Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2019/00455

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                  Хэргийн индекс 135/2019/00486/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит ****** дугаар баг, Найрамдлын ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, М.О  / /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит . дугаар баг, Найрамдлын ****** дугаар байр, ****** тоотод оршин суух, *******  / /-д холбогдох

 

“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“******.Миний бие нөхөр ******* тай 1999 онд танилцаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Улсын бүртгэлийн хэлтэст 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2005 оны 9 дүгээр сарын 23-нд охин Б.М, 2007 оны 6 дугаар сарын 30-нд хүү Б.Ч нар төрсөн. Хамтын амьдралын 17 жил бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн 2 жил нөхөр маань тусдаа амьдарч зан харьцаа нийлж тохирохгүй байна. Үл ойлголцолууд их гарч байна. Хамтдаа амьдрахгүй болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч М.О гийн гаргасан гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг ******* миний Хаан банкны данснаас М.О гийн Хаан банкны ******. дансруу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны 18 цаг 41 минутад шилжүүлж өгсөн болно” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч ******* д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.О, хариуцагч ******* нар нь 1999 онд танилцаж,  1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.М, 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Чнарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь 2017 оноос тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан арга хэмжээг авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй ба насанд хүрээгүй хүүхэд болох охин Б.М, Б.Ч нарын амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эх М.О гийн асрамжид үлдээж, эцэг ******* аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг *******, эх М.О нар нь хүүхэд болох Б.М, Б.Ч нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.Отгонсүрэн нь “******.хариуцагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төлсөн ******.” гэх тайлбарыг гаргаж байх тул хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.О, овогт ******* / / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.М, 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх М.О гийн асрамжинд үлдээсүгэй.

  

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.М, 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг ******* аас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ТУНГАЛАГМАА