Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

2023           01            31                                    2023/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Лхагвасайхан нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Лхагвасайханд холбогдох эрүүгийн 2227000910015 дугаартай, 163/2023/0025/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Батцэнгэлийн Лхагвасайхан, өдөр Булган аймгийн Булган суманд 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Далт хороо, 1-17 тоотод оршин суух бүртгэлтэй, Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, дээд боловсролтой, Байгаль хамгаалал экологи мэргэжилтэй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн нөхрийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, /РД: ГМ87113010/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстийн овооны постонд хяналт шалгалт хийхдээ иргэн Б.Баярсайхан, П.Мандалмаа, Д.Гантулга, Д.Эрдэнэбаяр, Д.Уранчимэг, Н.Хандбаяр нарын 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Хамар ам” гэх газраас ойн дагалт баялаг ашиглах 2833, 2834 дугаартай эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар бэлтгэсэн 9 шуудай цайруулсан /нийт 259 кг/ хуш модны самрыг 23-17 УБЭ улсын дугаартай Бонго Фронтиер загварын тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Баярсайханаас 9 шуудай цайруулсан /нийт 259 кг/ хуш модны самрыг хураан авч эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад хууль бусаар бэлтгэсэн самар гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр В.Баярсайханд 1.190.000 төгрөгөөр худалдан борлуулж, В.Баярсайханы эхнэр Ж.Отгонцэцэгийн Хаан банкны 5270388621 дугаартай дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5283060072 дугаартай данс руу шилжүүлэн авч улмаар мөн өдөр Ц.Эрдэнэболдын Хаан банкны 5591019330 дугаартай дансаар дамжуулан Б.Баярсайханд 1.182.500 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын төсөвт 3.108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2227000910015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэн бүстийн овооны постонд хяналт шалгалт хийхдээ иргэн Б.Баярсайхан, П.Мандалмаа, Д.Гантулга, Д.Эрдэнэбаяр, Д.Уранчимэг, Н.Хандбаяр нарын 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Хамар ам” гэх газраас ойн дагалт баялаг ашиглах 2833, 2834 дугаартай эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлэн хууль бусаар бэлтгэсэн 9 шуудай цайруулсан /нийт 259 кг/ хуш модны самрыг 23-17 УБЭ улсын дугаартай Бонго Фронтиер загварын тээврийн хэрэгсэлд тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Баярсайханаас 9 шуудай цайруулсан /нийт 259 кг/ хуш модны самрыг хураан авч эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад хууль бусаар бэлтгэсэн самар гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр В.Баярсайханд 1.190.000 төгрөгөөр худалдан борлуулж, В.Баярсайханы эхнэр Ж.Отгонцэцэгийн Хаан банкны 5270388621 дугаартай дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5283060072 дугаартай данс руу шилжүүлэн авч улмаар мөн өдөр Ц.Эрдэнэболдын Хаан банкны 5591019330 дугаартай дансаар дамжуулан Б.Баярсайханд 1.182.500 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас улсын төсөвт 3.108.000 төгрөгийн хохирол учруулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхагавасайханы өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 

         2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Орхонтуулын өгсөн: “.. Хууль бусаар бэлтгэсэн, хураан авсан самарт үнэлгээ тогтоогоод тогтоосон үнэлгээний хүрээнд худалдан борлуулж орлогыг байгаль хамгаалах санд төвлөрүүлэх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

3. Гэрч В.Баярсайханы өгсөн: “... Лхагвасайхан нь 2020 оны 12 дугаар сарын 20- ны үед над дээр ирээд надад хураагдсан самар байгаа, энэ самар одоо ингээд муудаж, хөгцрөөд юу ч үгүй боллоо энийг борлуулаад өгөөч, эсхүл авчхаач гэж гуйсан юм. Тэгээд би сумын уурын зуухны хажууд байх захиргааны гражид очоод тэр самрыг нь үзсэн чинь хэдэн шуудай байсныг сайн санахгүй байна, доод талд нь байсан 2 билүү 3 шуудай самар нь хөгцрөөд, чийг даасан байсан. Тэгээд би иймэрхүү муухай болсон юм байна, чамайг таньж мэдэхгүй биш гээд Лхагвасайханаас 1 килограммыг нь 6,500 төгрөгөөр бодож шуудайтай самрыг авсан санагдаж байна. Хэдэн шуудай самар байсан талаар санахгүй байна. Тухайн үед Лхагвасайханаас хэдэн килограмм самар авсан талаараа санахгүй байгаа юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар дээр нь самрыг нь хэллэж үзээд газар дээр нь эхнэр бид хоёрын дундаа ашигладаг Хаан банкны 5270388621 дугаартай данснаасаа 1.190.000 төгрөгийг шилжүүлсэн санагдаж байна …” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

4. Гэрч Ж.Отгонцэцэгийн өгсөн: "...Нөхөр Баярсайхан бид хоёрын данснууд холбоотой байдаг учраас миний дансыг нөхөр ашиглаж болдог юм. Тухайн үед бол манай мал энэ тэр авдаг, арьс шир авах, самар авах зэрэг байнга гүйлгээ хийдэг байсан. Энэ талаар би мэдэхгүй байна. Тухайн үед аймар хөгцөрсөн, удсан самар авахын хувьд бол авсан байсан, гэхдээ хэнээс авсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

5. Гэрч Д.Эрдэнэбаярын өгсөн: "...Нөгөө улсын байцаагч Лхагвасайхан нь бид нараас самар хураан авч байж байгаад самрыг чинь зарчихлаа гээд Эрдэнэболд руу мөнгө хийсэн юм. Тэгээд тэр мөнгөнөөс 690.000 төгрөг шилжүүлж, хамт явж байсан Хандбаяр, Гантулга нарт хуваан өгсөн санагдаж байна. Гэхдээ хэрхэн мөнгөө хуваан өгсөн талаар бас санахгүй байна. Би уг мөнгөнөөс хэдэн төгрөг авсан талаараа бас сайн санахгүй байна. Лхагвасайхан нь нэг өдөр өөрөө самрыг чинь зарчихлаа дансаа явуул гээд л данс аваад мөнгө шилжүүлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

6. Гэрч Д.Уранчимэгийн өгсөн: "...Булган аймгийн байцаагч нь бид нарын хураалгасан самрыг зараад Эрдэнэболд руу мөнгийг нь шилжүүлээд бүгдээрээ мөнгийг нь хувааж авсан. Миний данс руу орсон 230.000 төгрөг нь тэр самрын мөнгө юм. Уг мөнгийг хоол хүнсэндээ зарцуулсан. Уул нь бид нар самраа хураалгасан, орхисон байсан чинь байцаагч гэх хүн өөрөө Баярсайхан билүү Эрдэнэболд руу залгаад самрыг чинь зараад мөнгийг чинь явууллаа шүү гэсэн юм шиг байна лээ. Би бас сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

7. Гэрч Б.Баярсайханы өгсөн: "... Лхагвасайхан нь мөнгө шилжүүлэхээс өмнө над руу залгаад та нар ирж энэ хураалгасан самраа ав гэсэн юм. Тэр үед зам хаалттай корона гараад хориотой байсан учраас бид нар очиж чадахгүй гэсэн чинь Лхагвасайхан энд нэг килограмм нь 5.000 төгрөг гэж байна. тэр ханшаар нь зараад данс руу чинь мөнгийг нь хийе гэсэн. Тэгээд би Эрдэнэболдоос дансыг нь аваад Лхагвасайхан руу явуулсан чинь Лхагвасайханаас 1 сая гаран төгрөг шилжүүлсэн. Тэгээд 1 сая гаран төгрөгийг П.Маралмаа, Ц.Эрдэнэболд, Д.Гантулга, Д.Эрдэнэбаяр, Д.Уранчимэг, Н.Хандбаяр бид нар хуваагаад л авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

8. Гэрч Ц.Эрдэнэболдын өгсөн: "...Би 2020 оны хэзээг нь сайн санахгүй байна Өмнөговь аймгаас Эрдэнэт хот руу явж байхад Баярсайхан ах над руу залгаад Эрдэнэт явах замаараа бид нарыг Өвөрхангай аймгаас авчих гэхээр нь очиж авсан. Тэгээд дараа нь Баярсайхан ах над руу залгаад чи мобайл банктай юм чинь чиний данс руу хэдэн төгрөг шилжүүлээд авъя гээд 1.182.500 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед корона гээд хөл хорьсон байсан. Баярсайхан ах тэгээд хэдэн данс өгөхөөр нь тэр данс руу мөнгөнүүдийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь Баярсайхан ах бензин тосны мөнгөндөө ав гэж байсан, тэгээд би авсан, яг хэдэн төгрөг авсан талаараа санахгүй байна. Ямар учиртай мөнгийг миний данс руу шилжүүлж авсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

9. Жадамбын Отгонцэцэгийн Хаан банкны 5270388621 тоот дугаартай дансны хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь тал/,

10. Цогбаярын Эрдэнэболдын Хаан банкны 5591019330 тоот дугаартай дансны хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/,

11. Батцэнгэлийн Лхагвасайханы Хаан банкны 5283060072 тоот дугаартай дансны хуулга, /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

12. Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Батцэнгэлийн Лхагвасайханыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилсон, мөн албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

13. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас гарган өгсөн эрүүгийн 2127000110079 дугаартай хэргийн хуулбар, /1 дүгээр хавтаст хэргийн 92-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-153 дахь тал/,

14. “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн ТХҮ- ОРХ/5443 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “хуш модны самрын зах зээлийн үнэлгээг 1 кг 12.000 төгрөг, 259 кг нийт 3.108.000 төгрөг” гэх дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 213- 216/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж хуульд заасны хяналт шалгалт, эргүүлийн чиг үүрэг гүйцэтгэж байхдаа 2020 оны 11 дүгээр сард нэр бүхий 5 иргэний зөвшөөрөлд зааснаас хэтрүүлэн бэлтгэж, тээвэрлэн явсан 259 кг хуш модны самрыг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад уг хураагдсан самрыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр В.Баярсайханд 1.190.000 төгрөгөөр худалдан борлуулж, В.Баярсайханы эхнэр Ж.Отгонцэцэгийн Хаан банкны 5270388621 дугаартай дансаар дамжуулан өөрийн Хаан банкны 5283060072 дугаартай данс руу шилжүүлэн авч улмаар мөн өдөр Ц.Эрдэнэболдын Хаан банкны 5591019330 дугаартай дансаар дамжуулан Б.Баярсайханд 1.182.500 төгрөгийг шилжүүлэн өгч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 3.108.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан гэрч В.Баярсайхан, Ж.Отгонцэцэг, Д.Эрдэнэбаяр, Д.Уранчимэг, Б.Баярсайхан, Ц.Энхболд, иргэний нэхэмжлэгч Б.Жавхлан нарын өгсөн мэдүүлэг мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд нь  үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар гэрчлэн мэдүүлсэн байна.

 “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1,.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар “Төрийн захиргааны албан тушаалтан ” хамаарна гэж заасан ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт буюу Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Батцэнгэлийн Лхагвасайханыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилсон, мөн албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/ үзэхэд Б.Лхагвасайхан нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс нийтийн албан тушаалтан байжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Лхагвасайхан нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн самрыг эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад зарж борлуулж бусдад давуу байдал бий болгосон  үйлдлээ мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас  мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Лхагвасайханыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй боловч төрд 3.108.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаар төрийн сангийн дансанд  шилжүүлэх нь  байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Лхагвасайхан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” шууд санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Лхагвасайхан хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лхагвасайхан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар Батцэнгэлийн Лхагвасайханыг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилсон, мөн албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас гарган өгсөн эрүүгийн 2127000110079 дугаартай хэргийн хуулбар, /1 дүгээр хавтаст хэргийн 92-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-153 дахь тал/ зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Лхагвасайхан нь Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг, Далт хороо, 1-17 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Лхагвасайханы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Лхагвасайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь 3.108.000 төгрөг төлөхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батцэнгэлийн Лхагвасайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Лхагвасайханд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасайхан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.         

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвасайхан оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-3 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б.Лхагвасайханаас 3.108.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Лхагвасайхан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СУВД-ЭРДЭНЭ