Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Г.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, , настай, , , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , хүүхдийн хамт , , тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө тоотод байрлах хаалгыг нь түгжилгүй, онгорхой орхисон гараж дотор байсан улсын дугааргүй “” маркийн мотоцикл, паяльник зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.*******ид 470.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мотоцикл авсан нь үнэн зөв. Миний буруу, хохирогчоосоо уучлалт гуйя” гэв.

 

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр би гаражийн хаалгаа дэлгэчхээд өдөржин машиндаа засвар хийсэн. Орой нь гэр лүүгээ орохдоо хаалгаа хаахаа мартаад орсон. Машин ордог хаалгаа түгжилгүйгээр мартаад орсон байсан. Тэгээд өглөө нь машинаа авах гээд орж ирэхэд мотоцикл байгаагүй, хаалга онгорхой байсан” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 17  дахь тал),
  2. Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
  3. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал),
  4. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
  5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №НД-22-103 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг болно.

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

            2. Шүүгдэгч Т.*******гийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө тоотод байрлах хаалгыг нь түгжилгүй, онгорхой орхисон гараж дотор байсан улсын дугааргүй “” маркийн мотоцикл, паяльник зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.*******ид 470.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр би гаражийн хаалгаа дэлгэчхээд өдөржин машиндаа засвар хийсэн. Орой нь гэр лүүгээ орохдоо хаалгаа хаахаа мартаад орсон. Машин ордог хаалгаа түгжилгүйгээр мартаад орсон байсан. Тэгээд өглөө нь машинаа авах гээд орж ирэхэд мотоцикл байгаагүй, хаалга онгорхой байсан” гэх мэдүүлэг,

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад эхнэрийг ажлаас нь авчхаад 21 цаг орчмын үед буцаж гэртээ ирээд өөрийн гаражид машинаа тавьсан. Миний гараж нь хашааны гадна талаас болон хашаан дотор талаас ордог 2 хаалгатай. Би машинаа гаднаас нь оруулаад хаалгыг нь дотроос түгжээд хашаа руу ордог хаалгаараа гараад явсан. Би тухайн үед хашаан доторх хаалгыг түгжээгүй гараад гэртээ орсон. Гэртээ ороод хоол унд идээд зурагт үзээд байж байгаад 00 цаг орчмын үед унтсан. Унтаж байх үед 1-3 цагийн үед манай нохой хуцаад байхаар нь хажуу айлын муур орж ирээд хуцаад байгаа юм байна гэж бодоод тоохгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь 06 цаг 50 минутын үед машинаа авахаар гараждаа opox үед мотоцикл, паяльник байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

  • Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... бол Н.ын аав нь юм. Анх манай гаражид мотоциклоо тавихдаа манай хүү Н.ын мотоцикл гэж хэлээд тавьсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сард Н.тай холбогдож тухайн мотоциклийг 450.000 төгрөгөөр худалдаж авсан...” (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед тоотод нөхрийн хамтаар гэртээ унтаж амарсан. Шөнө унтаж байтал 01 цагаас 03 цагийн хооронд байсан байх манай нохой гэнэт хуцаад эхэлсэн. Тухайн үед нөхрөө сэрээгээд гараад шалгаадхаач гэхэд хажуу айлын нохой орж ирээд хуцаж байгаа байлгүй дээ гээд тоохгүй унтаад өгсөн. Тэгсэн өглөө 06 цагийн үед манай нөхөр Г.******* нь гаражнаас машинаа авахаар ортол дотор нь байсан мотоцикл, ногоон өнгөтэй паяльник хоёр алдагдсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 08 цаг орчмын үед босоод цай унд уучхаад 09 цаг орчимд гэрээс нь найз тай гараад хуучин хамтдаа найзалж байсан хуучны найзуудтайгаа уулзаж байгаад орой 18 цаг орчмын үед ирсэн. Гэрт нь ороод цай унд ууж байх үед найзын гэрийн хойд талд амьдардаг Баагий гэх хочтой ах орж ирээд маргааш бороо орно гэнэ гэр барилцаад өгөөч гэж хэлэхээр нь найз гийн хамт гэрийг нь барилцаж тусалж байгаад 23 цаг орчмын үед дуусаад амрахаар гэрт нь ороод унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дахь  тал),

 

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Т.******* найзуудын хамт авчирсан пиво хувааж ууж дуусгаад 2 найз нь гарч яваад ахиад 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво авчирсан. Т.*******гийн 2 найзын авчирсан 2 ширхэг пивыг тэр 3 хуваагаад уусан. 20 цаг орчмын үед Т.******* 2 найзыгаа гаргаж өгөхөөр гэрээс гарсан. 00 цаг орчмын үед Т.******* ахиад нэмээд уучихсан орж ирсэн. Гэртээ орж ирчхээд мах огтолж идэж байгаад тамхи татахаар гарсан. Гадаа тамхи татаж дуусаад орж ирэхээр нь чи хэтэрхий согтчихсон байна одоо унт гэж хэлэхэд би ойрхон юманд гарчхаад ирье гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №НД-22-103 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Г.******* гаражийнхаа хаалгыг нь түгжилгүй, онгорхой үлдээсэн байдлыг далимдуулан түүний гараж руу орж, дотор нь байсан улсын дугааргүй “” маркийн мотоцикл, паяльник зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 470.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

            Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Г.******* нь “автомашин болон эд зүйлс хадгалах зориулалт бүхий гаражийнхаа хаалгыг түгжилгүй, мартаад онгорхой орхисон” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн, шүүгдэгч Т.******* нь тухайн гаражийн цоожинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх зэрэг аргаар гаражид нэвтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд шүүгдэгч Т.*******гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                                                                                                                                           

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Т.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн хулгайд алдсан “” маркийн мотоциклийг 440.000 төгрөгөөр, паяльникийг 30.000 төгрөгөөр, нийт 470.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.*******гээс “Цагаан өнгийн “” маркийн мотоцикл, ногоон өнгийн паяльник” зэргийг хураан авч, хохирогч Г.*******ид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 10 дахь тал/ тогтоогдож байх ба хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Мотоцикл, паяльникаа бүрэн бүтэн хүлээн авсан” гэх тайлбарыг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* “Шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, өөрт нь олдсон ажил буюу бой хийж гэр бүлээ тэжээдэг, 4 сартайгаас 3 хүртэлх настай 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бага насны хүүхдүүдээ гэртээ хардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үүгэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гаражийнхаа хаалгыг нь түгжилгүй, онгорхой үлдээсэн байдлыг далимдуулан бусдын эд зүйлсийг хулгайлсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт 470.000 төгрөгийн хохирол учирсан буюу хохирлын хэмжээ, хулгайд алдагдсан зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байдал), хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн байдал) зэргийг харгалзан улсын яллагчийг гаргасан санал хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ