Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 1

 

2018 оны 02 сарын 06 өдөр

        Дугаар226/МА2018/00002                          

                        Хэрлэн сум

 

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймаг дахь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2018/00002/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

   Нэхэмжлэгч Төрийн банк  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

   Хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг  оролцуулан,

   Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 179 дугаар шийдвэртэй Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох "шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн шаардлага хангуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 271 тоот шийдвэрээр С.У, О.Э нараас 172.492.465.69 төгрөг гаргуулж Бор-Өндөр сумын Төрийн банкны салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж зээлийн барьцаанд байх О.Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000778 дугаартай, Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах  62.2 мкв орон сууц зэргийг тус тус дуудлага худалдаан оруулахаар үүрэг гүйцэтгэгч С.У, өмчлөгч О.Э, үүрэг гүйцэтгүүлэгч Төрийн банк нараас үнийн санал авч, анхан болон 2 дахь дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй. Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 3/694 тоот албан бичгээр талуудын харилцан тохиролцсон гэх 500 000 000 төгрөгийн 50 хувь буюу 250 000 000 төгрөгөнд тооцон /О.Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000778 дугаартай, Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга/ Төрийн банкинд санал болгосон. Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч С.У нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн ШШГА-нд зээлийн барьцаа хөрөнгө болох Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгыг 350 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62.2 мкв орон сууцыг 48 000 000 төгрөгөөр, барьцаа хөрөнгийн өмчлөгч О.Э нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгыг 500 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62. 2 мкв орон сууцыг 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Харин үүрэг гүйцэтгүүлэгч Төрийн банкнаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 31 тоот албан бичгээр 576 мкв үйлчилгээний зориулалттай барилгын 350 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62.2 мкв орон сууцыг 48 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т " Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд шинжээчийн саналыг үндэслэн тогтооно" гэж заасан байна. Гэтэл үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчийн үнийн саналууд хоорондоо зөрүүтэй, үнийн санал дээр харилцан тохиролцоогүй байхад дуудлага худалдаанд зээлийн барьцаа хөрөнгүүдийг оруулсан нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэснээсээ эхлэн үнийн санал авах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдоно. Үүнд: Үүрэг гүйцэтгэгч С.У 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн ШШГА-нд зээлийн барьцаа хөрөнгө болох Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгыг 350 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62.2 мкв орон сууцыг 48 000 000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч О.Э нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгыг 500 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62.2 мкв орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. Үүрэг гүйцэтгүүлэгч Төрийн банк 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 31 тоот албан бичгээр 576 мкв үйлчилгээний зориулалттай барилгын 350 000 000 төгрөгөөр, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62.2 мкв орон сууцыг 48 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал хүргүүлсэн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 271 тоот шийдвэрийн  тогтоох хэсгийн 3-т " ..барьцааны зүйл болох Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга, мөн сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах, 62,2 мкв орон сууц зэргийг худалдан борлуулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлага хангуулахыг Хэнтий аймгийн ШШГА-нд даалгасугай" гэж шийдвэрлэсэн. Гэтэл Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 3/694 тоот албан бичгээр талуудын харилцан тохиролцсон гэх 500 000 000 төгрөгийн 50 хувь буюу 250 000 000 төгрөгөнд тооцон /О.Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000778 дугаартай, Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэг төв захын хойд талд залгаа байршилтай 576 мкв, худалдаа үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга/ барьцаа хөрөнгийг Төрийн банкинд санал болгосон байна. Эндээс шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгөнүүдээс нэгийг нь авч үлдээд нөгөөг нь санал болгож байгаа хууль бус ажиллагааг харж болно. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалд банкийг төлөөлөх эрх бүхий этгээдэд олгосон итгэмжлэл байхгүй байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т " Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө", мөн 27 дугаар зүйлийн 27.1-д " төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлогдоно", мөн зүйлийн 2-т "Итгэмжлэл Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна" гэж тус тус заасан байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, итгэмжлэгдээгүй этгээдээс үнийн санал авсан зэрэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хүчингүй болохыг илтгэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг нь шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх бөгөөд дуудлага худалдааны үнийн саналууд хоорондоо тохиролцсон байх шаардлагыг хангаагүй, үнийн санал харилцан зөрүүтэй байхад шинжээч томилоогүй, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад итгэмжлэлийг шалгаагүй, эрх бүхий этгээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа эсэхийг тодруулаагүй, эрх бүхий этгээдээс үнийн санал аваагүй, үнийн саналын зөрүүг арилгах талаар арга хэмжээ авалгүй дуудлага худалдаа зохион байгуулсан зэрэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхнээсээ хууль бус болох нь тогтоогдоно. Банкнаас уг асуудлаар Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт удаа дараа хандаж 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 5/1591 тоот албан бичгээр Шүүхийн байгууллагаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу авсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан " ... уг хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... гаргана." гэсний дагуу тус шүүхэд хандаж байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн шаардлага хангуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Төрийн банкны Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн захирал Л.М нь оролцсон. Л.М олгосон итгэмжлэл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т " Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө" гэж заасан байдаг. 2017 оны 3 дугаар сарын 24, 2017 оны 05 сарын 04-нд төлбөр төлөгч С.У, О.Э нарын гаргасан үнэлгээ, манай байгууллагын үнэлгээ нь зөрүүтэй байсан. Үнийн дүнд санал нийлэхгүй бол шинжээч томилох ёстой. Шинжээч томилоогүй. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн шаардлага хангуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 110 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 777 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 48 дугаар байрны 38 тоот 3 өрөө орон сууц, доторх тавилга эд зүйлс болон Бор-Өндөр сумын төв захын хойд талд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, доторх эд зүйлсийн хамт шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 110/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураан авсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч М.Ө нь өөр, өөр хаягт байршилтай хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэг тогтоол дээр хамтатган битүүмжилж, хураасан байсныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавраар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дээрх хөрөнгүүдийг тус тусад нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол үйлдэн битүүмжилж, хураан авч талуудаас үнийн саналыг авсан байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 31 тоот албан бичгээр гаргасан дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг барьцаа хөрөнгийг үнэлсэн үнийн санал гэж ойлгохгүй байна. Төлбөр төлөгч тал 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 2 давхар обьектыг 500 000 000 төгрөг, 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч тал мөн 2 давхар обьектыг 500 000 000 төгрөг. 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 2 давхар обьектыг 500 000 000 төгрөг, 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд оруулсан болно. Барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөрийн үнийн дүнгийн шаардлагыг хангаж байгаа хөрөнгө болох 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д зааснаар төлбөр авагчид санал болгосон боловч төлбөр авагч нь Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан тул 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/832 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгч, төлбөр авагч нарын үнэлсэн үнэ нь ижил тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 2 давхар обьектыг 500 000 000 төгрөг, 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэх ямарч үндэслэл тогтоогдохгүй байна. Эд хөрөнгийн үнэлгээний талууд маргаагүй тул шинжээч томилох хуулийн заалт байхгүй. Шинжээч томилох шаардлагагүй. Л.М нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлтийг гаргаад шүүх уг хүсэлтийг хангаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Л.Мөнхтунгалаг захирал оролцсон. Л.М одоог хүртэл Төрийн банк Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 179 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн шаардлага хангуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт банкийг төлөөлөх эрх бүхий этгээдэд олгосон итгэмжлэл байхгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т тодорхой заасан тул  уг ажиллагаа нь бүхэлдээ хүчингүй болохыг илтгэнэ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “... үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд тохиролцохгүй бол шинжээчийн саналыг үндэслэнэ” гэсэн байхад үнийн саналууд хоорондоо зөрүүтэй, үүрэг гүйцэтгүүлэгч саналаа гаргаж өгөөгүй байхад дуудлага худалдаанд зээлийн барьцаа хөрөнгөнүүдийг оруулсан нь хууль бус юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэт нэг талыг барьж хариуцагч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Мөн тооцооны төвийн захирал өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шийдвэр гүйцэтгэгчтэй үгсэх замаар хууль бус  ажиллагаанд оролцсон. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс банкийг төлөөлөх эрхтэй субьект болохыг шалгаагүй. Нотлох баримтыг цуглуулж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг хэдий ч шүүх хэрэг маргааныг бодитой, шударгаар шийдвэрлэхдээ зарим нэг нотлох баримтыг өөрөө цуглуулж авах эрх нь байгаа гэж үзэж байна. Хуралдааныг нэг удаа хойшлуулж, талуудад нотлох баримт цуглуулах шаардлага тавьж болох байсан. Банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субьект нь банкны гүйцэтгэх захирал л байдаг. Асуудал хариуцан ажиллаж байгаа шат шатны ажилтнууд итгэмжлэлийн хүрээнд ажилладаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч  Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан  “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2017 оны 5 сарын 04 ний өдөр О.Э худалдаа үйлчилгээний 2 давхар барилгыг 500 000 000 төгрөгөөр 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр, С.У  3 өрөө орон сууцаа 50 000 000 төгрөгөөр , 2017 оны 5 сарын 08 ний өдрийн 57 дугаартай албан бичгээр  Төрийн банк Хэнтий салбар Бор-Өндөр  тооцооны төвийн захирал Л.М үйлчилгээний зориулалттай барилгыг 500 000 000 төгрөгөөр 3 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр тус тус үнэлэх саналуудыг гаргажээ. /хх-65-67/

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж зээлийн барьцаанд байх О.Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1804000778 дугаартай Хэнтий аймаг Бор-Өндөр сум, 2 дугаар хэсэгт байршилтай 576 мкв үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилга, 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод байрлах 62.2 мкв орон сууц зэргийг тус тус дуудлага худалдаанд оруулсан боловч  анхан болон 2 дахь дуудлага худалдаагаар борлогдоогүй байна./ хх-77-82/

Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/694 тоот албан бичгээр Төрийн банк Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон авахыг санал болгосон байна. /хх-9/

Төрийн банкны орон нутгийн банкны газрын захирал Я.О нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Төлбөр төлөгч С., О.Э нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зохих хууль, журмын дагуу явагдсан эсэхийг шалгаж, шүүхийн шийдвэрт дурьдсан барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1804000458, Ү-1804000778 дугаартай 3 өрөө орон сууц болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг төлбөрт тооцон банкны шилжүүлэх” тухай гомдлоо Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа С.Б  гаргажээ./хх-85/

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш , энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн нь тогтоогдсон бол дээд шатны байгууллага албан тушаалтан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Төрийн банкны орон нутгийн банкны салбарын газрын захирал  Я.О нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргад гомдол гаргасан бөгөөд энэ өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явагдсаныг мэдсэн байх тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-т заасан хөөн хэлэлцэх  хугацааг нэхэмжлэгч Төрийн банк хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаарх  дүгнэлт үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-т “Хуулийн этгээдийн салбар,төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй” байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Хуулийн этгээдийн хууль тогтоомж, үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчөөс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно” гэжээ. 

Гэтэл хариуцагч Хэнтий аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Төрийн банк Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн захирал Л.М Төрийн банкыг төлөөлөх эрх олгоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Төрийн банк, Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төвийн 03, 31, 57 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.  / хх- 6, 54, 67/

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байтал нэхэмжлэгч Төрийн банк нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр 70200 төгрөг төлсөнийг  буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 19 ний өдрийн 179 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7, 36 дугаар зүйлийн 36.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг баримтлан Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шинээр явуулахыг даалгасугай гэж, 2 дахь заалтын “төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай” гэснийг “төрийн сангийн данснаас гаргуулж Төрийн банканд олгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

                                                  ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                 Я.АЛТАННАВЧ