Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

2023           01            25                                    2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ц.Манлайбаатар,

шүүгдэгч С.Өсөхбаяр,

шүүгдэгч Б.Цой,

шүүгдэгч Б.Баттулга  нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Манлайбаатар, С.Өсөхбаяр, Б.Цой, Б.Баттулга нарт холбогдох эрүүгийн 2215002220306 дугаартай, 163/2023/0019/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Зуутраг овогтой Сүхтулгын Өсөхбаяр, Улаанбаатар хотод 1995 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Сүлдийн 43, б байр 84 тоотод оршин суух суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, аав, ээж, дүү  нарын хамт амьдардаг,

-урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 28 настай, эрэгтэй, РД:УШ95071214.

Монгол Улсын иргэн, Тасгар овогтой Цэвээнравдангийн Манлайбаатар, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шар хад давсны булаг 13-994 тоотод оршин суух суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Castle arch ХХК-д барилгын дотор засалчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 29 настай, эрэгтэй, РД:МТ94031917.

Монгол Улсын иргэн, Их туг овогтой Болдоогийн Цой, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 1-17 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Вояж ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 28 настай, эрэгтэй, РД:УП95112251.

Монгол Улсын иргэн, Цэмбэлтэн овогтой Бат-Эрдэнийн Баттулга, Дархан-Уул аймаг Дархан суманд 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, Дархан- Уул аймаг, Дархан сум, шинэ хороо 12 дугаар баг, 21 дүгээр байр, 79 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ням бар ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 30 настай, эрэгтэй, РД:ТЕ92083010.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэн Ц.Манлайбаатарын Дархан-Уул аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг хүртэл Ц.Алтантуяатай 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 85-25 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох /оспо хавтан 18 ширхэг, амралтын ор 4 ширхэг, ДСП өнгөт хавтан 2 ширхэг, цагаан өнгийн 15 литр будаг, шруп, хадаас, сиб кабель 70 метр/ барилгын материалыг хувьдаа завшиж бусдад зарж борлуулж, Ц.Алтантуяад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215002220306 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэн нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг хүртэл замд 85-25 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох /оспо хавтан 18 ширхэг, амралтын ор 4 ширхэг, ДСП өнгөт хавтан 2 ширхэг, цагаан өнгийн 15 литр будаг, шруп, хадаас, сиб кабель 70 метр/ барилгын материалыг хувьдаа завшиж бусдад зарж борлуулж, Ц.Алтантуяад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Манлайбаатарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Өсөхбаярын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цойгийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулгын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтантуяагийн өгсөн: Бид нар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Сахарын рашаанд байрлах амралтын газартаа шовгор бариулахаар барилгын материал авсан байсан. Тэр өдрийнхөө орой би Манлайбаатартай хамт Батлионд байрлах гэрээс хуучин диван, кресло бас бус зүйлийг ачиж боолцоод Манлайбаатар өглөө эрт Булган явна гээд Дарханд байдаг ээж рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09-10 цагийн орчим Манлайбаатар манай нөхрийн утас руу залгаад “Эрдэнэт явж байна. Юу авах билээ” гэж ярьж байсан. Бид нар тэрнээс хойш нэг их удалгүй Манлайбаатарын ардаас Дарханаас Булган руу явсан. Тэгээд бид нар явж байгаад Уньт дээр очсон чинь Манлайбаатар ирээгүй байсан... орой болтол хүлээж байсан чинь Өсөхбаяр манай нөхөрт “Нөгөө Манлайбаатар чинь эрүүлжүүлэхэд орсон байна” гэхээр нь бид нар нэгэнт эрүүлжүүлэхэд орсон юм чинь маргааш очъё гэж бодоод амарсан... Бид нар Өсөхбаярыг Эрдэнэт явах унаанд суулгаж өгөөд цагдаа руу хүрч ирээд Манлайбаатар руу залгасан чинь Манлайбаатар би холбоон дээр байна удахгүй очлоо гэж хэлээд таг чиг болсон... Тэгээд цагдаа дээр ирээд замын зохицуулагч С.Намхайжанцанд учир байдлаа хэлээд машинаа авах гээд журмын хашаан дээр очиход журмын хашааны сахиул эмэгтэйд хэлэхэд өчигдөр эзэн нь ирээд авсан гэж хариулсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн орчим журмын хашаан дээрээ очоод машин руугаа орох гэтэл намайг оруулахгүй байсан байж өчигдөр ирсэн тэр 4 залуу портертой ирээд манай барилгын материалыг ачихад нь оруулчихсан байсан... Оспо хавтан 30 ширхэг, нэг бүрийн үнэ 50.000 төгрөгөөр бодоход 1.500.000 төгрөг, амралтын ор 4 ширхэг нэг бүрийн үнэ 280.000 төгрөгөөр бодоход 1.120.000 төгрөг, цагаан өнгийн 15 литр будаг 75.000 төгрөг, шруп, хадаас 100.000 төгрөг, сиб кабель 70 метр 1 метрийн үнэ 2500 төгрөгөөр бодоход 175.000 төгрөг нийт 2.970.000 төгрөг болж байна...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр оспо хавтан 30 ширхэг гэж мэдүүлэг өгсөн байсан. Би барилгын материал худалдан авсан газрынхаа зарлагын баримтыг шалгаж үзэхэд 18 ширхэг оспо хавтан авсан байна. Мөн өмнө нь өгсөн мэдүүлэг дээр 2 дсп хавтанг дутуу мэдүүлсэн байна. Манай нөхөр Б.Ганбат мөн адил Оспо хавтан 30 ширхэг гэж мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15-16 дахь тал/,

6. Гэрч Б.Ганбатын өгсөн: “… Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө Манлайбаатарыг дагуулаад Дархан-Уул аймагт очсон. Тэр өдөр нь үдээс хойш Манлайбаатар надаас хоолны мөнгө, машины тос масло солино гэж мөнгө авахдаа Булганы Уньтын амралт руу ачих барилгын материалыг ачсан... Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09-10 цагийн орчим Манлайбаатар миний утас руу залгаад “Эрдэнэт явж байна юу авах билээ” гэж ярьж байсан. Бид нар тэрнээс хойш нэг их удалгүй Манлайбаатарын ардаас Дарханаас Булган руу явсан. Манай портер дээр оспо хавтан 30 ширхэг, сиб кабель 70 метр, цагаан өнгийн будаг 15 литр, амралтын гэрт тавих зориулалтаар авсан 4 ширхэг ор, шруп хадаас зэрэг эд зүйлсийг аваад явсан байсан. Шинэ гэсэн болгоныг авсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

7. Гэрч Ж.Болдбаатарын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 04-ний орой 3, цагийн орчим 2 залуу манай хангай барилгын материалын дэлгүүрт орж ирээд оспо хавтан зарна гээд байсан. Тухайн үед би нээх тоолгүй авахгүй гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим дахиж манай Хангай барилгын материалын дэлгүүрт орж ирээд машинаа цагдаад хураалгаад торгууль төлөх гээд надаас барилгын материал аваач гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн 32-42 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр журмын хашаанаас очиж хөх өнгийн портер дээр ачсан байсан 2 ширхэг ДСП хавтан, оспо 18 ширхэг, ор 4 ширхэг гэх мэт эд зүйлсийг аваад буцаад манай дэлгүүр дээр ирээд мөнгөө шилжүүлж аваад явсан. Би нийт 1.040.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай эхнэр Ч.Отгонсүрэнгийн эзэмшлийн хаан банкны 5059097995 данснаас 406157452 гэсэн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

8. Гэрч Х.Ууганцэцэгийн өгсөн: “…Тэгээд тэр гуравтай танилцахад Манлай, Өсөхбаяр, Чой нар гэж танилцуулсан. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд Урнаа бид хоёр амралтын газраа үлдээд Манлайбаатар, Цой, Өсөхбаяр нар Булган аймаг ороод нилээн архи идэж уух юм авч ирсэн. Тэгээд тэр хоёр амралтын газар ирээд бид тав Уранжаргалын ахын приус-20 загварын машинтай Хөвсгөл орох гээд амралтын газар дээрээс явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

9. Гэрч Э.Уранжаргалын өгсөн: “…2022 оны 07 сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд Ууганцэцэг бид хоёр амралтын газраа үлдээд Манлайбаатар, Цой, Өсөхбаяр нар Булган аймаг ороод архи идэж уух юм авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

10. Гэрч М.Сүнжидмаагийн өгсөн: “…2022 оны 07 дугаар сарын 03-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд шар хувцастай залуу 84-25 УБЧ гэсэн хөх өнгийн портертой орж ирсэн. Тэгээд маргааш нь 07 дугаар сарын 04-нд уг залуу журмын хашаа дээр ирээд бороо ороод байна машин дээрх барилгын материал нороод хэрэггүй боллоо гээд машин дээр ачаад аваад явсан... Хөх өнгийн портер машинтай дөрвөн хүнтэй хамт ирж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

11. Ашид билгүүн хариуцлагат хувьцаат компанийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ62/4299, 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн ТХҮ-ОРХ/5107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 76-79, 88-90 дэх тал/,

12. Дархан зах хариуцлагат хувьцаат компанийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтууд /хавтаст хэргийн 152-153 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтантуяа, гэрч Б.Ганбат, Ж.Болдбаатар, Х.Ууганцэцэг, Э.Уранжаргал, М.Сүнжидмаа нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарын үйлдэл идэвхтэй, өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч  Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн өөрийн өмчийн нэгэн адил бусдад зарж борлуулсан идэвхитэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу /оспо хавтан 18 ширхэг, амралтын ор 4 ширхэг, ДСП өнгөт хавтан 2 ширхэг, цагаан өнгийн 15 литр будаг, шруп, хадаас, сиб кабель 70 метр/ барилгын материалыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Эд зүйлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг хүртэл замд 85-25 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүргэж өгөхөөр итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох /оспо хавтан 18 ширхэг, амралтын ор 4 ширхэг, ДСП өнгөт хавтан 2 ширхэг, цагаан өнгийн 15 литр будаг, шруп, хадаас, сиб кабель 70 метр/ барилгын материалыг зарж борлуулан бусдын эд хөрөнгийг завшсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч нарыг  тус тус тооцов.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Манлайбаатар, С.Өсөхбаяр, Б.Баттулга, Б.Цой нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

Шүүгдэгч нар нь гэм буруугийн тал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Алтантуяад 2.700.000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба дээрх хохирлыг шүүгдэгч нараас нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Өсөхбаяр, Ц.Манлайбаатар нар нь тус бүр 200.00 төгрөгийг, шүүгдэгч Б.Баттулга нь шүүхийн шатанд 200,000 төгрөгийг  хохирогч Ц.Алтантуяад төлсөн бөгөөд шүүгдэгч нараас хохиролыг хувьд тэнцүүлэн тооцоход шүүгдэгч Ц.Манлайбаатараас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч С.Өсөхбаяраас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч Б.Цойгоос 675.000 /зургаан зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч Б.Баттулгаас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Алтантуяад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга  нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 137-175 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Манлайбаатар нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шар хад давсны булаг 13-994 тоотод оршин суух суудаг, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 137-175 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Өсөхбаяр нь ам бүл 6, эхнэр, аав, ээж, дүү  нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, Сүлдийн 436-84 тоотод амьдардаг, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 137-175 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цой нь ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, 1-17 тоотод амьдардаг, Вояж ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Хавтаст хэргийн 137-175 дахь талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баттулга нь ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Дархан- Уул аймаг, Дархан сум, шинэ хороо 12 дугаар баг, 21 дүгээр байр, 79 тоотод амьдардаг, Ням бар ХХК-д барилгын туслах ажилтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний  гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршиг, хохирлыг төлөх талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Манлайбаатар С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь цагдан хоригдоогүй,  Б.Цой нь  1 хоног цагдаг хоригдсон, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Цойд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуутраг овогтой Сүхтулгын Өсөхбаяр, Тасгар овогтой Цэвээнравдангийн Манлайбаатар, Их туг овогтой Болдоогийн Цой, Цэмбэлтэн овогтой Бат-Эрдэнийн Баттулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг  1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, уг үүргийг биелүүлэхийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоож уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх / Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр/ газар болон Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт /Б.Баттулга/ тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нарт сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Манлайбаатар, С.Өсөхбаяр, Б.Баттулга нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Цой нь 1 хоног цагдан хоригдсон болохыг, шүүгдэгч Б.Цойд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Манлайбаатар, С.Өсөхбаяр, Б.Баттулга, Б.Цой нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заалтад зааснаар шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга хохирол 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийг хохиролыг хувьд тэнцүүлэн шүүгдэгч Ц.Манлайбаатараас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч С.Өсөхбаяраас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч Б.Цойгоос 675.000 /зургаан зуун далан таван/ төгрөг, шүүгдэгч Б.Баттулгаас 475.000 /дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж Шарнууд овогт Цэрэндоржийн Алтантуяад /РД:ТИ69052905/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч Ц.Манлайбаатар, Б.Цой, С.Өсөхбаяр, Б.Баттулга нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ