Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнын хөгжил Трансфорд” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Талын шилтгээн хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын , тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: 6............./

 

 

Шүүгдэгч ******* нь*******той бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний нэгдсэн байгууламжийн баруун урд байх худгийн орчмоос тус компанийн газрын тос олборлоход ашигладаг труба төмөр гэдгийг мэдсээр байж улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хээр орхисон гээгдэл 21 ширхэг труба төмрийг завшиж бусдад 1,887,161 /нэг сая найман зуун наян долоон мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний нэгдсэн байгууламжийн баруун урд байх худгийн орчмоос тус компанийн газрын тос олборлоход ашигладаг труба төмөр гэдгийг мэдсээр байж улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хээр орхисон гээгдэл 21 ширхэг труба төмрийг завшиж бусдад 1,887,161 /нэг сая найман зуун наян долоон мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Манай компани нь дээрх турба төмрийг 1 бүрийг нь 130.000 төгрөгөөр үнэлнэ, гэхдээ Вендо ХХК нь 1 ширхэг турбаг 89.865 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. “Петро Чайна дачин тамсаг” ХХК-ний нэгдсэн байгууламжийн баруун урд худгуудад байдаг гэхдээ аль худаг гэдгийг нь бол мэдэхгүй байна. Тухайн үед хашаа барих замын хаалт хийх шугам солих зэрэг зэргээр турба төмөр аваачиж хураасан байх боломжтой. Тэрнээс биш хэрэггүй гээд хаяна гэсэн зүйл бол байхгүй. Тус 21 ширхэг турба төмрийг нярав Алтансүх хүлээн авсан тул ... надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ... гэжээ. /хх-ийн 34 тал/

           

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 тал/

- Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25 тал/

-“ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-71 тал/

- Шүүгдэгч ,******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Тосон Уул” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний нэгдсэн байгууламжийн баруун урд байх худгийн орчмоос тус компанийн газрын тос олборлоход ашигладаг труба төмөр гэдгийг мэдсээр байж улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, хээр орхисон гээгдэл 21 ширхэг труба төмрийг завшиж бусдад 1887.161 /нэг сая найман зуун наян долоон мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******,******* нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, “ВЕНДО” хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, гээгдэл 21 ширхэг турба төмрийг бусдын эзэмшил, ашиглалтанд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1887.161 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн, гээгдэл 21 ширхэг турба төмрийг бусдын эзэмшил, ашиглалтанд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1887.161 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 1887.161 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгч нараас байгууллагад учруулсан 21 ширхэг турбаг тоо хэмжээгээр нь буцаан авсан тул шүүдэгч нарт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA Bongo Frontier-W3” маркийн .... ДОР улсын дугаартай 2680.458 үнэлгээ бүхий автомашиныг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “KIA Bongo Frontier-W3” маркийн .......... ДОР улсын дугаартай автоамшин нь шүүгдэгч *******гийн эзэмшилд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч  *******гийн эзэмшлийн “KIA Bongo Frontier-W3” маркийн ........ ДОР автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1887.161 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA Bongo Frontier-W3” маркийн ........ ДОР улсын дугаартай 2680.458 үнэлгээ бүхий автомашиныг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “KIA Bongo Frontier-W3” маркийн ......ДОР автомашин нь шүүгдэгч *******гийн эзэмшилд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч  *******гийн эзэмшлийн “KIA Bongo Frontier-W3” маркийн ........... ДОР автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ