| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
2023 01 17 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
прокурор М.Сайнзаяа,
хохирогчийн өмгөөлөгч С.Намжилмаа /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч, хохирогч О.Тэмүүлэн,
шүүгдэгч Ш.Батнасан нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан Ш.Батнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн 2215000000218 дугаартай, 163/2023/0017/Э индекстэй, хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хүнхүүз овогт Шүхэртийн Батнасан, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД:ГБ88011838/.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Оюунгэрэлийн Тэмүүлэн, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 48-708-8 тоотод оршин суух бүртгэлтэй, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эмээ, ахын хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД:УК01262110/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Батнасан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн А.Очиржав, М.Ганбаяр, О.Тэмүүлэн нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож А.Очиржав, М.Ганбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн А.Очиржав, М.Ганбаяр, О.Тэмүүлэн нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодож, улмаар хохирогч М.Ганбаярын эзэмшлийн 47-23 УАР улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота Акуа /Тоуоtа Аquа/ тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж урд салхины шил хагалсан, мөн бусад эд ангид эвдрэл гэмтэл учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 865.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн Ш.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биеийн эрх, чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тогтоодсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000218 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ш.Батнасан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн А.Очиржав, М.Ганбаяр, О.Тэмүүлэн нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож А.Очиржав, М.Ганбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн А.Очиржав, М.Ганбаяр, О.Тэмүүлэн нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодож, улмаар хохирогч М.Ганбаярын эзэмшлийн 47-23 УАР улсын дугаартай хар саарал өнгийн Тоёота Акуа /Тоуоtа Аquа/ тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж урд салхины шил хагалсан, мөн бусад эд ангид эвдрэл гэмтэл учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 865.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд иргэн Ш.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биеийн эрх, чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүгдэгч Ш.Батнасангийн үйлдсэн гэм хэргийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Батнасангийн өгсөн: Би малдаа явж байсан. Тэгсэн замд авто осол гарсан байсан. Тэгээд цаашаа явж байсан 3 залуу замын хажууд пиво уугаад сууж байсан. Тэгээд би хажуугаар нь гарахдаа залуучууд архи дарсаа болихгүй бол хажууд чинь осол аваар гарсан байна цагдаа сэргийлэх ирж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу нь намайг дуудаад би жолоо барж яваа би пиво уугаагүй гээд надад 2 аяга пиво өгсөн юм. Тэгээд сууж байсан хос 4 начин төрсөн нутгийн залуутай нэг барилдъя гээд. Тэгээд барилдаж байх явцад Очиржав ухаан алдах маягтай унасны. Тэгээд тэрийг О.Тэмүүлэн хараад уурлаж босч ирээд ахаа хоёулаа барилдъя гэж босож ирээд бид 2 барилдаад би 2 даваад О.Тэмүүлэн 1 давсан. Сүүлийн давалтанд дээр би О.Тэмүүлэнг хүчтэй унагасан юм шиг байна лээ. О.Тэмүүлэн орилж босож ирсэн. Тэгээд зодооны маргаан тийм л юмнаас болсон гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Очиржавын өгсөн: “… Би эхнэр найзуудын хамт 3-н тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд аялалд ... Тэмүүлэнгийн цээжнээс хазаад Тэмүүлэн уурласан, тэгэхээр би салгаад нөгөө залууг морин дээр нь мордуулж өгөөд одоо яв гэж хэлэхэд нөгөө залуу “Хотын гөлөгнүүд арчаагүй буриадууд” гэж хэлээд хаанаас гэдгийг нь харж амжаагүй нэг чулуу гартаа барьж байгаад АQUA машины урд салхины шилийг хагалсан. Ингэж байх хоорондоо ойрхон байгаа айл руу нэг хүний нэр дуудаад хашхираад шүгэлдээд байсан. Ингээд байгаад нөгөө айлынх нь хүмүүс сонсоогүй бололтой өөрөө нөгөө айл руу чиглээд явсан. Ингэхэд нь нөгөө залууг зугтааж явж байна гээд Тэмүүлэн Ганбаярын машинаас буугаад хойноос нь гүйгээд гүйцээгүй эргэж ирсэн. Энэ явдлаас хойш удаагүй 5 орчим минутын дараа нөгөө морьтой залуу нэг мотоциклтой залуутай ирсэн. Би өөдөөс нь зугтаж очоод морийг нь бариад жолооноос доош нь татаад машины урд шилийг төлж өг гэж хэлэхэд нөгөө залуу мориноосоо бууж ирсэн. Мориноос бууж ирэхдээ баруун гартаа ямар нэгэн зүйл барьчихсан байсан ба барьсан зүйлээрээ намайг шууд цохисон. Цохихдоо баруун хөмсөг рүү цохисон. Цохингуут халуу дүүгээд цус гарсан. Ингээд байж байхад нөгөө залуу намайг бариад авахаар нь би надаас цус гараад байна гэж хэлсэн боловч намайг тавихгүй байсан. Энэ явдлыг харж байсан Тэмүүлэн нөгөө залууд манай ахыг яаж байгаа юм бэ? гээд зууралдаад авахад нөгөө морьтой залуу намайг тавиад Тэмүүлэнтэй ноцолдсон, тэгэхэд Тэмүүлэн унаад дор нь орчихсон. Би цус гараад байгаа болохоор гараараа цус гарч байгаа газар дээр дараад хараад зогсож байсан. Ганбаяр болохоор Тэмүүлэнг нөгөө залуугийн дор орчихоор нь салгах гээд очсон. Дөнгөж салгаад байж байхад нөгөө залуу гартаа барьсан зүйлээр Ганбаярын зүүн талын хацар, нүүр хавьцаа хоёр удаа чулуугаар цохисон. Тэгтэл Ганбаярын хацраас маш их цус гараад тогтохгүй байсан. Нөгөө мотоциклтой залуу /40 гаран настай эрэгтэй байсан/ болохоор ерөөсөө зодоон хийгээгүй мөртлөө хүмүүсийг зүгээр байлгахгүй ноолоод байсан. Мотоциклтой эрэгтэй Тэмүүлэнг нэг удаа үсдэж байхыг нь би харсан. Ингээд байж байхад хойноос Төлүүгийн даваан дээрээс үлдсэн найз нөхөд, мөн эхнэр маань ирсэн. Ирээд найзууд болон эхнэр бид хэдийг боль гээд салгацгаасан. Би салсны дараа машин дээр очиж нүүрээ харахад аймар болгочихсон болохоор нь уур хүрээд нөгөө анх морьтой ирсэн залуу руу чамайг адилхан болгоно, чи юугаар хүнийг цохисон юм, эр хүн байж гараараа үзэхгүй яасан юм гэж хэлээд нөгөө залуу руу дайрах гэхэд манайхан намайг явуулаагүй, ингээд байж байхад цагдаагийн машин ирээд 2 цагдаа бууж ирсэн. Нэг цагдаа нь над дээр ирээд нөгөө залуу явуулахгүй байсан, нөгөө цагдаа нь нөгөө залууг аваад цагдаагийн машин хажууд очоод зогссон. Энэ үед нөгөө залуу бид хоёр хэрэлдээд байж байхад нөгөө залуу АQUA машины руу 2 удаа чулуу авч шидээд зүүн талын крило, урд шилний босоо рамыг хонхойлгосон. Нөгөө сүүлд мотоциклтой ирсэн эрэгтэй цагдаа ирэв үү үгүй юу алга болсон байсан. Цагдаа нар ирсний дараа нөгөө морьтой залуугийн хамаатан юм уу нутаг усны хүмүүс нь юм уу хүмүүс ирчихсэн манай найз нөхөд рүү олон юм яриад байсан, хажуугаар нь нөгөө морьтой анх ирсэн залуу би Булган аймагт ах дүү олонтой нар яаж ч чадахгүй гэх мэтийн зүйл яриад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ганбаярын өгсөн: “... Тэмүүлэн морьтойгоо ирсэн. Тэмүүлэнг ирээд удаагүй байхад нөгөө залуу Тэмүүлэнтэй барилдсан. Барилдаж байтал Тэмүүлэн, морьтой ирсэн залуу хоёр би чи унасан гээд даваан дээрээ маргах гээд байх шиг байсан тэгээд ахиж барилдаад Тэмүүлэнгийн цээжнээс нөгөө залуу хазаад Тэмүүлэн уурласан, тэгсэн Очиржав салгаад нөгөө залууг морин дээр нь мордуулж өгөөд одоо яв гэж хэлэхэд нөгөө залуу морин дээрээ суухаас өмнө газраас чулуу авсан юм шиг байсан бид хэдийг элдэв үгээр харааж байгаад миний эзэмшлийн АQUA маркийн тээврийн хэрэгслийн урдуур гарахдаа урд салхины шилийг чулуу шидэж хагалаад давхисан. Тухайн үед Тэмүүлэн машин дотор сууж байсан, азаар чулуунд нь оногдоогүй урд шил бяцраад дотогшоо ороогүй үлдсэн. Ингэж байх хоорондоо зүүн урд байх айл руу нэг хүний нэр дуудаад хашхираад бид нарт хандаж та нар манай нутагт байгаа шүү, манай Булган аймгаас та нар амьд гарахгүй шүү гэж хэлээд нөгөө айл руу чиглээд явсан. Ингэхэд нь нөгөө залууг зугтааж явж байна гээд Тэмүүлэн машинаас гараад хойноос нь гүйгээд гүйцээгүй эргэж ирсэн. Энэ явдлаас хойш удаагүй нөгөө морьтой залуу нэг мотоциклтой хүнийг дагуулаад бид нар хүрээд ирсэн. Энэ үед байдал эвгүй боллоо гэж бодоод мотоциклтой хүн дээр очсон. A.Очиржав болохоор нөгөө морьтой залууг угтаж өөдөөс нь очиж байгаа харагдсан. Би мотоциклтой хүнтэй бараг юм ярьж амжаагүй, хойно A.Очиржав доошоо харчихсан нүүрээс нь цус гарчихсан байсан, Тэмүүлэн нөгөө морьтой ирсэн залуутай барьцалдчихсан зогсож байсан. Намайг болиоч гээд гүйгээд очих хооронд Тэмүүлэн дор нь орчихсон. Би очоод нөгөө морьтой залууг араас нь татаж салгахад намайг чулуугаар шууд цохисон, цохихоор нь нүүрнээс цус гарч байх шиг болоод би доошоо хараад сууж байхад ахиад нэг удаа нүүр лүү юмаар цохисон. Ингээд нүүрнээс /хацар-хамраас/ цус гараад тогтоох гэж оролдсон. Намайг цохихоос өмнө Очиржавын нүүрнээс цус гарчихсан нөгөө мотоциклтой хүн бид хэд рүү ойртуулахгүй гээд хориод зогсож байсан. Ингээд байж байхад хойноос Төлүүгийн даваан дээрээс үлдсэн найз нөхөд маань ирсэн. Ирээд Очиржавын эхнэр хүн амьтан аллаа гээд орилж байсан би болохоор цус тогтоох гээд байж байсан. Ингээд байж байхад цагдаагийн машин ирээд 2 цагдаа машинаасаа бууж ирсэн. Нэг цагдаа нь Очиржавыг нэг талд нь саатуулаад нөгөө цагдаа нь морьтой ирсэн залууг аваад цагдаагийн машин хажууд очоод зогссон. Энэ үед нөгөө залуу миний машины руу хэд хэдэн удаа чулуу авч шидээд жолоочийн эсрэг талын хаалга, урд шилний босоо рамыг хонхойлгосон байсан. Нөгөө сүүлд мотоциклтой ирсэн эрэгтэй цагдаа ирэв үү үгүй юу алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
4. Гэрч О.Тэмүүлэнгийн өгсөн: “...намайг ирэв үү үгүй юу нөгөө нутгийн ах намайг бөх барилдъя гэхээр нь бөх барилдсан. Сүүлд нь нутгийн ах надад 3 унасандаа шаралхсан бололтой барилдаж байгаад цээжнээс хазаад хэл амаар доромжилсон. Тэгээд би уурлаад нутгийн ахтай ноцолдож байхад Ганбаяр ах, Очиржав ах хоёр салгасан. Тэгээд би машин АQUA руу суусан. Тухайн үед нөгөө нутгийн ах хэлэх хэлэхгүй үгээр хараагаад байсан. Намайг машин дотор сууж байхад нөгөө нутгийн ах морин дээрээ суухаасаа өмнө газраас чулуу аваад морьтойгоо машины урдуур явахдаа салхины шил рүү нөгөө чулуугаа шидэж урд салхиных нь шилийг хагалсан. Тэгээд би машинаас буугаад хойноос нь хөөсөн боловч гүйцээгүй. Удалгүй нөгөө нутгийн ах нэг мотоциклтой хүнийг дагуулаад бид нар дээр хүрч ирсэн. Ирэнгүүтээ түрүүлээд мотоциклтой хүн рүү Ганбаяр ах угтаж очсон. Очиржав ах болохоор нөгөө морьтой нутгийн ах дээр учир зүгээ олох гээд угтаж очсон. Би тэр хэдийг хараад зогсож байсан. Ганбаяр ах мотоциклтой хүнтэй бараг юм ярьж амжаагүй байхад Очиржавыг нөгөө нутгийн морьтой ах морин дээрээ нүүр лүү нь чулуугаар цохисон. Очиржав ахын нүүрнээс нь цус гараад байсан, Тэгэнгүүт нь би нөгөө морьтой хүнийг мориноосоо буухаар нь барьцалдаж аваад газарт унаад дор нь орчихсон. Намайг морьтой хүнээс салгах гээд Ганбаяр ах ирсэн. Тэгээд нөгөө нутгийн ах намайг чулуугаар цохих гэж байгаад болиод хойноос нь татсан Ганбаяр ахыг чулуугаар цохиж нүүрнээс нь цус гарсан. Хэдэн удаа чулуугаар цохисныг яг хэлж мэдэхгүй байна. Хоёр талд Очиржав ах, Ганбаяр ах нар чулуугаар цохиулаад цус гарч байхыг нь хараад би бухимдаж нөгөө морьтой нутгийн ахыг 4-н удаа нүүр лүү нь цохиод 2 удаа хөлөөрөө хөл орчим руу нь өшиглөсөн. Энэ үед цагдаа нар болон хамт явсан хүмүүс маань ирээд намайг нутгийн ахаас салгасан. Энэ үед нөгөө нутгийн ах намайг хэл амаар доромжилж элдвээр хэлсэн. Цагдаа ирээд нэг цагдаа нь Очиржавыг нэг талд нь саатуулаад нөгөө цагдаа нь морьтой ирсэн залууг аваад цагдаагийн машин хажууд очоод зогссон. Энэ үед нөгөө нутгийн ах Ганбаяр ахын машины руу хэд хэдэн удаа чулуу авч шидээд жолоочийн эсрэг талын хаалга, урд шилний босоо рамыг хонхойлгосон байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
5. Гэрч Д.Батмөнхийн өгсөн: “...замаар явж байсан хүн надад дээхэн талд хэдэн хүмүүс зодолдож байна гэж мэдээлэл өгөхөөр нь би явж очсон. Намайг очиход 4-н эрэгтэй хүн хоорондоо зууралдсан, маргалдсан байдалтай байж байсан. эдгээр хүмүүсийг олон нийтийн цагдаа Ганбилэг бид 2 салгаж хөдөөний дээлтэй залууг нь би аваад цагдаагийн машин руу суулгаад нөгөө хотын залуучууд нь болохоор замын эсрэг талд олон нийтийн цагдаа авч үлдсэн. Тэгээд байж байтал дээлтэй залуу Батнасан цагдаагийн машинаас гарч ирээд хотын хүмүүсийн унаж явсан цонх нь хагарсан машин руу газраас чулуу аваад шидсэн. Яг хаана нь оносон талаар хэлж мэдэхгүй байна. тэгээд нөгөө хэдийг болох болохгүй үгээр хэл амаар маш их доромжилж байсан... намайг харж байхад цагаан өнгийн АQUA маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан гэх жижиг биетэй залуу Тэмүүлэн дээлтэй залуу Батнасанг газарт унасан байхад нь дээрээс нь хэд хэдэн удаа цохиж байгаа бололтой байсан. тэгээд олон нийтийн цагдаа Ганбилэг бид 2 очиж тэр хэдийг салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... А.Очиржавын биед баруун хөмсөгний дотор хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, баруун хөх мах, 2 гарын бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
7. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... А.Очиржавын биед үүссэн баруун хөмсөгний дотор хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, баруун хөх мах, 2 гарын бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гоо сайхны асуудал нь хууль зүйн ойлголт болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
8. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаартай шинжээч эмч Т.Сэлэнгийн нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... А.Очиржавын биед тухайн үед баруун хөмсөгний дотор хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, баруун хөх мах, 2 гарын бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад шинэ гэмтэл тогтоогдоогүй ба гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,
9. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... М.Ганбаярын биед хамар, зүүн хацар, баруун гарын 5 дугаар хуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
10. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... М.Ганбаярын биед хамар, зүүн хацар, баруун гарын 5 дугаар хуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гоо сайхны асуудал нь хууль зүйн ойлголт болно ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
11. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... О.Тэмүүлэнгийн биед баруун дээд зовхинд, бугалганд цус хуралт, баруун хөх маханд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
12. “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Тоёота Акуа загварын 47-23 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 865.000 төгрөгөөр тогтоосон ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
13. Яллагдагч Ш.Батнасангийн өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2-р багийн нутаг дэвсгэр Төлүүгийн давааны дор намайг малдаа явж байхад төв замын хажууд Тоуо1а Ациа маркийн тээврийн хэрэгслийн цонхыг газраас чулуу авч байгаад хагалсан. Мөн биерхүү залууг чулуугаар нүүр лүү нь нэг удаа цохисон. Ганбаяр гэх залуу болохоор намайг Тэмүүлэнтэй ноцолдож байхад араас ирэхэд нь чулуугаар цохисон... хохирогч нарт хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дахь тал/,
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн үйлдсэн гэм хэргийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тэмүүлэнгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Батнасангийн өгсөн: “… зууралдаад байхаар нь би за тэгвэл нэг барилдъя гээд дүүтэй барилдахдаа газар дүүг хүчтэй унагаасан. Тэгтэл дүү уурлаж пизда гээд уурлаж газраас босож ирээд шууд гараараа миний хацар луу нэг удаа цохисон... бүдүүн залуу эхлээд чулуу барьж ирээд миний толгой руу цохисон. Тэгтэл хойноос туранхай сүүлд бөх барилдсан залуу хоолой хойноос боосон. Би газар унасан газарт унахад нөгөө хоёр намайг нүүр нүдгүй өшиглөөд байсан... Цаад талд нь 2 машин мөргөлдөөд аваар гарчихсан байсан. Тэр гурван залуугийн хажуугаар гарахдаа би тэр гурван залуу энд аваар гарчихсан байна, пиво уугаад яахав дээ залуучуудаа гэж зөвлөсөн. Намайг зөвлөгөө өгөхөд нөгөө гурван залуу сануулга өгсөнд байрлалаа гээд наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очсон. намайг явж очиход надад ууж байсан пивоноосоо нэг аягаар хийж өгсөн. би тэр залуучуудтай бөх барилдсан тэгээд муудалцаад Тэмүүлэн гэх залуу миний нүүр лүү 4-н удаа цохиод, 2 удаа хөлөөрөө миний хөл орчим руу өшиглөсөн. Тэгээд миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 24-25 дахь тал/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Очиржавын өгсөн: “… нөгөө залуу намайг бариад авахаар нь би надаас цус гараад байна гэж хэлсэн боловч намайг тавихгүй байсан. Энэ явдлыг харж байсан Тэмүүлэн нөгөө залууд манай ахыг яаж байгаа юм бэ? гээд зууралдаад авахад нөгөө морьтой залуу намайг тавиад Тэмүүлэнтэй ноцолдсон, тэгэхэд Тэмүүлэн унаад дор нь орчихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Ганбаярын өгсөн: “…Тэмүүлэн морьтойгоо ирсэн. Тэмүүлэнг ирээд удаагүй байхад нөгөө залуу Тэмүүлэнтэй барилдсан. Барилдаж байтал Тэмүүлэн, морьтой ирсэн залуу хоёр би чи унасан гээд даваан дээрээ маргах гээд байх шиг байсан тэгээд ахиж барилдаад Тэмүүлэнгийн цээжнээс нөгөө залуу хазаад Тэмүүлэн уурласан... Тэмүүлэн нөгөө морьтой ирсэн залуутай барьцалдчихсан зогсож байсан. Намайг болиоч гээд гүйгээд очих хооронд Тэмүүлэн дор нь орчихсон. Би очоод нөгөө морьтой залууг араас нь татаж салгахад намайг чулуугаар шууд цохисон, цохихоор нь нүүрнээс цус гарч байх шиг болоод би доошоо хараад сууж байхад ахиад нэг удаа нүүр лүү юмаар цохисон... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
5. Гэрч Д.Батмөнхийн өгсөн: “… намайг харж байхад цагаан өнгийн Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг жолоодож байсан гэх жижиг биетэй залуу Тэмүүлэн дээлтэй залуу Батнасанг газарт унасан байхад нь дээрээс нь хэд хэдэн удаа цохиж байгаа бололтой байсан. тэгээд олон нийтийн цагдаа Ганбилэг бид 2 очиж тэр хэдийг салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
6. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Ш.Батнасангийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
7. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... Ш.Батнасангийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шинэ буюу хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
8.Яллагдагч О.Тэмүүлэнгийн өгсөн “...би Батнасантай бол барилдсан барилдаж байхдаа хэрүүл маргаан хийгээгүй, Батнасан өөрөө сүүлд барилдахдаа миний баруун хөх хэсгээс хазсан юм. Хазахаар нь Батнасанг Очироо аваад цааш нь аваад явсан. Ганбаяр ах намайг аваад машин руу явсан. Очироо ах Батнасанг морин дээр нь суулгаад явуулахад машины хажуугаар гарахдаа Батнасан гэх хүн морин дээрээс чулуу авч Ганбаяр ахын машины цонхыг хагалсан. Батнасан гуай буцаж эргэж ирээд морьтой хүн ирээд Очироо ахыг чулуугаар цохисон. Тэгээд Батнасан надтай ноцолдсон. Ноцолдож байгаад миний дээр Батнасан гарсан... би Батнасангийн доороос гарах үедээ тийчилж байхдаа Батнасангийн хөл орчим луу өшиглөсөн. Тэрнээс биш толгой нүүр лүү цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Очиржав, М.Ганбаяр, гэрч О.Тэмүүлэн, Д.Батмөнх нарын мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаартай шинжээч эмч Т.Сэлэнгийн нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Ш.Батнасангийн үйлдсэн гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдсан үйл баримт тогтоогдсон байна.
Маргалдах явцдаа шүүгдэгч Ш.Батнасан нь А.Очиржав М.Ганбаяр нарын нүүрэн тус газарт гараараа болон чулуугаар цохих, зэргээр зодсон, мөн хохирогч М.Ганбаярын эзэмшлийн 47-23 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар хагалж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 865,000 төгрөгний хохирол учруулсан гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч О.Тэмүүлэн, Д.Батмөнх, нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Очиржавын биед тухайн үед баруун хөмсөгний хэсэгт язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, баруун хөх, мах, 2 гарын бугалга, шуу, зүүн шилбэнд цус хуралт учирсан,
Шинжээчийн 131 дугаартай М.Ганбаярын биед хамар, зүүн хацар, баруун гарын 5 дугаар хуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан
Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Тоёота Акуа загварын 47-23 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 865.000 төгрөгний хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ш.Батнасангийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулсан хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар болон чулуугаар цохих үед хохирогчийн нарын эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөд хохирол учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн үйлдсэн гэмт хэргийн тухайд
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Төлүүгийн давааны баруун талд хохирогч Ш.Батнасантай бөх барилдах явцдаа маргалдсан үйл баримт тогтоогдсон байна.
Маргалдах явцдаа шүүгдэгч О.Тэмүүлэн нь Ш.Батнасангийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон гэж хохирогч мэдүүлснийг давхар А.Очиржав, М.Ганбаяр, Д.Батмөнх нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтэд “... Ш.Батнасангийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Ш.Батнасангийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ш.Батнасан нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж дээрх гэмт хэргийн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэн шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Харин шүүгдэгч О.Тэмүүлэн нь хүндрүүлэн шинжгүйгээр дээрх гэмт хэргийн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тус тус санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул тус тус хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Батнасанг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн бусдын эд хөрөнгө усгаж гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ш.Батнасан нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч М.Ганбаяр, А.Очиржав нарын хохирол төлбөрийг төлсөн, хохирогч Ш.Батнасан нь шүүгдэгч О.Тэмүүлэнгээс нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд илэрхийлсэн ба шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,
Шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Батнасангийн хувьд хавтаст хэргийн 133-137 дэх талд авагдсан байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.Батнасан нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар баг Хан Жаргалант гэх газарт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн хувьд хавтаст хэргийн 138- дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.Тэмүүлэн нь ам бүл 3, эмээ, ахын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 48-708-8 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг нэмж нэгтгэн 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Шүүгдэгч Ш.Батнасанг анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тус тус торгож, нэмж нэгтгэн торгуулийн ялыг 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа: Шүүгдэгч О.Тэмүүлэнг анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус шүүхэд гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Ш.Батнасанг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг нэмж нэгтгэн 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Ш.Батнасангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж,
Харин шүүгдэгч О.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан оногдуулах ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж тус тус дүгнэсэн болно.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хүнхүүз овгийн Шүхэртийн Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч Боржигон овгийн Оюунгэрэлийн Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Батнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
Шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батнасанд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 1200 нэгж буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус анхааруулсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Батнасан, О.Тэмүүлэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ