Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

2023          02           09                                     2023/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогчийн өмгөөлөгч М.Энхболд

шүүгдэгч *******э,

шүүгдэгч *******м нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******э, *******м нарт холбогдох эрүүгийн 221500186007 дугаартай, 163/2023/0033/Э индекстэй, хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* Ганням, Хэнтий аймгийн ******* суманд 1997 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ******* аймаг, Дархан сум, Хээтэй хороолол 5-3-19 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, маркетинг менежмэнт мэргэжилтэй, ******* аймгийн “Миний сүлжээ” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хүүхдүүдийн хамт амьдардаг, 26 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Монгол Улсын иргэн, ******* Бат-Эрдэнэ, Орхон аймгийн ******* суманд 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Орхон аймаг ******* сум, Уртын гол баг, ******* 17-18 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ФБ961002351.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******э, *******м нар бүлэглэн нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгааны улмаас бүлэглэн Б.Мгийн биед халдан зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 221500186007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

*******э, *******м нар  нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амгалан тайван байдал алдагдууллаа гэх шалтгааны улмаас бүлэглэн Б.Мгийн биед халдан зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “… 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгууллагаараа гэдэг газар амрах зорилгоор очсон. Би эхнэртэйгээ Баярмаа гэдэг эгчтэй 3-лаа дэлгүүрээ хаагаад ардаас нь очсон. Манай хамт олон хорхог боодог хийгээд идээд сууж байсан. Тэгээд бүгдээрээ сайхан найрлая гээд сууж байсан. Тэгсэн О дүү рүү 4 залуу яриад бид нар очъё гэхээр нь манай хамт олон дургүйцээд бид нар байгууллагаараа сууж байна гэсэн. Тэгсэн тэр 4 залуу өөрсдөө дур мэдэн хүрээд ирэхээр нь би нэгэнт хүрээд ирсэн юм чинь орж сууцгаа гээд оруулаад танилцаад сууж байсан чинь Очирбат гээд залуу ахаа хоёулаа гараад уулзъя гээд бид 2 гарсан. Тэгсэн Очирбат бид 4 та хэдэд 1 шил архитай ирж байсан юм аа тэгийгээ замдаа бид нар уучихлаа уучлаарай гэхээр нь би нэгэнт ууцан юм бол яахуу дээ одоо ороод сайхан ууж идээд явцгаа гэж хэлээд орсон. Тэгсэн Ганням жоохон урваачихсан суугаад байхаар нь бид 2 гарсан. Тэгээд бид хоёр 1-2 цаг гадаа юм ярьж сууж байгаад яваад ороход М Очирбат 2 сууж байсан. Тэгэхээр нь би за ахын дүү нар одоо гэртээ хариад амарцгаа бид нар маргааш өглөө ажилтай гэсэн. Тэгсэн М үгүй бид нар явах болоогүй байна гэсэн. Би үгүй ахын дүү тийм юм байхгүй мах ид гэсэн чинь мах идэж байгаад М хонины сээр цохино гэхээр нь би хонины сээр цохидгийг мэдэхгүй юм байна…” гэх мэдүүлэг,

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******мын өгсөн: “… 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр намайг шовгороос гарахад зодоон өрнөж байсан. Би юу бужигнаан болоод байна гээд яваад очиход зодоон болж байсан. М Оюунбилэг эгчийг миний нүдэн дээр хавсраад унагаасан тэгэхээр нь би Мг өшиглөж унагаагаад дээр нь дараад сууж байхад Мгийн найз нь намайг ууж явсан пивоныхаа шилээр миний толгойнд цохьчихсон. Тэгэхээр нь чи боссон чинь М босоод зугтаагаад явсан. Тэгсэн Мгийн найз нь намайг зодолдчих гэхээр нь би зодолдох гээд хувцсаа тайлаад зогсож байхад манай ажлын эгч нар намайг аваад шовгорт орсон. Тэгээд намайг шовгорт байхад Мгийн найзууд нь намайг гаднаас дуудаад байсан. Би гарах гэхээр манай ажлын эгч нар намайг гаргаагүй. Тийм л юм болсон…” гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Мгийн өгсөн: “...Би явахаар болоод тухайн шовгороос Очирбаттай цуг гарсан. Би Очирбаттай хамт явах гээд амралтын газрынорох гарах хаалганы ойролцоо зогсож байхад Бат-Эрдэнэ ах ирээд чи яасан сээр хугалж цохидог овоо залуу вэ, пизда чинь гэж хэлээд баруун гараараа зүүн хацар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Цохиход нь би гарыг нь барьж аваад яаж байгаа юм бэ гэж хэлээд цохих гэж оролдоход нь би түлхсэн. Гэтэл эхнэр нь юу болоод байгаа юм бэ чи яаж байгаа юм бэ гэж хэлээд намайг хэд хэдэн удаа хоёр гараараа алгадсан ба би айснаасаа болоод амралтын хаалгаар гараад байж байтал Ганням гэх хүн ирж намайг тэвэрч аваад газар унагааж толгой руу гар хөлөөрөө өшиглөсөн. Удалгүй Бат-Эрдэнэ ирж намайг Ганнямтай нийлж нуруу болон толгой, хөл, ташаа, шилбэ зэрэг рүү хэд хэдэн удаа өшиглөж цохиж зодсон. Тухайн үедээ би зодуулснаас болоод ухаан балартсан бөгөөд хэсэг хугацааны дараа босож ирэхэд амралтанд байсан хүмүүс орилолдож хутга хаана байна, алчихъя гэж хэлж байсан. Ганням гэх хүн намайг өндийж байхад цээж рүү нэг удаа өшиглөхөд нь би хөлийг нь бариад өөрөө буцаад Ганнямтай цуг унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Гэрч Б.Эын өгсөн: “...О бид хоёрыг амралтын газрын үүдэнд байх сандал дээр сууж байхад Очирбат, М нар шовгороос гарч ирсэн. Гарч ирэхийг нь хараад би өөр рүүгээ дуудаад явахаар болсон. Гэтэл М сээр цохиод хугалчихлаа, ганц юм авч өгнө гэж хэлсэн авч өгөхгүй юм шиг байна явъя гэж ярьж байтал Бат-Эрдэнэ, Ганням, Бат-Эрдэний эхнэр гэх гурван хүн ирээд Бат- Эрдэнэ чи ямар олон үгтэй юм бэ гэж хэлээд Мг гараа атгаж байгаа нэг удаа цохиход нь М Бат-Эрдэнийг зөрүүлээд цохисон. Гэтэл Ганням, Бат- Эрдэний эхнэр хоёр Мг зодоод амралтын газраас аваад гарсан... Тухайн үед Ганням Б.Мгийн толгой руу өшиглөж байгаа нь харагдсан. Яагаад гэвэл Ганням өндөр нуруутай, туранхай биетэй залуу харин Бат-Эрдэнэ намхан нуруутай дунд зэргийн махлаг биетэй залуу. Бат-Эрдэнэ нь мөн адил Мг өшиглөж байгаа харагдсан. Тухайн үед хамт байсан эмэгтэйчүүд нь цохиж зодсон нь харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 61-62 дахь тал/,

5. Гэрч Т.Оийн өгсөн: “...Гэтэл М Бат-Эрдэнэ ахад хандаж чангаар “ах ганц юм авч өгнө гэж хэлчихээд тасраад унадаг байна ш дээ” гэхэд нь Бат- Эрдэнэ ах машинаасаа бууж ирээд Мд хандаж “ахын дүү Эрдэнэт ороод яриарай гэж хэлсэн биз дээ” гэхэд М, Бат-Эрдэнэ нар миний сууж байсан сандалны араар нэгэнтэйгээ барьцалдаад унасан. Эыг Бат-Эрдэнэ ахын араас өшиглөх гэж байхад нь би салгаж авсан. Гэтэл Бат-Эрдэн ахын эхнэр Оюунбилэг машинаас бууж ирээд манай нөхрийг яагаад цохиод байгаа юм бэ гэж хэлээд Мгийн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд манай эгчийг цохисон бололтой манай ажлын эгч нар гараад ирчихсэн М рүү яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гээд дайрч байсан. Тэгээд М амралтын газрын хаалгаар гарч явахдаа пивоны шил шидэхэд манай ажлын газрын эмэгтэй болох гийн гар руу нь онож хавдаасан... Хоорондоо барьцалдаад садалны араар унахыг би харсан. Унахдаа М, Бат-Эрдэнэ ахын дээр нь гарчихсан заамдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

6. Гэрч С.гийн өгсөн: “...Удалгүй гадаа хүмүүс орилолдож эхлэхэд нь би юу болж байгаа юм бол гээд гараад хартал Бат-Эрдэнэ ах, Ганням, Оюунбилэг, О нар Оийн найз гэх 4 эрэгтэйтэй хэрэлдэж байхад нь би очоод больцгоо гээд бас манай менежер болох Буяндэлгэр эгч Оийн 4 эрэгтэй найзыг хашаанаас гаргасан. Гэтэл М хашаанаас гараад ууж байсан шилтэй пиво шидсэнээс болоод миний баруун гарын бугуй хэсэг рүү оносон. Түүнээс болоод хэсэг хугацааны дараа янгинаж өвдөөд, хавдсан... Очирбат маргалдаж байхад дээд хэсгээрээ шалдан яваад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №462 дугаартай: “...Б.Мий биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүд унасан, нүүр, хэвлий, хүзүүний баруун хажууд зөөлөн эдэд олон 3 тооны цус хуралт, баруун шилбэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэг зэрэг үүссэн байж болно. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүд унасан зэрэг нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

8. Шинжээч эмч Ж.Ггийн: “…Тархи доргилт, хамрын ясны хуграл, таславчийн муруйлт, нэг шүд унасан зэрэг нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.М, гэрч Б.Эа, Т.О, С. нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №462 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******э, Ганням нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч *******э, *******м нар  нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгаанаар Б.Мтэй маргалдсан байна.

*******э, *******м нар нь маргалдах явцдаа бүлэглэж хохирогч Б.Мгийн  нүүрэн тус газарт гараараа цохих, мөн газар унагааж толгой руу гар хөлөөрөө өшиглөсөн гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч Б.Эа, Т.О нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №462 дугаартай: “...Б.Мий биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүд унасан, нүүр, хэвлий, хүзүүний баруун хажууд зөөлөн эдэд олон 3 тооны цус хуралт, баруун шилбэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүд унасан зэрэг нь хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч *******э *******м нарын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нэг шүд унах зээрг  хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

*******э, *******м нарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн *******э, *******м нар нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *******э, *******м нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад,

 Улсын яллагч: Шүүгдэгч *******э, *******м нарыг бүлэглэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

Шүүгдэгч *******м нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч,

Шүүгдэгч *******э нь өөрийгөө гэм буруугүй гэж,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхболд: Шүүгдэгч *******э, *******м нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзэн үнэлсэн болно.

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******э, *******м нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

Хохирогч Б.Мгийн өмгөөлөгч М.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт 9,641,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.820.700 төгрөгийг гаргуулах,

Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар гаргаж өгсөн 4.114.900 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэсний дагуу дараахь байдлаар хохиролыг тооцлоо.

Хавтаст хэргийн 114-119 хуудсанд авагдсан баримттай хохиролыг нэг бүрчлэн хянаж 5.366.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  шүүгдэгч тус бүрээс 2.683.200 төгрөгийн хохиролыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Харин хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд авагдсан өмгөөлөгчийн ажлын хөлсний зардал 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийн 115,119 дүгээр хуудсанд авагдсан эмчилгээ хийх шаардлагатай гэж үзсэн эмчийн тодорхойлолтонд тусгагдсан үнийн дүнг эмчилгээ хийлгэсний дараа цаашид жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч *******м нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.Мд учирсан 2,683,200 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******э нь 2.683.200 төгрөг төлөх болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******э, *******м нарыг  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *******э, *******м нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас : Шүүгдэгч *******э, *******м нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус тус  ялаас чөлөөлөх  ялын саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхболд: Шүүгдэгч *******мын хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, харин шүүгдэгч *******ийн хувьд гэм буруугийн тал дээр маргаж байгаа, хохирол төлбөр төлөөгүй тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч *******м нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж,

Шүүгдэгч *******э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж оролцсон тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан байна.

Харин шүүгдэгч *******э нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг холбогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хир хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч *******мын хувьд хавтаст хэргийн 136-140 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *******м нь ам бүл 6, ээж, аав, дүү нарын хамт ******* аймаг, Дархан сум, Хээтэй хороолол 5-3-19 тоотод оршин суудаг бөгөөд ******* аймгийн “Миний сүлжээ” дэлгүүрт кассчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ийн хувьд хавтаст хэргийн 141-144 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *******э нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Орхон аймаг ******* сум, Уртын гол баг, ******* 17-18 тоотод оршин суух бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******э, *******м нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *******э, *******м нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дүгээр зүйлийн 3,36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Ганням, Боржгин овогтой Бат-ын Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх шинжтэй буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс эмчилгээний зардалд 2.683.200  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгуулахаар, хохирогч Б.М нь цаашид эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч *******м нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******э, *******м нар нь цагдан хоригдсон хоноггүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ