| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00386/и |
| Дугаар | 135/ШШ2019/00536 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2019/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00386/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ****** дүгээр хороо, “Зайсан центр” ****** тоотод байрлах “*******” ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох
"******. 24,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******.Миний бие нь Дархан сумын ****** дүгээр баг ЛТ хотхоны ****** давхар орон сууцны Б блокын ****** дүгээр орц ****** давхарт ******тоот 71.46 мкв 3 өрөө орон сууцыг 70,745,400 төгрөгөөр худалдаж авахаар 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөөр ******* ХХК-тай орон сууц захиалан барих тухай гэрээг байгуулсан. Уг орон сууцны урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд 2017 онд ашиглалтад орж, тухайн орон сууцныхаа үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцаа авах гэсэн боловч уг орон сууцанд өөр айлыг оруулчихсан байсан. Иймд тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 24,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“******.******* нь “******* *******” ХХК-аас 24 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Уг орон сууц худалдан авах гэрээ нь манай компанид байхгүй бөгөөд тухайн үед гэрээг хийсэн хүмүүс нь байхгүй тул уг 24 сая төгрөгийг хаана хэнд тушаасан нь тодорхой бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдох орон сууцны урьдчилгаанд төлсөн 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ны барьж буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг “******* таун” хотхоны ****** давхар орон сууцны Б блокын ****** дүгээр орцны ******-н давхарт ****** тоот 71,46 мкв талбайтай 3 өрөө байрыг 70,745,400 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот “Орон сууц захиалгаар барих тухай” гэх нэртэй гэрээг бичгээр байгуулан, урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ний Худалдаа хөгжлийн банкин дахь ************. тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын ******. дүгээр баг ****** дугаар хороолол ******. /А блок/, ******./Б блок/ байрны ************айлын 8740 мкв талбайтай орон сууцыг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны 50 хувийн гүйцэтгэлтэйгээр “*******” ХХК-ний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын актыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болгож бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж бүртгэсэн талаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр дурдсан байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч хариуцагч ******* ХХК нь уг гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг “******* таун” хотхоны ******. давхар орон сууцны Б блокын******. дүгээр орцны ******.н давхарт ******. тоот орон сууцыг бусдын эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь дээрх байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн 24,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар шаардлага гаргасан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “******.тухай байгуулсан гэрээ нь манай компанид байхгүй, удирдлага солигдсон, байрны урьдчилгааг хэнд төлсөн нь тодорхойгүй******.” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* ХХК-иас орон сууцны урьдчилгаанд төлсөн 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА