Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

      2023        02          14                                   2023/ШЦТ/21

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000000003  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Наранжаргал

Улсын яллагч                                                       Н.Халиунаа

Шүүгдэгч                                                          ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, уул уурхайн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, /иргэний үнэмлэхний хаягаар Багануур дүүргийн *******,******* хашаа/-нд оршин суух бүртгэлтэй боловч одоо Нийслэлийн Багануур дүүргийн *******,******* хашаанд оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, ******* овгийн ******* /РД:*******/

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн *******, Нарийны 12 дугаар гудамжны 01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн “чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн үгэнд дүргүйцэн үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Багануур дүүргийн *******, Нарийны 12-06 тоот гэрээсээ хамт гарч яваад Багануур дүүргийн *******, тоот хашаанд байх ийн гэрт 10 цагийн үед ирсэн. , түүний эхнэр Эрдэнэтуяа нарын хамт нэг шил архи хувааж уусан. Гэтэл Аюуш гэрээс гарч яваад дахиад 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авчирсан, бид нарыг архи ууж байхад тухайн гэрийн хүүхдүүд хөөгөөд байхаар нь би  Аюуштай цуг гэрээс гарч явсан. Тэгээд явж байгаад ийн гэрт утсаа мартсанаа санаад буцаад 14 цагийн үед очтол сүүлд нэрийг нь мэдэх болсон гэх хүүхэд намайг “зайлаач янхан минь” гэх зэргээр хараагаад байхаар нь би согтуудаа уур хүрээд тэр охиныг алгадаад авсан. Гэтэл тэр хүүхэд гэрээс гүйгээд гараад явтал түүний ээж зүс таних Энхтуяа гаднаас орж ирээд “чи яагаад манай хүүхдийг алгадаж байгаа юм бэ” гэхээр нь би түүнд хандан “охин чинь яагаад намайг янхан гэж хэлж байгаа юм бэ, чи үг зааж өгсөн үү” гэж хэлээд түүний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Гэтэл намайг түлхсэн, би уурандаа босож очоод түүний үснээс нь зулгаагаад доош нь дарсан байхад Аюуш бид хоёрыг салгаж, удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хөдөөнөөс Багануур дүүргийн *******, Нарийны 11-01 тоотод өөрийн ээж гэрт нөхрийн хамт ирсэн. Тухайн өдрийн 14 цагийн үед ээжийн гэрт байхад хажуу хашаанд байх эгч Э.Эрдэнэтуяагийн гэрээс охин уйлаад орж ирсэн. Би охиноосоо яагаад уйлсан талаар асуухад Энхжаргал гэрт “намайг алгадчихлаа” гэж хэлэхээр нь би болсон үйл явдлыг тодруулахаар эгч Эрдэнэтуяагийн гэрт ороход эгч, нөхөр ийн хамт согтуу унтаад харин Аюуш, Энхжаргалын хамт гэрт нь нилээн согтуу сууж байхаар нь би Энхжаргалд хандаж “чи яагаад миний охиныг алгадаж байгаа юм бэ” гэж хэлж байх үед Аюуш гэрээс гараад явсан. Гэтэл Энхжаргал “чи охиндоо янз бүрийн үг зааж өглөө” гээд босож ирээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд авахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулж цааш түлхээд гэрийн зүүн талын орон дээр суулгасан. Гэтэл босож ирээд миний толгойны үсний зүүн урд хэсгээс зулгаагаад тавихгүй байхад гаднаас Аюуш орж ирээд салгах үед толгойны үснээс зулгаасан байсан хэсэг газрын үс нь зулгарсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/

              Шинжээчийн 005 дугаартай “ийн биед зулайн хэсэгт зулгарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

              Хохирогчийн биед үүссэн гэмтлийн талаархи гэрэл зургийн үзүүлэлт,  *******ын согтуурал шалгасан “...2.82 хувь...” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-р хуудас/

              Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 54-62-р хуудас/

              *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 46-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...айлд орж архи дарс уугаад ийм зүйлд орооцолдсондоо маш их харамсаж байна, дахиж ийм зүйлд орохгүй....“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн *******, Нарийны 12 дугаар гудамжны 01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн “чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн үгэнд дүргүйцэн гэдэс рүү нэг удаа өшиглөж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь зулайн зүүн хажуу хэсэгт 8х7см үс унаж халцарсан шарх. Зүүн хацарт босоо чиглэлтэй 4х0.2см, 3х0.3см улаан ягаан өнгийн зулгарсан шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа алгадах, үснээс нь зулгаах, гэдэс рүү нь өшиглөсөн зэрэг үйлдэлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 005 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь хохирогч ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Э.Энхтуяа нь “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай...” гэсэн

            Шүүгдэгчээс ”...торгуулийн ял оногдуулах саналыг дэмжиж байна...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч, улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасан хэдий ч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, бага насны хүүхдийн хамт амьдардаг, урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, /Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх/ биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ыг нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн Багануур дүүргийн *******,******* байнга оршин суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг *******д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.

5. Хохирогч Э.Энхтуяа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ