| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00637/И |
| Дугаар | 637 |
| Огноо | 2019-06-12 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 637
| 2019 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 104/ШЗ2019/00637 | Улаанбаатар хот |
Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж,
шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааг түдгэлзүүлэх тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******од оршин суух, ******* Ж.С /РД:**********/-ийн
Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, үрчлүүлэгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай өвөө Ж.Ж, эмээ Ж.С нар намайг эх Ж.Жээс бага байхад үрчилж авсан. Хэдэн настайдаа үрчлүүлсэнг мэдэхгүй байна. Өвөө 2002 онд, эмээ 2015 онд нас барсан. Үүнээс хойш гэртээ ганцаараа амьдарч байгаа. Иймд өөрийн төрсөн эх Ж.Жтэй хамт амьдарч нэрээр нь овоглох хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Үрчлүүлэгч Ж.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ж.Сийг төрүүлсэн. Тухайн үедБ.Сийн аав нь архи их уудаг байсан учир хоорондоо таарч тохирохоо больж салсан. Удалгүй би өөр хүнтэй амьдрал зохиож, хоёр ихэр хүүхэд төрүүлсэн тул хүүБ.Сийг 1998 онд өөрийн эцэг Ж.Ж, эх Ж.С нарт өгсөн. Гэхдээ үрчлүүлээгүй. 2002 онд эцэг Ж.Ж, 2015 онд эх Ж.С нас барсан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх шатанд хэргийн материалтай танилцахад 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би хүүгээ эцэг Ж.Ж, эх Ж.С нарт үрчлүүлэхээр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т өргөдөл гаргасан гэсэн байна. Би уг өргөдөлийг гаргаагүй. Энэ бичгийн хэв болон гарын үсэг минийх биш. Иймд гарын үсгийн шинжилгээ хийлгэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Үрчлүүлэгч Ж.Ж нэхэмжлэгч Ж.Сийг эцэг Ж.Ж, эх Ж.С нарт 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл дээрх бичгийн хэвд гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд зохигчдын хүсэлтээр шинжээч томилохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан.
Иймд үрчлүүлэгч Ж.Ж 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл дээр гарын үсэг зураагүй гэж маргасан тул шүүх уг баримтан дээрх гарын үсгийг бусад баримттай харьцуулан түүнийх мөн, биш гэж шууд үнэлэх боломжгүй, тусгай мэдлэг шаардагдаж байх тул үрчлүүлэгч Ж.Жын хүсэлтийг хангаж, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилов.
Шүүгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу шинжээчид захирамжийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн 21.4., 21.5. дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулах ба шинжээч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлтээ гаргахдаа байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй болно.
Шинжээч нь шүүхээс явуулсан үрчлүүлэгч Ж.Жын харьцангуй чөлөөт загвар болох баруун, зүүн гараар нь суугаа байдалд бичүүлж авсан 9 хуудас бичвэр, Ж.Ж 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл, .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн баримт зэргээс гадна шаардлагатай бусад материалыг зохигчдоос шаардан авч дүгнэлт гаргахдаа шүүх болон зохигчдоос тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулах ба зайлшгүй тодруулбал зохих ажиллагааг хийж дүгнэлтийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихийн зэрэгцээ дүгнэлтэд ямар баримт материалуудыг шинжлэн судалсан, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийн тухай танилцуулга, тэмдэглэлд тусган баримтаа тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхийг даалгаж байна. Асуулт:
А. Үрчлүүлэгч Ж.Ж 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл дээрх бичвэр болон гарын үсэг Ж.Жын гарын үгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд
Шинжээч нь шүүхийн тогтоосон хугацаанд дүгнэлтээ гаргах боломжгүй байгаа тохиолдолд тус шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүн таслах ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулбал хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийг дурдав.
Иймд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 80 дугаар зүйлийн 80.1., 80.1.8., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үрчлүүлэгч Ж.Жын хүсэлтийг хангаж, бичгийн хэвд бичиг судлалын шинжилгээ хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсугай.
2.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан шүүгч хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн 21.4., 21.5. дугаар зүйлд заасан хариуцлагыг урьдчилан сануулахыг дурдсугай.
3.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т заасныг баримтлан шинжээч шүүхээс явуулсан үрчлүүлэгч Ж.Жын харьцангуй чөлөөт загвар болох баруун, зүүн гараар нь суугаа байдалд бичүүлж авсан 9 хуудас бичвэр, Ж.Ж 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл, .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн баримт зэргээс гадна шаардлагатай баримт материалыг зохигчдоос шаардан авч, шүүхээс тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулж, тодруулбал зохих ажиллагааг хийж дүгнэлтийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихийн зэрэгцээ дүгнэлтэд ямар баримт материалуудыг шинжлэн судалсан, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийг тусган тус шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэхийг даалгасугай.
Асуулт: Үрчлүүлэгч Ж.Ж 1998 оны 7 дугаар сарын 07-ны өдөр *******ны засаг даргаар уламжлан, дүүргийн *******т гаргасан өргөдөл дээрх бичвэр болон гарын үсэг Ж.Жын гарын үгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд
4.Шинжээч нь шүүхийн тогтоосон хугацаанд дүгнэлтээ гаргах боломжгүй байгаа тохиолдолд тус шүүхэд мэдэгдэх, хэрэв шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүн таслах ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулбал хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8. дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй.
6.Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС