| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
2023 02 02 2023/ШЦТ/14
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч З.*******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа авто засварын газар ажилладаг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овгийн *******-н *******/РД:*******/.
*******нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоот хашааны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнд таксины үйлчилгээ үзүүлж байсан хохирогч *******-г “хүлээж бай” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн баруун гарын эрхий хурууг өчсөний улмаас түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хурууны хугарал, гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******Р**************ЙЛ************** нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн:”...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найзуудтайгаа дуулж байгаад орой 23 цагийн үед караокеноос гарсан бөгөөд найз Бщ нилээд согтчихсон байсан учраас хүргэж өгөхөөр найз Эщ-, Бщнарын хамт таксинд суугаад Б-н гэр лүү явсан. Тэгээд Б-г гэрт нь буулгаад араас нэг найзыгаа ирэхээр нь “”-ийн зогсоол руу буцаж явах байсан юм. Манай найз Н араас морь унаад ирэх ёстой байсан бөгөөд ирээгүй байхаар нь “жаахан хүлээчих гэсэн” чинь таксины жолооч “хүлээхгүй” гээд уурлаад жолооч бид хоёр барьцалдсан. Тухайн үед Б-н эхнэр *******орлоо гарч ирээд бид хоёрыг салгаад намайг гэрт оруулсан. Би хохирогчтой барьцалдаад салахдаа гэмтэл учруулсан байна. Тухайн өдөр 4-лээ 2 шил архи уусан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
*******охирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 23 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явахаар “”-ийн зогсоол дээр байж байхад таксигаар үйлчлүүлэхээр 3 эрэгтэй хүн Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоотод хүргүүлсэн. Тэгээд хүмүүсээ буулгачихаад хөдлөх гэхэд Б гэх хүн нь “хүлээж бай, буцаад явна” гэж хэлэхээр нь би “хүлээхгүй, явна” гэхэд тэр эрэгтэй хүн “явуулахгүй” гээд машины хаалга хаалгахгүй байхаар нь би машинаас буухад “чи үхсэндээ томроод байгаа юм бэ?” гэж хэлээд надтай ноцолдоод зууралдаад эхэлсэн. Надтай барьцалдаж байхдаа миний өмсөж явсан цамцны захнаас гараараа бариад заамдаад байхаар нь би ноцолдож байгаад гарыг нь тавиултал миний гарын эрхий хурууг арагш нь дараад өчөөд байсан бөгөөд тэр үед би хуруугаа өчүүлчихээд эсэргүүцэх чадваргүй болчихсон. Тухайн үед миний өчүүлсэн хуруу хавдаад үеэрээ мурийчихсан байсан тул эмнэлэгт үзүүлсэн бөгөөд миний баруун гарын эрхий хурууны нэг дүгээр үеэр хугарсан, доод үе мултарсан байна гэсэн. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг авсан, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 93/
Гэрч -н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр найзуудын хамт “Ирмүүн” караокед орсон бөгөөд дуу дуулж 2 шил архи уусан. Би нилээд согтсон байсан болохоор “”-ийн зогсоол дээрээс такси бариад Багануур дүүргийн дугаар хороо, гудамжны тоотод хүргүүлсэн бөгөөд морь унаж явсан найзыгаа аваад буцаад явах байсан бөгөөд таксины жолоочийг “хүлээчих” гэсэн чинь “хүлээхгүй” гээд ******* тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд эхнэр маань гараад *******-г гэрт оруулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч -н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Найзуудын хамт “Ирмүүн” караокед орсон бөгөөд дуу дуулж 2 шил архи ууцгаасан. Тэгээд тэндээс гараад найз Б-г хүргэж өгөхөөр таксинд сууж байснаа санаж байна. Би нилээд согтсон байсан бөгөөд ямар ч байсан унаж явсан морио Н-д унуулаад явуулснаа мэдэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Б.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...23 цагийн үед манай нөхөр Б “найзуудтайгаа уугаад ирлээ” гээд нилээд согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд орж ирээд унтаад өгөхөөр нь би мориндоо өвс өгөхөөр гартал хашааны хаалганы гадаа манай нөхрийн найз Б гэх залуу нэг хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгаад гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн *******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 003 дугаартай дүгнэлтэд: “*******-н биед баруун гарын эрхий хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. (Тухайлбал мушгих, цохих, цохигдох) Дээрх хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шгэжээ. /хх-ийн 25-26/,
*******охирогч *******-н баруун гарын хурууны хэсгийг харуулсан рентген зураг болон амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар /хх-ийн 29-30/
Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...******* нь Улаанбаатар хот, Багануур дүүргийндүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суудаг” гэжээ. /хх-ийн 61/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай *******овгийн *******-н *******...” гэжээ. /хх-н 44/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд ..............удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 45, 49-52/,
*******эргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “*******эргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай тогтоол, ялын санал (хх-н 98-102) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 118/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар ...........оны .........дугаар сарын ...........-ны шөнө ..........цаг .......минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр гудамжны тоот хашааны гадна таксины үйлчилгээ үзүүлж байсан хохирогч *******-г “хүлээж бай, буцаж явна” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар хохирогчийн баруун гарын эрхий хурууг өчсөний улмаас түүний эрүүл мэндэд баруун гарын эрхий хурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөр байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******-н “...Надтай барьцалдаж байхдаа миний өмсөж явсан цамцны захнаас гараараа бариад заамдаад байхаар нь би ноцолдож байгаад гарыг нь тавиултал миний гарын эрхий хурууг арагш нь дараад өчсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч -н “******* нь таксины жолоочийг “хүлээчих” гэсэн чинь “хүлээхгүй” гэхээр нь тэр хоёр маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Б.*******-н “хашааны хаалганы гадаа манай нөхрийн найз Баатараа залуу нэг хүнтэй заамдалцаад зогсож байхаар нь би очоод салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, хохирогчийн биед баруун гарын эрхий хурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 003 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохирогчийн гарын хурууны ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
*******ууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч *******тгонбаатар нь хохирогч *******рхэмбаярын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-т дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч *******-н архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******-нь хохирогч *******рхэмбаярын биед баруун гарын эрхий хурууны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******-с “эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч *******-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 150 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
*******-т “урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардалд 1.000.000 төгрөг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
*******эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 98-100/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг нөхөн төлсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд *******-т 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 150 хоногийн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ********************* нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-овгийн *******-н *******-т 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 150 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨН*******ИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА