Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 0275

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгчийн   өмгөөлөгч: О.Цэрэнпунцаг

хохирогч: М.Энхтулга

шүүгдэгч: Т.Нэмэхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Төрмөнхийн Нэмэхбаярт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201625013247 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төрмөнхийн Нэмэхбаяр, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд  төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал гарамын 46  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дах  сум дундын  21 дүгээр шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугцаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн  хугацааагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн  хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих 413 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн 130 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 06 хоногийн  хорих ялыг өршөөн хассан, РД:МЗ87051917,

Холбогдсон хэргийн талаар:

         Т.Нэмэхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Энхтулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.Нэмэхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр орой Энхтулга болон найзуудтай нь очиж уулзахаар Цогтсайхан бид хоёр очсон. Тэгтэл Энхтулга надад бид нарыг сансар хүргээд өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь тийшээ явахгүй гэр рүү гээ явлаа гэж хэлээд Энхтулга бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёрын дунд таарамжгүй харьцаа үүссэн. Энхтулгад дүү нар одоо такси бариад явчих гэж хэлсэн. Тэгтэл Энхтулга урдаас би чиний дүү байснаа санахгүй юм байна шүү гэж хэлсэн. Эхлээд Энхтулга намайг мөргөсөн би тэгээд тонгойгоод Энхтулгыг толгой руу гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж бид хоёр эвлэрээд салсан. Би тэгээд гэртээ харихаар Цогтсайхантай хамт явсан гэв.

          Хохирогч М.Энхтулга  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26 өдөр 22 цагийн үед найзуудтайгаа цайз зах дээр байж байтал Даваасамбуугийн таньдаг ах ирсэн байна бүгдээрээ сансар хүргүүлчхий гэж хэлсэн. Тэгээд машинд нь суугаад сансар руу явж байгаад замдаа “BX” гэдэг буудлаар ороод тэнд нэг өрөө захиалсан. Тэгээд гарч ирээд машинд суутал Нэмэхбаяр намайг юун хачин  аалз нартай яваад байгаа юм бэ гэж найздаа хэлсэн. Би тэгэхээр нь та юун хачин зүйл яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Нэмэхбаяр ахын дүү нар одоо өөрсдөө таксидаад явчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь би чиний дүү байснаа санахгүй юм байна шүү гэж хэлээд Нэмэхбаяртай маргалдсан. Урьд нь би Нэмэхбаярыг харж байгаагүй. Зүүн хараагийнх гэдгийг мэдээгүй Цогоо ахтай явж байсан болохоор зүүн хараагийнх байх гэж ойлгосон. Би дүүтэй нь андуурсан байж магадгүй. Нэмэхбаяр бид хоёр харилцан зодолдсон. Намайг нүүр рүү гараараа хөмсөг рүү цохисон тэгээд салаад явсан. Би караоеке түрээслэдэг учраас 00 ороод хартал миний хөмсөг ангайсан байсан. Найзууд хөмсөг хараад наад цус чинь  тогтохгүй гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт очиж хөмсгөө оёулсан, маргааш өглөө нь  босоход нүд рүү орж хөхрөөд хавдсан байсан. Би Цогоо ахад хэлсэн Нэмэхбаяр ахтай уулзаад гарсан зардлаа авч учир байдлаа олъё гэж хэлсэн. Цогоо ах надад Нэмэхбаяр одоо надаас салаад явсан байна гэж хэлэхээр нь над руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд Нэмэхбаяр над руу ерөөсөө залгаагүй, миний нүүрийг гэрийнхэн хараад бөөн асуудал болсон. Тэгээд шүүх эмнэлэг дээр очоод би хэнд зодуулсан талаар хэлээд цагдаад өргөдөл өгсөн. Би Нэмэхбаярын нэрийг нь мэдэхгүй болохоор Цогоо гэдэг хүнээр дамжуулан мэдсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Нэмэхбаяраас эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг авсан гэв. 

     Шүүгдэгч Т.Нэмэхбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр найз Цогоо манай эгчийнд над дээр ирээд миний машинаар явж хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь би Цогоотой хамт гарсан. Цогоо тэр үед миний машиныг барьж явсан бөгөөд надад таньдаг дүүтэйгээ уулзчихаад ирье гээд Цайз-16 орчим Саруул тэнгэр худалдааны төвийн урд талд тэр дүүтэй нь уулзсан. Гэтэл тэр дүү гэх Энхтулга нь өөрөөсөө гадна найз нартайгаа явж байсан бөгөөд Сансар руу хүргээд өгчихөө гээд Цогоо бид хоёрын сууж явсан машинд ороод ирсэн. Тэгээд явж байснаа Их засаг сургуулийн орчим ирэхэд нөгөө хэд  ВХ баарны гадаа  буусан бөгөөд архи үнэртүүлсэн байхаар нь би одоо бид нар өөр тийшээ явна та нар такси бариад явчихаа гэтэл Энхтулга нь сүртэй юм бэ гэх мэтээр дургүйцээд энэ асуудлаас болоод надтай маргалдсан. Тэгтэл тэр намайг хэд хэдэн удаа мөргөсөн бөгөөд тэгэхэд түүний хөмсөг нь зулгарсан байх. Гэхдээ би түүний нүүр лүү нэг хоёр удаа цохисон бөгөөд харилцан зодоон болж салахдаа гараа бариад эвлэрээд салцгаасан. Энхтулга уг баарны гадна нөгөөдүүлтэйгээ үлдсэн гэжээ. /хх-ийн 20-21

    Хохирогч М.Энхтулгыг  хэрэг бүртгэлтэд хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан тэмдэглэл,  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 26-нд шилжих шөнө ИЗИС-ийн дэргэдэх ВХ баарны дэргэд үл таних залуутай маргалдсан. Тэгээд тэр залуу намайг аалз гэх мэтээр хэл амаар доромжлосноо нүүр рүү цохиод мөргөтөл цус гоожсон бөгөөд цус гоожоод байхад үргэлжлүүлээд цохиод байсан. Тэгээд би гарыг нь барьж юм ярьж байгаад тэр залуугийн зодохыг болиултал тэр залуу машинд суугаад явсан. Би такси бариад тухайн үед хамт байсан найз нарынхаа хамтаар өөрийн караоке дээр очоод нүүр амаа угаагаад хартал миний зүүн талын хөмсгийг сэт цохисон байсан. Миний танил ахын машинд бид нар суугаад явах гэтэл тэр залуу уг машины урд талд суучихсан байсан бөгөөд энэ аалз нараар яах гээд байгаа юм бэ гэтэл бууж ирээд хэрэлдэж байснаа намайг цохичихсон гэжээ. /хх-ийн 10-11/

           Гэрч Н.Одгэрэл хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Би Нэмэхбаяртай 2004 оноос хөрш болж очиж танилцаж байсан. Түүнээс хойш найзлаад 12 жил болж байна.  Нэмэхбаяр дунд сургуульд байхдаа Англи хэлний хичээлдээ маш сайн, төлөв даруухан зантай, дуугүйхэн хүүхэд байсан. Мөн их тусархуу манайх тэр үед байшин барьж байсан ба ажилд туслуулах гээд байнга гуйдаг тэр болгонд дургүйцдэггүй байсан. Нэмэхбаяр архийг зохистой хэрэглэдэг байсан. Одоо ч түүний гэр бүл манай гэр бүлийхэн найзууд хэвээр байгаа. Нэмэхбаярын эхнэр одоо 2 дах хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэжээ.  /хх-н 34/

     Гэрч Г.Цогтсайхан  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Нэмэхбаяр бид хоёр Цайз 16 дээр очиход тэр нэг охин 2 залуугийн хамт нэлээд халамцуу байдалтай гарч ирээд миний машинд суухаар нь Нэмэхбаяр бид нар ажилтай учраас та нар ингээд явчих гэж хэлтэл Энхтулга нь Нэмэхбаярт хандан таны машинд суугаагүй шүү гэж хэлээд тэд нар машинаас буусан. Тэгтэл Нэмэхбаяр нь араас нь бууж Энхтулга дээр очоод маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд би машинаас буугаад мөн тэд нар дээр очтол Энхтулга нь Нэмэхбаярыг заамдаж аваад мөргөтөл түүний хамраас цус гараад ирсэн гэжээ. /хх-ийн 35/  

           Гэрч Т.Нэргүй хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Нэмэхбаяр бол миний доод талын дүү юм. Бид нар эхээс тавуулаа. Манай дүү маш даруухан, хир бараг хүнтэй муудалцдаггүй, эхнэр хүүхэдтэйгээ маш эв найртай амьдардаг юм. Нэмэхбаяр дунд сургуульд байхдаа онц сурдаг хүүхэд байсан. Бүрэн дунд сургуулиа  төгсөөд Эрдэнэт хот дах МУИС-ын салбар сургууль болох бизнесийн удирдлагад сурч байгаад төлбөрөө төлж чадаагүй учраас гарчихсан. Тэгээд эхнэр авч хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Мөнгө олох ажил олдвол найзуудтайгаа хамтраад хийчихдэг юм. Хэргийн талаараа надад тодорхой юм хэлээгүй гэжээ.  /хх-н 36/

          М.Энхтулгын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөлийн дагуу Эрүүгийн 201625013247 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг  үүсгэж М.Энхтулгаас тайлбар авсан байна../ хх-н 6,1.7/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 12/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11923 тоот акт: ДҮГНЭЛТ:

            1.М.Энхтулгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг таницуулсан тухай тэмдэглэл/ хх-н 13-15/,

          Т.Нэмэхбаярыг Н.Одгэрэл, Г.Цогтсайхан нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтол/ хх-н 16-18/

Т.Нэмэхбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 19-21/, яллагдагчаар татах тогтоол / хх-н 37-39/

          М.Энхтулгын Баянзүрх дүүргийн цагдаагийн  2-р хэлтэст гаргасан хүсэлт /хх-н 22/

Т.Нэмэхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н26 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 27/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал гарамын 46  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 25/, шийтгэх тогтоол, магадлал, суллагдсан талаарх баримтууд /хх-н 41-46/ зэрэг болно.

         Т.Нэмэхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВХ баарны гадаа Нэмэхбаярыг  ахын дүү нар одоо өөрсдөө таксидаад явчих гэж хэлэхэд нь  би чиний дүү байснаа санахгүй юм байна шүү гэж хэлээд  маргалдаж улмаар түүнийг мөргөхөд Нэмэхбаяр өөдөөс нь нүүр орчимд нь гараараа хоёр удаа цохисоноос тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, нурууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч М.Энхтулгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, нурууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

Хохирогч М.Энхтулгын өгсөн …Нэмэхбаяр намайг юун хачин  аалз нартай яваад байгаа юм бэ гэж найздаа хэлсэн. Би тэгэхээр нь та юун хачин зүйл яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Нэмэхбаяр ахын дүү нар одоо өөрсдөө таксидаад явчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь би чиний дүү байснаа санахгүй юм байна шүү гэж хэлээд Нэмэхбаяртай маргалдсан. Урьд нь би Нэмэхбаярыг харж байгаагүй. Зүүн хараагийнх гэдгийг мэдээгүй Цогоо ахтай явж байсан болохоор зүүн хараагийнх байх гэж ойлгосон. Би дүүтэй нь андуурсан байж магадгүй. Нэмэхбаяр бид хоёр харилцан зодолдсон. Намайг нүүр рүү гараараа хөмсөг рүү цохисон тэгээд салаад явсан. Би караоеке түрээслэдэг учраас 00 ороод хартал миний хөмсөг ангайсан байсан. Найзууд хөмсөг хараад наад цус чинь  тогтохгүй гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт очиж хөмсгөө оёулсан, маргааш өглөө нь  босоход нүд рүү орж хөхрөөд хавдсан байсан гэсэн мэдүүлэг

           Гэрч Г.Цогтсайханы  хэрэг бүртгэлтэд  өгсөн … тэр нэг охин 2 залуугийн хамт нэлээд халамцуу байдалтай гарч ирээд миний машинд суухаар нь Нэмэхбаяр бид нар ажилтай учраас та нар ингээд явчих гэж хэлтэл Энхтулга нь Нэмэхбаярт хандан таны машинд суугаагүй шүү гэж хэлээд тэд нар машинаас буусан. Тэгтэл Нэмэхбаяр нь араас нь бууж Энхтулга дээр очоод маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд би машинаас буугаад мөн тэд нар дээр очтол Энхтулга нь Нэмэхбаярыг заамдаж аваад мөргөтөл  хамраас нь цус гарсан гэсэн мэдүүлэг зэрэг болно..

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Т.Нэмэхбаяр нь өөрийг мөргөхөд нь өөдөөс нь нүүр рүү нь цохисон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүний  дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Т.Нэмэхбаярыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай  учруулах   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч М.Энхтулгад эмчилгээний зардалд  200.000  төгрөг төлсөн, хохирогч хүлээн авсан, цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Т.Нэмэхбаяр нь 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дах  сум дундын  21 дүгээр шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугцаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн  хугацааагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгтзааснаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн  хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих 413 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн 130 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 06 хоногийн  хорих ялыг өршөөн хассан байна.Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар Т.Нэмэхбаярын ялтай байдал дуусаагүй тул ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасанг үндэслэн ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Т.Нэмэхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Төрмөнхийн Нэмэхбаярыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Т.Нэмэхбаярыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн  47.3 дах хэсэгт зааснаар Т.Нэмэхбаяр нь торгох ялаас ноцтой зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Т.Нэмэхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Нэмэхбаярт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН