Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 208

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                       Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй

   хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг

   улсын яллагч Ш.Хосбаяр  

   Иргэдийн төлөөлөгч Б.Билгүүн

   Шүүгдэгч Ч.Баасанцэрэн, Б.Лхагварагчаа тэдний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

   Шүүгдэгч Н.Ганчөдөр, Б.Ааган тэдний өмгөөлөгч Г.Баярмаа,

   Шүүгдэгч Ц.Жанцанноров түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, шүүгдэгч Б.Ааган, Н.Ганчөдөр, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нарт мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525031051 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     1.Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ханжаргалантын 9-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

      -Дархан –Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

      -Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар,

       -Дархан-Уул аймаг дах сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдаж байсан, Боржигон овогт Чинбатын Баасанцэрэн, регистрын дугаар ШУ87022019

      2.Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1976 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Максиз ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдардаг, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 9 дүгээр байр 48 тоотод оршиин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо , Нүхтийн 85 тоотод оршин суудаг гэх, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Батсүхийн Ааган, регистрийн дугаар ТЯ76111616,

     3. Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1983 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Билүүт вакуум цонхны үйлдвэрт ажилтай, ам бүл 8, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, рашаантын 7 дугаар гудамжны 371 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Нарангэрэлийн Ганчөдөр, регистрийн дугаар ХМ83082871,

     4.Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1980 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дугаар хороо, Жамсран уулын өвөр 5 дугаар гудамжны 2183 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Алагдуу овогт Баатарцогтын Лхагварагчаа, регистрын дугаар ИЭ80042373,

     5. .Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1975 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 18 дугаар гудамжны 1367 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Бузуу овогт Цэрэнжавын Жанцанноров регистрын дугаар ЙК75082611

    Шүүгдэгч  Ч. Баасанцэрэн, Б. Ааган, Н. Ганчөдөр, Ж. Батсүх нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Юнитель компаний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлинк ХХК-ны барилгад нэвтрэн орж, 120 метр урттай фидер кабелийн утсыг хулгайлж, 720000 төгрөгийн буюу бага бус хохирол учруулсан,

     Шүүгдэгч Ч.Баасанцэрэн, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нар нь Д.Гантөмөртэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Юнитель компаний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлинк ХХК-ний барилгад нэвтрэн орж, Цахилгаан үүсгүүр буюу Хонда загварын генератор, өргөст тор 1 боодол, гэрэл 4 ширхэг, унтраалга разектка зэрэг эд зүйлс  хулгайлж, 3560000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

   Шүүгдэгч Ч.Баасанцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

   Шүүгдэгч Б.Ааган шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

   Шүүгдэгч Н.Ганчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

  Шүүгдэгч Б.Лхагварагчаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

  Шүүгдэгч Ц.Жанцанноров шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 Эд зүйлийн үнэлгээ,

 Хохирогч Н. Энхбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 сарын 10-ны өдөр ЧД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулын орой дээр Юнител ХХК-захиалгаар тоног төхөөрмжийн угсралтын ажлыг манай Шейрлинк компани хийж гүйцэтгэж байсан байранд хулгай орсон байна гээд тус хорооны иргэн Мөнхөө надруу залгаад хэлсэн юм. Тэгээд би 102-т дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Манай компаний хаалгыг хөшиж орсон байсан юм. Цахилгаан үүсгүүр мотор, 120 метрийн урттай Фидер кабелийн утас, өргөст тор, гэрэл, унтраалга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. 2015 оны 07 дугаар сарын 25-наас эхэлж Юнител ХХК-тай гэрээ байгуулж сайтын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм. Тэр өдөр ямар нэгэн хийх ажил байгаагүй, Баянзүрх дүүргийн нутаг офирцеруудын ордонд ажиллах ёстой байсан юм. Моторыг авахдаа 2 сая төгрөгөөр авч байсан, фидер кабелийн утас 900 мянга, өргөст тор боодол нь 30 мянган төгрөг юм. Тэр хүмүүс ажлаа хийж дуусаад Дарханруугаа яваад өгсөн. Харин Баасанцэрэн гэх залуу хажуудаа 3-4 хүнтэй явж байсан гэж сонссон би тэр хүмүүсийг сэжиглэж байна. Тухайн үед соната 5 маркын автомашинтай ирээд ачиж аваад явсан гэж сонссон.... Хохирлыг үнэлгээнд заасны дагуу барагдуулж авна. Цахилгаан мотороо авчихсан, одоо 780 мянган төгрөгийн хохиролоо төлүүлээд авчих юм бол өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй болно. Тухайн үед хайлаастад байх ажилруугаа ирэх гэж байгаад замдааа Баасанцэрэнтэй таараад Баттулга, Төмөрөө, Төрөө, Батбаяр нь хамт архи уучихаад салж явсан байсан бөгөөд тухайн үед Баасанцэрэн нь энэ хүмүүстэй хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлж байсан болхоор бид сэжиглэж байсан юм гэсэн мэдүүлэг,

      Гэрч Н. Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2015 оны 08 дугаар сарын 11 ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уулын орой дээр манай Шэйрлинк ХХК нь Юнител группын захиалгаар дахин дамжуулах станцыг барьж байгуулсан байранд хулгай орсон байна гэж манай дүүгийн Энхбадрахын утасруу ойр хавийн оршин суугчид залгаж хэлсэн. Тэгээд би дүү Энхбадрахын хамт ирэхэд гадуур нь барьсан хашааны хаалга онгорхой, мөн дотор талд байсан байшангийн хаалгыг хөшиж онгойлгосон, хаалганууд эвдрэл гэмтэлтэй байсан. Тэгээд цагдаагийнхан үзлэг шалгалт хийгээд явсан юм. Цахилгаан үүсгүүр буюу залгуур, унтраалга зэрэг эд зүйлүүд уг байшинд дотор байсан тэр эд зүйлүүд алдагдсан юм. Би Баасанцэрэн гэх нөхөр уг байшинг барихад барилгын бригадад нь ажиллаж байсан болохоор би харж байсан юм гэсэн мэдүүлэг,

      Гэрч Ш.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Баасанцэрэн гэх залуутай би худ ургууд байгаа юм. Манай дүү Баярсайхантай Баасанцэрэнгийн эгч Баттуяа гэр бүл болсон юм. Баасанцэрэн 2015 онны 08 сарын 09-ний орой манай гэрт ирээд маргааш нь би тоть хочтой манай гэрт байсан залуу Батсүх бид нар архи дарс ууж идээд өнжсөн юм. 2015 оны 08 сарын 11-ний өдөр цагдаа нар ирээд баривчлаад явсан юм гэсэн мэдүүлэг,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт,

      Яллагдагч Ч. Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Жижгээ буюу Ганбат ахын гэрт ирж хоноод 2015 оны 08 дугаар сарын 10-ны өглөө босоход тэдний гэрт Ааган, Жижгээ ах нар байж байхад гаднаас Жижгээ ахын найз болох Ганчөдөр, Батсүх нар нэг шил архитай орж ирэхээр нь тэр архинаас нь уугаад  дууссаны дараа дахин нэг шил архи явъя гэхэд мөнгө байхгүй гэхээр нь би Ааган, Батсүх, Ганчөдөр нарыг дагуулж яваад разетка, залгуур эд зүйлийг дэлгүүрт өгөх гэхэд аваагүй. Тэгэхээр нь би тэр гурвыг дагуулаад манай ажил дээр оъёо тавиад илүү гарсан хэрэггүй кабель байгаа түүнийг шатаагаад тушаачихъя гэж хэлээд бид нар шейрлинк ХХК-ны байрлуу очоод бүдүүн хар өнгийн 40-50 метр орчим бөөрөнхийлөөд ороочихсон кабелийг аваад зүүн хойшоо яваад жалган дотор шатаасан юм. Би урьд өдөр нь очоод хаалгыг эвдэж ороод генератор, өргөст тор, разетка, залгуур зэрэг зүйлийг аваад явсан юм. Тэгээд өглөө нь ирэхэд гадна төмөр хашааны хаалга нь онгорхой байшингийн бүргэд төмөр хаалгыг эвдэрч, онгойсон байдалтай байсан юм. 120 метрийн кабелийн утсыг аваад шатаагаад 32-ын хойшоо явдаг автобусны буудлын ойролцоо байх түүхий эд авдаг газарт 30 кг зэсийг 210 мянган төгрөгөөр зарсан гэсэн мэдүүлэг,

     Яллагдагч Б.Ааганы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би учруулсан хохиролоо төлж барагдуулах учраас надад шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Баасанцэрэн гэх залуу манай ажлын газрын үлдэгдэл хаягдал зэс гэж хэлж байсан юм. Уг зэсээ шатаагаад тэр мөнгөөрөө архи пиво, хоол ундныг зүйл аваад дууссан гэсэн мэдүүлэг,

     Яллагдагч Н. Ганчөдөр, Ж. Батсүх, Б. Лхагварагчаа, Ц. Жанцанноров, Д. Гантөмөр нарын мэдүүлгүүд,

     Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын  27-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Ч. Баасанцэрэн, Б. Ааган, Н. Ганчөдөр, Ж. Батсүх нар нь бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Юнитель компаний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлинк ХХК-ны барилгад нэвтрэн орж, 120 метр урттай фидер кабелийн утсыг хулгайлж, 720000 төгрөгийн буюу бага бус хохирол учруулсан,

      Шүүгдэгч Ч.Баасанцэрэн, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нар нь Д.Гантөмөртэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Юнитель компаний захиалгаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин дамжуулах станц барьж байсан Шейрлинк ХХК-ны барилгад нэвтрэн орж, Цахилгаан үүсгүүр буюу Хонда загварын генератор, өргөст тор 1 боодол, гэрэл 4 ширхэг, унтраалга разектка зэрэг эд зүйлс  хулгайлж, 3560000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

      Хохирогч Н. Энхбадрахын... Тэр өдөр ямар нэгэн хийх ажил байгаагүй, Баянзүрх дүүргийн нутаг офирцеруудын ордонд ажиллах ёстой байсан юм. Моторыг авахдаа 2 сая төгрөгөөр авч байсан, фидер кабелийн утас 900 мянга, өргөст тор боодол нь 30 мянган төгрөг юм. Тэр хүмүүс ажлаа хийж дуусаад Дарханруугаа яваад өгсөн. Харин Баасанцэрэн гэх залуу хажуудаа 3-4 хүнтэй явж байсан гэж сонссон би тэр хүмүүсийг сэжиглэж байна. Тухайн үед соната 5 маркын автомашинтай ирээд ачиж аваад явсан гэж сонссон.... Хохирлыг үнэлгээнд заасны дагуу барагдуулж авна. Цахилгаан мотороо авчихсан, одоо 780 мянган төгрөгийн хохиролоо төлүүлээд авчих юм бол өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй болно. Тухайн үед хайлаастад байх ажилруугаа ирэх гэж байгаад замдааа Баасанцэрэнтэй таараад Баттулга, Төмөрөө, Төрөө, Батбаяр нь хамт архи уучихаад салж явсан байсан бөгөөд тухайн үед Баасанцэрэн нь энэ хүмүүстэй хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлж байсан болхоор бид сэжиглэж байсан юм гэсэн мэдүүлэг,

      Гэрч Н.Бадамдоржийн...2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уулын орой дээр манай Шэйрлинк ХХК нь Юнител группын захиалгаар дахин дамжуулах станцыг барьж байгуулсан байранд хулгай орсон байна гэж манай дүүгийн Энхбадрахын утасруу ойр хавийн оршин суугчид залгаж хэлсэн. …Би Баасанцэрэн гэх нөхөр уг байшинг барихад барилгын бригадад нь ажиллаж байсан болохоор би харж байсан юм гэсэн мэдүүлэг,

      Гэрч Ш.Ганбатын...Баасанцэрэн гэх залуутай би худ ургууд байгаа юм. Манай дүү Баярсайхантай Баасанцэрэнгийн эгч Баттуяа гэр бүл болсон юм. Баасанцэрэн 2015 онны 08 сарын 09-ний орой манай гэрт ирээд маргааш нь би тоть хочтой манай гэрт байсан залуу Батсүх бид нар архи дарс ууж идээд өнжсөн юм. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаа нар ирээд баривчлаад явсан юм гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэсэн журмыг баримтлан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан шүүгдэгч Ч.Баасанцэрэнгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож  түүнийг урьд дээрмийн гэмт хэрэг үйлдэж ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэлийг нь өөрчлөх нь зүйтэй байна.  

    Шүүгдэгч Ч.Баасанцэрэн нь урьд нь хорих ял эдэлж байсан тул чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй.

 

    Шүүгдэгч Ж.Батсүхэд холбогдох хэргийг эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгаарласан болно.

 

    Шүүгдэгч  Б.Лхагварагчаа, Н.Ганчөдөр, Б.Ааган, Ц.Жанцанноров нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Шүүгдэгч Ч.Баасанцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

     2. Шүүгдэгч Чинбатын Баасанцэрэнг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Батсүхийн Ааган, Нарангэрэлийн Ганчөдөр, Баатарцогтын Лхагварагчаа, Цэрэнжавын Жанцанноров нарыг  бүлэглэж бусадын орон байр агуулах саванд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баасанцэрэн, Б.Ааган, Н.Ганчөдөр, Б.Лхагварагчаа, Ц.Жанцанноров нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус  оногдуулсугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баасанцэрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааганд оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Ганчөдөрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Лхагварагчаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Жанцанноров оногдуулсан 2 жилийн хорих ялыг  жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баасанцэрэнгийн цагдан хоригдсон 477 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

     6. Шүүгдэгч Ч.Баасанцэрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааганд оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Ганчөдөрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Лхагварагчаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Жанцанноров оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 2 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд  хяналт тавихыг Дархан-Уул аймаг, Сүхбаатар дүүргийн, Чингэлтэй дүүргийн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

     8. Шүүгдэгч Б.Лхагварагчаа 100 хоног, шүүгдэгч Ц.Жанцанноров 165 хоног, цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

     9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ё.ЦОГТЗАНДАН

 

                                            ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА

                                                                                               С.БАТГЭРЭЛ