Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2023         02          02                                      2023/ШЦТ/15

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Н

 Улсын яллагч                                               Г.Б

 Шүүгдэгч                                                 Т.Г нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ....оны дүгээр .........-ний өдөр.......... аймгийн Хэрлэн суманд төрсөн, .....настай, ......., дээд боловсролтой, .................мэргэжилтэй, ажилтай, ам бүл ........, ........... хамт Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрнытоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овгийн Т-н Г /РД: /.

Т.Гнь .......... оны ..........дугаар сарын .........-ны өдрийн .........цаг .........минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн ............ дүгээр хороо, ..........дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр С.А-тай маргалдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуу авиа гаргаж дуудлагаар очсон Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.С-н “та явж болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа түлхсэн, мөн цагдаагийн дэд ахлагч Т.Б-нь түүний үйлдлийг болиулах оролдлого хийх үед дагзны зүүн хэсэгт нь хоёр удаа гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Г-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би .........оны .........дугаар сарын .......-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгаас Багануур луу ирэх замдаа Цэнхэрмандал суман дээр хоол идэж хамт ажилладаг байсан Ц-тэй архи ууж байгаад согтчихсон байсан. Тэгээд нэг санахад гараа гавлуулчихсан цагдаагийн машин дотор сууж байсан. Би тухайн үед хохирогчийн хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Шаардлагыг нь эсэргүүцэж биед нь халдсан 2 цагдаагаасаа уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг /хх-н 38, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Т.Б-мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “............оны ..........дугаар сарын ..........-ны өдөр цагдаагийн дэд ахлагч О.С-н хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “...................”-аас ........... цаг .........минутад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгахад согтуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан бөгөөд болсон асуудлыг тодруулахаар очиход эрэгтэй нь цаашаа зугатаагаад явсан. Би араас нь гүйж очоод бариад С-н хажууд үлдээгээд эхнэр гэх эмэгтэйгээс нь болсон асуудлыг тодруулахад нөхөр Г- нь “та нарт хамаагүй, пизда” гэх зэргээр доромжлоод цаашаа буцаад явах гэхээр нь С- “та хүлээж бай” гэж хэлээд татахад эргэж хараад С-н нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Би гүйж очоод нөгөө эрэгтэйг холдуулахад тэр залуу миний нүүрэн тус газарт нэг удаа шулуун цохилт хийсэн. Тэгээд би биеэр нь тэврээд өргөөд газар унагах үедээ би С-г хөдөлгөөнт эргүүл дууд гэж хэлсэн. Тэр үед газар мөстэй байсан тул хоёулаа хамт хальтираад унасан, газар унах үед миний дагзны зүүн хэсэгт гараараа 2 удаа цохисон. Миний албанаас тавьж өгсөн хантааз урагдсан байсан. Болсон үйл явдлын талаар С бичлэг хийсэн. Тухайн үед учирсан хантаазны хохирлоо барагдуулсан. Биед гэмтэл гараагүй. Т.Г нь хохирол барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 87/

Хохирогч О.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...нөгөө залуу цаашаа явах гэхээр нь би “та байж бай” гэхэд бид хоёр луу хандаад “яах гээд байгаа ядаргаатай пизданууд вэ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа түлхсэн. Тэр үед Т.Б ирээд нөгөө залууг надаас холдуулах гэхэд нөгөө залуу нүүр лүү нь цохих гээд дайраад цохих үед Т.Б тэр залууг тэврээд газар унагасан бөгөөд давхар газар унацгаасан. Тэр үед Т.Б хөдөлгөөнт эргүүл дууд гэхээр би дуудсан, нөгөө залуу Т.Б-н толгой руу гараараа 2 удаа цохисон. Миний биед ямар нэг ил харагдах шарх гэмтэл байгаагүй, газар унаад гавлах гээд ноцолдож байхад Т.Б-н хантааз урагдсан. Тухайн залуу цагдаагийн албан хаагчийн шаардлага биелүүлэхгүй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Т.Г нь хохирол барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 86/

Гэрч О.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр хүүхдийн хамтаар гэрийнхээ гадаа ирээд гэртээ орох гэтэл манай нөхөр согтчихоод “гэртээ орохгүй” гэхээр нь би “ууж чадахгүй байж яах гэж архи уудаг юм бэ? гэртээ ор” гэхэд “орохгүй, чамд хамаагүй” гээд орилоод хашгираад байхаар нь санаа зовоод цагдаад дуудлага өгчихсөн юм. Тэгээд удалгүй эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа ирсэн бөгөөд болсон асуудлын талаар асуухад манай нөхөр “та нар одоо юу вэ, та нарт ямар хамаатай юм бэ? пиздануудаа” гэж байснаа хажууд зогсож байсан эмэгтэй цагдаагийн нүүр лүү нь гараараа түлхчих шиг болсон, тэгтэл замын боржур дээр хальт унах шиг болоод босоод ирсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй цагдаа очоод хориод холдуулах гэхэд манай нөхөр эрэгтэй цагдааг нь цохих гээд байсан. Нөгөө цагдаа нь бултаад манай нөхрийг тэврээд газар унасан бөгөөд тэр үед ноцолдож байхдаа хантаазыг нь урсан. Тэгж байхдаа дахиад толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд цагдаа ч босоод ирсэн манай нөхөр Г босч ирээд цагдаа гавлаад машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд “ Багануур дүүргийн 1 дүгээр хороо 11 дүгээр байрны гадаа манай нөхөр согтуу хэрүүл маргаан хийгээд байна гэсний дагуу дэд ахлагч Т.Б, дэд ахлагч О.С нар очиж шалгахад Т.Г нь согтуугаар эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн” гэжээ. /хх-н 4/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09шэ/366 дугаартай дүгнэлтэд: “О.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултанд хариулах шаардлагагүй” гэжээ. /хх-ийн 42-43/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09шэ/365 дугаартай дүгнэлтэд: “Т.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултанд хариулах шаардлагагүй” гэжээ. /хх-ийн 45-46/,

“Сэлэнгэ Эйстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “цагдаагийн албан хаагчийн гэрэл ойлгогчтой хантааз 1 ширхэг 18.800 төгрөг” гэжээ. /хх-ийн 52/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “цагаан өнгийн DVDR 1 ширхэг CD”-г эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-ийн 5/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “... хар өнгийн хувцастай нүдний шилтэй эрэгтэй хүн эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч О.С-н нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон, эргүүлийн цагдаа Б-хар өнгийн хувцастай нүдний шилтэй эрэгтэй хүний хажууд очиход тухайн хүн Б-н нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, Б-тухайн хүнийг биеийн хүч ашиглан газар унагахад тухайн хүн Б-нтолгойн хэсэгт гараараа хоёр удаа цохисон хөдөлгөөн бичигдсэн байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 6/

Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Оовогтой С-г “Багануур дүүрэг дэх нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа”-гаар томилсон тушаал /хх-н 152-154/

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/279 дугаартай тушаалаар Т-н Б-“Багануур дүүрэг дэх нийтийн хэв журам хамгаалах тасагт хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч”-аар томилжээ. /хх-н 155-156/

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын баталсан 2022.10.02-ны өдөр эргүүл постонд ажиллах алба хаагч нарын хуваарь /хх-н 73/,

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Н овгийн Т-н Г...” гэжээ.  /хх-н 59/,

              Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/

              Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмнөд хувьцаат компанийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/1099 дугаартай албан бичгээр “Т овогтой Гнь тус компанид шуурхай үйлчилгээ, горимын хэлтэст ээлжийн инженерээр 6 дахь жилдээ ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ /хх-ийн 69-р хуудас/

              Согтуурлын зэргийн шалгасан тэмдэглэлээр “Шүүгдэгч Т.Г1.63 хувьтай ” гэжээ. /хх-ийн 78/

              Шүүгдэгч Т.Г-с хохирогч О.С-д 300.000 төгрөг, хохирогч Т.Б-330.000 төгрөг төлж баргадуулсан баримтууд /хх-ийн 79-80-р хуудас/

Шүүгдэгч Т.Г нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 60-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоол, ялын санал (хх-н 133-137) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “Т.Гнь ...............оны ...........дугаар сарын ...........-ны өдрийн .......... цаг .........минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр С.А-тай маргалдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуу авиа гаргаж дуудлагаар очсон Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.С-н “та явж болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа түлхсэн, мөн цагдаагийн дэд ахлагч Т.Б нь түүний үйлдлийг болиулах оролдлого хийх үед дагзны зүүн хэсэгт нь хоёр удаа гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       104, 150-р хуудас/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Г нь согтуугаар .............оны .........дугаар сарын ........-ны орой ........... цаг ........минутын үед Нийслэлийн Багануур дүүргийн  дүгээр хороо, дүгээр байрны гадаа эхнэр С.А-тай маргалдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд чанга дуу авиа гаргаж дуудлагаар очсон Нийслэлийн Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.С-н “та явж болохгүй” гэх шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа түлхсэн, мөн цагдаагийн дэд ахлагч Т.Б нь түүний үйлдлийг болиулах оролдлого хийх үед дагзны зүүн хэсэгт нь хоёр удаа гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б, О.Снарын “дуудлагын дагуу очиход “та нарт хамаагүй, пизда” гэж хэлээд хүч хэрэглэсэн” талаарх мэдүүлгүүд, гэрч О.А-н “манай нөхөр эмэгтэй цагдаагийн нүүр лүү түлхэх шиг болсон. Эрэгтэй цагдаагийн толгой руу 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  “Сэлэнгэ Эйстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн дүгнэлт,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн бол” гэх үндсэн шинжийг зааж өгсөн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албанны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ. 

            “Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.

 Хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №Б/19, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №Б/279 дүгээр тушаалуудаар хохирогч Т.БО.С нар нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын болон хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч ажил эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.  

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаарЦагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-дЦагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 49.1-дцагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1-д “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн болгэж тус тус заасан байдаг.

Т.Б, О.С нар нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлж байсан нь Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр баталсан эргүүл постонд ажиллах алба хаагч нарын хуваариар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Гнь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Т.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн тусгай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.      

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архидан согтуурсан байдал нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Т.Гнь хохирогч Т.Б-д 330.000 төгрөг, О.С-д 300.000 төгрөг төлсөн (хх 86-87-р хуудас) байх ба хохирогч нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Гантөгсийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүх шүүгдэгч Т.Г-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Т.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж,  уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх-ийн 133-137/

Иймд шүүх шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “цагаан өнгийн DVDR 1 ширхэг CD”-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Новгийн Т-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н- овгийн Т-н Г-д 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуу мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2.700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Г-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Гнь гэм хорын хохиролд хохирогч Т.Б-д 330.000 төгрөг, хохирогч О.С-д 300.000 төгрөг төлснийг  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Т.Г-н  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүйг дурдсугай.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА