Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023         01          25                                     2023/ШЦТ/11

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-д холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Б.Н

Улсын яллагч                                                Б.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       Г.А

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч        Б.Э

Шүүгдэгч                                                   Б.Ш нар оролцов.

 

           Монгол улсын иргэн, .............оны  дугаар сарын -ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, .............настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй “ ” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл ............, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүргийн  дугаар хороо, дугаар байрны  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х Б овгийн Б-н Ш /РД: / гэв.

Яллагдагч Б.Ш нь Багануур дүүргийн ............дугаар хорооны нутагт байрлах “............. ” хүнсний дэлгүүрт ..............оны ...........дүгээр сарын ............-ний өдрөөс мөн оны .............дүгээр сарын .............-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 27.963.314 төгрөгийн бараа материалын орлогыг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Багануур дахь Улаанбаатар Төмөр замын “...............” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа ............оны ...........дүгээр сарын ..........-ний өдрөөс ............оны .........дүгээр сарын ........-ний өдрийн хооронд 25.817.425 төгрөгийн бараа материалын өр дутагдал гаргасан бөгөөд уг төлбөрийг хэрхэн барагдуулах талаар байгууллагадаа хүсэлт өгсөн. Би уг хүнсний дэлгүүрийг түрээслэхээр дарга Энхмаатай тохиролцсон байсан. Гэтэл гэнэт түрээслэхгүй гэхээр нь хорсоод ийм тэнэг зүйл хийсэндээ гэмшиж байна. Би одоо “” ХХК-нд ажиллаж байгаа бөгөөд 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад цаашдаа жоншны үйлдвэрт ажиллахаар болсон. Хувийн байгууллага нь цалингаа хожимдуулж өгснөөс болж графикийн дагуу хохирлоо төлж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 135-136, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б.Ш нь “............” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 25.817.423 төгрөгийн өр дутагдалтай гаргасан бөгөөд нийт 3.017.483 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул үлдэх 22.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Ш нь 8 удаа өргөдөл бичиж, байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулах талаар график гаргаж, төлөхөө илэрхийлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30-31/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-н шүүх хуралдаанд мэдүүлсэн “Б.Ш нь манай байгууллагад ...........оноос хойш ажиллаж байгаа бөгөөд уг хэрэг дотоод аудитын санхүүгийн шалгалтаар илэрсэн ба анх 27.963.314 төгрөгийн бараа материалын дутагдал гаргаж, цалингаас нь суутгал хийж 25.817.483 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 3.017.483 төгрөгийн хохирлыг төлсөн. Одоо үлдэгдэл нь 22.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Ш манай байгууллагад хүсэлт гаргасны дагуу график гарган хохирлыг төлүүлж байгаа боловч хугацаандаа төлөхгүй байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.З-н мэдүүлсэн: “...Улаанбаатар Төмөр замын Улаанбаатар худалдааны төвийн Багануур дүүргийн Төмөр замын бүсэд байрлаж байсан “Ган зам” хүнсний дэлгүүрийн шугам замын худалдагч Б.Ш нь 2022 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа байгууллагын өөрийн хариуцсан эд хөрөнгөнөөс барааны орлогоос нийт 26.629.164 төгрөгийн өр дутагдал гаргасан нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/0401 дугаартай актаар тогтоогдсон ба Б.Ш-н цалингаас суутгал хийгдэж одоо 25.817.425.77 төгрөгийн өр дутагдалтай байна. Б.Ш-тай сар бүр тооцоо бодоод өр дутагдал гарсан ба гарах бүртээ тодорхойлолт бичиж өгч барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй байна. Худалдагч нь барааны захиалгыг мэргэжилтэн рүү өмнөх сарын сүүлд өгсний дагуу мэргэжилтэн барааг захиалаад дэлгүүрт хүргэж өгдөг байсан. Харин орлогын мөнгийг Хаан банкны посс машинаар уншуулаад байгууллагын дансанд ордог. Бэлнээр авсан мөнгийг худалдагч нь байгууллагын дансанд тушаадаг. Төмөр замын ажилчдад зээл олгосон бол цалин буух үед нь худалдагч нь цуглуулж аваад байгууллагын дансанд тушаадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  37-38/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаартай:

           1.“Улаанбаатар Төмөр замын дотоод аудит хяналт шалгалтын албаны аудитор”-ын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн аудиторын хийсэн шалгалтын тайлан үндэслэлтэй байна.

           2.Багануур дүүрэгт байрлах “Ган Зам” дэлгүүрийн худалдагч Б.Ш нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 25.657.290 (9.245.090+15.778.200+634.000) төгрөгийн бараа хүлээн авсан. Нийт 34.071.364 (7.607.570+14.080.627+12.383.167) төгрөгийн бараа борлуулсан байна. Улаанбаатар төвийн нягтлан бодох бүртгэлийн программ нь кассын машин программтай холбогдоогүй, тус тусдаа бүртгэдэг учраас бараа материал байх ёстой үлдэгдлийг хөтлөдөггүй байна. Дэлгүүрийн борлуулалтыг тооцохдоо борлуулбал зохих бараанаас материалын тооллого хийж  барааны байгаа үлдэгдлийг хасаж, борлуулалтыг тооцдог байна. Сар бүрийн эцэст тооллогын комисс “Ган Зам” дэлгүүрийн барааны тооллогыг худалдагчтай хамт хийж барааны үлдэгдлийг баталгаажуулдаг байна. Б.Ш-н “Ган Зам” дэлгүүрийн худалдагчаар ажиллах хөдөлмөрийн харилцаа нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна. 

         3. Б.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1.263.754 (3.586.100-2.322.346) төгрөгийн өр дутагдалтай байсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд 27.963.314 төгрөгийн мөнгөний дутагдалтай, үүнээс 3.409.585 төгрөгийг бэлнээр болон цалингаасаа суутган төлснөөр 25.817.483 төгрөгийг төлөхөөр үлдэгдэлтэй байна.” гэх дүгнэлт  /хх-ийн 68-71/,

              Улаанбаатар худалдааны төвд хийсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №ТБ-22/04/04  дугаартай төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн дүгнэлтэд “Тус төвийн эд хариуцагч Б.Ш нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.3.16 “Санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийг буруу хөтөлснөөр Нийгэмлэгийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг өөрөө ашигласан, бусдад хууль бусаар ашиглуулсан, хэрэглэсэн, зээлдүүлсэн, үрэгдүүлсэн, дутаасан зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан” зөрчил гаргаж 25.817.483 төгрөгийн хохирол учруулсан байна” гэжээ. /хх-ийн 108-112/

              Улаанбаатар төмөр замын Улаанбаатар худалдааны төвийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №55 дугаартай “Б-н Ш-г шугам сүлжээний худалдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэх тушаал /хх-н 89/

              Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, түүнийг төлөөлж Улаанбаатар худалдааны төвийн дарга Г.Э болон Б.Ш нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-н 91-97/

Тооцооны болон төлбөрийн актууд /хх-ийн 06-08, 14-15/

Б.Ш-н өр дутагдлыг төлүүлэх төлбөрийн хуваариар “үлдэгдэл 25.800.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 11 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын хугацаанд сар бүр тухайн сардаа багтаан 1.500.000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ. /хх-н 146/

              Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6/8297 дугаартай албан бичгээр “иргэн Б.Ш нь / /-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна” гэжээ /хх-ийн 77/

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...Х Б овгийн Б- Ш нь Улаанбаатар хот, Багануур дүүргийн хороо, тоотод оршин суудаг”  гэжээ. /хх-ийн 142/

              “Худалдаа Хөгжлийн банк”-ны дансны хуулгаар “Улаанбаатар төмөр замын Улаанбаатар худалдааны төв, З Б-н 405068673 тоот дансанд 17.425.77 төгрөгийг Б.Ш-с тооцооны зөрүү гэж шилжүүлсэн, “Хаан банк”-ны Улаанбаатар Төмөр замын 5015265829 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөгийг Б.Ш-с зээл төлөлт гэж шилжүүлсэн” талаархи баримтууд /хх-ийн 185-186/

              “” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22/121 дугаартай албан бичгээр “Б овогтой Ш /РД: / нь тус компанид борлуулалтын менежерээр ажилладаг болохыг тодорхойлов” гэжээ /хх-ийн  145/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Х Бовгийн  Б-н Ш...” гэжээ.  /хх-н 81/

 Шүүгдэгч Б.Ш нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд ял шийтгэлгүй” гэх шалгах хуудас /хх-н 75/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ш нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Ган Зам” хүнсний дэлгүүрт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 27.963.314 төгрөгийн бараа материалын орлогыг хувьдаа авч завшсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, үлдэгдэл хохирол болох 22.800.000 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар худалдааны төвд олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нараас “Шүүгдэгч Б.Ш-с үлдэгдэл хохирол 22.800.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар худалдааны төвийн дансанд төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ш нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар худалдааны төвийн “Ган Зам” дэлгүүрт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шугамын худалдагчаар ажиллаж эхэлсэн ба улмаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа уг дэлгүүрээс 27.963.314 төгрөгийн бараа материалын орлогыг хувьдаа авч завшсан болох нь шүүгдэгч Б.Ш-н  “гэм буруугийн тал дээр маргаангүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын мэдүүлсэн Б.Ш нь манай байгууллагад 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд уг хэрэг дотоод аудитын санхүүгийн шалгалтаар илэрсэн ба анх 27.963.314 төгрөгийн бараа материалын дутагдал гаргаж, цалингаас нь суутгал хийж 25.817.483 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс хойш 3.017.483 төгрөгийн хохирлыг төлсөн. Одоо үлдэгдэл нь 22.800.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлгүүд, гэрч Б.З-н “Ган зам” хүнсний дэлгүүрийн шугам замын худалдагч Б.Ш нь 2022 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа байгууллагын өөрийн хариуцсан эд хөрөнгөнөөс барааны орлогоос нийт 26.629.164 төгрөгийн өр дутагдал гаргасан нь шалгалтын актаар тогтоогдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/, шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №147 дугаартай дүгнэлт, Улаанбаатар худалдааны төвд хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан дүгнэлт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрүүнүүд, ажлын байрны тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

           Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Шүүгдэгч Б.Ш нь Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар худалдааны төвийн шугамын замын худалдагч буюу Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “...............” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус байгуулллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрхтэй байсан болох нь ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Б.Шнь 2017 оны 09 дүгээр сарын 1ий өдрөөс эхлэн дээрх ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулж өгсөн дэлгүүрийн бараа материалын орлогоос 27.963.314 төгрөгийг өөртөө  авсан болох нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Иймд Б.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ш нь хохирогч байгууллага болох Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар худалдааны төвд 27.963.314 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Б.Ш нь нийт учруулсан хохирол болох 27.963.314 төгрөгийн хохирлоос цалингаас тодорхой хэмжээгээр суутгал хийсэн. Мөн 3.017.483 төгрөгийг бэлнээр төлсөн тул үлдэх 22.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Ш-с 22.800.000 төгрөг гаргуулж, Улаанбаатар төмөр замын харьяа Улаанбаатар худалдааны төвд олгох нь зүйтэй.

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс Б.Ш-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэх, мөн 22.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгох” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “тусгайлан гаргах саналгүй” гэв.

Шүүгдэгчээс “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо хуваарийн дагуу төлж барагдуулна, тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Шигүүндарь нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг бодитой нөхөн төлөхөө илэрхийлж түүнийгээ нотолсон байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэл зоригийг заавал харгалзан үзэх ёстой.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ш-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Бовгийн Б-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-Б-овгийн Б-н Ш-д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Шигүүндарьд шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн  дугаар хороо, Замчны  дугаар  байрны  тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Б.Ш-д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Шигүүндарь нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Ш-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 22.800.000 /хорин хоёр сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага болох Улаанбаатар Төмөр Замын харьяа “Улаанбаатар худалдааны төв”-д олгосугай.

7. Б.Ш-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА