Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

 

      2023        02          13                                   2023/ШЦТ/20

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304000000009  дугаартай хэргийг 2023 оны 02 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Наранжаргал

Улсын яллагч                                                        З.Хүслэн

Шүүгдэгч                                                           нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автокранист мэргэжилтэй, “Багануур” ХК-нд краны жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, иргэний үнэмлэхний хаягаар Багануур дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн *******,******* тоот орон сууцанд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ******* овгийн ******* /РД:*******/

            Шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж зодсны улмаас эрүүл мэндэд нь хамрын ясны шинэ хугарал, тархины доргилт, хамрын нуруунд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Уурхайн баяр” болж, шагнал авсан хэсгээрээ цайллага хийж “” бааранд орсон. Архи ууцгаасан. Тэгээд Бат-Оргилтой маргалдаж нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Бат-Оргилын эхнэр, цуг ажилладаг Энхбат нар байсан, ...архи хэтрүүлэн хэрэглэснээс ийм зүйл болсон. Хохирогчид 2.800.000 төгрөг төлсөн, эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол төлбөр 409.000 төгрөгийг төлж барагдуулна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед “Багануур” ХК-ны баярын хурал болж, би шагнал авсан, мөн шагнал авсан хэсгийн удирдлагууд шагнал авсан хүмүүсээ хүлээн авна гээд “Гүн-Ундарга” ХХК-ийн “” нэртэй бааранд хүлээж авсан. Ажлын газрын 10 гаруй хүн байсан. Баяраа тэмдэглэж сууж байгаад би нилээн согтсон. Батнайрамдал бид хоёр юм ярьж сууж байгаад Батнайрамдал босож яваад буцаж ирснээ гэнэт хажуугаас нүүр лүү нэг удаа цохисон. Цагдаагийн байгууллагад эхнэр дуудлага өгсөн. Яг муудах болсон шалтгаан гэхэд хэцүү өөрөө гэнэт уурлаад л намайг цохичихдог. Урьд өмнө хоёр удаагийн шинэ жилээр миний хамар, нүүр лүү цохиж байсан. Тухайн үед нэг хамт олон найз нөхөд гээд чимээгүй өнгөрч байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-р хуудас/

              Иргэний нэхэмжлэгч ын өгсөн “...хохирогч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн гэмтлийн оношоор яаралтай тусламж болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ, амбулаторийн үзлэг хийж 409.000 төгрөгний тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33/07 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх тул аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-р хуудас/

   Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “...иргэн нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны хооронд толгойн гэмтэл оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, амбулаторийн үзлэг болон оношилгоо, шинжилгээ хийлгэж 87.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ГССҮТ-д гэмтлийн яаралтай тусламжаар 161.000 төгрөг, нийт 409.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан байна...” гэсэн 2023.01.20 өдрийн 33/07 дугаартай албан тоот /хх-н 11-р хуудас/

              Шинжээчийн 017 дугаартай “ын биед хамрын ясны шинэ хугарал, тархины доргилт, хамрын нуруунд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамрын ясны хугарал, тархины доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт   /хх-н 3-6-р хуудас/

              Шүүгдэгч хохирогч нарын согтуурал шалгасан “..Д.Баторгил 1.88хувь...”, “.. 2.30 хувь...” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 29-р хуудас/

              Шүүгдэгч ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...201701070073 дугаартай хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж эрүүгийн хуулийн 208.1, 25.1 дэх хэсэгт зааснаар 2017.05.04-ний өдөр Багануур дүүргийн Прокурорын газар хэрэгсэхгүй болгосон...” гэх тэмдэглэл /хх-н 45-р хуудас/

              ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 53-60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 409.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хохирогчид гэмтэл учруулсандаа харамсаж байна....“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж зодсны улмаас баруун нүдний доод зовхи хөхөрсөн, зүүн нүдний дээд доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралттай, хамрын нурууны зүүн дунд хэсэгт 2х0.5см зулгаралт, хамрын ясны шинэ хугарал тархины доргилт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж зодсон үйлдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 017 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч ын үйлдэл нь хохирогч ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, түргэн уур уцаар нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч нь “...аас эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг авсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-74, 89/ гэсэн хүсэлт, аас “...хохирогчид хохирол төлбөр бүрэн барагдуулсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ

Эрүүл мэндийн даатгалын байгууллагад  409.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн гэх 2023.01.20 өдрийн 33/07 дугаартай албан тоот /хх-н 11-р хуудас/, иргэний нэхэмжлэгч аас “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 409.000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг х-ийн 14), шүүгдэгч аас “...409.000 төгрөгийг төлнө...” гэж тус тус мэдүүлжээ

Шүүх хуралдаанд талууд маргаагүй тул шүүгдэгчээс 409.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 80-95/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг д мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ыг есөн зуу /900/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган /900.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан д мэдэгдсүгэй

4. Шүүгдэгч нь хохирогч ын эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч аас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 409.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /төрийн сан 100900020080/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.БЯМБАЖАВ