| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Н.
Шүүгдэгч А.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.
Хохирогч Ш.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******
Хохирогчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******од холбогдох 222300000205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэр ******* голын эрэгт иргэн Ш.*******ын толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, хатуу хальсны дээрх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1 Шүүгдэгч ******* овогтой *******ын ******* нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэр ******* голын эрэгт иргэн Ш.*******той маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******гийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө хүү Ш.*******ыг хүнд зодуулсан гэдгийг нь мэдээд Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэхэд манай хүү ямар ч ухаангүй байж байгаад 5-6 хоног сэхээнд байсан. Одоо хүү маань хэзээ, хаана, ямар хүнд юунаас болж зодуулсан талаараа мэдэхгүй байгаа. Надад хүүгийн минь найз охин сургуулийнхаа ******* гэх хүүхдэд зодуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан гэдгийг сонссон. Одоогийн байдлаар 4,000,000 орчим төгрөгийн эмчилгээний зардал гарсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 13-14 дахь тал/
А.******* Ш.*******ын толгойн тус газар чулуугаар цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Х.ийн ”...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад , , ******* бид дөрөв сургуулийн ойролцоо явж ойролцоо явж байхад , луу утсаар яриад “Намайг хүүхэд мөрлөчихлөө, хүрээд ир” гэхээр нь бид дөрөв сургуулийн арын хаалга дээр очсон. Тухайн үед мөрлөсөн гэх ******* хоёр найзын хамт явж байхаар нь ******* *******ыг голын зах руу дагуулаад явсан. Бид нар араас нь очиход тэр хоёр ярилцаж байсан. Тэнд байсан нэг нь “Та нар эр хүн шиг сайхан үзчих” гэж хэлэхэд ******* *******ыг барьж аваад ******* удаа гараараа цохисон. ******* урдаас нь гараараа ******* удаа цохих шиг болсон. ******* *******ыг цохисны дараа *******ын толгой хэсэгт гараараа нэг цохиод авах шиг болсон. Тэгсэн ******* газраас нэг зүйл аваад *******ын толгой хэсэг удаа цохисон. Тэр үед ******* газар унаад таталт өгсөн...Тухайн үед *******ын дух хэсэг халцарсан, нүүр хэсэг цус болсон, хамраас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 27-28 дахь тал/
гэрч А.ийн “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед ... аа гэх залуу нь *******ыг ярилцъя гэж хэлээд байрны арын голын ширэг рүү аваад явахаар нь араас нь сүүлд ирсэн 2 ах нь яваад, үлдсэн хүмүүс нь аа, ******* 2-ын араас очиход аа гэх залуу “Хамгийн түрүүн мөргөлдөж маргасан 2 залуу хоорондоо тулаад зодолдчих” гэж хэлсэн. Тэр саналаас ******* татгалзсан. Би *******ыг аваад явах гэхэд аа гэх залуу уурлаад *******ыг толгой тус газар нь гараараа нэг удаа цохисон. ******* урдаас нь ааг гараараа нэг цохисон. Тэгсэн аа уурлаад газраас чулуу аваад ******* руу дайрсан. Тухайн үед миний хажууд эргээд харахад аа *******ыг цохисон бололтой ******* газар унаж таталт өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 20-22 дахь тал/
насанд хүрээгүй гэрч Б.ы “... Тэгтэл ******* гэх өөдөөс ирсэн хүүхэд *******ыг дуудаад “Нэг юм ярья” гээд сургуулийн урд талын голын эрэг рүү дагуулаад явсан. Голын эрэг дээр сургуулиас гарч ирсэн 4 хүүхэд *******ыг мөрлөсөн 2 хүүхэд буюу бид гуравтай нийлээд нийт 9 хүүхэд байсан. ******* “Би цагдаа дээр хүн хутгалсан гээд шалгагдаж байгаа одоо нэгэнт дүүрсэн” гээд *******ын толгойн зүүн тал руу нэг удаа гараараа цохихоор нь ******* зөрүүлээд түүний шанаа орчим руу нь нэг удаа цохисон. Тэгтэл үл таних 2 хүүхэд *******ыг зодох гээд гүйхээр нь дундуур нь ороод 2 гараас нь барьж аваад ойртуулаагүй хориглож байсан. Миний хажууд зогсож байсан гурван хүүхдийг би зодоонд оролцож магадгүй гээд давхар хараад зогсож байсан. Тэгтэл ******* нь “Та нар намайг цохидог болсон байна” гэж хэлээд газраас чулуу аваад *******ыг нүд ирмэхийн зуур цохисон. Цохиулсны дараа ******* газарт зүүн талаараа хажуу тийш харж унаад таталт өгөөд байхаар нь бид хоёр түүнийг хөл гарыг нь бариад яасан юу болсон бэ? гэж гээд хамраас нь гарч байсан цусыг нь угаасан. Тэгээд бид гурав *******ын гэрт очоод биеийн байдлыг нь хараад байж байхад бага зэргийн шар өнгийн шингэн цусархаг зүйлээр бөөлжөөд байхаар , бид гурав түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлгээр, /хэргийн 35-37 дахь тал/
насанд хүрээгүй гэрч М.ын “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд ...******* зодуулсан гэх *******ыг дагуулаад байрны араар ******* голын эрэгт очсон. Тэгтэл “Чи эхлээд намайг мөрлөсөн биз дээ” гэхэд ******* “Санаандгүй мөрлөсөн бол чи яах юм бэ” гэж хэлтэл *******ын бөгс рүү нэг удаа өшиглөсөн. ******* “Хаашдаа очих юм чинь” гэж орилоод *******ын зүүн талын шанаа орчимд нэг удаа цохисон. г ******* “Хоёулаа зодолдъё” гэхээр нь түүн рүү явахаар нь би түүнийг барьж аваад хориглосон. Тэгтэл ******* ******* руу атгасан гарын хэмжээтэй чулуу аваад цохих гээд гүйж байсан. Би тухайн үед г хориглож байсан болохоор сайн харж чадаагүй бөгөөд ******* газарт унасан байсан. ******* түүнийг дахиад цохих гээд ойртохоор нь *******ын цээжнээс татаад холдуулсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 42-44 дахь тал/
насанд хүрээгүй гэрч Б.ын “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд ...А.******* хохирогч гэх хүүхдийг дагуулаад “Хоёулаа ийшээ очоод уулзъя” гэхээр нь бид нар араас нь дагаад явсан. Тэгтэл ******* голын эрэг дээр очоод А.******* хохирогч гэх хүүхэдтэй уулзаад байсан энэ үед хохирогч гэх хүүхдийн хөл гар, эрүү ам нь чичрээд байхаар нь чиний эрүү ам чинь чичрээд байгаа юм биш үү чи гай болох юм биш үү гэж хэлтэл түүний найзууд нь гэх 2 хүүхэд “Манай найз зодолдохгүй юм шиг байна. Бид хоёр найзыгаа аваад явлаа” гэсэн. Тэгтэл А.******* хохирогч хүүхдийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд rapaapaa гэх цохих шиг болсон. Тэгтэл нөгөө хүүхэд нь зөрүүлээд *******ын нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгтэл хохирогч гэх хүүхдийн араас нь очоод бөгс руу нь нэг удаа өшиглөсөн. Хохирогч гэх хүүхэд нь г “Хоёулаа хоорондоо зодолдъё” гэж хэлээд байж байхад ******* гадуурх куртикээ тайлаад “Би цагдаа дээр хутганы асуудлаар шалгагдаж байгаа” гэж орилоод газраас нэг юм шүүрч аваад гүйж очоод хохирогч гэх хүүхдийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Энэ үед хохирогч гэх хүүхэд газарт унаад жаахан татаж байснаа зүгээр болсон. Хохирогч гэх хүүхдийн хамраас нь цус гараад зүүн талын хөмсөг орчимд нь шалбарсан байсан. *******ын баруун гарын чигчий хуруунаас нь бага зэрэг цус гарч байсан. Үүнээс хойг дахиж зодоон болоогүй...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 46-48 дахь тал/
насанд хүрээгүй гэрч А.ын “...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад манай ангийн над руу залгаад сургуулийн баруун талын эргэдэг хаалга нь дээр гараад ирээч гэхээр нь А.*******, , нарын хамт гараад очиход , нар нь үл таних 3 хүүхэдтэй байсан бөгөөд “Эд нар бид хоёрыг мөрлөсөн” гэж хэлсэн. Тэгтэл А.******* мөрлөсөн гэх Ш.*******ыг дуудаж уулзсан бөгөөд нөгөө хүүхэд нь явах гээд түүний хажуугаар гарахдаа мөрлөх гэхээр нь А.******* түүнийг нэг удаа алгадсан. Үүний дараагаар түүнийг сургуулийн баруун талын ******* голын эрэг рүү дагуулаад явсан. Бид нар наана нь хараад зогсож байтал А.******* хохирогч гэх хүүхдийг хөлөөрөө жийгээд зүүн талын шанаа руу нь нэг удаа цохихоор нөгөө хүүхэд зөрүүлээд *******ын зүүн талын шанаа орчимд нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүүхэдтэй явж байсан гэх хүүхэд А.*******ыг салгаад холдуулсан. Энэ үед хохирогч гэх хүүхдийн бөгс рүү нь нэг удаа өшиглөхөд хохирогч гэх хүүхэд нь “Би энэ гэх хүүхэдтэй чинь зодолдъё” гэхэд А.******* орилоод газраас нэг юм шүүрч аваад хохирогч гэх хүүхдийг нэг удаа цохиход нөгөө хүүхэд газарт унаад хөл гар нь татаад байсан. Үүнээс хойш дахиж зодоон болоогүй...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 50-52 дахь тал/
насанд хүрээгүй гэрч Х.гийн “...******* үл таних хүүхдийг “Хоёулаа уулзъя” гээд дагуулаад голын эрэг дээр очсон. Тэгтэл манай найзуудаас хэнийг нь мэдэхгүй нэг нь зодолдох юм уу яах юм бэ ? гэхэд хохирогч Ш.******* дуугарахгүй зогсоод байсан ба хохирогчийн найз нар нь “Манай найз зодолдохгүй юм байна, болъё” гэсэн. А.******* түүний гуя орчимд байхаа жийгээд нэг удаа толгой орчимд нь цохиход хохирогч Ш.******* нь зөрүүлээд түүний зүүн талын шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гуйж очоод хохирогч Ш.*******ын нүүр лүү нь цохих гэхэд хоёр гараараа хамгаалахаар нь болиод буцаад явж байхад хохирогч Ш.******* нь манай найзуудад “Би энэ хүүхэдтэй халз зодолдъё” гэхээр нь би юу ч дугаралгүй очоод газарт суусан. А.******* орилоод газраас нэг юм шүүрч аваад хохирогч гэх хүүхдийг доошоо тонгойсон байдалтай байхад цохисон. Би яг хаашаа цохисныг нь сайн харж чадаагүй бөгөөд хохирогч газарт унаад татаж эхэлсэн. Тухайн үед хохирогч гэх хүүхдийн зүүн талын хөмсөгний дээд талаас нь цус болон хамраас нь бага зэрэг цус гарч байсан...” гэсэн мэдүүлгээр/хэргийн 54-56 дахь тал/, болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ш.*******ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №000000531 дугаартай “...1.Иргэн Ш.*******ын биед: Зүүн чамархайн хэсэгт оёдол бүхий шарх, зүүн чамархайны ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, хатуу хальсны дээрх цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Иргэн Ш.*******ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Иргэн Ш.*******ын биед үүссэн гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Ш.*******ын биед: Зүүн чамархайн хэсэгт оёдол бүхий шарх, зүүн чамархайны ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал, хатуу хальсны дээрх цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хэргийн 92-93 дахь тал/ тогтоогдож байна.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
1.3 Шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар архины шилээр цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч А.******* хохирогч Ш.*******ын толгойн тус газар чулуугаар цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч А.******* нь хохирогчийн толгой тус газарт чулуугаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч А.******* нь Ш.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохиж зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс хохирогч нийт 8.932.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэлт хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хохирогчийн нэхэмжилсэн бусдаар хөлсөөр мал маллуулсан гэх зардал 4,104,000 төгрөг, таксинд төлсөн 220,000 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зардалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан ба шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас хохирогчийн биеийн байдал илтэд сайжраагүй төдийгүй хохирогч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгчийн учруулсан гэмтлээс шалтгаалж хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон баримтаар тогтоогдож байна.
Иймд 2022 оны 10 дугаар сарын 05-наас 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан сард хөдөлмөрийн хөлсний доод 420,000 төгрөгөөр тооцож 3 сарын төлбөр 1,260,000 төгрөгийн төлбөрийг санхүүжүүлэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, сарын 288,000 төгрөгийн тэтгэврийг 12 сарын хугацаатай авахаар болсон нь Завхан аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 63 дугаартай албан бичиг, Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байна.
2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550,000 төгрөгөөр тогтоосон ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр 288000 төгрөгийг хасч зөрүү 262000 төгрөгийг хөдөлмөрийн чадвар алдсан 12 сарын хугацаанд тооцон нийт 3,144,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч нь эмийн эмчилгээнд 204510 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгчийн карт дахь эмчийн жор, уг жорын дагуу эм худалдан авсан зарлагын баримтаар тогтоогдож байх тул эм худалдан авсан 204510 төгрөг нийт 4,608,510 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид нийт 2,430,000 төгрөг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны эмнэлэгт төлсөн зардал 583,350 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эм тарианд төлсөн 154.200 төгрөгийн зардлыг нь хохирлоос хасч тооцох боломжгүй тухайн үед гарсан зардлыг төлсөн гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах 4,608,510 төгрөгөөс мод өгсөн гэх 500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хасч нийт 2,908,510 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.*******т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д. хохирогч Ш.*******ын эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 6.722.650 төгрөгийн нэхэмжилсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийг эмчлэхэд нийт 6,722,650 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийг хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэд авагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн жагсаалт, эрүүл мэндийн даатгалаас эрчимт эмчилгээнд 2,067,000 төгрөг, гавал доторх гэмтлийн мэс засалд 3,305,650 төгрөг төлсөн баримт, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн баримтууд зэргээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “ гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэж заасан учир 6,722,650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь дээрх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ш.*******ын хууль ёсны төлөөлөгч Ж.*******гийн 3000000 төгрөгийг хохиролд хүлээж авсан тухай мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон 2024 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон тохиолдолд нөхөн төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон 2024 онд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон тохиолдолд нөхөн төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгайн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. А.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******оос 6.722.650 /зургаан сая долоон зуун хорин хоёр мянган зургаан зуун тавин/ төгрөг гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон 2024 оноос хойшхи хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсанаас үүссэн нөхөн төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний төлөөлөгч улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ