| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
2023 01 30 2023/ШЦТ/26
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч Б.Ариунтунгалаг нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ариунтунгалагт холбогдох эрүүгийн 22150019200300 дугаартай, 163/2023/0027/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Их Монгол овогт Баярмөнхийн Ариунтунгалаг, Сэлэнгэ аймагт 1973 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын Найрамдал баг 2-223 тоотод оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эмэгтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг,
-Урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:МН73060269/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа:
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.Маналд хууль зүйн үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 120,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/17 дугаартай тушаал гарган үндэслэлгүйгээр ур чадварын болон бусад төрлийн нэмэгдэл олгон 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн албан өрөөндөө бэлнээр 480,000 төгрөгийг авсан,
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байсан Г.Болор-Уянгад үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан өрөөндөө бэлнээр 550,000 төгрөгийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/17 дугаартай тушаал гарган 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 450,000 төгрөгийг тус тус авсан,
-2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/09 дугаартай тушаал гарган тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан Ё.Оюундарьд үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон, өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 480,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан С.Нямсүрэнд үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа авч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 22150019200300 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байхдаа:
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.Маналд хууль зүйн үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 120,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан шилжүүлэн авсан, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/17 дугаартай тушаал гарган үндэслэлгүйгээр ур чадварын болон бусад төрлийн нэмэгдэл олгон 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн албан өрөөндөө бэлнээр 480,000 төгрөгийг авсан,
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багшаар ажиллаж байсан Г.Болор-Уянгад үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан өрөөндөө бэлнээр 550,000 төгрөгийг, мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/17 дугаартай тушаал гарган 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бэлнээр 450,000 төгрөгийг тус тус авсан,
-2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/09 дугаартай тушаал гарган тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан Ё.Оюундарьд үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон, өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 480,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 дугаартай тушаал гарган тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан С.Нямсүрэнд үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөрийн Төрийн банкны 121200089835 дугаартай дансаар дамжуулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийг шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Орхонтуулын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Ер нь цалин нэмээд буцаан аваад байгаа нь буруу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192-193 дахь тал/,
3. Гэрч Д.Маналын өгсөн: "... 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед захирал Ариунтунгалаг миний утас руу залгаад үр дүн, урамшууллын мөнгийг чинь авна гэсэн. 12 дугаар сард үр дүн урамшууллын мөнгө ордог юм. Тэгэхээр нь би өөрөө ажлаа хийж байгаа учраас яахаараа мөнгө өгдөг юм гэсэн чинь захирал Ариунтунгалаг чиний урамшууллыг бол авахгүй, харин чам дээр 400,000 төгрөг гаргаж авч, сургуульд юм авсан мөнгөнийхөө тооцоог хийх гэсэн юм, чиний данс руу хийнэ чи аваад өгөөдөх гэсэн.Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр миний цалингийн 5273025325 дугаартай данс руу цалин болон урамшууллын мөнгө гэж орж, тэрнээс 120,000 төгрөгийг захирал Ариунтунгалагийн Төрийн банкны 121200089835 дугаартай данс руу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед биш 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цалин орохоор нь Бугат сумын Хаан банкин дээр очиж теллертэй нь харьцаж 380,000 төгрөг, 100,000 төгрөг бэлнээр аваад захирал Ариунтунгалагт өрөөнд оруулж өгсөн.Тухайн үөд захирал бид хоёр л байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-36 дахь тал/,
4. Гэрч Г.Болор-Уянгын өгсөн: "...Би сая Хаан банк ороод дансны хуулгаа аваад харлаа. Тэгсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цалин, урамшууллын мөнгө ороход 550,000 төгрөгийг данснаасаа бэлнээр аваад захирал Ариунтунгалагт өгсөн юм байна.Өмнө мэдүүлэхдээ 500,000 төгрөг гэж буруу санаж мэдүүлсэн байна.2022 оны 03 дугаар сард би урамшуулал аваагүй юм байна. Харин 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цалин дээрээ урамшуулал авч тэрнээс 200,000 төгрөгийг нь сургалтын менежер Соёл-Эрдэнийн 5273020778 дугаартай данс руу хувцас гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. Өмнө мэдүүлэг өгөхдөө 100,000 төгрөг өгсөн гэж буруу санаж мэдүүлсэн байна. Угаасаа үнийн дүнгүүдийг сайн санахгүй байсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 450,000 төгрөгийг захирал Ариунтунгалагт бэлнээр аваачиж өгсөн. Өмнө мэдүүлэхдээ 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж буруу санаж мэдүүлсэн байна. Энэ мөнгийг Эрдэнэт хотод байх бараан захын урд талд байх АТМ-аас авч өгсөн талаараа саналаа. Харин өмнөх урамшууллын мөнгийг Бугат сумын Хаан банкны теллер Буяндэлгэр эгчээс бэлнээр авч өгсөн. Мэдүүлэгт өөрийн дансны хуулга болох 2 хуудас баримтыг хавсаргуулна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
5. Гэрч Ё.Оюундарийн өгсөн: "...Би жирэмсний амралттай байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Тэгээд ажилдаа орж ирэхэд Үйлдвэрчний эвлэл байгуулагдах талаар яригдаж байсан. Даргаар нь биө тамирын багш Баярсайхан болсон байсан. 2022 оны 03 дугаар сард санагдаж байна гэхдээ хэдний өдрийг нь сайн санахгүй байна гэртээ ирээд байж байсан захирал залгаад саяхан Шинээ гэх багш ирэхэд хийсэн сургалтын цай, хоолны зардал өгөх мөнгийг чиний цалин дээр урамшуулал нэмж байгаад гаргуулаад авч болох уу? гэж асуусан.Тухайн үөийн нөхцөл байдалд би тэгьө л гэж хэлсэн. Тэгээд цалин дээр урамшууллын мөнгө гэж 480,000 төгрөг орж ирэхээр нь би мөнгийг нь өгнө гээд захирлын өрөө рүү орсон чинь захирал шилжүүлж авахгүй бэлнээр авна гэхээр нь би тухайн үед банк орох боломжгүй байсан учир захирлаас тан руу шилжүүлье гэж хэлээд Төрийн банкны дансыг нь аваад цалин орсон өдрөө 480,000 төгрөгийг шилжүүлсэн санагдаж байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-63 дахь тал/,
6. Гэрч Д.Равдансүрэнгийн өгсөн: "...Яг хэзээг нь санахгүй байна. Тухайн үөд эхнэр Болор-Уянга захирал үр дүнгийн урамшууллаас мөнгө аваад байх юм гэхээр нь би чамайг шинээр орсон гээд аваад байгаа юм биш үү, чи захиралдаа хэлээч гэж хэлж байсан. Тэгсэн Болор-Уянга бас өөр ажилчдаас авч байсан юм байна лээ гэж хэлж байсан. Би тухайн үөд үр дүнгийн урамшууллыг нь авчихаад сургуульдаа ашиглах гэж байгаа юм болов уу? гэж бодож байсан. Бас дараа нь дахиад нэг авах үөд надад хэлэхээр нь би захиралдаа энэ мөнгийг яагаад авч байгаа талаар хэл гэсэн чинь эхнэр ажлаас халчих байх гэж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/,
7. Гэрч Л.Соёл-Эрдэнийн өгсөн: "... Эрдэнэт хотын Оргил худалдааны төвд явж байхад захирал Ариунтунгалаг нь Болор-Уянга бичиг хэргийн хэрэглэгдэхүүн захиад байна, чи карттай явж байна уу, чиний дансаар мөнгийг нь авъя гээд миний дансаар мөнгө шилжүүлж авсан. Тэр мөнгөөр нь миний санаж байгаагаар дан бичиг хэргийн хэрэгсэл аваад би картаа уншуулаад тооцоог нь хийсэн. Болор-Уянга нь захирал Ариунтунгалагт бичиг хэргийн юм захисан байсан. Тэгээд тэр бичиг хэрэгслийн зүйлүүдийг нь захирлын өрөөнд тавьсан, Болор-Уянга өөрөө л авсан байх..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
8. Гэрч С.Нямсүрэнгийн өгсөн: "...Миний 2021 оны 12 сарын үндсэн цалин дээр сүүлийн 3 сар ажилласан урамшууллын 25 хувийг нэмээд 2021.12.21-ний өдөр Төрийн банкны 120300036238 тоот данс руу нийт 1,879,379 төгрөгийг цалин гарт олгох гэсэн утгатайгаар шилжүүлсэн.Ингээд би өөрийн Хаан банкны 5273023407 данс руу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлээд тухайн данснаас Б.Ариунтунгалаг захирлын өөрийнх нь Төрийн банкны 121200089835 тоот данс руу 600,000 төгрөгийг шилжүүлсэн.Үүний дараа дахин урамшууллын тушаал гаргаж, цалин дээр нэмэгдэл урамшууллын мөнгө тооцуулан 2022.03.29-ний өдөр өөрийн нь хэлсэн Хаан банкны 5091082061 тоот данс руу 480,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Дээрх 2 удаагийн шилжүүлгээр Б.Ариунтунгалаг захиралд нийт 1,080,000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн мөнгийг байгууллагын өр дарах гэж байгаа юм гэж хэлээд авдаг байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
9. Гэрч Б.Аюурзанагийн өгсөн: "...2022 оны 04 дүгээр сард миний үндсэн цалин дээр урамшууллын гэх 500,000 төгрөгийг нэмж олгоод 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ариунтунгалаг захирал надтай өөрөө уулзаад чиний Төрийн банкны цалингийн данс руу чинь цалингийн урамшуулал гээд 500,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа, ээж мод руу явах багш нарын зугаалгын хүнс авахад зарцуулах гэж байгаа юм аа, надад бэлнээр гаргаад өг гэж хэлсэн. Тухайн үед би хичээлтэй байсан учраас бэлнээр гаргаж өгөлгүй, өөрийн Хаан банкны 5273028428 тоот данс руу шилжүүлээд хүнс худалдаж авсан гэх захирлын хэлсэн 5091082061 тоот данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дахь тал/,
10. Гэрч Э.Буяндэлгэрийн өгсөн: “...Намайг Бугат сумын Хаан банканд теллерээр ажиллаж байхад хэзээг нь сайн санахгүй байна Болор-Уянга над дээр ирээд мөнгөн дүнг нь бас санахгүй байна, бэлнээр мөнгө авч байсан.Тэр үедээ захирал цалин ч билүү урамшуулал ч билүү мөнгө өгчихөөд чамд очих мөнгө биш гээд буцаагаад бэлнээр аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би ямар сонин юм бэ? тэгж болохгүй ш дээ, чамд өөрт чинь урамшуулал, цалин гээд мөнгө олгочихоод буцаагаад авч болохгүй биз дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
11. Гэрч М.Оюунтуяагийн өгсөн: "...Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ариунтунгалаг нь ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан буюу 2022 оны 1-4 дүгээр сард багш нарт өгч ур чадварын нэмэгдэл авсан багш нар болох дотуур байрны багш Манал, Монгол хэлний багш Болор-Уянга, түүхийн багш Оюундарь, насан туршийн боловсролын нэгжийн багш Болор-Эрдэнэ, бага ангийн Нямсүрэн хөдөлмөрийн багш Баянбаатар, бага ангийн багш Даш нараас буцаан авсан гэж дээрх багш нар нь ярьж байсан..." гэх мэдүулэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
12. Гэрч П.Баярсайханы өгсөн: "...Захирал Ариунтунгалаг нь яаж ийж байгаад багш, ажилчдыг нэг нэгээр нь дуудаж уулзаад мөнгө хураадаг юм. Захирал залуу багш нарт үндэслэлгүйгээр ур чадварын урамшуулал олгоод буцаагаад өөрийнхөө дансаар, эсхүл бэлнээр, заримдаа Баян айраг хүнсний дэлгүүр рүү шилжүүлж авдаг гэж манай сургуулийн багш Аюурзана, Болор-Эрдэнэ, Болор-Уянга, Оюундарь, Манал, Нямсүрэн, Батмаа нар ярьж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
13. Б.Ариунтунгалагийн Төрийн банкны 121200089835 тоот дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 80-105 дахь тал/,
14. Д.Маналын Хаан банкны 5273025325 тоот дугаартай дансны хуулга /3 дугаар хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
15. Ш.Болор-Уянгын Хаан банкны 5688094581 тоот дугаартай дансны хуулга Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/,
16. Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ариунтунгалагийн 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А/27 тоот дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/,
17. Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ариунтунгалагийн 2022 оны 04 дугээр сарын 25-ны өдөр Б/17 тоот дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 09 дүгээр тал/,
18. Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ариунтунгалагийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/09 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг хашиж байх хугацаандаа үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр тухайн сургуулийн нэр бүхий багш нарт үндэслэлгүйгээр үр дүнгийн урамшуулал олгож, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож улсын төсөвт 2,680,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан гэрч Д.Манал, Г.Болор-Уянга, Ё.Оюундарь,Д.Равдансүрэн, Л.Соёл-Эрдэнэ, С.Нямсүрэн, Б.Аюурзана, Э.Буяндэлгэр, М.Оюунтуяа, П.Баярсайхан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Орхонтуул нарын өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд нь үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар гэрчлэн мэдүүлсэн байна.
“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж заасан ба Булган аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт буюу Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь тал/ үзэхэд Б.Ариунтунгалаг нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нийтийн албан тушаалтан болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь урамшуулал олгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад өөртөө эдийн давуу байдал олгох зорилгоор тушаал гарган урамшуулал гаргаж байгаа үйлдлээ мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Ариунтунгалагийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй боловч төрд 2,680,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол шинжлэх ухааны газарт олгохоор гэж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” шууд санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Ариунтунгалаг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ариунтунгалагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 3 дугаар хавтаст хэргийн 16-36 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоол, “Төрийн банк” ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай захирамж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/28 дугаартай захирамж, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/34 дугаартай захирамж зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь Булган аймгийн Бугат сумын Найрамдал баг, 2-223 тоотод нөхрийн хамт оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Б.Ариунтунгалагийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ариунтунгалагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунтунгалагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь 2,680,000 төгрөг төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Баярмөнхийн Ариунтунгалгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтунгалгийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ариунтунгалагт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтунгалагт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунтунгалаг оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Ариунтунгалаг нь 2,680,000 төгрөгийг Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол шинжлэх ухааны газарт төлөх болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунтунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ