| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/202/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/39 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/39
2023 02 09 2023/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Аззаяа
Улсын яллагч: Э.Ариунболд
Шүүгдэгч: Б.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2236000000245 дугаартай, 178/2023/0037/Э/ индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* аймгийн т сумын 4 дүгээр цэцэрлэгт тогооч ажилтай, ам бүл-5, хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн сумын багт оршин суух хаягтай, одоо ******* аймгийн т сумын багийн 17-10А тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******н *******, регистрийн дугаар: ПИ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн т сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.*******гаас 2 000 000 төгрөгийг ХААН банкин дахь Д.*******ын эзэмшлийн ...971 тоот дансаар, мөн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг ХААН банкин дахь О.*******ын эзэмшлийн ...520 тоот дансаар тус тус дамжуулан нийт 3 500 000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.*******г хуурч авч хохирогчид 3 500 000 төгрөгний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 6-р хуудас/
2.Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Их буян зах дээр лангуун дээрээ зогсож байтал урьд хүнсний талоны бараа авдаг байсан Б.******* гэх эмэгтэй ирээд “ дэлгүүрийнхээ бараа татах гэж байна,та 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 3 500 000 төгрөг зээлж байгаач” гэж гуйхаар нь Их буян зах дээр зогсдог М. гэх эмэгтэйгээс 2 000 000 төгрөг авч Б.*******гийн өгсөн ХААН банкин дахь Д.*******ын данс руу шилжүүлсэн. Түүнээс 1 сарын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.******* дахиж ирээд “бараа татах гэсэн юм, 1 500 000 төгрөг зээлээч” гэхээр нь өөрийнхөө ХААН банкны данснаас ******* гэх данс руу “86846233 zeel gargaw” гэх утгатай мөнгө шилжүүлсэн.Би 2022 оны 05 сарын 28-ны өдрөөс хойш Б.*******гээс зээлсэн мөнгөө асуухад “ би өгнөө манайх хашаа байшингаа 110 сая төгрөгт зарсан, дараа нь Тунгалаг буянт компаний захирлаас 10 сая төгрөгний зээл гаргуулж авч байгаа, нотариатаас батлуулж аваад өгнө” гэх зэргээр хуураад өгөөгүй, Дараа нь хүүхдээ сургуульд явуулах болоод мөнгөө асуухад “ та хүүхдээ сургуульд нь явуулж бай би араас нь зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт өгнө” гэж хэлээд мөн өгөөгүй сүүлд миний утасны дугаарыг блок хийгээд фейсбүүк хаягийг мөн блок хийсэн байсан.4 дүгээр цэцэрлэгт ажилладаг гэдгийг мэдээд ажил дээр нь очиход “ чамд мөнгө өгөхөө мэдэж байна, битгий ажил дээр ирээд хэл ам хийгээрэй” гээд надтай хэрүүл хийсэн... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/
3.Ониузын *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 17-20-р хуудас/
4.ын *******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 21-28-р хуудас/
5.ын гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 29-34-р хуудас/
6.Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай цэцэрлэгт ажилладаг байсан Б.******* гэх эмэгтэй “ интернэт банктай хүн байна уу” гэж асуухаар нь би дансны дугаараа өгсөн.Миний ХААН банкны данс руу 2000000 төгрөгийг өөр нэг данснаас шилжүүлээд цаашаа Төрийн банкны 360000275726 тоот данс руу шилжүүлүүлсэн. Мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь “барааны үнэ “гэж шилжүүлээрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 56-р хуудас/
7.Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би хүүхдийн паркийн урд байрлах “Бэл нэмэх” гэх нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байхдаа Б.******* гэдэг эгч миний зогсдог дэлгүүрээс талоны бараа авдаг байсан учир тухайн үед танилцсан. 2022 оны 02 дугаар сард Баян-Өлгий аймгаас хүнсний бараа авах гээд “мөнгө хэрэгтэй байна” гэж ******* эгчид хэлсэн чинь “хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм” гэхээр нь “хоёр сая төгрөг хэрэгтэй” гэхэд “чи 2 сая төгрөг зээлээд 10%-ийн хүүтэй буцааж өгнө гэвэл зээлье” гэхээр нь 3 сарын хугацаатай авья гээд зээлсэн. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөнгө зээлж аваад 03 сарын 28-ны өдөр 2 сая төгрөгний хүү болох 200000 төгрөгийг өгөөд дахин бараа татах болоод нэмж 1500000 төгрөг зээлэх үү гээд ******* эгчээс 1500000 төгрөгийг нэмж зээлээд 2022 оны 05 сарын 28-ны өдөр төлөхөөр тохиролцож авсан. Би 5 сарын 28-ны өдөр зээлсэн мөнгөө өгч чадаагүй. Манай эгч нас бараад хөдөө яваад ажлаасаа 3 сарын чөлөө аваад дэлгүүрээ ажиллуулж чадаагүй учраас төлж чадаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 70-72-р хуудас/
8. Б.*******гийн 5862087463 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 79-80-р хуудас/
9. О.*******ын 5857210520 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 81-83-р хуудас/
10.Д.*******ын 5862110971 тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 84-85-р хуудас/
11.Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би эхнэр Б.*******гээс 2019 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Бид хоёр салаагүй байхдаа ******* аймгийн т сумын багийн 17-10а тоотод хувиараа дэлгүүр ажиллуулдаг байсан. Тухайн үед миний нэр дээрх ХААН банкны 5857210520 тоот дансыг дэлгүүрт ашигладаг байсан. Бид хоёр салсны дараа Б.******* хүүхдүүдтэйгээ уулзана гээд гэрт ирж очоод явдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны үед би суманд мал дээрээ байх хооронд гэрт очиж дэлгүүрийн дансаар хүнээс мөнгө хийлгүүлж авсан байсан. Энэ дансыг би одоо өөрөө ашиглаж байгаа Б.******* миний бүх мөнгийг ямар нэгэн шалтгаангүйгээр үрж алга хийсэн. Дараа нь зөндөө хүн мөнгө нэхэж ирсэн. Надад юу хийсэн талаар огт хэлдэггүй... гэх мэдүүлэг / хэргийн 90-91-р хуудас/
12.Гэрч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...надтай хамт ажилладаг Б.******* 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр надаас “ ХААН банкны данс байна уу” гэхээр нь “ байхгүй” гэсэн чинь Д.*******ын ХААН банкны данс руу хүнээс 2 сая төгрөг шилжүүлж аваад, миний Төрийн банкны данс аваад тухайн мөнгийг миний данс руу шилжүүлүүлээд буцаагаад гэх хүний 5845283901 тоот данс руу “гурилын үнэ” гэх утгаар 1500000 төгрөг шилжүүлүүлж, үлдсэн 500000 төгрөгийг Дарам Батцэнгэл 5845417336 гэх данс руу “94410161” гэх утгаар хийлгэсэн.Б.******* бид хоёрт хэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэл өөрийнх нь дансыг барьчихсан байгаа мөнгө хийвэл шууд татаад авчихдаг гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 96-97-р хуудас/
13.Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* гэх эмэгтэй 2018,2019,2020,2021 онуудад надаас 2800000 төгрөгний гурил будаа авсан. Гурил будааны мөнгө 2 000 000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн. Мөн 03 дугаар сарын 28-ны өдөр 200000 төгрөг өгсөн одоо үлдэгдэл 460000 төгрөгийг авч чадаагүй байна, залгахаар утсаа авахгүй байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 99-100-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.*******гаас “бараа татах гэсэн юм мөнгө зээлээч” гээд 2 сая төгрөгийг Д.*******ын ХААН банкны 5862110971тоот данс руу, мөн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.*******гаас 1500000 төгрөгийг О.*******ын ХААН банкин дахь 5857210520 тоот данс руу тус тус шилжүүлж аваад, тохиролцсон хугацаандаа эргэж төлөхгүй хохирогчийг хуурч залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* хохирогч Б.*******гаас өмнө нь хүнсний талоны бараа авдаг таньж мэддэг байсан нь, мөн “...манайх хашаа байшингаа 110 сая төгрөгт зарсан, дараа нь “Тунгалаг буянт” компаний захирлаас 10 сая төгрөгний зээл гаргуулж авч байгаа, нотариатаар батлуулж аваад өгнө...” гэх зэргээр хохирогчийг хуурч зээлсэн мөнгийг өгөхгүй, буцаан төлөхгүй байх зорилго агуулсан нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч ” гэх залилах гэмт хэргийн шинжийг хангасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа бусдаас зээлээр бараа авч өмнөх барааны мөнгөө өгч амжихгүй хугацаа хэтрүүлж дахин өөр хүнээс мөнгө, бараа зээлж өмнөх зээлээ төлөх байдлаар ажиллаж байсан нь бусдыг хуурч мөнгө зээлж аваад буцааж өгөхгүй залилах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******: Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулсан гэх мэдүүлэг өгсөн болно.
Шүүгдэгч Б.*******гийн бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч Д.*******, О.*******, Я., М. нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.*******гаас “Б.******* миний үндсэн мөнгө болох 3 500 000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол байхгүй” гэх баримт шүүхэд ирүүлснийг үнэлж шүүгдэгч Б.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 102-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Балжиннямын өгсөн... Б.******* нь эцэг эхээс зургуулаа, аав нь нас барсан, ээж нь хотод охиныдоо байдаг. Б.******* нөхрөөсөө салсан, 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Надад өөрөө хэлэхдээ сүлжээний бизнест ороод мөнгөө алдсан, хүмүүсээс мөнгө зээлж өрөө төлдөг гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хэргийн 77-78-р хуудас/, шүүгдэгч Б.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн т сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, ******* аймгийн т сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдоржоос: шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, 4 хүүхдийнхээ хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх санал,
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2236000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 3500000 төгрөг төлснийг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС