Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Н.*******,

Гэрч И.*******, Б.*******, М.*******, Ц.*******, З.*******, Н.*******, Д.*******, Б.*******, П. /цахим/, Ч. /цахим/, Б. /цахим/,

Шүүгдэгч А.ийн өмгөөлөгч Б., Д., Д. /цахим/,

Шүүгдэгч Г.ийн өмгөөлөгч Б.,

Шүүгдэгч А., Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.*******аас шүүгдэгч А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2123000000087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт н , регистрийн дугаар .

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй,  ажилладаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн ,ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сум, багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн , регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтүүд дурдсанаар/

Шүүгдэгч А. нь Завхан аймгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн Г.ийг тус газрын , албан тушаалд томилохын тулд 2,500,000 төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар буюу мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй, ажлаас хална, чөлөөлнө, оронд чинь өөр хүн томилно зэргээр шаардан авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Г. нь Завхан аймгийн газрын ,албан тушаалд томилогдох зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед тус газрын дарга ажилтай шүүгдэгч А.ид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,500,000 төгрөгийн хахууль өгч, А.оор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга:

Завхан аймгийн газрын шинэ байрны нээлт болсонтой холбогдуулан 2020 оны 11 сард баруун 5 аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан, алба хаагчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, ирсэн тамирчдын буудал, хоолны зардлын 2,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Завхан аймгийн газар “-” ХХК-д төлөх ёстой болсон байна.

Шүүгдэгч А. нь “-” ХХК-д төлөх ёстой 2,500,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Г.ээс бэлнээр зээлж нярав И.*******аар тус аж ахуйн нэгжийн менежер М.*******д өгүүлсэн байна. Завхан аймгийн газрын даргын албан бичиг, хүсэлтийн дагуу тус аймгийн засаг даргын нэмэлт санхүүжилтээс аймгийн газарт 5,000,000 төгрөг олгосноос 2,800,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ ” ХХК-д шилжүүлж М.*******гаас 2,500,000 төгрөгийг А. бэлнээр авч мөн оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г.ийн нөхөр Н.*******д буцаан өгсөн нөхцөл байдал 2123000000087 дугаартай эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 11 сард шинэ байр ашиглалтад орохтой зэрэгцэн баруун 5 аймгийн газрын алба хаагчид, зочид төлөөлөгч нар ирсэн. Тэдгээр хүмүүсийг зочид буудалд хооллож ундлахад 2,500,000 төгрөгийн өр үүссэн байсан. зочид буудлын эзэн ******* надаас уг 2,500,000 төгрөгийг байнга нэхэж байсан. Би өрийг нь төлөхөөр ажлынхаа газрын хэд хэдэн хүнээс мөнгө асуусан. Тухайлбал ******* эгч, нараас мөнгө зээлээч гэхэд энэ хоёрын ******* нь “надад мөнгө байхгүй” гэж, нь “Би аав, ээж хоёроос мөнгө асууя” гэсэн. ын дараа орж ирэхээр нь “Чамд мөнгө байна уу, зоогийн газар болон тавилгын өртэй байгааг мэдэж байгаа биз дээ 2,500,000 төгрөг зээлээч. Ах нь удаахгүй өгье” гэхэд нөхөртэйгээ уулзаад аваад ирье гэсэн. Тэгээд удаагүй ойролцоогоор 2 цаг орчмын дараа 2,500,000 төгрөг бэлнээр аваад хүрээд ирсэн. Г.ээс авсан 2,500,000 төгрөгийг нярав т “ буудлын эзэн *******д өгөөрэй” гэж хэлээд өгөөд явуулсан. Би тухайн үед М.******* руу аар мөнгө өгч явуулахын өмнө утсаар залгаад “за би чамд өгөх мөнгийг хүнээс зээлээд өгчихлөө шүү. Аймгийн засаг даргын нэмэлт санхүүжилт шийдэгдэх үед танай байгууллагын данс руу уг мөнгийг шилжүүлэхээр надад буцаагаад өгөөрэй” гэдэг асуудлыг хэлсэн. Тэгтэл М.******* “аж ахуйн нэгжийн данс руу орох юм бол татварын 10 хувиа авна шүү. Мөн танайх 50,000 төгрөгийн бууз авсан. Энэ мөнгөө нэмээд нийт 2,800,000 төгрөгийг шилжүүлээрэй” гэж хэлсэн.

...2021 оны 06 дугаар сарын 12-ноос хойш 20 гаран сар буюу 3 жил энэ хэрэгт шалгагдаад явж байна. Өөрийн оюун бодолд бодогдох их юм байх юм. Би юу хийчэв яачхав миний алдаа юу байв гэж их бодогдож байна. Хоёр өдөр хуралдаж байна. Манайг гэм буруутай эсвэл буруугүй гэдгийг тогтоохын өмнө үг хэлэхээр болж байна. Миний сэтгэл их сонин байна. Өчигдрөөс хойш охидууд маань ааваа та яагаад утсаа авахгүй байгаа юм яав яав гээд би битгий хэл миний хүүхдүүд ч ял сонсох гэж байгаа юм шиг болж байна. Би өнөөдөр 53 настай. Төрийн албанд үнэхээр сэтгэл гаргаж ажилласан гэж боддог. ...гийн бүх мэдүүлэг худал байдаг юм Н.******* прокуророо та үүнийг анхаараарай. ...ханд харамсдаг би өчигдөр ч  хэлсэн энэ бол зохион байгуулалттайгаар намайг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн юм шүү. Үүнийг 10 жил хэрэг уншсан прокурор та ойлгоогүй биш ойлгосон. Таныг би тийм ур чадвар муутай хүн гэж бодохгүй байна. Таны зүрх чинь мэдэж байгаа байх. Мэдүүлж байгаа мэдүүлгүүд бүгдийг нь нэг хэвэнд хийсэн юм шиг. Тэд нар 11, 12 сард намайг авсан гэж хараагүй байж мэдэж мэдүүлээд байгаа юм. Тийм зүйл ярих хүсэл зорилго шаардлага байгаа учраас тийм зүйл мэдүүлээд байгаа байхгүй юу. Та  анх асуугдаж байхдаа надаас асууж байсан. Та  төрийн албыг ингэж хашдаг уу гэж. Би төрийн албыг чадлаараа хашаад өдийг хүртэл хүрсэн гэж хэлж байсан. Та мөнгө авсан байна, мөнгө мөртэй гэсэн. Мөнгөний мөр бол өнөөдөр энд сууж байгаа нүд нь харж чих нь сонсдог бүх хүнд тодорхой боллоо. Олон гэрчүүд үүнийг мэднэ. Би өдөр болгон тэмдэглэл хөтөлдөг. Миний тэмдэглэлийг шалгаад мөрдөгч тогтоосон. Энэ мөнгөний мөр 02 дугаар сарын 04-ний өдөр надад ирээд аар дамжаад *******д очоод Аймгийн газраас мөнгө орж ирээд тэрийг ******* шилжүүлээд ******* надад авчирч өгөөд би аваад өгөхийнхөө өмнө  үрсэн байхгүй юу. Би үрсэн. Үрснээ би мөрдөгчид хэлэхэд тоогоогүй. Ковидтой үед авчирсан бууз нь өмхийрчих гээд байсан болохоор хөргөгч урд дэлгүүрээс зээлээр авсан. Тэгээд нэхээд унасан тэгээд би өгсөн. Тэгээд мөрдөгч миний өрөөг нэгжиж байхдаа энэ мөнгө өгсөн баримтыг гаргаж авсан байна лээ. Ийм ийм зүйлд зарцуулчхаад би өгч чадаагүй. Би гэрээсээ гарч яваад ******* гэдэг залуутай таараад өгсөн ийм л зүйл. Энэ мөнгө бол мөр зам нь ч тодорхой. Цаг хугацаа нь ч тодорхой байгаа юм. Би авчихсан бол хүлээгээд л явмаар байна. Даанч би ийм зүйл хийгээгүй юм даа. Би өнөөдөр ял аваад очвол хүүхдүүдийнхээ өмнө буруутай. Яагаад гэвэл аав нь буруутай зүйл хийгээгүй, гараад ирнэ гэж хүүхдүүдийнхээ, ханийнхаа, эхийнхээ сэтгэлийг засаж гарч ирсэн. Энэ мөнгөний мөр ийм юм. ...Би төрийн шийдвэрийг дагана. Цаашид үнэн тогтоогдоод гарах байх, тогтоогдвол нутаг орныхоо төлөө явна. Хэдэн юманд цохигдоод зүрхээ зүсвэл би эцэг байх эрхгүй болно байх. Зоригтой байя, сайн үйлсийн төлөө явна гэж үзэж байна. Бүгдэд нь муу муухай зүйлээс хол сайн сайн яваасай гэж хүсэж байна гэв.”  гэх мэдүүлэг /4-р хх-ийн 127-142-р хуудас, 7-р хх-ийн 17-22-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... дарга намайг ажилд томилогдоод удаагүй байхад ажлаар шахаж, ажил чинь болохгүй байна гэж хэлж ярьдаг байсан нь үнэн. Гэхдээ дан ганц намайг онцлоод ч биш ажил нь болохгүй байгаа хэд хэдэн байцаагч, хэлтсийн дарга нарт хандаж ажил төрөл чинь болохгүй байна, ажлаа шахаж хий гэдэг байдлаар хэлдэг байсан шүү дээ. Байцаагч, хэлтсийн дарга нарын тухайн тухайн оногдсон ажил нь болдоггүй байсан болоод бүхэл бүтэн байгууллага толгойлж удирдаж байгаа хүний хувьд шаардлага тавьж уурлаж, загнадаг байсан юм болов уу гэж бодож байна. Мөн тухайн үед 2020 оны 10 дугаар сард чинь аймаг, улс орныг хамарсан ковидын нөхцөл байдалтай холбоотой миний хариуцдаг ажил маань сургууль цэцэрлэгийн эрүүл ахуйн асуудлыг шалгах ажилтай яалт ч үгүй уялдаа холбоотой учраас дарга намайг тэр утгаараа ажлаа сайжруул, ажлаа хийх талаар намайг уурлаж хэлж байсан байж болно. ... дарга надаас бол байгууллагын ширээ сандлын мөнгө дутаад байна, чамд мөнгө байна уу л гэж асуусан. Ер нь бол байгууллагын шинэ байрны нээлт болон тэмцээн уралдааны үеэр баруун 5 аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын дунд тэмцээнийг манай байгууллага зохион байгуулж байсан юм. Тэгж хүлээн авалт хийж, тэмцээн уралдаан зохиохдоо манайхан зочид буудалд өр тавьсан гэж ярьцгаадаг юм байна лээ. ...Би г надтай ярьж байхдаа ярьсан ярианыхаа дууг хурааж бичиж байна гэж бодоогүй. дарга надтай тэгж ярьж байхдаа тулгаад ингэсэн биз дээ, тэгсэн үү гээд түрэмгий байдлаар асуугаад байсан. Би ч олон юм бодоогүй хөтлөгдөөд тэгсэн ингэсэн гээд хариулчихсан. Ярианд нь хөтлөгдөөд зээлсэн мөнгийг хахууль өгсөн мэтээр ойлгогдуулж ярьсан байна гэж бодоод байна.

... Би ,ажилладаг. 3 хүүхэдтэй. Би үнэхээр гомдож байна. Миний нэг хүнд ярьсан зүйл нэг хүний амьдрал болон өөрийнхөө амьдралыг ийм байдалд оруулчхаад шүүхийн өмнө зогсож байгаадаа А. даргаас уучлалт гуймаар байна. байцаагчид үнэхээр гомдож байна. Бид хоёр чиглэл ижил учраас сургууль цэцэрлэгээр хамт явдаг юм. Ковидын үед байсан юм. Тэгээд би байцаагчид байгууллагын өр авлага нэхэгдээд байна. Чамд боломж байвал 2.500.000 төгрөг зээлээч боломжоороо буцаагаад өгье гэж ярьсан үгийг д очиж хэлсэн байгаа юм. даргад юу гэж хэлсэн юм бэ гэхээр Г. даргад 2.500.000 төгрөг өгчихсөн байна. Тэрнээс л үүдэлтэй байгаа юм. Тэрнээс хойш дарга хуулийн заалт үзүүлээд дарга чамд юу гэж буцааж өгдөг юм. Чиний ажлыг болохгүй байна гээд шахаад байдаг шүү дээ гэхээр нь нээрээ ч буцааж өгөхгүй юм болов уу гэсэн бодол төрдөг байсан. дарга удаа дараа утсаар ярьж дарамталдаг байсан юм. Утас нь рекорд хийгээд бичлэг хийгээд байдаг юм бол би тэр намайг дарамталж байсан бичлэгийг даргаас гаргуулж авмаар байна. Үнэхээр дарамттай байсан. 7, 8 сартай жирэмсэн байсан. Би утсыг нь хүртэл блок хийж байсан. Чи яав аа боломж олдсон дээр нь хэдүүлээ А. даргыг унагая л даа гэдэг байсан. оо бодохоор А. даргатай өс хонзонтой байсан юм байна гэж бодож байгаа юм. дарга миний аавын хамаатан. Нэг муухай зан нь хүнийг яс маханд нь тултал үзэн яддаг. Тухайн хүнийг хараадаг. хүртэл чи өгөхгүй юм уу, чи өгчих гээд байдаг. Би жирэмсний амралтаа авах гэж байсан. Миний өмнөөс өргөдөл бичээд чи гарынхаа үсгийг зурчихад л болно гэсэн. Би яг тэр өдрийг санаж байна. Би өрөөндөө ороод ганцаараа байж байсан чинь өргөдөл бичсэн чи гарын үсэг зурчих гэсэн. Миний нэг дутагдалтай зан бол шууд эсэргүүцэж чаддаггүй юм. Шууд үгүй гэж хэлэх зориг байдаггүй юм. ...Би нөхөртөө ярьж байсан. Ямар ч тэнэг хүн хахууль өгсөн бол хүнд очоод би даргад 2.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэж хэлэх юм бэ. Үнэхээрийн зохион байгуулалттай нь харагдаад байгаа юм. Дарга надад зохих ёсны шаардлагыг тавьдаг байсан. Би 2017 оны 04 дүгээр сард ажилд ороод 11 дүгээр сард амралтаа авсан. 6-н сарын хугацаанд би улсын байцаагчийн ажлыг сайн хийж чадаагүй. Тэгээд 2020 онд А. дарга ажилдаа орооч гээд байсан. Манай нөхөр жаахан хүүхэдтэй байхад чи өөрөө ковид тусчихвал хэцүү шүү дээ гэж оруулаагүй. Тэгээд 10 дугаар сард би өргөдлөө өгөөд ажилдаа орсон. ******* надад түр тушаал үзүүлсэн гээд байгаа юм. Би үзээгүй тухайгаа мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Н.******* прокурор зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж байх шиг байна. Би 3-н удаагийн хийсвэр хагалгаанд орсон мартах санах зүйл байдаг. Би тогоон дээр хоол хийж байгаад мартчихдаг. Гомдолтой байна. Үнэн зөв шийдвэр гарах байх гэдэгт найдаж байна” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 172-175, 7-р хх-ийн 23-29, 43-46-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Завхан аймгийн газрын шинэ байрны нээлттэй холбоотой энэ газрын ажилтнууд манай дээр ирээд буудал болон хоолоор үйлчлүүлэх талаар ирж уулзсан. Тухайн үед би яг үнэндээ буудалд байрлуулахыг бол зөвшөөрч байна. Тэгээд буудалд байрласан хүмүүсийнхээ хоол ундыг хариуцаж болж байна. Харин бусад хүмүүсийн хоолны асуудлыг шийдэж чадахгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлэхэд дараа нь төсөв мөнгө нь шийдэгдэхгүй хэцүү байдаг учраас би тэгж хэлсэн. Тэгтэл А. дарга өөрөө над руу утсаар залгаад танайх л хариуцаад үйлчлээд өг би өөрийн толгойгоор төсөв мөнгөний асуудлыг хариуцна гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд ажилтнуудтай буудал хоолны тооцоо хийхэд 7 сая гаран төгрөг болсон. Би хоолноос нь хөнгөлөлт үзүүлж 1 сая төгрөг хассан.

...Тэрнээс хойш шийдэгдэхгүй яваад байхаар нь дарга луу яриад “төрийн сангаас шийдэж өгнө гэсэн мөнгө чинь шийдэгдэхгүй байгаад байна, би тэр дарга луу ярьж хэлэх гэхээр үл ойшоогоод байх болов уу чи даргад нэг хэлээд өгөөч” гэсэн чинь дарга “за би хэлж өгье” гэсэн. А. дарга намайг дагуулаад дарга дээр хэд хэдэн удаа орж энэ байгууллагын өр төлбөрийн асуудлыг шийдээд өгөөч гэж хэлж өгч байсан. ...Тэгээд он гараад 01 сард нөгөө мөнгө шийдэгдэхгүй болохоор нь би руу утсаар яриад “нөгөө үлдэгдэл 2,5 сая төгрөгөө шийдэж өгөөч ээ, манай буудал үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоор мөнгө төгрөгийн хэрэгцээ их байна аа, та анх мөнгө төгрөгийн тооцоог хар толгойгоороо хариуцна гэсэн биз дээ” гээд уурлаад хэлсэн чинь ”за за мөнгөний асуудлыг яаравчилна, шийдүүлж өгнө гэж хэлсэн боловч тэрнээс хойш хэсэг хугацаанд таг чиг байж байтал 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр над руу  өөрөө утсаар яриад “би няраваараа чиний 2,5 сая төгрөгийг өгөөд явууллаа, би энэ мөнгийг хүнээс зээлээд түр авчихлаа, буцаагаад танай дансаар мөнгөө оруулаад авна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ид “дансаар орох юм бол 10 хувийнхаа шимтгэлийг авна шүү” гэсэн чинь “тэгээ,  тэг тэр асуудалгүй” гэсэн. Тэгээд удаагүй тэр өдрөө нярав аа нь хүрч ирээд надад бэлнээр 2,5 сая төгрөгийг авчирч өгсөн. Ингээд би тооцоогоо бүрэн авчихсан болохоор руу дахиж холбогдож яриагүй. Тэгсэн 2021 оны 03 дугаар сарын 10-д гараад санагдаж байна газрын шинээр орсон нягтлан гэх залуу нь над руу утсаар яриад “танайд 2,750,000 төгрөгийн өртэй юм байна, манайх 50,000 төгрөгийн бууз авч идсэн юм байна, тэрийгээ нэмээд та нэхэмжлэлээ 2,800,000 төгрөгөөр бичээд аваад ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь нэхэмжлэлээ 2,800,000 төгрөгөөр бичээд нягтлан гэх залууд аваачиж өгсөн бөгөөд тэрнээс хойш удаагүй хэд хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дансаа шалгасан чинь манай компанийн дансанд 2,800,000 төгрөг орсон байсан. Ингээд мөнгө орсон байхаар нь би хаашдаа буцааж өгөх юм чинь гээд руу утсаар залгаад “мөнгө чинь орсон байна, аваачиж өгье” гээд ярьсан чинь “би хөдөө ажлаар явж байна, хэд хоногоос очиж байгаад авъя” гэсэн. 2021 оны 03 дугаар сарын 25, 26-ны үед над руу яриад би ирчихсэн байгаа шүү гэж ярихаар нь буудал, кафены бэлэн орсон орлого дээр өөрийнхөө хувийн данснаас хэдэн төгрөг нэмж аваад ажил дээр нь аваачиж ид өгч байсан. Ийм л зүйл болсон.

... газрын тавьсан өр төлбөрийг /мөнгө төгрөгийн асуудал болохоор/ би хувийн хар дэвтэр дээрээ бичиж тэмдэглэсэн байсан. Бичиж тэмдэглэсэн дэвтэр дээрээсээ харахаар тэдний өдөр ярьсан, тэгээд тэдэн төгрөгийг тэр ажилтан нь авчирч өгсөн ч гэдэг юм уу тийм байдлаар бичиж тэмдэглэсэн байгаа болохоор мөнгө өгсөн цаг хугацаа болоод хэн хэн хэзээ ярьсан талаар би санаад байгаа юм. ...Би андуурч хэлсэн ч байж магадгүй, , , тэр гуравтай хамт хэд хэдэн хүүхэн цуг ирсэн. Ажлын шугамаар , , нар нь байнга ирж шалгалт хийдэг учраас эдгээр хүүхнийг таниад байгаа юм. Нягтлан бодогч тэр хэдтэй хамт байсан байх, тэгээд би тухайн үедээ таньдагаар нь өгсөн гээд бичиж тэмдэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /211-214-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Байгууллагын шинэ байр ашиглалтад орсны дараа нээх удаагүй миний санаж байгаагаар 2020 оны 11 сарын эхээр дарга нилээн сандарсан надаас эгчээ танд 2,5 сая төгрөг байна уу, түр зээлээч гэхээр нь надад тухайн үед ямар ч мөнгө байгаагүй болохоор “надад тийм их мөнгө байхгүй шүү дээ” гээд өнгөрсөн. Тэгсэн чинь миний дараа барилга, техникийн хяналтын улсын байцаагчаар түр ажилд ороод удаагүй байсан аас дарга 2,5 сая төгрөг байна уу гэж сурагласан байсан. дарга надаас энэ 2,5 сая төгрөгийг яг юунд ашиглах гэж байгаагаа хэлээгүй, сүүлд энэ асуудал үүссэний дараа манай ажлынхан шинэ байрны нээлтээс 5 аймгийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагч нарыг буудалд хооллож, ундалсан, буудлын төлбөр тооцоонд *******д өр тавьсан байсан. *******гаас тэр өр нь нэхэгдээд дарга надаас тухайн үед мөнгө асуусан байх гэж бодож байна. ...Би цаг хугацааг сайн санахгүй байж магадгүй. Ямар ч байсан миний дараа аас асуусан байсан. Би дараа нь даргатай таараад та асууж байсан мөнгөө олсон уу гэхэд хүнээс зээлээд олоод өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 219-220-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2015 оны 09 сараас хойш баг зээлийн тоот хаяг дээрээ нэртэй хүнсний бөөний төвийг одоо хүртэл ажиллуулж байна. Мэдээж худалдаа наймаа эрхэлж байгаатай холбоотойгоор хувь хүн болон жижиг дэлгүүрүүдийн эздүүдтэй өр авлага зайлшгүй үүсдэг болохоор тэр болгоноо бичиж тэмдэглэдэг дэвтэр байдаг юм. даргад зээлсэн 2,5 сая төгрөгийг уг дэвтэр дээрээ бичиж тэмдэглэж байсан.

 ...2021 он гараад ийн сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон байсан. Хааяа ажлаа тараад гэртээ ирэх үедээ тайван бус ямар нэгэн зүйлд шаналаад байгаа юм шиг ажиглагдах болсон. Тэгээд би тухайн үедээ хүний нөхөр юм чинь асууж л байсан. Тэгэхээр зэрэг “манай ажлын гэж голчилж даргын эсрэг өргөдөл өг, өөрөө өргөдлөө сайн дураараа өгөх юм бол авлигын ял зэмлэлээс өршөөгдөх юм байна” гээд байна, надаар заавал өргөдөл бичүүлэх гээд байх юм гээд байна гэж хэлж байсан юм. Тэгэхээр нь би юун өргөдөл юм бэ гэхэд нөгөө 2,5 сая төгрөгийг хахуульд өгсөнөөр мэдээл гээд байна гэхээр нь ямар юмных нь авлига байдаг юм, тэр үедээ мөнгөний хэрэгцээ гараад авсан байлгүй гэж хэлж байсан ч удаа байгаа. ...2021 оны 02 сарын сүүлээр байна уу, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. нэг орой гэртээ байж байсан чинь “ дарга даргад бичиж өг гээд байгаа өргөдлийг миний өмнөөс бичсэн байна, намайг гарын үсэг зур гээд шахаад байна яах уу” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, юуных нь өргөдөл гаргаж өгөх гээд байгаа юм, чи ажлынхаа цаад хүмүүстээ даргад өргөдөл өгөх гэж байгаа юм бол миний нэр усыг битгий оруулаад бай гэж хэлээч” гэсэн чинь за за л гэж байсан. надад тухайн үед гэх даргынх нь бичиж өгсөн өргөдлийг үзүүлж харуулаагүй. Гэхдээ тэр өргөдөл нь байсан болоод надаас тэгж асуусан байх. Тэгээд тэр өргөдлийг нь өөрөө устгаж урсан байх гэж бодож байна.

...Би өөрийнхөө бичиж тэмдэглэсэн дэвтэртээ л найдаж байна. Өмнө би 2020 оны 12 сар гээд хэлчихсэн, дэвтэр дээр бичсэн байдлаар харахад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гээд биччихсэн байгаа болохоор дэвтэр дээр бичсэн цаг хугацаа л яг зөв байхаа. Би худалдаа наймаа эрхэлдэг учраас өдөрт маш олон хүмүүстэй харилцаа үүсгэж харилцдаг. Тэр болгоныг цээжээр санах боломжгүй байдаг. Бүүр анх мэдүүлэг өгөхдөө хар дэвтэр энэ тэрээсээ үзэж хараагүй, миний данснаас 2,5 сая төгрөг гарч рүү шилжигдсэн байсан учраас энэ үед байж магадгүй байх гээд цаг хугацааг таамаглаад хэлсэн. ...02-04 гэдэг нь болохоор өгсөн сар, өдөр, 04-07 гэдэг нь тооцсон сар өдөр. Зөвхөн энэ ч гэлтгүй дэвтэр дээр тэмдэглэгдсэн эхэнд бичигдсэн сар, өдөр нь хүнд зээлсэн, шилжүүлсэн, өгсөн сар, өдөр харин ард нь бичигдсэн сар, өдөр нь бол тооцоо дууссан гэснийг тэмдэглэсэн цаг хугацаа нь юм. ...Би тухайн өдөр ХААН банк дээр 3 хувийн зээл хөөцөлдөөд явж байтал А. даргатай таарсан. Тэгтэл А. дарга намайг дуудаад машинд ороод ирээч гэсэн. Тэгтэл надад Г.ээс зээлсэн 2,5 сая төгрөг гээд өгсөн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 222-226, 7-р хх-ийн 63-64-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч И.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын үед газрын дарга намайг өрөөндөө  дуудахаар нь яваад орсон чинь “чи энэ мөнгийг зочид буудлын эзэн *******д аваачаад өгчих, би өөртэй нь утсаар яриад хэлчихлээ” гэж хэлээд надад боодолтой 2,5 сая төгрөг өгсөн. Тэгээд би буудлын *******д ажил дээр нь бэлнээр мөнгийг нь тоолоод хүлээлгэн өгч байсан. 2021 оны 11 сард манай байгууллагын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаатай зэрэгцээд баруун бүсийн 5 аймгийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын дунд тэмцээн уралдаан болсон. Тэмцээн уралдааны үеэр ирсэн тамирчид, албан хаагчдыг хооллож ундлахад зочид буудалд өр тавиад тэр мөнгөө өгөхгүй байж байгаад өгсөн мөнгө гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-57-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие аймгийн газарт нягтлан бодогчоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдож байсан. Намайг ажилд ороод удаагүй байхад газрын дарга надад манай байгууллага шинэ байрны нээлт хийгээд зоогийн газарт өр тавьчихсан байсныг хүнээс мөнгө зээлээд зоогийн газрын тооцоог дарчихсан байгаа, тэр хүндээ мөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй байна. буудал руу яаралтай 2,800,000 төгрөг шилжүүлээрэй гээд хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгээд би тэр 2,800,000 төгрөгийг байгууллагын бараа үйлчилгээний бусад зардлаас шилжүүлж амжихгүй, ядаж байхад ажлаа дөнгөж хүлээж аваад байсан болохоор 10-д гарсан. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр зоогийн газрын данс руу шилжүүлж байсан юм. Би 300,000 төгрөгийн зөрүүг мэдэхгүй байна. дарга надад тухайн үед хэлэхдээ шинэ байрны нээлтээр зоогийн газарт 2,8 сая төгрөгийн тооцоо байсныг хүнээс зээлээд өгчихсөн байгаа, одоо хүнд нь өгөх хэрэгтэй байна, чи яаралтай зоогийн газрын данс руу 2,8 сая төгрөгийг шилжүүлээрэй л гэж хэлж байсан. Гэхдээ яг тэр хүнээс, энэ хүнээс мөнгө зээлээд зоогийн газрын өрийг төлсөн гэж хэлээгүй. Харин тухайн үед нярав ******* ах “ буудалд тавьсан өрийг ээс аваад өгчихсөн байгаа шүү” гэж хэлж байсан. Нярав аа ах бид хоёр нэг өрөөнд суудаг болохоор тэрээр надад яах аргагүй ингэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 241-242-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 02 сарын эхээр санагдаж байна. Ажлын шугамаар албан бичиг дээр гарын үсэг зуруулж тамга даруулах гээд даргын өрөөнд нь ороод гарын үсэг зуруулаад өрөөнөөс нь гарах гэхэд дарга намайг “аа чамаас нэг юм гуйх гэсэн юм боломж байна уу” гэхээр нь би ямар зүйл вэ даргаа гэтэл “чамд 2 сая 500 мянган төгрөг байна уу, өнгөрсөн жил 11 сард баруун таван аймгийн алба хаагчдыг хүлээн аваад зочид буудалд үйлчлүүлсэн юм. 2,500,000 төгрөг өгөх ёстой. Уг нь аймгаас 5 сая төгрөгийн санхүүжилт орж ирэх юм. Тэр мөнгийг орж ирэхээр чамд буцаагаад өгье” гэхээр нь даргаа би юу ч гэсэн хүнээс мөнгө асууя. Хэрэв олдвол танд өгье гэж хэлээд цайны цагаар ээж дээр очиж танд мөнгө байвал зээлээч би нэг их удаахгүй өгье гэхэд ээж бэлэн мөнгө байхгүй байна дансаар чинь шилжүүлж болох юм уу гэхээр нь болноо гэж хэлээд мөнгө олох боломжтой болсон гэдгээ А. даргад хэлэхээр цайны цаг өнгөрөөгөөд даргын өрөөнд ороод “мөнгө олчихлоо та авах уу” гэсэн чинь дарга нь ээс авчихсан, одоо мөнгөний хэрэггүй гэхээр нь надаас зээлэхээ больчихсон юм байх л гэж ойлгосон.” гэх мэдүүлэг /1-р хх-н 101-103-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэмцээн, уралдаанд оролцохоор ирсэн хүмүүсийг зочид буудалд хооллож байсан. Учир нь би Хүнс хариуцсан халдвар хамгааллын хяналтын байцаагч гэдэг утгаар баруун 5 аймгуудын газрын ажилтан, албан хаагчийг зочид буудалд байрлуулж хооллохтой холбоотой уг ажлыг төлөвлөгөөний дагуу намайг хариуцуулахаар болж байсан юм. Миний мэдэж байгаагаар зочид буудалд 1 сая орчим төгрөгийг эдгээр хүмүүсийн хоол, цайны зардалд урьдчилгаанд нь өгч байсан, үлдэгдэл 2,5 төгрөг өгөөгүй үлдсэн байсан. Үлдсэн 2,5 сая төгрөгийг аймгийн даргаар шийдвэрлүүлэхээр газрын дарга А. албан бичгээр хандсан байсан. Аймгаас мөнгө шийдэж өгөхгүй нилээн удсан. зочид буудлыг хариуцдаг ******* эгч надтай утсаар яриад хоолныхоо үлдэгдэл дутуу мөнгийг яасан бэ гээд надаас нягтлан бодогчийн утасны дугаарыг авч байсан. Тэгээд чухам үлдэгдэл дутуу мөнгийг өгсөн юм уу? өгөөгүй юм уу? гэдгийг мэдээгүй. Ямар ч байсан тэр хоолны мөнгө нэхэгдээд байсан. Хувь хүнийхээ зүгээс бодоход нь даргад хоолны мөнгөний үлдэгдлийг нь өгсөн юм болов уу гэж ойлгосон. Уг нь би тэй нэг өрөөнд сууж ажилладаг бөгөөд надад энэ талаар биечлэн уулзаж хэлээгүй, би ажлынхаа газрын зарим нэг ажилтнуудаас сонссон.

...Би ******* эгчид хоол, цайны урьдчилгаа гэж 2,5 сая төгрөгийг өөрийн биеэр тоолж өгөөгүй болохоор урд өгсөн мэдүүлэг дээрээ мөнгөний талаар андуурч буруу зөрүү хэлсэн байхыг үгүйсгэхгүй ээ. Тийм болохоор ******* эгчийн ярьж байгаа 2,5 сая төгрөг зөв байх. Харин 2,5 сая төгрөгийн өр үүссэн байсан, тэр мөнгөө нэхээд ******* эгч над руу хэд хэдэн удаа ярьж байсан болохоор ямар ч байсан 2,5 төгрөгийн өртэй байсныг бол мэдэж байсан. *******гаас өр нэхэгдээд байгаа талаар би газрын дарга ид хэд хэдэн удаа өрөөнд орж хэлж байсан удаатай. Тэгж хэлэхээр дарга надад “аймгийн даргаас манай шинэ байрны нээлттэй холбоотой мөнгө өгнө гэсэн, тэр мөнгө аймгаас шийдэгдчихвэл буудлын өрийг дармаар байна” гээд хэлж байсан юм. ... дарга ямар учраас хэрэгт шалгагдаад яваад байгааг ойлгохгүй байна. Албан ажлын томилолт, шатахууны мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгдөг. Байгууллагын хөрөнгийг хувьдаа ашиглах биш харин ч бидний төлөө явдаг дарга байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 200-202, 6-р хх-ийн 216-217-р хуудас/,

- Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... зочид буудлын ******* нь газрын даргаар ажиллаж байсан той хамт орж ирээд газрын  шинэ байрны нээлтийн үеэр гаднаас ирсэн хүмүүсийн хоол унд, буудлын тооцооны үлдэгдэл төлбөр болох 2,5 сая төгрөгийг шийдвэрлэж өгнө үү гэж орж ирж уулзаж байсан үнэн. Үүнээс өмнө дарга ы нэр дээр газраас ирүүлсэн хөрөнгө мөнгө шийдвэрлэхээр хүссэн албан бичиг над дээр цохогдож ирсэн байсан учраас *******г “та юу ч гэсэн нэхэмжлэл юмаа бичээд аваад ир” гэж хэлж байсан. Тэгсэн ******* гарч яваад нэхэмжлэл бичээд надад авч ирж өгсөн. Тэгээд тухайн үедээ мөнгө төгрөгийг шийдвэрлэх боломжгүй байсан. Тэгээд он гараад даргын нөөц хөрөнгөнд суусан хөрөнгөөс 2021 оны 03 дугаар сард газрын нэмэлт санхүүжилтын данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд газар нь аймгаас шийдвэрлэж өгсөн 5.000.000 төгрөгөөс *******гийн өр төлбөрийг шилжүүлж өгсөн байх. буудлын ******* надтай энэ мөнгөний асуудлыг шийдвэрлээд өгөөч гээд той тэгж ирж уулзаж байснаас хойш хэд хэдэн удаа ирж уулзаж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 228-229-р хуудас/,

- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ байрны нээлт болохоос өмнө бол ямар хоол хийлгэх, хоолны цэсний талаар болон баруун таван аймгаас нэг аймгаас ирэх улсуудыг байрлуулах талаар , эгч хоёр зочид буудлын эзэн *******тай очиж уулзсан байсан. Тэгээд шинэ байрны нээлт болоод өнгөрсний дараа би 2020 оны 11 сарын эхээр байх дарга надад энэ 650,000 төгрөг *******д аваачаад өгчих гэсэн. Даргын надад өгсөн тэр 650,000 төгрөг нь байгууллагын ямар нэгэн зардал төсвөөс гараагүй. Миний ойлгосноор нээлтийн үеэр ирсэн хүмүүсээс хандив энэ тэрээс л цугларсан мөнгө болов уу гэж ойлгосон. Тэгээд би тэр 650,000 төгрөгийг өгөхөөр ******* гуай руу яриад та ажил дээрээ байгаа юу, манай өр тооцоо юу болж байна, тантай тооцоогоо тулах хэрэгтэй байна гээд ажил дээр нь явж очоод буудлын 2 давхарын нэг мухрын жижиг өрөөнд байхаар нь орж уулзсан. Тэгээд би ******* эгчид даргын өгсөн 650,000 төгрөгийг өгөөд одоо цаана нь хэд үлдэж байна вэ гэсэн чинь 2,5 сая төгрөг үлдэж байна гэсэн. Тэгэхээр нь би *******гаас 2,5 сая төгрөгийн нэхэмжлэл бичээд өгчих гэж үнийн дүнгээр нь нэхэмжлэл бичүүлж аваад ******* гуайд танайд өгөх ёстой 2,5 сая төгрөгийг аймгаас шийдэж өгнө шүү гээд тэндээс гараад шууд аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга т ******* гуайгаас өгсөн 2,5 сая төгрөгийн нэхэмжлэлийг оруулж өгсөн юм. Тэрнээс хойш ******* гуай над руу хэд хэдэн удаа залгаад манайд төлөх ёстой тооцоо юу болж байна, шийдэгдэж байна уу гээд ярьдаг байсан. Би ******* гуайд удахгүй шийдэгдэх байхаа л гэдэг зүйлийг хэлж тайлбарлаж байсан. Он гарсны дараа ч гэсэн ******* эгч над руу 2, 3 удаа залгаад мөнгө юу болж байна гээд ярьсан. Би тухайн үед нь газрын дарга ид ороод ******* эгч над руу залгаад байна, яах уу гээд хэлэхээр “харин тиймээ мэдэж байна, Төрийн сангийн дарга т дахиад хэлэхээс биш” гэдэг л тайлбар хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 238-239-р хуудас/,

- М.*******гийн тооцооны дэвтэр үзлэг хийж “...М.*******гийн тооцооны дэвтэр нь нийт 84 хуудастай байх ба 2019 оны 08 дугаар сарын 01-нээс эхэлж бүртгэсэн бүртгэлээр эхэлж байв. Уг дэвтэр нь нугаларч, хуудаснууд нь эмэрсэн хуучин дэвтэр байна. Хэрэгт ач холбогдолтой хуудас нь 69 дэх хуудас байлаа. Уг 69 дэх хуудасны арын хэсэг байх бөгөөд хуудасны дээд хэсэгт цэнхэр өнгийн балаар ХЯНАЛТЫН АЛБАНЫ ТООЦОО ДАРГА , хар өнгийн балаар Хүрлээ дарга гэж бичиж тэмдэглэсэн байна. Үүний доод талд нь ромбо тоогоор 10-28, 29, 30, 31 гэж тус тус бичигдсэн байв. Дэвтрээс энэхүү 69 дэх хуудсыг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргав” гэж тэмдэглэсэн байх бөгөөд уг дэвтрийн тэмдэглэсний доод талд нь 2/04 2500,0 бэлэн / өгсөн/, одын дансанд 3/15-нд 2800,0 төг орсон, 3/25 даргад 2500,0 төг бэлэн өгсөн гэж тус тус тэмдэглэгдсэн байна. /6-р хавтаст хэргийн 247-250, 7-р хх-ийн 01-р хуудас/,

- Н.*******ы өр тооцооны дэвтэрт үзлэг хийсэн “...тус дэвтэр нь сурагчийн А5 хэмжээтэй дэвтэр байх ба уг дэвтэр нь 24 хуудастай дэвтэр байна. Дэвтрийг 2017 он гэж эхлүүлсэн байх ба эхний 5 хуудаст ар, өвөргүй тооцооны талаар бичиж тэмдэглэсэн зүйлүүд байна. Хэрэгт ач холбогдол бүхий хуудас нь 4 дэх хуудасны арын хэсэгт 2.04 МХГ-ыг дарга / 2,5 сая/ гэж тэмдэглэсэн байлаа. Ард нь залгуулаад тооцов 04.07 гэж бичсэн байв. Үзлэгийн явцад *******ы бүртгэлийн дэвтэр дээр бичсэн 5 хуудсыг нэг бүрчлэн хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргав” гэх тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 02-12-р хуудас/,

- зочид буудал буюу “-” ХХК-ийн данс руу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр газраас 2,800,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн “...- ХХК-ийн тоот дансанд 2021-03-15-ны өдрийн 13:33 цагт тоот данснаас гүйлгээний МАТ ҮНЭ МХГ гэсэн утгаар 2,800,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын гүйлгээ хийгдсэн байх ба 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэрэгт ач холбогдолтой зарлагын гүйлгээ хийгдээгүй байна” гэх тэмдэглэл /7-р хх-ийн 13-14-р хуудас/,

- А.ийн компьютерт үзлэг хийж “...Дэлгэц дээр тэмдэглэл гэсэн фолдер байх ба уг фолдер луу ороход нийт 5 фолдер байна. Үүнд: Зураг, бичиг хэрэг 2021, тэмдэглэл 2021, тэмдэглэл 2022, үүрэг даалгавар 2021 гэсэн фолдер байлаа. А. тэмдэглэл 2021 гэсэн фолдерт тухайн үед хөтөлж байсан хувийн тэмдэглэл байгаа. Тэр тэмдэглэл дээрээ тухайн үед хийж байсан, байгууллага дээр юу болж байсан ажлын талаар бичиж тэмдэглэж байсан зүйлүүд тусгагдсан байгаа. *******д өр бич гэж тайлбарлаж байв. Тэмдэглэл гэсэн фолдер руу ороход 2020 оны 12 сарын 23-нд эхэлсэн байна. Хэрэгт ач холбогдолтой хэсэг нь 2021 оны 02 сарын 04-ний өдөр Пүрэв гараг гэж тэмдэглээд нийт 5 зүйлийн талаар жагсааж бичсэн байх ба 1-рт 2 сарын хийх ажлыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс харах, 2-рт мөнгө олж буудалд өгөх /ээс 2,5 сая төгрөг зээлж өгөв/, 3-рт Их-уул постын ажиллагаатай танилцах, 4-рт тай  ярих, 5-рт ыг нүүлгэх” гэх зүйлүүдийг тэмдэглэл хөтөлж гэрэл зургаар бэхжүүлэн авсан баримт /7-р хх-ийн 50-55-р хуудас/,

- Шүүгдэгч А., Г.  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...манай дэлгүүрийн орлого нөхөр ******* бид хоёрын дансаар орж гардаг учраас би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуурч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр АТМ-ээс аваад даргад бэлнээр  аваачиж өгсөн гэж хэлсэн. Мөнгө өгсөн цаг хугацаа нь ямартай ч баярын өмнө байсан болохоор шинэ жилийн өмнө гээд 11 сарын 30-нд гээд хэлчихсэн байна. Тэгээд нөхрийнхөө бүртгэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн байхыг харахаар 2021 оны 02 сарын 04-ний өдөр 2,5 сая төгрөгийг даргад өгсөн байна. Ямар ч байсан баярын өмнө байсан, би өөрөө юмаа мартаж санадаг болохоор урд нь өгсөн байцаалт дээр цаг хугацааг андуурч хэлсэн байна.

... одоо л яг зөв хэлж байна. Би ийг мөнгө өгсөн он, сар өдрийг тодорхой санаасай гэж хүсэж байна. 2020 оны 10, 11 сарын үед  аймгийн даргын Тамгын газрын шуурхай штаб дээр манай байгууллагаас ямар ч хүн шуурхай хэсэг дээр гараагүй юм. Энэ нөхөр надад 2021 оны 02 сарын 04-ний өдөр 2,500,000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. Би үүнийг яагаад сайн мэдэж байна вэ гэхээр би 1-рт өдөр бүр тэмдэглэл бичдэг, миний хувийн компьютер дээр миний ажлын 7 хоногийн төлөвлөгөө, ажилтнууддаа хэзээ, хэзээ өгч байсан талаар бүх зүйлүүд тэмдэглэгдсэн байдаг. Миний компьютер дээр 2021 оны 02 сарын 04-нд “*******гаас өр салав” гэсэн утгатай тэмдэглэгдсэн байгаа.

2-рт би хавтаст хэргийн материалтай танилцах явцад эдний нөхрийн бичиж тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтэр дээр хяналтын албаны 2 сарын 04-ний өдөр гэсэн цаг, хугацаатай бичиж тэмдэглэгдсэн байсан,

3-рт би тухайн үед зочид буудлын эзэн ******* руу утсаар яриад “би танай өрийг нярав *******аар өгөөд явууллаа шүү, аймгийн Төрийн сангаас танай данс руу 2,750,000 төгрөг шилжүүлэгдэнэ гэсэн чинь ******* 50,000 төгрөг нэмж өгөөрэй, танайх бууз зээлсэн байгаа учраас 2,8 сая төгрөг шилжүүлээрэй гэсэн. Би тухайн үед *******д “нярав *******аар өгүүлсэн 2,500,000 төгрөг би ажлынхаа газрын нэг хүнээс зээлээд өгчихсөн байгаа шүү, аймгийн Тамгын газраас танайх руу мөнгө шилжигдсэн даруйд ээдээ буцаагаад өгөөрэй, би тэр ажилтандаа буцааж өгөх ёстой байгаа шүү” гэж хэлсэн бөгөөд тухайн үед *******д гэдэг ажилтнаасаа мөнгө зээлсэн гэж нэр зааж хэлээгүй. ******* ямар ч байсан намайг ажлынхаа газрын нэг хүнээс 2,500,000 төгрөг зээлээд өгсөн гэдгийг мэдэж байгаа хүний нэг нь

4-рт аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга мэдэж байгаа. даргад байгууллагынхаа нэг ажилтнаасаа мөнгө зээлээд буудлын өрийг төлчихсөн байгаа шүү. Аймгаас шийдэж өгөх мөнгийг даруйхан шийдэж өгөөрэй гэж хэлж байсан. дарга бас гэрчилнэ.

5-рт 2021 оны 02 сарын 04-ний өдөр ээс зээлсэн 2,500,000 төгрөгийг би нярав *******ыг дуудаад энэ мөнгийг буудлын *******д аваачаад өгчих гэж хэлээд *******д өгүүлсэн. Би бүр *******д ээс зээлсэн тэр мөнгийг өгөхдөө 2-лаа цагаан сараар өргүй золгох нь дээ гээд хэлж ч байсныг юмаа сайн санадаг бол санах л байх. Би ээс нэг зүйл асууж болох уу? мөрдөгч зөвшөөрөв.

...цаг хугацааны хувьд надад мартаж санасан зүйлүүд байгаа. Би өөрийгөө зөвтгөхгүй. Би гурван хийсвэр хагалгаанд орж байсан болохоор тэрэнтэй холбоотой юмаа маш их мартаж санадаг болсон. Би өмнө нь мэдүүлэг байцаалт өгч байгаагүй болохоор дансны хуулган дээр гарсан байсан 2.500.000 төгрөгийг энэ л байж магадгүй гээд тоомжиргүйгээр хэлж мэдүүлсэн байна. Тэр миний буруу. Түрүүн даргыг хэлэхээр л санаанд орж ирлээ. Манай нөхөр *******, хадам ээж нар намайг ийм мартамхай болсон гэдгийг мэдэж байгаа. Жишээлбэл би гал тогооны өрөөндөө хоол хийлээ гэж бодъё, хоол хийж байхдаа нөгөө өрөөнд өөр нэг ажил гарвал хоол хийж байгаагаа мартаад бараг барьсан тавьснаа мартчихдаг ингээд хоолоо дэвэргэх зэрэг жишээний. Тэгэхээр цаг хугацааны талаар зөрүүлж хэлж мартаж санах зүйл энүүхэнд байдаг болсон. Би даргыг зориуд юманд унагаах гэсэн санаа зорилго байгаагүй. Би хүнд мөнгө зээлчихээд юу гэж өргөдөл гаргах санаа байх вэ дээ. Энэ санал санаачилгыг л гаргасан шүү дээ.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 39-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудалд тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд тэдний мэдүүлэг нь цаг хугацаа, үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж бусад нотлох баримтуудыг цуглуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд уг нотлох баримтууд нь мэдүүлгийн эх сурвалжтай тохирсон байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд шүүх Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч А. нь Завхан аймгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн Г.ийг тус газрын , албан тушаалд томилохын тулд 2,500,000 төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар буюу мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй, ажлаас хална, чөлөөлнө, оронд чинь өөр хүн томилно зэргээр шаардан авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, 

Шүүгдэгч Г. нь Завхан аймгийн газрын ,албан тушаалд томилогдох зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед тус газрын дарга ажилтай шүүгдэгч А.ид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,500,000 төгрөгийн хахууль өгч, А.оор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарыг хахууль авах болон өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байна гэж үзэн холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Улсын яллагчийн яллах чиг үүргээ хэрэгжүүлж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нотлох баримтуудыг үгүйсгэх үндэслэл:

Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.ийг Завхан аймгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн Г.ийг тус газрын , албан тушаалд томилохын тулд 2,500,000 төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар буюу мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй, ажлаас хална, чөлөөлнө, оронд чинь өөр хүн томилно зэргээр шаардан авч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан,

Шүүдэгч Г.ийг Завхан аймгийн газрын ,албан тушаалд томилогдох зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед тус газрын дарга ажилтай шүүгдэгч А.ид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,500,000 төгрөгийн хахууль өгч А.оор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Ч. /1-р хх-ийн 7-10, 12-16-р хуудас/, гэрч Д. /1-р хх-ийн 30-32-р хуудас/, гэрч Г. /1-р хх-ийн 38-40-р хуудас/, гэрч Н. /1-р хх-ийн 46-47, 50-51-р хуудас/, гэрч Д.******* /1-р хх-ийн 68-70, 72-77-р хуудас/, гэрч Ц. /1-р хх-ийн 108-111-р хуудас/, гэрч Ц. /1-р хх-ийн 171-р хуудас/, гэрч Б. /1-р хх-ийн 117-118-р хуудас/, гэрч Б. /1-р хх-ийн 79-81-р хуудас/, гэрч Я. /1-р хх-ийн 153-154 хуудас/, гэрч Н.******* /1-р хх-ийн 65-66-р хуудас/, гэрч Ц.******* /1-р хх-ийн 140-141-р хуудас/ нарын мэдүүлэг болон мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 25-28-р хуудас/, шүүгдэгч А.ийн арилжааны банкин дахь харилцах дансаар хийгдсэн гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 228-239-р хуудас/, Завхан аймгийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай тушаал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 35-36-р хуудас/, компьютер, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж, хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 37-56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж мэтгэлцэв.  

1. Дээрх гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд гэрч Ч., Д.*******, Д. нар нь А.ид 2,500,000 төгрөг өгсөн гэх асуудлыг Г.ээс өөрөөс нь сонссон талаар мэдүүлдэг бөгөөд бусад гэрч нарын мэдүүлэг нь дамжмал байдлаар хүмүүсээс сонссон зүйлийн талаар мэдүүлсэн, уг мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй мэдүүлгүүд байна. 

Улсын яллагч авлига авсан, авлига өгсөн гэх хэргийн үйл баримт нь цаг хугацаа, үйл баримт, дэс дарааллын хувьд Г.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь гэрч Ч., Д.*******, Д. нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэх бөгөөд шүүгдэгч Г. нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...ширээ , сандлын мөнгө дутаад байна 2,500,000 төгрөг зээлээч” гэдэг мэдүүлэг өгсөн байна. Уг мэдүүлэгт авлига өгсөн талаар огт дурдаагүй байтал мөнгө өгсөн гэх асуудлыг шууд авлига өгсөн хэмээн хүлээн авч, ойлгож мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг нь гэрч И.*******, Б., Б.*******, З.*******, М.*******, Н.******* нарын мэдүүлэг болон А.ийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн улсын яллагч Г. 2,500,000 төгрөгийг А.ид өгсөн цаг хугацаа нь 2020 оны 11 сараас 12 сарын хооронд өгсөн болох нь Г.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний ХААН банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Энэ нь шүүгдэгч Г.ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А., Г.,  нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, гэрч И.*******, Б. М.*******, Н.******* нарын мэдүүлэг болон М.*******, Н.******* нарын өр тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж уг цаг хугацаа 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болох нь тогтоогдож байна.

2. Улсын яллагч шүүгдэгч А.ийг хясан боогдуулах аргаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд гэрч Ч. “Би ерөнхий газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн н.Нарантуяатай утсаар ярьж Г.ийн улсын байцаагчийн эрхийг олгуулах асуудлыг 2021 оны 03 дугаар сард асуухад эрх олгогдох асуудал бэлэн болсон байгаа. Гэхдээ танай дарга гаргалгүй түр хүлээж бай гэж хэлсэн” гэх нөхцөл байдал дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

А. ажиллаж байхдаа Г.ийг ажилд орсны дараахан буюу 2020.10.20-ны өдрийн 07/444 дугаартай албан бичгээр түүнд улсын байцаагчийн эрх олгуулах талаар ерөнхий газарт холбогдох материалыг явуулсан байна. Уг албан бичгийн дагуу ерөнхий газрын даргын 2020.11.23-ны өдрийн Б/110 дугаартай “Улсын байцаагчийн эрх цуцлах, олгох” тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Г.д дугаартай улсын байцаагчийн эрх олгогдсон байна. Өөрөөр хэлбэл гэрч Ч.гийн мэдүүлсэн “2021 оны 03 дугаар сард асуусан” гэх цаг хугацаанаас өмнө Г.ийн улсын байцаагчийн эрх ерөнхий газрын даргын тушаалаар олгогдсон байна. /3-р хх-ийн 35-38-р хуудас/

Мөн байгууллагын удирдлагын зүгээс ажилтан, алба хаагч нартаа ажил сайжруулах талаар өгсөн үүрэг даалгавар, ажил чинь болохгүй байна, хангалтгүй байна, ажлаа сайжруул, хэрэв чадахгүй бол өөр чадах мэргэжлийн хүнээр уг ажлыг хийлгэнэ гэсэн зүй ёсны шаардлагыг хясан боогдуулсан байна гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна. 

3. Гэрч Д.******* “А. дарга Г.ийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд ороход нь мөн өдрийн Б/47 дугаартай түр орлон гүйцэтгүүлэх тушаал гаргасан. Харин уг тушаалын огноо дугаараар 2021 оны 12 дугаар сард жинхэлж томилсон тушаал гаргасан” гэх боловч уг нөхцөл байдал бүрэн нотлогдохгүй байна.

Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 дахь мэдүүлэгтээ “...Г.ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь бол архивт байхгүй нэг хувь гаргасан байсан. Түр тушаалыг дарга намайг устгаарай гэж хэлээгүй, би зүгээр одоо энэ тушаал хэрэггүй байх гэж бодоод устгасан” гэж мэдүүлсэн. / 1-р хх-ийн 72-р хуудас/

Харин дараагийн 3 дахь мэдүүлэгтээ “...Г.ээр түр орлон гүйцэтгүүлэхээр тушаалыг нь газрын дарга А.оор батлуулж, албажуулсан ба тушаалын нэг хувийг тушаал, шийдвэр хийдэг бүртгэлдээ, харин 1 хувийг нь нягтлангийн санхүүгийн баримтанд хийлгүүлсэн” гэж мэдүүлсэн /1-р хх-ийн 75-р хуудас/ байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “уг асуудлын талаар санахгүй байна” гэж эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байна. Шүүгдэгч Г.ийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд ороход нь Б/47 дугаартай гаргасан түр орлон гүйцэтгүүлэх тушаалаа 2021 оны 12 дугаар сард дээрх огноо, дугаараар жинхэлж томилсон гэж А.ийг буруутгаж буй нөхцөл байдлын гол эх сурвалж болох Завхан аймгийн газрын даргын 2020.10.12-ны өдрийн Б/47 дугаартай Г.ийг тус газрын ,албан тушаалд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон тушаал нь эх хувиараа огт байхгүй байна.

Улсын яллагч мөрдөгчийн “Д.*******ын ажлын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”-ээр мөн нотлогдож байна гэх боловч мөрдөгчийн тэмдэглэлд “101 дэх дараалалд Г.ийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал байна. Үүнийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч уг тушаалын төслийг хэвлэж үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов” гэжээ.  Гэтэл Д.*******ын компьютерээс гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тушаал нь Г.ийн жирэмсний амралт авсантай холбоотой 2 тушаал, ажилд томилох тухай 1 тушаал байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн “түр орлон гүйцэтгүүлэх тухай” гэсэн тушаал хэвлэсэн эх сурвалж тодорхойгүй, тэмдэглэлтэйгээ зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүх эх сурвалж нь тодорхойгүй, огноо, дугаар, гарын үсэг, тамга тэмдэггүй тушаалын төсөл болон гэрч Д.*******ын өөр хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.ийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/47 дугаартай Г.ийг Завхан аймгийн газрын  ,албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаалаа 2021 оны 12 дугаар сард дээрх огноо, дугаараар нь өөрчилж түүнийг дээрх албан тушаалд жинхэлж томилсон байна гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн гэрч Д.******* нь “...Г. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдох ёстой байсан” гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” нь ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ойлголт юм.

Г.ийн хувьд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон байна. /7-р хх-ийн 115-р хуудас/ Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь хуульд заасан болзол шаардлагыг бүрэн хангасан тухайн ажил албан тушаалд шууд томилогдох нөхцөл бүрдсэн хүнийг ойлгоно.

Мөн Завхан аймгийн газрын  ,орон тоонд Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд сул орон тооны сонгон шалгаруулалт зарлуулж байгаагүй тухай болон Г. нь уг албан тушаалд шууд томилогдох нь хуульд заасан дүрэм, журмыг зөрчөөгүй талаар Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. мэдүүлсэн байна. /8-р хх-ийн 18-21-р хуудас/

4. Улсын яллагч флаш диск дэх ярианы бичлэгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой бөгөөд мөрдөгч нь дээрх нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй зөвхөн талуудын гаргаж өгсөн баримтыг эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.” гэж тус тус хуульчилж, тунхагласан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хүн халдашгүй дархан байх эрхтэй бөгөөд хэн ч хүний уг эрхийг зөрчиж хууль бусаар мөрдөн мөшгих, чагнах эрх байхгүй. Уг ажиллагаа зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэх тусгай ажиллагаа юм. Иймд хүний эрхийг зөрчиж авсан аливаа баримт мэдээлэл нь хууль бус бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг баримт, мэдээллийг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүх шүүгдэгч А., Г. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруутай гэх үйл баримт нь нотлогдож тогтоогдохгүй гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж тэднийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Шүүх шүүгдэгч А., Г. нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгасан тул энэ хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэлээ гаргах эрхийг нь тайлбарлаж, шүүгдэгч А.ид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, Шүүгдэгч А. нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, прокурорын хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн баримтуудыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч овогт н ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт,

шүүгдэгч овогт ийн д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А., Г. нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч А.ид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч А. нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, прокурорын хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн баримтуудыг хэргийн хамт хадгалсугай.

4. Шүүгдэгч А., шүүгдэгч Г. нар нь энэ хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэлээ тогтоол хүлээн авснаас хойш 10 жилийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уг тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ