээ.  /хх-н 37/

           Гэрч А.Болор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай гэр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 25-120 тоотод байдаг. Өөрөөр хэлбэл зурагтад ойрхон байрлалтай байдаг. Тухайн хэрэг болдог өдөр би дэлгүүр орох гээд явж байсан чинь худаг дээр Бат-Эрдэнэ, Банзрагч нар байж байгаад таараад намайг дуудсан. Тэгээд Г.Тэмүүжин, С.Тэмүүжин нар нэмэгдэж ирсэн. Г.Тэмүүжин ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Тэгээд Г.Тэмүүжинг үлдээгээд бусад нь Дарь-Эх рүү Бат-Эрдэнийн авто угаалгын газар луу явцгаасан. Бид нар Бат-Эрдэнийн авто угаалга дээр очоод байж байхад Г.Тэмүүжин араас удаагүй такси бариад хүрээд ирсэн. Тухайн үед бүгдээрээ мөнгөгүй байсан бөгөөд Г.Тэмүүжин архи ууя манай гэрлүү очиж миний нөөтийг аваад ломбарданд барьцаалаад архи ууя гэсэн. Тэгээд Г.Тэмүүжин найз охиныхоо гэр лүү явсан. Би хаягыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан гэр хорооллын гудамжаар ороод нэг айлын гадаа зогсоод Г.Тэмүүжин ороод нөөтбүүк аваад гарч ирсэн. Тэгээд дөнгөж хөдөлтөл Банзрагч Г.Тэмүүжиний найз охиныг өөр залуутай хөтлөлцөөд явж байна гэхэд нь бид зогссон. Ингээд Г.Тэмүүжин буугаад найз охиноо өмөөрөөд нөгөө залууг цохиод байсан. Араас нь Банзрагч, Бат-Эрдэнэ, С.Тэмүүжин нар буугаад бас л бужигнаад зодолдоод байх шиг байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас би хэн нь хэнийгээ цохиод байгааг нь сайн харж чадаагүй. Ямарч байсан Бат-Эрдэнэ салгаад нөгөө залууг цаашаа явчих гээд байсан. Нөгөө залуу цаашаа яваад булан эргэсэн чинь Г.Тэмүүжин араас нь гүйгээд явчихсан байна гээд эргээд гүйгээд ирсэн. Ингээд бид нар тэндээсээ гэр гэрлүүгээ явцгаасан. Миний харсанаар хоёр Тэмүүжин лав хохирогч залууг зодоод газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Банзрагчийг сайн харж чадаагүй. Бат-Эрдэнэ ерөнхийдөө боль гээд салгаад яваад байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас хэн нь хаана нь цохиод байгааг нь харж чадаагүй. Би өөрөө 5 метрийн зайнаас хараад зогсож байсан. Зодоон болж байхад цохиулчихна гэж бодоод ойртоогүй гэжээ.  /хх-н 39-40/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 41/

          2016.7.15-ны өдрийн 10184 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлтэд:

1.Лхамсүрэнгийн биед бүсэлхийн 2 дугаар нугалам, зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун дээд 7-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 42-47/, Г.Тэмүүжинг Д.Нарантуяа, Г.Уранчимэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 49-53/,  Б.Банзрагчийг Ц.Аминаа, Н.Болдбаатар  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 54-59/,  С.Тэмүүжинг Н.Нямбаяр, Ц.Ням-Одсэр  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 59-69/, Г.Тэмүүжинг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 69-76/, С.Тэмүүжинг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 81-86/, Б.Банзрагчийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 87-92/,

Г.Тэмүүжингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н93/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 104/,

 Б.Банзрагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 102/,

С.Тэмүүжингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 96/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 103/ зэрэг болно.

Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нар нь 2016 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 00.00  цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо  Сэлбийн 46 дугаар гудамжинд Ц.Лхамсүрэнг Солонгоотой хамт явж байхад нь зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Ц.Лхамсүрэнгийн биед бүсэлхийн 2 дугаар нугалам, зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун дээд 7-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт бүхий хүндэвтэр  гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн  10184 тоот акт /хх-н 42/

Хохирогч Ц.Лхамсүрэнгийн мэдүүлсэн … Солонгоог хүргэж өгөхөөр гудамжаар явж байтал цагаан өнгийн Приус маркийн машин гарч ирээд нэг залуу нөгөө хоёр чинь гэж орилсон. Тэгсэн машинаас олон залуучууд бууж ирээд над руу дайрсан. Нэг залуу чи яахаараа манай найз охинтой явж байдын гэсэн. Тэгээд би залуусаа учиртай байгаарай, ямар ч хамааралгүй шүү гэдгийг хэлэхийн завдалгүй зодоод эхэлсэн. Намайг газар унахад дээрээс 2-3 удаа өшиглөж цохисон. Тэгээд би босоод зугтаасан боловч мухар гудамж байж таараад айлын хашаа руу давж ороод нэг айлд ороод цагдаа дуудуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй байхаар нь гараад явсан. Тухайн үед миний нэг арааны паалан хагарсан. Мөн нурууны сэртэн яс хугарсан, нүүр хавдаж хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг

            Гэрч  Б.Солонгын   мөрдөн байцаалтад   мэдүүлсэн ...бид 2 карокеноос гараад 46 дугаар гудамжинд алхаж байтал урдаас цагаан өнгийн Приус 20 маркын машин гарч ирээд гэрлээ тусгаад тулж ирээд зогссон. Тэгээд миний танил Банзрагч цонхоороо нөгөөдөх чинь энэ явж байна шүү дээ гэж хэлээд машины хойно сууж байсан миний хуучин найз залуу Тэмүүжинд хэлэхэд машинаас Тэмүүжин, Банзрагч, Баагий өөр Тэмүүжин гэх залуучууд бөөнөөрөө бууж ирээд Г.Тэмүүжин согтуу надаас энэ чинь хэн юм бэ гэж асуугаад эхлээд над руу дайраад мөн Лхамсүрэн рүү дайраад орилоод машинаас бууж ирсэн залуучууд Г.Тэмүүжин болон түүнтэй хамт явж байсан залуучууд Лхамсүрэнг бөөнөөрөө зодсон гэсэн мэдүүлэг

          Гэрч А.Болорын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … дөнгөж хөдөлтөл Банзрагч Г.Тэмүүжиний найз охиныг өөр залуутай хөтлөлцөөд явж байна гэхэд нь бид зогссон. Ингээд Г.Тэмүүжин буугаад найз охиноо өмөөрөөд нөгөө залууг цохиод байсан. Араас нь Банзрагч, Бат-Эрдэнэ, С.Тэмүүжин нар буугаад бас л бужигнаад зодолдоод байх шиг байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас би хэн нь хэнийгээ цохиод байгааг нь сайн харж чадаагүй. Ямарч байсан Бат-Эрдэнэ салгаад нөгөө залууг цаашаа явчих гээд байсан. Нөгөө залуу цаашаа яваад булан эргэсэн чинь Г.Тэмүүжин араас нь гүйгээд явчихсан байна гээд эргээд гүйгээд ирсэн. Ингээд бид нар тэндээсээ гэр гэрлүүгээ явцгаасан. Миний харсанаар хоёр Тэмүүжин лав хохирогч залууг зодоод газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Банзрагчийг сайн харж чадаагүй. Бат-Эрдэнэ ерөнхийдөө боль гээд салгаад яваад байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас хэн нь хаана нь цохиод байгааг нь харж чадаагүй гэсэн мэдүүлэг   /хх-н 39-40/

      Шүүгдэгч Г.Тэмүүжингийн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...би Солонгоогоос “согтуу хэнтэй юу хийгээд явж байгаа юм бэ” гэж асуугаад Ц.Лхамсүрэн рүү “чи Солонгоогийн хэн бэ” гэж  хэрүүл маргаан үүссэн. Тэгэхэд Ц.Лхамсүрэн “тайван байж бай юм хэлье” гээд би Солонгоотой маргалдаад машинаас холдсон байсан. Тэгээд буцаж ирээд Ц.Лхамсүрэнтэй маргалдаад гараараа 2-3 удаа цохиход С.Тэмүүжин, Б.Банзрагч хоёр хамт цохисон гэсэн мэдүүлэг  

            Шүүгдэгч С.Тэмүүжингийн    шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн …тэгээд буцаад гудамжаар явж байхдаа Ц.Лхамсүрэн, Солонго хоёртой таарсан. Тухайн үед би машинаасаа буугаад Г.Тэмүүжин, Ц.Лхамсүрэн хоёрыг салгахдаа нэг цохисон гэсэн мэдүүлэг

      Шүүгдэгч Б.Банзрагчийн    шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн … Тухайн үед Ц.Лхамсүрэн, Солонго хоёрыг хараад машинаас буугаад Г.Тэмүүжин нь Ц.Лхамсүрэнтэй маргалдаад 2-3 удаа цохисон. Ингэхдээ Г.Тэмүүжин эхлээд дайрахад би машинаас буугаад салгах гэж очоод салгаж чадалгүй цаашаа холдсон. Гэхдээ би Ц.Лхамсүрэнг гараараа нүүр рүү нь нэг удаа л цохисон гэсэн мэдүүлэг зэрэг болно. 

           Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

            Г.Тэмүүжин, С.Тэмүүжин, Б.Банзрагч нар нь Солонгоогийн гэрт нь очоод буцах замдаа Ц.Лхамсүрэн, Б.Солонго нарыг хөтлөлцөөд явж байхыг Б.Банзрагч хараад нөгөөдөх чинь энэ явж байна гэж хэлэхэд нь машинаа зогсоон Г.Тэмүүжин бууж очоод Ц.Лхамсүрэнг чи  миний найз охинтой шөнө хамт явж байдаг хэн бэ гэж хэлээд түүний нүүрэн тус газар нь цохиж газар унаган унасан хойно нь С.Тэмүүжин, Б.Банзрагч нартай хамт дээрээс нь өшиглөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

     Прокуророос тэдний дээрх үйлдлийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хохирогчийн биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

   Иймд шүүгдэгч Г.Тэмүүжин, С.Тэмүүжин, Б.Банзрагч нарыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн  гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар нь хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн ба хохирогч хохирлын мөнгийг хүлээн авч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

     Г.Тэмүүжин нь 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3  жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь хэрэгт авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасны дагуу ялгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

            Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүхээс  оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

  Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нар нь 7 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Ганболдын Тэмүүжин, Борогчин овогт Бадамсамбуугийн Банзрагч, Булагдар овогт Сүрэнгэрэлийн Тэмүүжин нар нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нарыг тус бүр 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нарт  тус бүр  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь 7 хоног цагдан  хоригдсон болохыг  тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нарт тус бүр оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихийг Баянгол дүүргийн болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тэмүүжин, Б.Банзрагч, С.Тэмүүжин нарт  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН