| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1731/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
2023 02 01 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Х.Санжидмаа, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
иргэдийн төлөөлөгч Б.Лхамжав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д,
шинжээч эмч О.Болороо,
шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт П.Г-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 16-ны өдөр .............. суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хуягт танкны механик жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан, ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан Цэргийн хүндэт медаль, энхийн төлөө медаль, дайчны алдар 1,2,3, цэргийн гавьяаны одон шагналтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Зэвсэгт хүчний ................. тэргүүн ахлагч цолтой ангийн ахлагч ажил хийдэг, хэрэг хариуцах чадвартай,
............овогт П. Г /РД: *********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч П.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ............... тоотод эхнэр А-ийг “гадуур хоносон, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон” гэсэн шалтгаанаар хардаж, амь хохирогч бие махбодийн хувьд биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа болон ахуйн хэрэглээний зүйлс болох хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, хөл гар зэрэг биеийнх нь бүх хэсэгт 2 цагийн хугацаанд хүч хэрэглэн халдаж, биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсч, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Ханийнхаа ах эгчээс уучлалт гуйж байна, би ийм зүйл хийх ёсгүй хүн байсан, үнэхээр уучлаарай. Эрхэм шүүгч нараа, эрхэм улсын яллагч, эрхэм иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, шинжээч эмчээ, би та бүгдийг хамгаалж явах ёстой цэрэг хүн гэтэл энд зогсож байгаад та бүхний урам хугарч байгаа байх. Та бүхнээс уучлалт хүсэж байна, уучлаарай. Үнэхээр буруу зүйл хийсэн. Би ийм зүйл хийх ёсгүй байсан. Би тухайн үед маш их шоконд орсон байсан учраас нэлээн зөрүүтэй юм ярьсан байна лээ. Одоо би мэдүүлгийг чин үнэнээр дахиж өгье. Би одоо яг юу болсныг хэргийн материалыг уншиж, гэрчийн мэдүүлэг уншиж байгаад зарим зүйлийг санасан учраас хэлэх гэж байна. Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр энхийг сахиулах ажиллагааны бэлтгэлд гараад 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөд Солонгосыг зорьсон. Ажиллагаанд явахын өмнөхөн хань минь архи уусан явж байгаад машины аваар хийгээд нэлээн сэтгэлийн зовуурьтайгаар үлдсэн. Хань нь зөндөө их ойлголоо, миний хань ажиллагаандаа сайн яваад ирээрэй, дахиж ийм асуудал байхгүй, итгээрэй гэсэн. 24 цаг нисээд буугаад л ханьдаа сайн яваад ирлээ гээд хэлэх гэтэл бас л уусан байсан. Аваар хийсэн хүнээ мөрдөж яваад тэгээд сайн таксины жолоочтой таараад баярлалаа гээд 1 юм авч өгөөд уугаад сууж байна гэсэн. Жоохон уудаг болохоор олон юм яриад яах вэ дээ гэсэн. Ажиллагаанд хүн бүр өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Би бааздаа бараг байгаагүй болохоор ханьтайгаа бараг яриагүй. Яривал согтуу таарчих вий дээ, муудалцах вий дээ гээд ярьдаггүй байж байгаад 2021 оны 10 сарын 5-нд буцаад Өмнөд Судан улсын нийслэлд ирж байгаа юм. Бид нарын үүрэг гүйцэтгэдэг газар болохоор Монгол Улсаар төсөөлж хэлбэл манай хариуцлагын бүс Хөвсгөл аймаг шиг Өмнөд Судан улсын хойд бүсэд байдаг, 700 гаруй километр зайтай. Ажилчдынхаа, энхийг сахиулагчдынхаа хөдөлгөөнийг зохицуулдаг учраас ирээд ингээд би холбоотой болоод эхнэртэйгээ холбоо бариад хааяа ярьдаг байлаа. Ингээд би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хамгийн сүүлийн ээлжийнхээ нислэгээр өмнөд Суданаас Улаанбаатар руу ирэх байсан ч Пакистаны хилээр онгоц нисэх зөвшөөрөл гараагүй учраас 1 хоногоор хойшилсон. Ажил ихтэй учраас ажлаа хөөцөлдөж гүйсээр байгаад, өчнөөн олон хүлээж байгаа хүмүүсийнхээ онгоцыг бүтээчих гээд гүйгээд байсан, ингээд ханьтайгаа ярьж чадаагүй. Маргааш нь буюу 12 дугаар сарын 18-нд онгоц Этиопоос ирж буугаад ачаа, хүнийхээ check in хариуцдаг учраас хүмүүсээ оруулаад ачаа каргогоо хиллүүлээд гаалиар оруулаад онгоцонд суулгахаар бэлэн болгоод, ачаагаа цэгцлээд хань руугаа ярьсан. Би өчигдөр өдөр нисээд өнөөдөр Монголд очих байтал хань маань юу ч ярихгүй, хань руугаа залгасан чинь жоохон уусан байсан, ханынхаа хаана явж байгаа мэдэж байгаа юм уу чи гээд асуусан чинь чи Монголд ирээд карантиндаа орчхоогүй юм уу гэсэн, тэгээд сад тавьсан. Үнэхээр хүн бүр ар гэртээ одоо нислээ, одоо очлоо гэж ярьж байхад миний хань чи Монголдоо ирээд карантиндаа орчхоогүй юм уу гэсэн. Тэгээд байж байтал хүн ирээд тэргүүн ээ ачаа багтахгүй байна гээд уйлах ч боломж өгөхгүй, тэгээд очоод ачаагаа үзэхэд явах гэж байгаа хүмүүс хөөрөөд хамаагүй хийсэн байсан, хүний ачааг үлдээж болохгүй. Тэгээд ачаануудыг цэгцэлж багтаагаад онгоцондоо суугаад Монголд буусан, ингээд би 01 дүгээр сарын 19-ний өдөр Монголд ирээд 14 хоногийн карантинд орсон. Ханьдаа жоохон гомдож байсан. 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 удаа эргэлт оруулна гэхээр нь ханьдаа ковидын уухад сайн юм байвал аваад ирээч гэж хэлэх гээд залгасан чинь бас уусан байсан. Тэгээд хань чинь ирчхээд байхад чи яаж байгаа юм бэ гэтэл манай цанын тэмцээнд орох эхний багийн хүмүүс өнөөдөр хээр гарах гээд уучихлаа гэсэн. Тэгээд жоохон гомдож байсан учраас эргэлтээ хэлээгүй юм. Тэгээд удалгүй дүү залгаад бие нь яаж байна ах гэсэн, би ах нь гайгүй эргэлт оруулах юм шиг байна гэсэн чинь за дүү нь яваад очъё гэсэн. Ингээд ярихгүй жоохон гомдонгуй л байгаад байсан. 12 сард очно гээд он солигдоод хань руугаа яриад шинэ оны мэнд хүргэе, та 3 минь юу хийж байна даа гэсэн чинь би өглөө Алтанбулаг руу шууд тэмцээний бэлтгэлд явлаа гэсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ ханиа, би маргааш нөгөөдөр карантинаас гарлаа шүү дээ гэсэн, гэтэл надад нэг хоногийн бэлтгэл ч гэсэн хэрэгтэй байна гэсэн. 01 дүгээр сарын 01-ний өдөр юуны бэлтгэл хийх вэ дээ, нэг мөсөн ханийгаа тосож аваад явахгүй юу гэсэн, гэтэл нэг хоногийн бэлтгэл ч гэсэн хэрэгтэй гээд 01 дүгээр сарын 01-нд явсан. Явж очоод түрүүлж гарсан бүрэлдэхүүнтэйгээ цуг уугаад хээрийн байдал хариуцаж байсан даргадаа баригдаад өрөөнөөсөө хөөгдөөд казармд гарсан байгаа юм. Тэгээд бас гомдонгуй байж байлаа. 01 дүгээр сарын 2-нд бүх хүмүүс карантинаас гарах гээд цуг байсан 2 найз маань ар гэртэйгээ өдөржингөө яриад ханийгаа ярихыг хүлээж байгаад тэсэхгүй оройхон хань руугаа залгасан. Би тэмцээний бэлтгэлд гарсан байна яах вэ гэхээр нь за яах вэ, ажлаас манай унаа ирэх байх, ангиас маань унаа ирчих байх, хаана ч унаа олдоно гэсэн. Цуг байгаа хүмүүсийн хань ижил нь ирж тосно гээд өдөржингөө л ярилаа гэсэн чинь хань нь яваад очъё гэсэн тэгэхээр нь би яах юм бэ, орой болчихлоо, машин олдохгүй байх гэсэн чинь би очно гээд утсаа салгасан. Маргааш өглөө нь би ачаа хариуцаж байсан болохоор 241 хүний 121 ачаа ялгаж гаргах болсон, дахиад ажлаа хийсэн. Хүн болгоны ачааг тулгаж гаргаж цэгцэлж дуусаад 12 өнгөрч байхад том ах маань ханьтай минь цуг ирчихсэн байна, ажил нь болж байна уу гэсэн, ажил яг дуусаж байсан, ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирээд аяга цай уугаад сууж байтал надад би маргааш буцаад тэмцээний бэлтгэл рүү явлаа гэсэн, чи уралдааны цаныг бэлдээдэх гэсэн, би дөнгөж гэртээ ирчхээд сууж байсан. Хэлэх юм олдоогүй, цанаа оруулж ирээд чи өөрийнхөө цаныг яасан юм бэ гэсэн. Би цанын спортын мастер, цэрэгжилтийн спортын мастер, өөрийнхөө цаныг яасан юм бэ гэтэл 1 сая төгрөгөөр зараад гоо сайхны бүтээгдэхүүн зардаг сүлжээ бизнес хийж байгаад тэрэнд өгсөн. Тэгээд орой болоод хадам ахтайгаа орж золгосон, цай ууж хоол идээд, хадам ах маань миний барьсан вискиг задлаад хоёулаа ярьж суусан. Үүргээ сайхан гүйцэтгээд Монголд ирсэн хүн ахтайгаа жоохон ярьж суумаар л байлаа, бид 2 хоёулаа цэргийнх болохоор яриа их нийлдэг. Хэзээ ч муудаж байсангүй, миний хадам ах ерөөсөө миний амьдралд орж байгаагүй, сайн хүмүүс байдаг. Тэгж байтал хань маань нөгөө цанаа янзлуулах гээд өвдгөөрөө цохиод болдоггүй. Тэгээд гэртээ ороод нөгөө 2 цаныг нь янзлаад 2 өөр бэхэлгээ тавиад янзлаадах гээд тэгээд 2 цанаа янзалж байгаад нэлээн орой болсон. Би яг 01 дүгээр сарын 03-ны өдөр ханыгаа тэмцээний бэлтгэл дээр нь хүргэж өгсөн. Ангийнхан нь хэрэглэл муутай, муу бэлтгэл хийсэн хүмүүс, манай цана хэрэглэлийг янзлаад өгөөч гээд тэгээд цаныг нь янзалж өгсөн. Нэг жоохон залуугийн цаныг энэ улаан цана манай цана гээд энийг чи сайхан янзлаадах гээд учиргүй анхаарал хандуулаад байсан, тэрийг нь янзалж өгсөн. Гэртээ ирээд байж байтал буцаад 01 дүгээр сарын 06-нд дуудсан, ковид туссан байна ирж ав гэсэн, 7 дуудсан. Буцаж ханиа автал ГОС-д хэвтүүлээд өг гэхээр нь ГОС-руу ярьсан чинь омикрон гарсан тул хүнд хүмүүсээ авна, танай хүний цээжний зургийг аваад буцаагаад явуулчихна шүү, танай хүн гайгүй байгаа гэсэн. Тэгтэл чи заавал хэвтүүлээд өг, таньдаг мэддэг хүн байхгүй юу гээд байсан. Тэгээд ярьж байгаад өмнө тусалж байсан эмчдээ хэлтэл бүтэн сайнд хүрээд ир гэсэн. Ингээд бүтэн сайнд буюу 01 дүгээр сарын 09-нд ханиа эмнэлэгт хэвтүүлээд 01 дүгээр сарын 16-нд эмнэлгээс гарсан. Ингээд 01 дүгээр сарын 16-нд буюу бүтэн сайн өдөр ханиа тосож авсан. Сүхбаатар аймаг руу найздаа мах захисан байсан бөгөөд найз маань мах явуулсан байсан. Ханьтайгаа яваад хоёулаа идшээ авъя гээд үзэж харж байгаад хямдхан мах аваад гэртээ ирсэн. Ингээд орой болтол манай хүн ханиа нуруу өвдөөд байна, нуруу бариад өгөөч гэхээр нь нурууг нь базаж өгөөд байж байтал ханиа хоёулаа хуримаа хийсэн биш, одонгоо мялаагаад хотод ойрхон байгаа ах дүү нараа цайлах уу гэхээр нь тэгье чи гайгүй ресторан судалчих гээд тийм юм ярьж байсан. Маргааш махаа янзлаад эвдэхгүй бол шүүс нь гоожчихно, би эртхэн ирэхийг бодъё гэсэн чинь сарын юм ирчихжээ гэсэн, сарын юм яах вэ, махаа л маргааш янзалъя гэж би хэлсэн. Ингэж ярьж байгаад 01 дүгээр сарын 17-ны өглөө гэнэт эрт босоод олс таталтын бэлтгэлттэй гэнэ гэхээр нь нуруу чинь өвдөж байгаа, ковидын 7 хоногийн гам барих ёстой, яах юм бэ гэсэн чинь би орохгүй бол надаас өөр орох хүн алга гэсэн. Тэгээд би яах юм бэ, чи аль юманд гүйх вэ гэсэн чинь явна гээд босоод гүйгээд гараад явсан. Би 9 цаг гээд ажилтай байсан, уг нь надад 7 хоногийн чөлөө өгсөн ч гэсэн би ажил руугаа оччихоод махандаа санаа зовоод 01 дүгээр сарын 17-ны 12 цаг гээд хань руугаа залгасан. Тэгсэн чинь олс таталтын бэлтгэл байхгүй, би анги руу явж байна, Эрдэнэтээс 3 цана авсан, тэрний бэхэлгээг солиод дарга Эрдэнэт явуул гээд байна гэсэн. Тэгээд чи бэхэлгээ сольж чадах юм уу, наана чинь эрэгтэй хүн байхгүй юу, чи яах юм бэ гэр рүүгээ шууд хүрээд ир хоёулаа махаа эвдье гэсэн чинь байхгүй гэж байна, дарга намайг шахаад байна, би анги руу явж байна гэхэд ямар ч чимээ байхгүй, машины чимээ байхгүй байсан. Тэгээд гайхаад өнгөрсөн, араас хурдан ирээрэй, хөргөгчөө цэгцлээрэй гэсэн. Тэгэхэд аль хэдийн ууж эхэлсэн байсан юм байна лээ, надад худлаа ярьсан байсан, тэнд байсан бүх хүн тэрийг мэдэж байгаа. Махаа эвдэж байгаад дуусахын алдад гараа авсан. Манай хүн мах эвдэхэд надад дандаа гараа авчих ваа гэдэг, ээж маань мах эвдэж байгаад гараа аваад тэрнээсээ болоод бурхан болсон. Би ханиа хурдан ирүүлэх санаатай чи хурдан хүрээд ир, би мах эвдэж байгаад гараа авчихлаа гэх гэсэн чинь тэр чигтээ утсаа авдаггүй, би орой тэмцээнтэй гээд тэмцээний бэлтгэлээ хийж байгаад 12 гээд иртэл ирээгүй байсан, 2 хүүгээсээ асуутал утсаа авахгүй байна гэсэн. Тэгээд би шөнийн 2 хүртэл залгаад байдаггүй, утсаа авдаггүй, уучихаараа утсаа авдаггүй болохоор яг уучхаж гэж бодсон. Явахаас өмнө осол гаргаж байсан болохоор хүний машин согтуу барьж яваад осол хийчихлээ гэж бодсон. Тэгээд хэлж чадалгүй алга болчихдог юм байхдаа гэж бодсон. Маргааш нь 01 дүгээр сарын 18-нд өглөө ажилдаа яваад тэмцээн дөхсөн байсан би цайнд оруулахгүй хүмүүсийн бэлтгэлийг нь хийлгэж байгаад үдээс хойш таръя гээд 4 цагаас тараасан. Би 5 гээд гэртээ иртэл ирээгүй байна, тэгээд 2 хүүгээсээ ээжтэйгээ ярьсан уу, холбогдсон уу гэтэл ээж холбогддоггүй ээ, мессеж бичихээр уншаад байх юм, тан руу яриагүй юу гэсэн. Урьд орой нь манай байранд байдаг хамт ажилладаг эмэгтэйгээс нь асуухад Д гээд нэг хүний утас өгсөн, тэр утас руу нь залгаад байсан тэр хүн нь ерөөсөө утсаа авахгүй байсан. Маргааш 5 цагийн үед ирээд Д руу дахиад залгасан, утсаа авдаггүй. Намайг ажиллагаанд явсан хойно ажлаа солиод 032 дугаар ангийн цэргийн цагдаад ажиллаж байгаад дахиад өөр ангид очоод газрын зургийн ангид байж байгаад газрын зургийн ангиасаа шилжээд .... дүгээр ангид очсон, онцгүй хамт олонтой анги. Би хувцсаа солиод одоо хаанаас хайх вэ гээд байж байтал Д над руу залгахаар нь эхнэрээ асуусан чинь мэдэхгүй, би өнөөдөржингөө жанжин штаб дээр ажиллалаа гэсэн, тэгэхээр нь за хүлээж л сууя гэж байтал Д буцаад 30-40 минутын дараа залгаад танай хүн чинь он жав найз М-ынд байна гэсэн. М-ынх хаана байдаг юм гэтэл ....... хотхонд байдаг гэсэн. Тэгээд би олчих юм байна гээд хувцсаа өмсөөд сууж байтал хүү орж ирээд аав хаачих нь вэ гэхээр нь ээж нь ........ хотхонд байна гэнэ, очоод аваад ирье гээд гараад явсан. Ангийнх нь тэргүүн ахлагчаас М-ын гэрийн хаягийг аваад хайсан чинь олддоггүй. Тэгээд лавлахаас асуусан чинь наадах чинь улиастайд байдаг хаяг байна гэхээр нь болъё гээд буцаад харьж явтал дахиад Д над руу залгаад танай хүн Алтан өлгий Сүхбаатарын бунхны урд надтай цуг байна, чи мэдээгүй болоод энүүгээр явж таарч байгаа болоод таарчих, наашаа хүрээд ир гэсэн, тэгээд за тэгье гээд очсон. Өчигдөр my hani гэсэн дугаараас зөндөө залгасан, танай хүн утсаа авдаггүй хүн байгаа шүү, гэртээ харьдаггүй хүн байгаа шүү гээд уугаад л суугаад байсан гэсэн. Тэгээд би чам руу залгасан гэсэн чинь би утсаа авах гэсэн чинь миний утсыг яриулахгүй байсан, хүний нөхөртэй ярьж яах гээд байгаа юм гээд яриулахгүй байсан гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь хүний приус маркийн саарал машины ард талд манай хүн хэвтэж байсан, хаачих нь вэ гэтэл явж уулаа гэсэн. Ууж идэх юм бол гэртээ хариад ууж ид, гэр орон чинь байгаа гэсэн чинь үгүй гэсэн, тэгсэн чинь Ч гээд залуу байсан, тэр залууг пиво аваад ир гэсэн, нөгөө залуу нь эргэлзээд би яах юм бэ, чи суу, бид хоёрыг хүргээд өгчих гээд Д тэр машиныг бариад Ч хажууд нь суугаад явсан, тэр Ч гэх залуугийн машин байсан. Тэгээд бид хоёрыг хүргэж өгөөд, гэртээ 01 дүгээр сарын 18-ны орой орж ирэхэд 2 хүү хоол хийчихсэн аягалж байсан. Тэгээд би ээжийг нь дагуулаад ирлээ гээд миний хүү ч аав ээжтэй сайн ярилцаад ойлголцоод аваач гэсэн, тэгье миний 2 хүү яах юм гэсэн чинь Д ах буюу том хадам ахынд ороод байж байя гэсэн. Манайх, эднийх 3 хүүхдүүд адилхан 2 айлд гүйж өссөн. За тэгье миний хүү гээд 2 хүү маань гараад явсан, эхнэрээ хоол ид гэсэн чинь босож ирээд суусан. Би хөргөгчөөс виски аваад задлаад дөнгөж ханьдаа хийгээд өөртөө мөс хийгээд байж байтал утас дуугараад авсан чинь Сүхбаатараас манай найз махаа авсан уу гээд авлаа баярлалаа гэж яриад тэр цагаа харахад 7 цаг 30 минут өнгөрсөн байсан. Дараа жилийн идшээ яах талаар яриад хагасыг нь идшээ авахаараа өгөөрэй тэгвэл хямдхан авна гээд ярьчихлаа. Тэгж байтал манай хүн утсаа ухаад л суугаад байдаг. Чи юу хийгээд утсаа ухаад байдаг юм, чи хаана хоносон юм гэсэн чинь Д-ынд хоносон гэсэн, юу хийж хонодог юм гэсэн чинь бид хэд нэг юм тавиад сууж байсан гэсэн. Д-нх хаана байдаг юм гэсэн чинь Баянзүрхийн худалдааны төвийн энд байдаг гэсэн. Тэгээд ийм ойрхон байж чи гэртээ алхаад хүрээд ирэхэд яадаг юм, чи утсаа өгдөө гээд утсыг нь аваад харсан чинь хүү бид гурвын дуудлага байсан, залгасан дугаарууд дунд ганцхан хар Даваанаа гэх дугаар байсан, тэрийг нь дараад үзсэн чинь өглөөний 06 цаг 15 минут байсан, чи өглөөний 06 цаг 15 минутад цуг хоносон хүнтэйгээ яриад байх даа яадаг юм, харъя гэсэн чинь харуулахгүй, утсаа нэлээн шалгасан юм шиг байгаа юм, тэгэхээр нь чи ингээд худлаа яриад байдаг юм гээд утасны булангаар толгой руу нь тоншоод чи хаана хоносон юм гэсэн. Тэгтэл анги дээрээ хоносон гэхээр нь чи битгий худлаа яриад бай, хаана ямар өрөөнд хоносон гэтэл өрөөнд гэвэл болоо юм биш үү чи гээд ингээд хэрүүл эхэлсэн. Ээмэг бөгж юу ч алга, хамаг юмаа яасан юм, ломбардад тавьчихсан уу гэсэн чинь хүн гуйгаад ломбардад тавиулсан, картыг нь авсан байгаа, цалин буухаар тэрийг нь би буцаагаад авчихна гэсэн. Тэр үед би Д руу залгаад Д-ыг дуудаад хүрээд ир, чиний ярьснаас худлаа юм яриад байна, чи манайд хүрээд ир, бид хоёр 1 юм задалсан сууж байна гэсэн. Гэтэл Д би очиж чадахгүй, 2 хүүхэд харах хүнгүй гэсэн. Д 4 хүүхэдтэй, 2 нь 18 хүрсэн, 2 том охинтой. Д ч гэсэн манайд хоносон гэж худлаа хэлсэн болохоороо ирээгүй байх. Тэгээд би уурлаад чи битгий худлаа яриад бай, анги дээр та нарыг архидуулаад хонуулдаг газар гэж юу байдаг юм гэсэн. Хэнтэй уусан чи гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэсэн. Би ямар хүнийд хоносон, яасан чи гээд ширээ цохиод байсан чинь чамд өрөө л гэвэл болоо юм биш үү чи яах гээд ширээ нүдээд байгаа юм гэсэн. Тэгээд би ширээнээсээ холдоод манай том өрөөнд байдаг улаан бүтээлэгтэй орон дээр очоод сууж байсан чинь манай хүн өөртөө виски аягалж татаад цуйвангаар даруулаад суугаад байсан. Би тэр ширээн дээрээс босохдоо тэр мөстэй савыг гараараа цохисон, дандаа худлаа хэлж байдаг, ганц удаа үнэнээ хэлээд уучлаарай гэж хэлж болдоггүй юм уу чи гээд тэгээд орон дээрээ суусан. Юм яриад бүтэхгүй юм байна, би бодохдоо би бүтэн 1 жил гаруй үүрэг гүйцэтгээд ирсэн, ханиа хэзээ завтай болох юм бол, хэзээ намайг халамжлах юм бол гээд хүлээгээд л байгаа, аяга хоол хийгээд өгөх болов уу, цай чанаад өгөх болов уу гээд л тэвчээртэй хүлээгээд 10 гаруй хоносон, манай хүн завгүй гадуур яваад л тэгж тэгж гэртээ ирдэг, тэгээд маргааш л яръя гэж бодсон. Ямар ч байсан чимээгүй унтуулаад хажуугаар нь орж хэвтье л гэж бодсон. Ирсэн орой л ханьтайгаа хоносон хүн, өчнөөн сар жил гэр бүл хайртай хүнээ санан санан ирж байгаа. Би ямар өчигдөр жижүүрт гарчхаад өнөөдөр бууж байгаа биш. Ямар ч байсан чимээгүйхэн шиг унтуулъя л гэж бодсон. Унтуулаад хажуугаар нь ороод хэвтье даа, ханиа тэврээд хэвтье л гэж бодсон. Өчигдөр орой хоол идээгүй, өдөржингөө хоол идээгүй, хоол идэх гээд тогоо дүүрэн, хайруулын тавгаар дүүрэн хоол хийсэн, тэрийг нь хажуу талын тогоо руу суллачхаад байж байсан чинь эхнэр араас миний хаагуур явж яах нь чамд ер нь ямар хамаатай юм гэхээр нь хоолны халбага байхаар нь аваад цохисон. Чи хамаагүй юм бол чи энд юу хийж байгаа юм гээд цохисон. Манайх өндөр түшлэгтэй сандалтай тэрний түшлэгт цохиод тэр халбага хугарсан. Сулласан хайруулын тавганд жоохон тос хийж хоол халаагаад буцаад эргэсэн чинь араас чи муу олигтой хийчихдэг ч юм шиг, тэгэхээр нь би урд нь очоод хэд хэдэн удаа алгадаад би юу юм, чиний хувьд би хэн юм гэсэн, би ямар хүн юм гэсэн чинь шууд зөрүүлээд намайг үсдэж аваад доошоо дарсан. Би Суданд байхдаа үсээ ургуулаад урт үстэй үсээ боочихдог байсан юм. Цэргийн албан хаагчид Суданд л үс, сахлаа ургуулдаг. Тэгэхээр нь зөрүүлж үсдээд хоёулаа босоод гал тогооны цагаан ширээг тойроод би босоод хайруулын таваг шидсэн. Би хэн юм, би чиний хувьд юу юм гээд, тэгээд хэд хэд алгадсан, намайг үсдэж авч дараад, би зөрүүлж татаад хоёулаа цагаан ширээг тойроод би тэр улаан орон дээр очоод суусан. Тэгээд тонгойсон миний үсийг зулгаачихсан, тавь чи гэсэн чинь тавихгүй гээд шазуураа зуучхаад тавихгүй байсан, тэгэхээр нь гарыг нь хөшөөд татсан чинь орноос буугаад өвдөглөөд газар суусан. Эргээд харсан чинь ширээн дээр мөлжих гээд тавьсан 4 ястай цагаан гадар байсан тэрийг аваад цохисон чинь гараас мултарсан. Тэгэхээр нь эргэж хараад дахиад шал арчдаг нарийхан ногоон юм аваад цохисон чинь үзүүрийнх нь бөөрөнхийгөөр хугарсан. Нөгөө мөр рүү цохих гээд нөгөө талаас нь гэсэн чинь санжганаад хугарсан, нөгөөдхөө урдаа барьчхаад чиний зөв юм уу, чи ууж идэж ирчхээд чи дуугүй унтаж болохгүй юу гэтэл ухасхийгээд бариад авсан. Тэгэхээр нь би татчихсан чинь хугархайны сэтэрхийнд гарыг нь аваад хаячихсан. Тэгээд чи байж бай, би гарыг чинь боогоод өгье гэсэн. Тэгээд манай хүн улаан орон дээр өндийж суугаад гараа барьсан. Спирт, бинт хайгаад юу ч байдаггүй, хайж хайж санитол, уян боолт олоод, уян боолтоо хэд хэд хайчлаад ханыхаа гарыг цэвэрлэж байгаад уян боолтоор дараад шархны лентээр боосон. Тэгээд чи ковид тусаад архи уугаад наад цус чинь болохоо байчихсан байна, цус нь хав хар болсон байсан гэж хэлсэн. Тэгээд хайчаа буцаагаад байранд нь хийх гэтэл араас чи муу карантинд байхдаа дүүгээрээ эргүүлсэн байсан гэхээр нь би чамд хэлэх гээд залгасан чинь чи согтуу байсан гэж би хэлсэн. Би согтуу ч гэсэн чам дээр очих л байсан гэсэн. Тэгээд танай дүү чинь 1 сая төгрөг өгөх ёстой өгөхгүй дээ гэсэн, өгнө гэсэн чамд сая ирэхэд нь 1 сая төгрөг өгсөн гэсэн, 2 сая төгрөгийн авлагатай байсан чинь намайг ирэнгүүт 1 сая төгрөг өгсөн, тэрийг авангуутаа гоо сайхны барааны наймаандаа өгсөн гэсэн. Дахиад 1 сая төгрөг авч өгөөд надаас 1 сая 500 мянган төгрөг аваад өгчихвөл гайгүй цалин авдаг болно гээд байсан. Өгнө гэсэн чинь би тэр 1 сая төгрөгийг танай эгчийн өмнөөс өгсөн гэсэн, эгч маань хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхэдтэй, түрээсийн байртай, боломжоороо л бид хоёрыг гээд явдаг, хэзээ ч бид 2 танай манай гэж хэрэлддэггүй, хадам гэж хэлдэггүй байж тэгээд уур хүрээд хайчаа шургуулгад хийчхээд буцаад гурилын мод аваад чамайг хэн хүний өмнөөс мөнгө төл гэсэн юм, чамайг хэн өг гэсэн юм гээд хэд хэд цохиод авсан. Дахиад улаан орон дээр байсан том дөрвөлжин 4 дэрнээс 2-г нь аваад эхнэртээ нэгийг нь өгөөд, өөрөө нэгийг нь барьсан. Би уг нь чүдэнз шиг дүрэлзээд унтардаг, уг нь их уурладаггүй. Чамайг хэн хүний өмнөөс өг гэсэн юм гэсэн чинь би захирал болох гээд байна, тэгэхээр нь чи захирал болж яадаг юм, хэн чамайг захирал бол гэсэн юм гээд дэрээ барьж байгаад гурилынхаа модоор хэд хэдэн удаа цохисон чинь за чи тайвшраад хажууд суу даа гээд тэгээд модоо шидээд хажууд нь сууж байсан чинь за би хэлье, би өчигдөр манай ангийн хажуу талд 12 айлын орон сууц байдаг, тэр орон сууцанд Б гээд айлд байж байгаад ирлээ гэсэн. Тэгээд чи аль түрүүн ингээд хэлчихгүй, чи яагаад ийм болсон хойно хэлж байгаа юм гээд гомдоод босоод үүдэнд очоод үүдний тавиураас тамхи аваад бие засах өрөө рүү ороод ханьдаа их гомдсон. Ямар ч байсан ажлыг нь сольё гэж бодсон, бие засах өрөөнд нэлээн сууж байгаад үсээ боогоод гарч ирсэн чинь сууж байна. Чи одоо хэвтээч юугаа хийгээд суугаад байдаг юм гээд араас нь очоод тэврээд улаан бүтээлэгтэй орноос жижиг өрөөнд оруулж хэвтүүлээд хагарсан, хугарсан юмнуудаа хогийн сав руу хамж хийгээд орны хажууд цус болсныг алчуураар арчаад хугархай бөөрөнхий юмаар арчъя гээд мөлхөөд арчиж байсан чинь манай хүн босоод үүрч явсан хар цүнхээ онгойлгоод улаан хаягтай цэвэр ус аваад ширээн дээрээс гар утсаа аваад буцаад өрөө рүүгээ орсон. Шалаа арчиж байсан чинь гал тогооны шүүгээний хамгийн доод талыг унагаачихсан байна. Би өшиглөсөн үү, манай хүн өшиглөсөн үү, тэрийг янзлах гээд нэлээн удлаа. Тэгсэн манай хүн хажуу талд байгаа жижигхэн юмыг дээш нь тат гээд тэрийг нь дээшээ хөшиж гаргаад тэгж байгаад бариулыг нь боогоод буцааж хийгээд хагархай эвдэрхий юмнуудаа нэг мөр гаргачхаад нарийхан өндөр стакан аваад тэрүүгээр нэг сайн виски дүүргэж аваад үлдсэн вискигээ таглаж хийчхээд гар утсаа аваад эхнэр дээрээ очсон. Эхнэр дээрээ очоод би дэрнийхээ уутыг угаая гэсэн, тэгээд ханыгаа чи наад өмсөж байгаа хувцсаа тайлаадах, айлд хоносон юм байна, 2 дэрний уутаа гаргаад угаалгын машинд хийгээд, эхнэр өмсөж байсан хар биеийн тамирын хувцсаа тайлаад шиддэг, чи наад левчикээ тайлаад өгөөч чи, айлд хоноо биз дээ чи гэсэн чинь хаалганы харалдаа болохоор тайлаад шидчихэж байна. Тэгээд угаалгын машины даавуу угаах горим дээр тавиад даавуу угаах горим дээр тавиад кнопыг нь дарахад 3 цаг 26 минут гэж заасан. Тэгээд би виски бариад эхнэр дээрээ очсон, хоёулаа утсаа find me гээд аппликейшн холбоё гэсэн чинь за тэгье гэсэн. Тэгээд үзсэн чинь ерөөсөө болдоггүй, хүлээж бай мессеж ирнэ гэсэн, мэдээ ирсэн хэр нь мессеж ирэхгүй, тэр дээр нэлээн цаг авсан, би тэрийг хангалттай ойлгохоор англи хэлтэй, тэгсэн хэр нь ерөөсөө холбогдохгүй байсан. Тэр дээр маш их цаг авсан. Тэгээд би эхнэртээ маргааш хоёулаа 2 хүүгээ ирэхээр холбуулчихъя гээд за тэгье гэсэн. Тэгээд би эхнэрээсээ чи яагаад утсаа авдаггүй юм, ар гэрт чинь юм болсон бол яах юм гэсэн чинь юу ч л болоогүй байгаа биз дээ гэсэн. Болсон бол яах юм чи ядаж хүүхдийнхээ утсыг авахгүй яасан юм гэсэн, тэгээд чи цанынхаа боолтыг боосон бол чи хүрээд ирэхгүй яасан юм гэсэн чинь тэр чинь угаасаа чамд худлаа ярьсан юм, угаасаа 3 бэхэлгээ нь манай гэрт байгаа гэсэн. Би гэртээ ирээд 14 хонолоо, би чамайг хүлээгээд л байна гэсэн чинь би гэртээ 2, 3 л хонож байна, ковидын өмнө ирээд эмнэлэгт хэвтэхээсээ өмнө 1 хоносон, намайг тосоход 1 хоносон, тэгээд л байхгүй. Яагаад чи ирэхгүй байсан юм гэсэн чинь Б явуулахгүй байсан гэсэн. Тэгээд би Б-ийг таних уу гэсэн чинь танина гэсэн, яаж таних юм гэсэн чинь чамайг тэмцээний бэлтгэл дээр очиход чинь манай улаан цаныг авсан хүүхэд чинь Б гэсэн, чи цаныг нь янзалж өгсөн гэсэн, чамаар юм заалгаад байсан хүүхэд гэсэн. Тэгээд би чи утас нь байвал өгөөдөх гэсэн, тэгээд би Б рүү яриад чи яагаад ар гэртэй хүнтэй ингээд байдаг юм, явуулахгүй яасан юм чи, энэ чинь ард нь амьдрал байдаг юм гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн. Би өмнө эхнэрийнхээ явалдаж байсан 2 залуутай утсаар ярьж байсан. Нэг нь огт юу ч хэлээгүй, нэг нь за ойлголоо ахаа гэж байсан. Ар гэртэй хүнтэй битгий яваач, ард нь амьдрал байдаг юм гэсэн, Б тэгээгүй гээд биеэ өмөөрөөд байсан. Би Б-өд нэлээн уурласан. Утсаар ярьсан чинь угаалгын машинд угааж байсан юм дуусчихсан байна, би эхнэртэйгээ яриад суухдаа өндөр стаканд виски хийгээд тэрийг шимээд суугаад байсан. Угаасан юм дууссан, хань нь угаасан юмаа солиод ирье гэсэн чинь манай хүн хэвтэж байгаад цаашаа харж хэвтэх гэснээ буцаад наашаа харсан. Би угаасан юмаа солиод хүүхдийн хөнжлийн буланд цус болсон байхаар нь тэрийг хийгээд ирсэн чинь унтсан байсан. Унтсан байхаар нь хажуугаар нь ороод хэвтдэг юм уу гээд би жоохон гомдолтой хөлөө нугалаад өвдгөө тэврээд орон дээр суусан, нэг мэдсэн чинь жоохон зүүрмэглэчхэж, тэгтэл турхираад эхэлсэн. Тэгээд сэрээд жоохон бааштай намайг юм юман дээр бөндгөнүүлдэг, тэгж байна гэж бодсон, эмийн сан ухаад өвчин намдаах эм, витамин С аваад очсон чинь амных нь дагуу цагаан бохь шиг юм болчихсон, тэрийг нь ханцуйгаараа арчаад эмээ уучих гэсэн чинь нэг л өөр. Тэгээд сандраад түргэн дуудсан, цагдаа дуудсан. Тэгээд байж байтал дороо амьсгал нь хүндрээд ирсэн. Тэгээд яг ковидоос боллоо, архинаас боллоо гэж бодоод хиймэл амьсгал хийгээд цагдаа хүлээгээд байдаг тэгж байтал цагдаа орж ирсэн. Гар тэнийх ч арга байхгүй нугаларсан. Тэгээд цагдаад ийм юм боллоо гэж хэлээд түргэн яагаад ирэхгүй байна гээд хүлээж байтал түргэн ирсэн. Түргэн ирээд өнгөрчихлөө гэсэн, цагдаа намайг дагуулаад гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д мэдүүлэхдээ: “Би гэмт хэргийн талаар эхлээд юу ч мэдээгүй. Цагдаагийн байгууллага надад утсаар мэдэгдсэнээс эхэлж мэдсэн. Талийгаачийг гэртээ нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн, тэндээс л мэдсэн. Өмнө нь гэмт хэрэг боллоо гэж юу ч мэдээгүй. Манай 2 зэргэлдээ байранд байдаг, 2 хүүхэд болон манай хүүхдүүд төрснөөсөө хойш хамтдаа тоглож өссөн. Манайхаар тэд нар орж ирээгүй. Утсаар манай хүүхдийг шөнийн 11 цаг болж байхад дуудсан. Аав намайг манайд хүрээд ир, манайд хоноё гэж байна, тоглох гэж явж байгаа юм байна гэж бодоод би хардаагүй. Тэгээд яв яв гэсэн 11 цаг болж байхад явсан. Маргааш нь амралтын өдөр ч байж таарсан. Өөр гэмт хэрэг болсон талаар мэдээгүй. Манай талийгаач дүүг байнга архи уудаг юм шиг л их юм ярилаа. Тэр ч бас үнэнд нийцэх зүйл биш. Г бол өөрөө хартай хүн, Суданд байхдаа байнга л залгадаг, нэг залгахаар нөгөөдөх нь дандаа согтуу таараад байдаг нь ч хаашаа юм, энэ бол сонин асуудал болж байна. Энэ хэргийг шүүх өөрөө шийдэх байх, тэрэнд янз бүрийн хэлэх юм алга. Миний эрүүл мэндийн байдал энэ 1 жилийн хугацаанд их муудсан. Би армийн хүн байсан, 32 жил ажилласан, цэргийн уралдаан бүх тэмцээнд оролцож явсан, сэтгэл санаа саяны байдлаас шоконд орсон, миний зүрх өвдөггүй байсан, тэрнээс болж 49 хоног зул, зураг харж ганцаараа суусаар байгаад тэрнээс болж зүрхний өвчтэй болсон. Би хамгийн сүүлд 09 дүгээр сарын 16-нд үзүүлээд 3 дугаар эмнэлэг рүү 13а маягтаар эмчлүүлэхээр явсан. 3 дугаар эмнэлэг нь бүх судасныхаа шинжилгээг өгөөд гуурс тавиулах хагалгаанд ор гэсэн, би сахартай, сахар ихсээд тэрнээсээ болоод зүрхний хагалгаанд ороход хэцүү гэсэн. Тэгээд би хохирогч учир сахартай хүн хагалгаа давахад хэцүү гэсэн, юмыг яаж мэдэх вэ гээд шүүх хурлаа дуусгаж байж эмнэлэгт хэвтье гэж бодсон. Тэгээд хэвтээгүй удсан, одоог хүртэл явж байна. Ах дүүсээс нь би өөрийнхөө эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж 6 сая төгрөг нэхэмжилмээр байна. 2 хүүхэд нь миний төрсөн зээ болохоор тэд нар хохирогч гэхээсээ илүү би хохирогч байгаа юм, өөрийнхөө хэмжээний гаргасан өвчний хагалгаанд 3 орчим сая төгрөгийн юм байх юм шиг байна. Шүүгдэгчийн ар гэрээс үүнийг боломжоороо хүсэж байгаа юм. Хэрэг болдог явдгийн урд шинэ жил гарсны дараа энэ хэд Солонгос бага оврын жийп машин шинээр авсан. Гэр бүлийн баталгаатай учир Гэр бүлийн хуулиар гэр бүлийн дундын өмч, ах дүүсийнх нь хэлснээр машинаа зараад өмгөөлөгч нарын хөлс болгож өгсөн байсан. Би хохирогчийг албан ёсоор төлөөлж байгаа учир машины өмчлөх эрхийн тал хувь нь минийх байх ёстой гэж би бодож энэ төлбөрийг тэндээс гаргуулж байна гэж би үндэслэлийг нь хэлж байгаа юм. Би одоо 2 хүүхдийг нь бодож байна, шүүх шийдэх байх” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ: “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зулай.чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30%-г хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цээжний аюулхайн баруун, зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7.Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. 9.Талийгаач нь дээрх биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж шууд үхэлд хүргэжээ. Нийт 11 удаагийн гэмтэл огтоос биш. Байрлал 11 гэсэн байж магадгүй. Цогцост хийсэн үзлэг гэсэн хэсэг байгаа. Нийт зулгаралт, цус хуралтыг тоолбол 11 биш, маш их байгаа. Чухам аль нь гэдэг юм бол энэ дүгнэлтийн хувьд ерөөсөө байхгүй. Зөөлөн эдийн няцралтууд байна, арьсан доор өөхөн эд байгаа, булчин байгаа, өөхөн эд булчингууд няцраад ирэхээр няцарна. Цус хуралт гэх зүйл биеийн гадаргуу дээр харагдаж байна. Өөхөн эдүүд маань цусны урсгалд ордог. Өөх цусны урсгалд орж эргэлдээд цусан урсгалаар яваад нарийхан хялгас буюу уушгины судсыг бөглөөд өөхөн бөглөөдөс үүсээд хүн амьсгалын дутагдалд ороод нас бардаг. Яг тийм шинж илэрдэг. Амьсгал гэнэт өөрчлөгдөнө, энэ тохиолдолд хажууд нь ямар ч мундаг эмч байгаад аврахгүй. Энэ гэмтэл үхэлд хүргэж байгаа. Мэдүүлэгт надаас юу асуусныг сайн санахгүй байна. Үхэлд хүргэсэн нь зулгаралт, олон хавирга хугарлын улмаас гэж байна, олон хавирга хугарч байна гэсэн, булчингийн цаана байна, тэнд цус хуралт явагдаж байгаа. Үхэлд хүргэж байгаа чинь яг энэ гэмтлийн улмаас гэж хэлэх боломжгүй. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж бичсэн байна. Мэдүүлэгт хөнгөн гэмтэл гэхэд баруун цусан хураа, баруун зулай, зэрэг гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон уу гэж байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. Үхэлд хүргэсэн нь өөр. Ковид 19-н халдвараас хүндрээд нас барах тохиолдол их байдаг. Энэ хүний уушгийг шинжлэн судлахад тэрнээс хүндэрсэн нөхцөл байдал байгаагүй. Нойр булчирхай тархмал үхжилттэй гэж байна. Үүнийг ойлгохын тулд олон жил сурах хэрэгтэй. Энэ бол үхэл маш хурдан хугацаанд явагдсан үед нойр булчирхай тархмал үхжилттэй байгаа. Эдгээр цусны эргэлтийн алдагдлын улмаас энэ шинж гарна. Өөхөн эд нь зарим хэсгээрээ задарсан. Мөн шууд болон шууд бус хугарал гэж байдаг. Шууд хугарал гэдэг нь тухайн хүч үйлчилсэн газраа үүсдэг. Шууд бус хугарал нь эсэргүүцэл нэгтээ үүсэж байгаа газраа үүсдэг. Энэ тохиолдолд шууд хугарал байсан. Задлан шинжилгээний фото зургийн үзлэг дээр байгаа. Шинжээч эмч нүдээрээ хараад ковид 19-р хүндэрсэн уушгийг хараад ялгах чадвартай. Хамгийн гол нь эд эсийн шинжилгээний хариу 100 хувь үгүйсгэж байна. Мөн 4-7 хоногийн өмнө үүссэн гэмтлүүд гаднаасаа шал өөр харагдана. Хугарсан бол зүгээр яваад байх боломжгүй. Энэтэй шалтгаан холбоо байхгүй. Дандаа оролцуулж гаргасан гэмтлүүд байна. Даралтын улмаас энэ гэмтэл үүсээгүй, тийм байсан бол шууд гэмтэл байх байсан. Мохоо зүйл нь өргөн хүрээтэй, өргөн ойлголттой. Хүний алга мохоо зүйлд хамаарна. Хүний хавиргыг дээрээс нь тоолно. 25-30 хувийг хамарсан гэмтлүүд үүссэн байна. Өөхөн бөглөөдөс бол өөрөө үхэл өндөртэй гэмтэл. Ямар нэг өөхөн бөглөөдөс хүндрэл үүсээгүй байх юм бол эмнэлгийн тусламж авахад асуудалгүй. Гэтэл энэ хүн өөр байна. Зулгаралт, цус хуралт өөр байдаг. Талийгаачийн цусанд хийсэн шинжилгээгээр согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн. Хувь хүн болгоны архи даах чадвар өөр байдаг. 50 грамм архи уухад нэг хүн согтоход өөр хүнд үйлчилдэггүй. Хүн хиймэл амьсгал хийх явцад хавирга хугарах боломжтой байдаг. Миний өгсөн мэдүүлэгт үүсэх боломжгүй гэсэн боловч тэр нь энэ цогцсын хувьд гэсэн. Хиймэл амьсгал хийх үед шууд бус хугарал үүсдэг. Амь хохирогчид учирсан нь шууд чиглэлтэй. Хиймэл амьсгалыг аюулхайн мөгөөрснөөс дээшээ 2 хуруу зайд гарын алганы доод хэсгээр нэг гараа нөгөө гаран дээрээ тавьж хийдэг. Массаж хийхдээ хавтгай хатуу гадаргуу дээр хийх ёстой байдаг. Зөөлөн ор дээр массаж хийхэд хүн нь өөрөө хөдлөөд байдаг учраас анхны тусламж үзүүлдэггүй. Өөхөн бөглөөдөс үүсэж эхлэхэд огцом амьсгалын дутагдал ордог. Өөхөн бөглөөдөс гэх хүндрэл үүсэхэд хажууд нь ямар ч тусламж үзүүлсэн амь нас аврах боломж маш бага гэж үздэг. Бага хэмжээнд бол болдог. Ойролцоогоор хэд орчим удаагийн үйлдлээр үүсэх боломжийг хэлэх боломжгүй, маш олон” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-7, 9-13 дахь тал/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-21 дэх тал/,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-54 дэх тал/,
- сүлд 112 чиглэлийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-58 дахь тал/,
- Цагдаагийн энгэрийн камерын бичлэг /1хх-ийн 59 дэх тал/,
- цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 8д2/85 дугаартай албан бичгийн хавсралт бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 62-63 дахь тал/,
- Дүрс бичлэг бүхий DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-73 дахь тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн “...Н маань Г-тай 2001-2002 оны үед танилцсан бөгөөд манай гэрт нэг ийм залуутай танилцлаа гээд ирж байсан. 2001 байна уу, 2002 онд нэг гэрт ороод гэрлэлтээ батлуулж, дундаасаа 2 хүүхэдтэй. Би Г-ыг энэ хэргийг санаатай хийсэн гэж үзэж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77 дахь тал/,
- гэрч Д.Д-ын “ ... Нөхөр нь над руу залгаад чи ямар нэг аргаар олоод өгөөч гэсэн урд нь машин мөргөөд 2-3 хоног сураггүй алга болж байсан юм би хэрэг хийсэн юм байхдаа гээд санаа зовоод байна гэж хэлсэн тэгээд би талийгаач руу залгасан чинь утсаа авахгүй байсан, тэгээд би нөгөө айлдаа яваад орсон чинь тэндээ байсан, манай тогооч Ц-гийн хамт тэр 2 байсан өөр хүн байгаагүй, тэр өдөр талийгаач хэнтэй архи уусныг би мэдээгүй тухайн айлын эзэн Б гаднаас миний дараа орж ирсэн тэгээд би нөхөр рүү нь залгаад М гээд ажлынхаа газрын хүний гэрт байна би бунхны энд аваад очно чи хүрээд ир тэгээд би ажлынхан газрын хүн рүү залгасан тэгээд би ойрхон байна та ирээд машин авчих гээд би гэрээс нь очиж машиныг нь аваад талийгаачийг суулгаад байж байсан чинь нөхөр нь ирсэн тэгээд би тэр хоёрыг Ч-гийн машинаар хүргэж өгсөн Ч надтай хамт 19 цагийн үед хүргэж өгчхөөд бид хоёр буцаж бунхны тэнд буугаад доошоо гэр рүүгээ алхаж явсан Ч машинаа бариад гэр рүүгээ ирсэн тэгээд хэвтэж байтал талийгаачийн нөхөр над руу залгаад Д завтай байна уу Н бид хоёр ганц юм уугаад сууж байна хүрээд ирэх үү чиний ярьснаас шал өөр юм яриад байна гэсэн тэгэхээр нь би одоо очих боломжгүй байна, 2 охиныг харах хүн байхгүй гэсэн чинь цаанаас нь талийгаач Д зөв яриарай гэсэн, талийгаач чамайг манайд хоносон гэж хэлээрэй гэж хэлснээр нь би нөхөрт нь хэлсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 дэх тал/,
- гэрч Т.Б-ийн “ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд А-тэй манай гэрт буюу 1.... дүгээр ангийн ажилчдын байранд уулзсан. Тухайн өдөр А нь надаас цанын тос авах ёстой байсан юм. Тэгээд өглөө 10 цагийн орчимд ганцаараа орж ирсэн. Тэр өдөр Н манайд эрт ирэхэд манай ажлын М, Ц нар байсан бөгөөд би 2022.01.16-ны өдөр хээрийн бэлтгэлээс бууж ирээд манай гэрт бид гурав карентилагдаж байсан. М, Ц хоёр гэртээ жаахан хүүхэдтэй манай гэрт байя гэхээр нь би байлгасан юм. Тэгээд Н-ийг манай гэрт орж ирэхээр нь хэдүүлээ архи ууя гэдэг санааг би гаргаад, Нийт та пиво аваад өгөөч гэсэн чинь Н манай ангийн Д-ын данс руу мөнгө хийгээд Д манай гэрт удалгүй 10-20 минутын дараа гаднаас ирэхдээ 2 литрийн савлагаатай нийслэл пиво, тамхитай авч орж ирсэн. Бид 5 хувааж уугаад дараа нь дахиад 2 литрийн савлагаатай нийслэл пиво 2-ыг авч уусан. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд хоёр ширхэг 0,75 литрийн савлагаатай Соёрхол архи аваад манай гэрт хувааж ууцгаасан. Тэгээд бүгдээрээ тасраад унацгаасан. Би уг нь 2022.01.17-ны орой Н-ийг та гэртээ харихгүй юм уу нөхөр чинь уурлах юм биш үү гэсэн чинь Н эгч харихгүй ээ нөхөртэйгөө хэрэлдчихсэн байгаа гэж надад хэлсэн бөгөөд тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н бид хоёр том өрөөнд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд маргааш нь буюу 2022.01.18-ны үүрийн 5 цаг орчим байх дахиж нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгэвч хэрэглээгүй, дотор нь тавьсан. Намайг Н-тэй бэлгийн харьцаанд орсон талаар манай гэрт байсан хүмүүс мэдээгүй гэж бодож байна. Тэгээд 18-ны өглөө 8 цагийн орчимд Д эгч ажил руугаа орлоо гэж хэлээд явсан бөгөөд Нийг чи ажил руугаа орохгүй юм уу гэж асуусан чинь Н эгч би шараа тайлж байгаад араас чинь оръё гэж хэлсэн бөгөөд Д эгч ганцаараа манай гэрээс гараад явсан. Тэгээд би Н эгчийг та яагаад гэртээ харихгүй байгаа юм бэ гээд асуусан чинь Н эгч надад нөхрийнхөө бичсэн “Гай болохгүй амьдралаас минь зайлаарай гэж бичсэн чатыг надад уншуулсан юм. ...Босоод гэр орноо цэвэрлээд архины шилнүүдийг гаргаж хаяад би Д эгч рүү фейсбүүкээр чат бичээд Н эгч яасан юм бэ бусад нь хаана байсан юм бэ гэж асуусан чинь Д эгч би “Алтан-Өлгийн” оршуулгын газрын хажууд бунхан дээр Н-ийн нөхөртэй нь хамт гэрт нь хүргэж өгсөн бусад нь гэр рүүгээ харьцгаасан эгч нь гэртээ ирчихсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ганцаараа унтаж байтал Н эгчийн ..... дугаараас нөхөр нь над руу залгаад надад хандаж “чи манай эхнэр Н-тэй явдаг юм уу сая Н надад бүх үнэнээ хэллээ чи өнгөрсөн жилийн 3 сараас хойш Н-тэй явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нөхөрт нь тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь би мэдчхээд байна энэ нэг юмыг чинь аллаа шүү алахаас нь өмнө гэрээс ирж аваарай, маргааш юм уу хагас сайн өдөр Нийг хувцас хунартай нь нэр төртэй нь чамд хүлээлгэж өгнө гэж согтуу надтай утсаар ярьсан бөгөөд “хөөш чи энэ нэг юмтайгаа утсаар ярь” гээд утасны цаана Нийг татаад байх шиг надад сонсогдсон, Н утасны цаана айн гэж дуугарах шиг надад сонсогдсон. Тэгэхээр нь би Н-ийн нөхөр Г намайг айлгаж байна гэж бодоод би 2022.01.18-наас 19-нд шилжих шөнөдөө унтаад өгсөн юм. Тэгээд 2022.01.19-ний өглөө босоод утсаа үзсэн чинь шөнө 4-5 цагийн орчимд Н-ийн утаснаас над руу залгасан байсан бөгөөд мессеж, фейсбүүк чат ирсэн байсан. Чат нь болохоор нөхөр мэдчих шиг боллоо ирээд ав гэж бичсэн байсан. Тэгэхдээ бичиг нь Н-ийн бичдэгээс өөр байсан. Мессеж нь болохоор “хар ац минь жил шаасан юм бол нэр төртэй амьдаръя нэг бол зайл” гэж бичсэн байсан. Би энэ мессежийг ч гэсэн Н бичээгүй гэж бодож байна. Яагаад гэвэл Н надтай чат эсхүл мессеж бичихдээ ихэвчлэн крилл үсгээр бичдэг байсан. Тэгээд 19-ний өдөр би босоод Д эгч рүү залгаад өчигдөр юу болсон бэ Н эгчийн нөхөр нь надтай согтуу ингэж утсаар ярьсан гэж хэлсэн чинь Д эгч гайгүй байлгүй дээ би гэрт нь хүргэж өгсөн, нөхөртэйгөө хоёулаа инээгээд буусан шүү дээ, нөхөр нь цаныхнаараа гэрт ирж цай уугаарай гэж хэлж байсан гэхээр нь би Д эгчид хэрвээ та Н эгчтэй холбоо баривал надад хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан, тэгээд 2022 оны 1 сарын 19-ны оройны 17 цагт Нийг нас барсан гэдгийг Д эгчээс мэдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88-90 дэх тал/,
- гэрч Г.Ц-гийн “ ...Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.... дүгээр анги дээр ажил дээрээ уулзсан. Тухайн өглөө 10-11 цаг болж байсан санагдаж байна манай ажлын Д, М, Б, талийгаач бид нар манай байгууллагын ажилчдын байранд Бийн гэрт цуг ороод 2.5 литрийн багтаамжтай Сэнгүр пиво 3-ыг Соёрхол нэртэй архи 0.75 гр багтаамжтай архинаас 2 шилийг ууцгаасан. ...Тэгээд тухайн үед би нэлээд муудсан бараг тасарсан байна лээ, өглөө нь сэрэхэд би М-тай нэг оронд сэрсэн, Д, Б, талийгаач нар нөгөө талын өрөөнд байсан. Б-ийнх 2 өрөө байр юм, намайг нөгөө өрөөнд унтахад талийгаач буйдан, нөгөө нь газар унтаж байсан. Тэгээд би гараад гэр рүүгээ орсон. Тэгээд би тэд нартай дахин уулзаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой Нийн нас барсныг сонссон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-95 тал/,
- гэрч А.Жы “ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд Н рүү залгаад “ахын дүү хаана байна, юу болоод утас чинь холбогдохгүй байгаа юм бэ” гэсэн чинь Г намайг хөөж туугаад байна дүү нь урьд шөнө гэртээ харьж хоноогүй гэж надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь ах нь том ах Даваадоржид хэлэх үү гэсэн чинь яах юм бэ учраа олчих байх дүү нь орой хариад учраа олчхоод ярина гэчхээд дахиж яриагүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 97-98 дахь тал/,
- гэрч П.М-ийн “Г-ыг Суданаас ирсэн өдөр согтуу байсан гэж Г надад хэлсэн. Би уг нь Н-т чи яагаад нөхрийгөө ирэхэд нь согтуу оноогоо унагаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Н нь эцэг, эхгүй өнчин хоёр ахтайгаа хамт л байдаг байсан. Би Н-ийн хэлж ярих хүнгүй болохоор ууж идээд яваад сурчихсан юм байна гэж боддог байсан ч гэсэн миний дүүгийн хоёр хүүг гаргачихсан юм чинь ингээд амьдралаа аваад яваад байх юм байна гэж боддог байсан нөхрийгөө байхгүй хойгуур цуг ажилладаг ангийнхаа нэг залуутай хамт байж байгаад л хоорондоо муудалцсан юм шиг байна даа янз нь би яаж байгаа юм бэ миний дүү ухаантай шүү дээ гэж хэлэхэд харин тиймээ эгч ээ миний уурыг бараад гэж хэлсэн. Би энэ болсон явдлын талаар яаж ээждээ хэлэх вэ ээж маань үнэмшихгүй шүү дээ. Н-тэй хамгийн сүүлд 15-ны өдөр утсаар ярихдаа миний дүү битгий тамхи тат, архи уу, ядаж сүүлийн үеийн электрон тамхи тат эмэгтэй хүнд цэвэрхэн гэж хэлсэн чинь тэр чинь худлаа уушги муутгадаг гэж байна лээ гэж хэлээд инээж байсан. Хоёр хүүхэд нь манай гэрээр их орж гардаг бөгөөд аавыг байхгүй хойгуур ээж гадуур хоносон, ээжийг уруу татдаг нэг ах, нэг эгч байдаг гэж надад ярьсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-104 дэх тал/,
- Гэрч Н.Б: “П.Г нь төлөв даруу хамт олон ч нийтэч, хүний арга эвийг маш зөв олдог, зохион байгуулах чадвар сайтай, хүнд тусархаг залуу байгаа юм. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Баяр ёслолын үеэр ёс болгож ганц нэг амсдаг, тамхи татаж харагддаггүй. Цанын спортын мастер, зэвсэгт хүчний гардан тулааны аварга, сонсогчийн алдар гардан тулааны тэмцээний аварга, мөн марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аварга, зэвсэгт хүчний аварга шалгаруулах гурван төрөлтийн тэмцээний аварга, цэрэгжилтийн тэмцээний аварга, гэх мэт спортын олон уралдаан тэмцээнд орж түрүүлж байсан Зэвсэгт хүчний шилдэг тамирчдын нэг байгаа юм. ....... онд хамгийн анхны Америк Монголын хамтарсан Balanc- Bagic олон улсын хамтарсан хээрийн сургуульд Зэвсэгт хүчний ...... дугаар ангиас сонгогдоод оролцож байсан. Солонгос, Англи хэлтэй алба хаагч байгаа юм. Мөн бөмбөр тоглоно, касио тоглоно, гитар тоглоно, бүрээ үлээнэ урлагийн авьяастай дуу дуулна, цэнгээнт бүжиг бүжиглэдэг... гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Г.Эийн “ ...Ээж гэртээ ирэхгүй 2 өдөр нэг шөнө болсон байсан бөгөөд ээжийг архи уусны дараа ер нь л аав, ээж хоёр хэрэлдчих гээд байдаг байсан. Тийм болохоор нь би аавд хандаж иймээ тиймээ юм битгий болоорой, битгий хэрэлдээрэй хоорондоо ярилцаад учраа олоорой гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Г.Ии-йн “Тухайн өдөр би том өрөөнд байсан бөгөөд ахыг аавд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Аав, ээжийн зүгээс бид 2 гадуур хоно гэж хэлсэн зүйл байхгүй. Тэр өдөр ах Э надад хандаж 2 уулаа гадуур хоноё гээд ПС тоглоомын газарт хамаатны Э-ийн хамт очиж хоносон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114 дэх тал/,
- 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ...... дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт:Шинжилгээнд ирүүлсэн гурилын ганжин мод, ногоон өнгийн бариултай төмөр, хуванцар хугархай дугаар 1, цагаан өнгийн орны даавуунаас авсан цусны толбо дугаар 1,2-оос авсан дээжийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай төмөр,цагаан даавуунаас авсан цусны толбо дугаар 2-ийн ДНХ-ийн тогтоц Нийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн элдүүр,цагаан даавуунаас авсан дээж дугаар 1-ийн ДНХ-ийн тогтоц П.Г-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 155-157 дахь тал/,
- сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 126 дугаартай “ Шүүх сэтгэц эмгэг судлалын ” П.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. П.Г нь сэтгэцийн хувьд <эрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 163 дахь тал/,
- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн: 1.2.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зулай.чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30%-г хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цээжний аюулхайн баруун, зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7.Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. 9.Талийгаач нь дээрх биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж шууд үхэлд хүргэжээ гэх дүгнэлт /1хх-ийн 167-172 дахь тал/,
- 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ...... дугаартай шүүх эмнэлгийн шинжээч эмчийн: Шинжилгээний ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.Шинжилгээнд ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтоц нь А-ийн гэх үтрээний арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /1хх-ийн 182-185 дахь тал/,
- Шинжээч эмч О.Болороогийн “ Уушгины тараагуур судсуудыг өөхөн эд, өөхөн дуслууд очиж бөглөн амьсгалын дутагдалд орж нас барж байгааг хэлнэ. Өөхөн бөглөөдөс болон шалтгаан нь их хэмжээний зөөлөн эд өөхлөгийн хамарсан няцрал гэмтэл мөн ясны хугарлын улмаас няцарсан зөөлөн эдүүд нь гэмтсэн судсаар шимэгдэж цусны урсгалын дагуу уушгины артер бөглөрдөг... хавирганы хугарал гэмтэл нь өөхөн бөглөөдөс үүсгэнэ, олон тооны хавирганы хугарлын улмаас өөхөн бөглөөдөс үүснэ. Мөн биеийн гадна цус хуралт бүх гэмтэл тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Цогцсын баруун зулай, чамархай, чамархайн суурин хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт зэрэг дээрх гэмтлүүд шууд үхэлд хүргэхгүй, хэмжээний хувьд жижиг байжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Амь хохирогчийн үхэлд бүх гэмтэл нөлөөлсөн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192-193 дахь тал/,
- Шинжээч эмч Э.Ч-ий “ Биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй боловч ДНХ-ийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрэх боломжтой. Энэ хоёр -шинжилгээ нь хоёр тусдаа өөр шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ нь илүү нарийн молекулын түвшинд хийгддэг ахисан шинжилгээ учир эр бэлгийн эс илрэх боломжтой" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 195-196 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 202 дахь тал/,
- Зэвсэгт хүчний 1.... дүгээр ангийн шуурхай дэмжлэгийн тасгийн электрон АТС-ийн техникч Алагаа овогтой ахлах дэслэгч Нийн ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 232-233 дахь тал/,
- Шинээр нийт 115 хуудас баримт гаргаж өгч байна. Үүнээс 112 хуудас баримт нь оршуулгын зардалтай холбоотой 20.948.715 төгрөгийн баримт, 3 хуудас баримт нь шүүгдэгчийн хүүхэд болох Г.Ихтөр, Г.Эрхтөр нарын сургуулийн тодорхойлолт зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч П.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51а байрны 2 тоотод эхнэр А-ийг “гадуур хоносон, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон” гэсэн шалтгаанаар хардаж, амь хохирогч бие махбодын хувьд биеэ хамгаалж чадахгүй согтуурсан болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа болон ахуйн хэрэглээний зүйлс болох хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, хөл гар зэрэг биеийнх нь бүх хэсэгт 2 цагийн хугацаанд хүч хэрэглэн халдаж, баруун зулай.чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30%-г хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэсэн олон тооны шарх гэмтэл үүсгэж улмаар эдгээр гэмтлүүдийн улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-7, 9-13 дахь тал/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-21 дэх тал/,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-54 дэх тал/,
- сүлд 112 чиглэлийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-58 дахь тал/,
- цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 8д2/85 дугаартай албан бичгийн хавсралт бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 62-63 дахь тал/,
- дүрс бичлэг бүхий ДВД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-73 дахь тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн “...Н маань Гтай 2001-200 оны үед танилцсан бөгөөд манай гэрт нэг ийм залуутай танилцлаа гээд ирж байсан. 2001 байна уу, 2002 онд нэг гэрт ороод гэрлэлтээ батлуулж, дундаасаа 2 хүүхэдтэй. Би Г-ыг энэ хэргийг санаатай хийсэн гэж үзэж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77 дахь тал/,
- гэрч Д.Д-ын “ ... Нөхөр нь над руу залгаад чи ямар нэг аргаар олоод өгөөч гэсэн урд нь машин мөргөөд 2-3 хоног сураггүй алга болж байсан юм би хэрэг хийсэн юм байхдаа гээд санаа зовоод байна гэж хэлсэн тэгээд би талийгаач руу залгасан чинь утсаа авахгүй байсан, тэгээд би нөгөө айлдаа яваад орсон чинь тэндээ байсан, манай тогооч Ц-гийн хамт тэр 2 байсан өөр хүн байгаагүй, тэр өдөр талийгаач хэнтэй архи уусныг би мэдээгүй тухайн айлын эзэн Б гаднаас миний дараа орж ирсэн тэгээд би нөхөр рүү нь залгаад М гээд ажлынхаа газрын хүний гэрт байна би бунхны энд аваад очно чи хүрээд ир тэгээд би ажлынхан газрын хүн рүү залгасан тэгээд би ойрхон байна та ирээд машин авчих гээд би гэрээс нь очиж машиныг нь аваад талийгаачийг суулгаад байж байсан чинь нөхөр нь ирсэн тэгээд би тэр хоёрыг Ч-гийн машинаар хүргэж өгсөн Ч надтай хамт 19 цагийн үед хүргэж өгчхөөд бид хоёр буцаж бунхны тэнд буугаад доошоо гэр рүүгээ алхаж явсан Ч машинаа бариад гэр рүүгээ ирсэн тэгээд хэвтэж байтал талийгаачийн нөхөр над руу залгаад Д завтай байна уу На 5ид хоёр ганц юм уугаад сууж байна хүрээд ирэх үү чиний ярьснаас шал өөр юм яриад байна гэсэн тэгэхээр нь би одоо очих боломжгүй байна, 2 охиныг харах хүн байхгүй гэсэн чинь цаанаас нь талийгаач Д зөв яриарай гэсэн, талийгаач чамайг манайд хоносон гэж хэлээрэй гэж хэлснээр нь би нөхөрт нь хэлсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 дэх тал/,
- гэрч Т.Б-ийн “ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд А-тэй манай гэрт буюу 1.... дүгээр ангийн ажилчдын байранд уулзсан. Тухайн өдөр А нь надаас цанын тос авах ёстой байсан юм. Тэгээд өглөө 10 цагийн орчимд ганцаараа орж ирсэн. Тэр өдөр Н манайд эрт ирэхэд манай ажлын М, Ц нар байсан бөгөөд би 2022.01.16-ны өдөр хээрийн бэлтгэлээс бууж ирээд манай гэрт бид гурав карентилагдаж байсан. М, Ц хоёр гэртээ жаахан хүүхэдтэй манай гэрт байя гэхээр нь би байлгасан юм. Тэгээд Н-ийг манай гэрт орж ирэхээр нь хэдүүлээ архи ууя гэдэг санааг би гаргаад, Нийг та пиво аваад өгөөч гэсэн чинь Н манай ангийн Д-ын данс руу мөнгө хийгээд Д манай гэрт удалгүй 10-20 минутын дараа гаднаас ирэхдээ 2 литрийн савлагаатай нийслэл пиво, тамхитай авч орж ирсэн. Бид 5 хувааж уугаад дараа нь дахиад 2 литрийн савлагаатай нийслэл пиво 2-ыг авч уусан. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд хоёр ширхэг 0,75 литрийн савлагаатай Соёрхол архи аваад манай гэрт хувааж ууцгаасан. Тэгээд бүгдээрээ тасраад унацгаасан. Би уг нь 2022.01.17-ны орой Нийг та гэртээ харихгүй юм уу нөхөр чинь уурлах юм биш үү гэсэн чинь Н эгч харихгүй ээ нөхөртэйгөө хэрэлдчихсэн байгаа гэж надад хэлсэн бөгөөд тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н бид хоёр том өрөөнд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд маргааш нь буюу 2022.01.18-ны үүрийн 5 цаг орчим байх дахиж нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгэвч хэрэглээгүй, дотор нь тавьсан. Намайг Н-тэй бэлгийн харьцаанд орсон талаар манай гэрт байсан хүмүүс мэдээгүй гэж бодож байна. Тэгээд 18-ны өглөө 8 цагийн орчимд Д эгч ажил руугаа орлоо гэж хэлээд явсан бөгөөд Нийг чи ажил руугаа орохгүй юм уу гэж асуусан чинь Н эгч би шараа тайлж байгаад араас чинь оръё гэж хэлсэн бөгөөд Д эгч ганцаараа манай гэрээс гараад явсан. Тэгээд би Н эгчийг та яагаад гэртээ харихгүй байгаа юм бэ гээд асуусан чинь Н эгч надад нөхрийнхөө бичсэн “Гай болохгүй амьдралаас минь зайлаарай гэж бичсэн чатыг надад уншуулсан юм. ...Босоод гэр орноо цэвэрлээд архины шилнүүдийг гаргаж хаяад би Д эгч рүү фейсбүүкээр чат бичээд Н эгч яасан юм бэ бусад нь хайчсан юм бэ гэж асуусан чинь Д эгч би “Алтан-Өлгийн” оршуулгын газрын хажууд бунхан дээр Нийн нөхөртэй нь хамт гэрт нь хүргэж өгсөн бусад нь гэр рүүгээ харьцгаасан эгч нь гэртээ ирчихсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ганцаараа унтаж байтал Н эгчийн .......... дугаараас нөхөр нь над руу залгаад надад хандаж “чи манай эхнэр Н-тэй явдаг юм уу сая Н надад бүх үнэнээ хэллээ чи өнгөрсөн жилийн 3 сараас хойш Н-тэй явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нөхөрт нь тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь би мэдчихээд байна энэ нэг юмыг чинь аллаа шүү алахаас нь өмнө гэрээс ирж аваарай, маргааш юм уу хагас сайн өдөр Н-ийг хувцас хунартай нь нэр төртэй нь амд хүлээлгэж өгнө гэж согтуу надтай утсаар ярьсан бөгөөд “хөөш чи энэ нэг юмтайгаа утсаар ярь” гээд утасны цаана Н-ийг татаад байх шиг надад сонсогдсон, Н утасны цаана айн гэж дуугарах шиг надад сонсогдсон. Тэгэхээр нь би Нийн нөхөр Г намайг айлгаж байна гэж бодоод би 2022.01.18-наас 19-нд шилжих шөнөдөө унтаад өгсөн юм. Тэгээд 2022.01.19-ний өглөө босоод утсаа үзсэн чинь шөнө 4-5 цагийн орчимд Нийн утаснаас над руу залгасан байсан бөгөөд мессеж, фейсбүүк чат ирсэн байсан. Чат нь болохоор нөхөр мэдчих шиг боллоо ирээд ав гэж бичсэн байсан. Тэгэхдээ бичиг нь Н-ийн бичдэгээс өөр байсан. Мессеж нь болохоор “хар ац минь жил шаасан юм бол нэр төртэй амьдаръя нэг бол зайл” гэж бичсэн байсан. Би энэ мессежийг ч гэсэн Н бичээгүй гэж бодож байна. Яагаад гэвэл Н надтай чат эсхүл мессеж бичихдээ ихэвчлэн крилл үсгээр бичдэг байсан. Тэгээд 19-ний өдөр би босоод Д эгч рүү залгаад өчигдөр юу болсон бэ Н эгчийн нөхөр нь надтай согтуу ингэж утсаар ярьсан гэж хэлсэн чинь Д эгч гайгүй байлгүй дээ би гэрт нь хүргэж өгсөн, нөхөртэйгөө хоёулаа инээгээд буусан шүү дээ, нөхөр нь цаныхнаараа гэрт ирж цай уугаарай гэж хэлж байсан гэхээр нь би Д эгчид хэрвээ та Н эгчтэй холбоо баривал надад хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан, тэгээд 2022 оны 1 сарын 19-ны оройны 17 цагт Н-ийг нас барсан гэдгийг Д эгчээс мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-90 дэх тал/,
- гэрч Г.Ц-гийн “ ...Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.... дүгээр анги дээр ажил дээрээ уулзсан. Тухайн өглөө 10-11 цаг болж байсан санагдаж байна манай ажлын Д, М, Б, талийгаач бид нар манай байгууллагын ажилчдын байранд Бийн гэрт цуг ороод 2.5 литрийн багтаамжтай Сэнгүр пиво 3-ыг Соёрхол нэртэй архи 0.75 гр багтаамжтай архинаас 2 шилийг ууцгаасан. ...Тэгээд тухайн үед би нэлээд муудсан бараг тасарсан байна лээ, өглөө нь сэрэхэд би М-тай нэг оронд сэрсэн, Д, Б, талийгаач нар нөгөө талын өрөөнд байсан. Бийнх 2 өрөө байр юм, намайг нөгөө өрөөнд унтахад талийгаач буйдан, нөгөө нь газар унтаж байсан. Тэгээд би гараад гэр рүүгээ орсон. Тэгээд би тэд нартай дахин уулзаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой Нийн нас барсныг сонссон” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 тал/,
- гэрч А.Ж-ы “ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд Н рүү залгаад “ахын дүү хаана байна, юу болоод утас чинь холбогдохгүй байгаа юм бэ” гэсэн чинь Г намайг хөөж туугаад байна дүү нь урьд шөнө гэртээ харьж хоноогүй гэж надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь ах нь том ах Д-ид хэлэх үү гэсэн чинь яах юм бэ учраа олчих байх дүү нь орой хариад учраа олчхоод ярина гэчхээд дахиж яриагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97-98 дахь тал/,
- гэрч П.М-ийн “Г-ыг Суданаас ирсэн өдөр согтуу байсан гэж Г надад хэлсэн. Би уг нь Н-т чи яагаад нөхрийгөө ирэхэд нь согтуу оноогоо унагаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Н нь эцэг, эхгүй өнчин хоёр ахтайгаа хамт л байдаг байсан. Би Н-ийн хэлж ярих хүнгүй болохоор ууж идээд яваад сурчихсан юм байна гэж боддог байсан ч гэсэн миний дүүгийн хоёр хүүг гаргачихсан юм чинь ингээд амьдралаа аваад яваад байх юм байна гэж боддог байсан нөхрийгөө байхгүй хойгуур цуг ажилладаг ангийнхаа нэг залуутай хамт байж байгаад л хоорондоо муудалцсан юм шиг байна даа янз нь би яаж байгаа юм бэ миний дүү ухаантай шүү дээ гэж хэлэхэд харин тиймээ эгч ээ миний уурыг бараад гэж хэлсэн. Би энэ болсон явдлын талаар яаж ээждээ хэлэх вэ ээж маань үнэмшихгүй шүү дээ. Н-тэй хамгийн сүүлд 15-ны өдөр утсаар ярихдаа миний дүү битгий тамхи тат, архи уу, ядаж сүүлийн үеийн электрон тамхи тат эмэгтэй хүнд цэвэрхэн гэж хэлсэн чинь тэр чинь худлаа уушги муутгадаг гэж байна лээ гэж хэлээд инээж байсан. Хоёр хүүхэд нь манай гэрээр их орж гардаг бөгөөд аавыг байхгүй хойгуур ээж гадуур хоносон, ээжийг уруу татдаг нэг ах, нэг эгч байдаг гэж надад ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-104 дэх тал/,
- насанд хүрээгүй гэрч Г.Э-ийн “ ...Ээж гэртээ ирэхгүй 2 өдөр нэг шөнө болсон байсан бөгөөд ээжийг архи уусны дараа ер нь л аав, ээж хоёр хэрэлдчих гээд байдаг байсан. Тийм болохоор нь би аавд хандаж иймээ тиймээ юм битгий болоорой, битгий хэрэлдээрэй хоорондоо ярилцаад учраа олоорой гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 113 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Г.И-ийн “Тухайн өдөр би том өрөөнд байсан бөгөөд ахыг аавд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Аав, ээжийн зүгээс бид 2 гадуур хоно гэж хэлсэн зүйл байхгүй. Тэр өдөр ах Э надад хандаж 2 уулаа гадуур хоноё гээд ПС тоглоомын газарт хамаатны Энхзолбоогийн хамт очиж хоносон” гэх мэдүүлэг /1хх-ийн 114 дэх тал/,
- 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ......... дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэлт:Шинжилгээнд ирүүлсэн гурилын ганжин мод, ногоон өнгийн бариултай төмөр, хуванцар хугархай дугаар 1, цагаан өнгийн орны даавуунаас авсан цусны толбо дугаар 1,2-оос авсан дээжийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай төмөр,цагаан даавуунаас авсан цусны толбо дугаар 2-ийн ДНХ-ийн тогтоц Нийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн элдүүр,цагаан даавуунаас авсан дээж дугаар 1-ийн ДНХ-ийн тогтоц П.Гантулгын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 155-157 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн .....дугаартай шинжээч эмчийн: 1.2.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зулай.чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30%-г хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цээжний аюулхайн баруун, зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7.Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 8. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. 9.Талийгаач нь дээрх биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсч шууд үхэлд хүргэжээ гэх дүгнэлт /1хх-ийн 172 дахь тал/,
- 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай шүүх эмнэлгийн шинжээч эмчийн: Шинжилгээний ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.Шинжилгээнд ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтоц нь Аийн гэх үтрээний арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /1хх-ийн 182-183 дахь тал/,
- Шинжээч эмч О.Болороогийн “ Уушгины тараагуур судсуудыг өөхөн эд, өөхөн дуслууд очиж бөглөн амьсгалын дутагдалд орж нас барж байгааг хэлнэ. Өөхөн бөглөөдөс болон шалтгаан нь их хэмжээний зөөлөн эд өөхлөгийн хамарсан няцрал гэмтэл мөн ясны хугарлын улмаас няцарсан зөөлөн эдүүд нь гэмтсэн судсаар шимэгдэж цусны урсгалын дагуу уушгины артер бөглөрдөг... хавирганы хугарал гэмтэл нь өөхөн бөглөөдөс үүсгэнэ, олон тооны хавирганы хугарлын улмаас өөхөн бөглөөдөс үүснэ. Мөн биеийн гадна цус хуралт бүх гэмтэл тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Цогцсын баруун зулай, чамархай, чамархайн суурин хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт зэрэг дээрх гэмтлүүд шууд үхэлд хүргэхгүй, хэмжээний хувьд жижиг байжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Амь хохирогчийн үхэлд бүх гэмтэл нөлөөлсөн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 192-193 дахь тал/,
- Шинжээч эмч Э.Чингүүний “Биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй боловч ДНХ-ийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрэх боломжтой. Энэ хоёр -шинжилгээ нь хоёр тусдаа өөр шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ нь илүү нарийн молекулын түвшинд хийгддэг ахисан шинжилгээ учир эр бэлгийн эс илрэх боломжтой" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 195-196 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч П.Гантулгыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдалд байхад нь мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаагийн учир нь Г 2 цагийн хугацаанд эд мөрийн баримтаар хураагдсан техник хэрэгслийг ашиглаж хохирогчийн биед хууль бусаар халдаж уг халдсаны улмаас хохирогчийн биед шинжээч эмчийн тайлбарласнаар өөхөн бөглөрөл үүсэж энэ үйлдлийн улмаас хүндрэл үүсэж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэж байгаа. Гантулгын шууд үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Яагаад онц харгис хэрцгий аргаар гэж байгаа вэ гэхээр орой 07 цаг 30 минутаас үүрийн 05 цаг хүртэл, 07 цаг 30 минутаас уулзаж эхлээд хэрүүл маргаан гарсан цаг эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгээр нотлогдож байгаа, цагдаагийн байгууллага, 103-т дуудлага өгсөн нь 05 цаг 22 минут гэдэг нь тогтоогдож байгаа. Энэ цаг хугацааны хувьд ийм олон шарх гэмтэл учруулж түүний биед халдаж байгаа нь, мөн энэ техник хэрэгслийг ашиглаж байгаа нь өөрөө онц харгис хэрцгий арга байна гэж дүгнэж байна. Хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй байдал гэдгийг эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгээр хохирогчийн хэр зэрэг согтолттой байгаа нь хангалттай харагддаг. Нөгөөтээгүүр шүүгдэгч Гантулгын биед учруулсан гэмтлийг түүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн бэхжүүлснээс харагддаг. Ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байсан нь харагдаж байгаа. Тэгэхээр биеэ хамгаалж чадахгүй байсан гэж дүгнэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байгаа нь аливаа гэр бүлд тухай бүр маргаан үүсэж болдог. Харин тэрийг хэрхэн зохицуулснаас шалтгаалж гэр бүлийн хүчирхийлэл эсвэл гэр бүлийн хүчирхийлэл биш гэж дүгнэдэг. Эрэгтэй хүний хувьд, нөхөр хүний хувьд эмэгтэй хүнээс биеийн хүчээр бол илүү. Энэ байдлыг далимдуулж өөрийн маргааныг таслан шийдвэрлэх зорилгоор түүний биед халдаж байгаа нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэл байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Өмгөөлөгчийн байр суурь нь хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон зохицуулалтаар 60 хүртэл хоногоор хойшлуулаад дахин шинжээч томилуулъя гэсэн хүсэлт, байр суурийг анхнаасаа илэрхийлсэн. Хуулийн 60 хүртэл хоногоор хойшлуулах 3 тохиолдол байдаг. Нэгдүгээрт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх асуудал хэрвээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдвол хүндрүүлэн зүйлчлэхээр 60 хүртэл хоногоор хойшлуулна, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нотлох баримтыг цуглуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад оролцогчийг эрхээр нь хангаагүй гэсэн 2 л тохиолдол байгаа. Дахин шинжээч томилох нь нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа эсвэл прокурор шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарч байгаа. Тэгэхээр 60 хүртэл хоногоор хойшлуулах асуудалд энэ хамаарахгүй. Шүүх эргэлзээтэй гэж үзэх юм бол шүүх хуралдааны явцад дахин шинжээч томилох нь эрх хэмжээний асуудал. Миний зүгээс 60 хүртэл хоногоор хойшлуулах үндэслэлгүй, хүнийг алах гэмт хэргийг энэ 3 хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар оршуулгын зардлыг нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал ийм төлбөр гарсан гээд баримт гаргаж өгч байх тул хохиролгүй төлөх төлбөргүй гэж дүгнэх саналтай байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Өөрөө цохисон гэж хэлсэн, дүгнэлтээр явах байх. Гэм буруутай гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гэм буруугийн дүгнэлтдээ: “60 хоног гэдэг дээр 2 сонголттой. Хүндрүүлэхээр биш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилох хууль зүйн зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлж явж байгаа шүүхийн практик нэгэнт тогтсон. Шинжээч дахин томилох боломжтой гэсэн дүгнэлтэд хүрэх юм бол шүүхээс шинжээч томилох хууль зүйн зохицуулалт бий. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг энэ зүйлээр зүйчлэхийн тулд, Шүүхийн тухай хуулийн 14-т Улсын дээд шүүх нь тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийн нэг мөр зөв ойлгож тайлбарлаж хэрэглэх жишиг тогтооно гэсэн. Тэгэхээр энэ дээр онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэхийн тулд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд өөрийн хэрэгжүүлсэн үйлдлийг урдаас сонгож авсан, тэр үйлдлийн улмаас хохирогчийн бие сэтгэлд зовуурь шаналгаа олон тооны шарх учирна, түүний улмаас бие болон сэтгэл зүйн хувьд зовуурь шаналал амсана гэдгийг урьдчилан мэдсэн, тэр аргыг сонгож авч хүнийг санаатай алсан тохиолдолд энэ бол хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн үг. Гэнэт үүссэн шууд санаа буюу бусад үүссэн нөхцөл байдалд хүнийг санаатай алахдаа олон тооны гэмтэл шарх сорви учруулсан байхыг онц харгис хэрцгий арга гэж үзэх хуулийн хэрэглээ бол боломжгүй. Биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэгт Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт хохирогчийн бага насны, согтуу, мансуурсан, согтуурсан болон мансуурсны улмаас өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй, ухамсарлан ойлгох чадваргүй байх гэдэг нөхцөл байдал мөн өөр хүнд гэмтэл, өөр хүнд өвчний улмаас өөрийгөө бусдад тухайн халдагчийн үйлдлийг таслан зогсоох, зохих байгууллагад мэдэгдэх энэ боломжийг хязгаарлагдсан нөхцөл байдлыг бид нар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилдэг, нэгэнт тогтсон хуулийн хэрэглээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хохирогчийн хувьд өөрийгөө биеэ хамгаалж чадахгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий эргэлзээтэй байна гэж үзэж байна. Өнөөдөр магадгүй энэ хурлыг хийгээд шүүх гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг үгүйсгэхгүй. Шинжээчийн мэдүүлэг эргэлзээ бүхий байх үндэслэлийг хамгийн эхнийх нь шинжээчийн дүгнэлт шинжээчийн мэдүүлэг хоёр ноцтой зөрүүтэй. Энэ дээр хөнгөн гэмтэл гээд бүх гэмтлүүдийг тоочиж байгаад мэдүүлгээ өгсөн, дүгнэлт дээрээ бол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн. Дүгнэлтийн бүх агуулгаас харах юм бол амь хохирогч бол хүнд гэмтлийн улмаас нас барсан биш хүнд гэмтэл бий болоод тэрний улмаас хүндрэл бий болоод нас барсан. Энэ дээр аль зэрэг нь хамаарсан бэ гэдэг нь зөрүүтэй. Цусны өөхөн бөглөөдөс, судасны өөхөн бөглөөдөс гэдгийг тайлбарлахдаа эргэлзээ бүхий 3 нөхцөл байдлаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл зүрхэнд массаж хийх, даралтаар үүсэхдээ шууд болон шууд бус хугарал гэж ярьж байна. Гэтэл энэ дээр бид нар нэг зүйлийг маш сайн анхаарах ёстой. 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүхийн шинжилгээний шинэ хууль Төрийн мэдээлэлд албан ёсоор хэвлэгдсэн, энэ дээр маш анхаарууштай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2 маш сайн чухал зарчим байна. Энэ нь өөрөө шүүхийн шинжээчийн дүгнэлт өөрөө шинжлэх ухааны, тусгай мэдлэг бүхий үндэслэлтэй байх ёстой гээд энэ гол зарчим дээр байгаа. Зөрүүтэй байх гэдэг ойлголтуудыг тодорхой хуульчилсан байгаа. Гэтэл өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр бид нар массаж хийхэд шууд болон шууд бус хугарал гэж байна. Гэтэл энэ дээр гаргаж байгаа үгүйсгэж байгаа механизмын талаар мэдүүлэгтээ өөр, өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өөр байна. Үндэслэл бүхий эргэлзээ мөн байна гэж үзэж байна. Шинжээч томилуулах саналтай байна, дахин болон давтан шинжилгээ биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8-д зааснаар шинжилгээг багаар хийлгэж өгнө үү. Ковид 19, судасны бөглөрөлтэй холбоотой асуудлууд гээд мэргэжил мэргэжлээс бүрдсэн комисс шинжилгээг томилоод эцэслээд хэргийг шийдэхэд хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол, хууль ёсны байх зарчим өнөөдөр хангагдана гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал гэм буруугийн дүгнэлтдээ: “Саналын хувьд ер нь Бат-Ерөөлт өмгөөлөгчтэй нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу онц харгис хэрцгий арга гэж ямар ойлголтыг хэлэх вэ гэдгийг хэлсэн. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг дээр хууль зүйн тайлбар хэлээд явъя гэж бодсон. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшмэл зуршил болсон буюу урт хугацаанд үргэлжилсэн тасралтгүй байдлын шинжтэй үйлдлийг ойлгодог юм байна. Тухайн үйл баримтын тухайд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-нд шилжих шөнө болж байгаа үйл баримт байгаа. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс тогтоогоод байгаа 2 цагийн хугацаа гэдэг нь бичлэг болон цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн хуудсаар тодорхойлж байна гэсэн нөхцөл байдал ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох ийм үйл ажиллагаа явагдсан. Дээрх хүрээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч бол өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг дангаар нотлох баримт болдоггүй хэдий ч гэм буруугийн асуудал дээр холбогдсон этгээдийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн мэдүүлгийн эх сурвалжийг өөрийн хэмжээнд бүх зүйлийг ярьдаг. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Үүгээрээ ч гэсэн бусад баримтаар бол тодорхой хүний амь нас эрсэдсэн нөхцөл байдал тогтоогдсон, хүний амь нас эрсэдсэн гэдэг үйл баримт дээр хэн ч маргаагүй. Харин прокурорын зүгээс зүйлчилж оруулж ирсэн дээрх хүндрүүлэх нөхцөл байдлууд нь хууль зүйн хувьд зөрүүтэй нөхцөл байдлууд байгаа, харин 2 цагийн хувьд шүүгдэгчийн хувьд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт 2 цагийн хугацаанд болсон энэ үйл явдал болоогүй гэдэг, ийм нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл гэдэг зүйлийг бид ярих ёстой болсон. Дээрх нөхцөл байдлын хүрээнд бол хардалтын улмаас биш тодорхой шүүгдэгчид хандсан ямар нэгэн байдлаар хувь хүнтэй холбоотой гутаан доромжлох ийм нөхцөл байдал болсон. Тэр нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдэлт зорилгыг арай буруу ойлгосон, ийм нөхцөл байдлыг тогтоож орж ирсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд шинжээч эмчийн дүгнэлтийг үнэлэх ийм ажиллагаа явагдсан, яагаад амь хохирогч маань нас барсан бэ гэхээр шинжээч эмч нэг болохоор бүх биеийн нийт гадаргуугийн 25-30 хувийг хамарсан цус хуралт нь өөрөө Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэрэг гэж үзнэ. Нөгөө талаас нь олон хавирганы хугарал буюу хугарлыг шинжээчийн дүгнэлтдээ шууд болон шууд бусаар хугарал гэдгийг тодорхой зааглаж өгөөгүй байсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн явцад хугарсан хавирганууд бүгд хоорондоо харалдаа байдалтай, эд эрхтний шинжилгээ хийх явцад шугамаар хугаралтай гэсэн, шугамаар хугаралтай гэдэг нөхцөл байдлыг өөрөө хууль зүйн үндэслэл бүхий шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулсан эсэхэд эргэлзээ төрсөн. Дээрх хавирганы хугарлууд нь өөрсдөө хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэсэн тэгэхээр хөнгөн болон хүндэвтэр зэрэг нь өөрөө хамаараад хүнд зэрэгт хамаарч байгаа эсэх нь өөрөө эргэлзээтэй нөхцөл байдлууд төрсөн. Уг асуудлын хүрээнд өмгөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан эрхийнхээ хүрээнд дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Яагаад гэвэл үхлийн шалтгааныг тодорхой байлгах замаар хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор гаргуулах гэсэн гэтэл өнөөдөр шинжээч эмч өөрийн нэрийн өмнөөс гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй нөхцөл байдлаар тайлбарлаж байгаа нь бидэнд тодорхой хэмжээний эргэлзээ төрж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2-т зааснаар хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно гэсний дагуу дүгнэлтийг танилцуулах явцдаа дахин гаргаж байна гэж ойлгоход болно. Тэгэхээр үүнийг хууль зүйн үндэслэлтэй шүүхээс шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал гэм буруугийн дүгнэлтдээ: “2 өмгөөлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Анхнаасаа шүүгдэгч нь амь нас хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, санаатай юу болгоомжгүй гэдгээс л асуудал нь хаашаа эргэх вэ л болоод байна, гол нугалаа нь тэр. Гантулгын мэдүүлэг нэг байна, нөгөө нь шинжээчийн дүгнэлт байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар өөр хохирогч, тэрийг харсан гэрч гэх хүмүүс байхгүй. Зөвхөн Гантулгын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт 2 л энэ нөхцөл байдлууд л, энэ үр дүнд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн, прокурорын яллах дүгнэлт эндээсээ үүдэлтэй. Манай 2 өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэсэн, би эргэлзээ байна гэж дүгнэж байна. Яллах дүгнэлтэд дурдаад хүнийг онц харгис хэрцгийгээр хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж гэж хүндрүүлээд зүйлчилж оруулж ирсэн нь харьцангуй өрөөсгөл байна. Би өөрийнхөө үйлчлүүлэгчийн зөв, хохирогчийн буруу байсан гэж хэн нэгнийг буруутгах гээгүй, хэн нэгнийг өмгөөлөх гэсэнгүй. Ерөөсөө бодит нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг хэлж дүгнэж ярьж байна. Биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг согтолттой холбож хэлж байна. Хохирогчийн согтолтын зэрэг дунд зэрэгтээ орж байгаа юм. Архи ууснаасаа болоод согтолт өндөр байснаасаа болоод өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан уу, эсвэл өөрийгөө буруу үйлдэл хийсний улмаас үүнийгээ хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хамгаалахгүй байх ийм сонголтыг хийв үү гэдгийг улсын яллагчийн зүгээс ялгаж салгаагүй. 2 цагийн хугацаанд үргэлжлүүлэн зодсон юм байна, тэр нь ийм шалтгаан нөхцөлтэй холбоотой юм байна, энэ нь үхэлд хүргэжээ гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Үнэхээр хүндрүүлэх нөхцөл байдал нь онц харгис хэрцгий аргаар буюу биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг бол маш өрөөсгөл. Яллагдаж байгаа үндэслэл, хэрэг авагдсан нотлох баримтууд бол шинжээчийн дүгнэлт, ерөөсөө Гантулгын л мэдүүлэг байгаа. Энэ хэрэг гарах болсон нөхцөл нь амь хохирогчийн удаа дараагийн зүй зохисгүй үйлдэл байгаа эцэс сүүлд нь өөрийгөө амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсэхэд өөрийгөө хамгаалахгүй байхаар шийдвэрлэсэн шийдвэрлэх хүртэл тодорхой хэмжээнд амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдгийг хэлмээр байна. Үүнийг Гантулгын үйлдлийг зөвтгөх гэж хэлсэнгүй. Дүгнэлт бусад нотлох баримтууд ийм байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн ногдуулах эрүүгийн хариуцлага нь прокурорын яллах дүгнэлтэд байгаа хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бус шүүгдэгч Гантулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт гагцхүү тохирсон байх ёстой. Түүнээс шинжээч эмчийн тодорхой бус хариултууд өөрийнхөө гаргасан дүгнэлтийг бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаагаас харахад дахин биш бүрэлдэхүүнтэй шинжээч томилж байж гагцхүү энэ зүйлийг нотолж болно. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх үү, гэм буруутайд тооцох уу гэдэг асуудал, тийм учраас шинжээчийн дүгнэлтийг дахиж гаргаж бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилуулах хүсэлтэй байгаа” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч П.Г-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний амь насыг нь хохироосон гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч П.Г-ын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад “онц харгис хэрцгийгээр” “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж,
Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж,
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад уг хуульд хамаарах этгээдэд “эцэг, эх, эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж,
“Онц харгис хэрцгийгээр” гэж олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог бөгөөд шүүгдэгч нь амь хохирогчийг цохиж, зодон, олон тооны гэмтэл шарх үүсгэснээс гадна, хүндлэл хайрлалгүй хандсан сэтгэхүйн хандлага нь энэ шинжид хамаарч байна.
Шүүгдэгч П.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 а байрны 2 тоотод эхнэр А-ийг “гадуур хоносон, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон” гэсэн шалтгаанаар хардаж, амь хохирогч бие махбодын хувьд биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа болон ахуйн хэрэглээний зүйлс болох хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, хөл гар зэрэг биеийнх нь бүх хэсэгт 2 цагийн хугацаанд хүч хэрэглэн халдаж, биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Г-ын гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох өөрийн эхнэр А-ийг хардаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүнийг биеэ хамгаалж чадахгүй согтуурсныг мэдсээр байж олон тооны гэмтэл үүсгэж, түүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Г нь хохирогчийн амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Харин хохирогчийн амь насыг хохироохдоо онц харгис хэрцгийгээр хандаагүй, миний хань биеэ хамгаалах чадвартай буюу цэргийн хүн учир бие хамгаалах урлагт суралцсан байсан гэж мэдүүлэх боловч тухайн үед Г-ын үйлдлийн улмаас маш олон тооны шарх гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр ч харагддаг. Энэ муудалцсан хохирогчийг зодож цохисон үйлдэл оройны 19 цаг 30 минутын хавьцаа эхэлж шөнийн 23 цаг хүртэл урт хугацааны турш үргэлжилсэн болохыг шүүгдэгч өөрөө тодорхой мэдүүлдэг. Тэр үед хохирогч согтуурсан байхад нь Г өөрөө очиж авч гэртээ хамт ирсэн, тэгээд ахин виски архи гарган хувааж уухаар тавьж түүнээс хохирогч өөртөө аягалан хэд хэдэн удаа уусан, нэлээн согтсон гэдгийг ч шүүгдэгч өөрөө мэдүүлж байна. Шүүгдэгч Гантулгын биед үзлэг хийхэд ямар нэгэн гэмтэл шарх илрээгүй нь хохирогч биеэ хамгаалахаар эсэргүүцэл үзүүлээгүй, чадахгүй байсныг нотолж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй гарсан тул давтан бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хэрэг хэлэлцэхийг 60 хоног хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргах боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нь шинжээчийн дүгнэлтийг тодорхой тайлбарласан, түүний мэдүүлэг гаргасан дүгнэлт хоёр хоорондоо зөрүүгүй эргэлзээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Тодруулбал: 1. Хохирогчид учирсан олон тооны хавирганы хугарал нь хиймэл амьсгал хийх үйлдлээс учраагүй тухайн хугарсан хэсэгт хүчин зүйл үйлчилсний улмаас шууд хугарал үүссэн, энэ нь ил харагдахгүй байж болох ч задлан шинжилгээгээр хугарсан хавирганы хоорондын булчингийн цусан хураа бүлэгнэл шинээр үүссэн гэх дүгнэлт мэдүүлэг
2. Задлан шинжилгээний дүгнэлтээр илэрсэн зөвхөн тархины хэсгийн гэмтлүүд дангаараа бол хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, харин хохирогчийн биед учирсан бүх гэмтлүүд нийлээд хүнд гэмтэл болно гэх мэдүүлэг, дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлүүд нийлж үхэлд хүргэсэн, хавирганы гэмтэл байхгүй байсан ч бүх биеийн 25-30 хувийг хамарсан зөөлөн эдийн няцрал буюу арьсан доорх өөхөн эд судаснууд няцарснаас няцарсан өөх цусны урсгалд орж эргээд хамгийн нарийн хялгасан судас болох уушгинд очиж бөглөснөөс үхэлд хүрсэн.
3. Ийнхүү уушгинд бөглөөс үүссэн нь гэнэт амьсгал өөрчлөгдөх бөглөрөх турхирахаар илэрдэг бөгөөд нэгэнт ийм нөхцөл үүссэн бол амь насыг аврах боломжгүй гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч нь шинээр гэмтлүүд үүсэж үүний улмаас үхэлд хүрсэн болох нь задлан шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд өөрт байсан байж болзошгүй аливаа архаг хууч өвчний хүндрэлийн улмаас амь нас нь үхэлд хүрээгүй, 5. Цогцост хийсэн гистологийн шинжилгээгээр Ковид-19 өвчний улмаас биед хүндрэл гарсан гэх үндэслэлгүй тухай дүгнэлт
7. Хохирогчийн үтрээний наалдцаас авсан шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй ч ДНХ-гийн шинжилгээгээр илэрсэн дүгнэлт зэргээр хохирогчийн үхлийн шалтгаан үүссэн гэмтлүүд зэрэг нь эргэлзээгүй нотлогдсон, шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмаар хийгдсэн үнэн зөв гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.
Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Лхамжав нь шүүгдэгч П.Г-ыг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай нь - сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 126 дугаартай “ Шүүх сэтгэц эмгэг судлалын ” П.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. П.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1хх-ийн 163 дахь тал/-ээр нотлогдсон, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх шаардлагатай. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан. Шүүгдэгч Г-д 16 жил хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 377 хоногийг эдлэх ялаас нь хасуулах саналтай. 2 ширхэг гар утаснаас бусад эд зүйлсийг устгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал эрүүгийн хариуцлагын саналдаа: “Улсын яллагчийн гаргасан санал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар өөрийгөө илчилсэн гэдгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулж үзнэ үү. Анх гэмт хэрэг үйлдсэний дараа Г нь цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг зааж өгсөн. Үйлдэх болсон шалтгаан нөхцөл бусад байдлууд өөрийгөө илчилсэн ийм нөхцөл байдлуудыг хамаардаг, үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. 2 хүүхдүүд нь өсвөр насны залуучууд, хоёулхнаа амьдардаг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон бусад нөхцөл байдлаар тогтоогддог. Энэ хүүхдүүдийн ирээдүйд хүн болон төлөвших энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах энэ хорих байгууллагын нөхцөлийг нээлттэйгээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлаар оногдуулах ялыг хамгийн багаар буюу 12 жилээр тогтоож өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаргал эрүүгийн хариуцлагын саналдаа: “Улсын яллагч болон 2 өмгөөлөгчийн саналыг бүрэн дэмжиж байна. Бидний зүгээс энэ гэмт хэргийг гагцхүү үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж бид хүссэн. Гантулгыг гэм буруутайд тооцсон тул тодорхой хэмжээний ял оногдуулах нь зайлшгүй. Тухайн зүйл заалтад заасан хамгийн бага хэмжээний ялыг оногдуулж өгнө үү, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү. 2 хүүхэд ард үлдсэн, 80 гарсан ээж нь байгаа, нийгэм эдийн засгийн хувьд асар хүндрэлтэй нөхцөл байдалд энэ 2 хүүхэд үлдэж байна. Хэрэгт мөрдөн байцаах шатанд ч гэсэн давхар энэ 2 хүүхдийн асуудал яваад байна. Г нь Хаан банкны зээлтэй, тухайн байрыг 15 жилээр төлж байгаад яг дуусах үед энэ хэрэгт холбогдоод түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ байр, 2 хүүхдийнхээ эдийн засгийн баталгааг цаашид гаргах энэ нөхцөл байдал шууд хаагдсан, энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт эрүүгийн хариуцлагын саналдаа: “Улсын яллагчийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэж байгаад дэмжиж байна. Хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн байна. Хувийн байдлыг харгалзан үзнэ үү, цаана 2 хүүхэд нь үлдсэн. Нэг нь хорвоог орхисон, хүүхдүүдийн ирээдүйг харгалзаж үзнэ үү. Гэмт хэрэгт холбогдох үедээ миний үйлчлүүлэгч төрийн алба хааж байсан, манлайлагч байсан, түүчээлэгч байсан. Г нь 20 сая төгрөгийн төлбөрийг гаргасан. шүүхээс шүүгдэгчийг төлбөргүй гэж дүгнэсэн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд, үр хүүхэдтэй нь ойр байлгах, аль болох нийгэмд ойр байлгахаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 15 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч П.Г нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь гэм хорын хохирлын баримтыг гаргаж өгөөгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хэлэлцүүлэгт шүүгдэгчийн ар гэрээс сэтгэл санаа, эмчилгээний зардал, гэр бүлийн дундын өмчөөс хохирогчийн оногдох хувь буюу хохирол гэж нэхэмжлээд байгааг шүүх энэ тогтоолоор шийдвэрлэхгүй бөгөөд энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байвал цаашид баримтаа бүрдүүлэн иргэний хуульд заасан журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гар утсыг буцаан олгож, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, голоороо хугарсан гурилын ганжин мод 2 ширхэг, цагаан цэнхэр өнгийн төмөр шал арчигч 1 ширхэг, шилэн таглаа 1 ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, бариул хэсэг нь хугарсан хайруулын таваг 1 ширхэг, ёроол хэсэг нь хонхойсон төмөр хувин 1 ширхэг, чернилэн өнгөтэй дотуур хувцас 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, хуванцар тунгалаг дөрвөлжин хайрцагны хагарсан хэсэг 3 ширхэг, хоосон пепси ундааны сав 1 ширхэг, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, 3 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 375 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....... овогт П.Гыг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар П.Г-ыг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-д оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ын урьд нь цагдан хоригдсон 375 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гар утсыг шүүгдэгчид буцаан олгож, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, голоороо хугарсан гурилын ганжин мод 2 ширхэг, цагаан цэнхэр өнгийн төмөр шал арчигч 1 ширхэг, шилэн таглаа 1 ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, бариул хэсэг нь хугарсан хайруулын таваг 1 ширхэг, ёроол хэсэг нь хонхойсон төмөр хувин 1 ширхэг, чернилэн өнгөтэй дотуур хувцас 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, хуванцар тунгалаг дөрвөлжин хайрцагны хагарсан хэсэг 3 ширхэг, хоосон пепси ундааны сав 1 ширхэг, цагаан өнгийн USB залгуур 2 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА С.ӨСӨХБАЯР