Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                    Хэргийн индекс:166/2023/0007/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч *******,

Хохирогчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000457 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт******* тоотод оршин суудаг, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,******* /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хийморь хотхоны гадна иргэн *******той маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие 2022 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө найз хамт Дархан сумд байрлах “Хийморь” хотхонд амьдардаг найзаасаа малгайгаа авах гэж очсон. Тухайн үед би архи уусан байсан нь үнэн. Манай найз малгайгаа авах гээд орц руу явсан, би хүлээгээд зогсож байхад машинаас үл таних хүн дуудсан. Намайг очиход,, нар сууж байсан тэгээд тамхи энэ тэр асуугаад жаахан маргаан үүссэн. Машины хаалгыг хаахад миний хуруу хавчигдаад орилж хуруугаа аваад хаалгыг нь чанга савж хаасан. Хавчуулсан хуруугаа гэрэлд хараад байж байтал машины хаалга хаагдах чимээ гарсан гэтэл тэд бууж ирээд миний эрүү тус газар цохисон. Тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир оч манарах шиг болсон тэгээд нүүрээын цээжинд нааж тэвэрч авсан. Гэтэл, нар ирээд намайг татах үедээ араас нэлээн зодож боох үйлдэл гаргасан. Зодуулж байх үедээ би орилж тусламж гуйсан, байшингийн өмнө байсан манай найз яагаад хүн зодоод байгаа юм бэ ? гээд цагдаа дуудсан. Миний утаст байсан учир миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгчихөөд найзыг ирэхэд би жаахан сэргэсэн. дахин дайрах үед нь би дээр нь гарсан нэг удааын нүүр лүү өшиглөсөн цээж рүү нь цохиж, хэд хэдэн удаа цохиж тэр хавиар орилж чарласан. Тухайн үед утсаараа бичлэг хийгээд байхаар нь намайг зодуулж байхад бичлэг хийхгүй байж найзыг чинь цохиход бичлэг хийлээ гэж орилж чарласан зүйл байгаа уучлаарай. Тэгээд найз бид хоёр цагдаа ирэхийг хүлээж байж байгаад цагдааг ирэхэд зодолдсон хүмүүсээ зааж өгөх гээд очиход тухайн газар байхгүй байсан. Гэтэл цагдаагийн газар руу бид хоёрыг аваад очсон. Цагдаагийн газар очиход,, нар ирээгүй байсан. Энэ хүмүүсийг яагаад ирэхгүй байгаа талаар асуухад шүүх эмнэлэгт үзүүлэх гээд явсан удахгүй ирнэ гэсэн. Би ч мөн шүүх эмнэлэгт үзүүлье гэхэд намайг ерөөсөө тоогоогүй шөнийн 2-3 цаг болж байхад энэ хүмүүс гаднаас орж ирсэн. баруун нүдээ юмаар дарсан байдалтай орж ирсэн. нар мэдүүлэг өгөх өрөөний тэнд байж байгаад гараад явсан. Би яагаад энэ хүмүүсийг явуулж байгаа талаар асуухад хүлээж аваагүй, согтуурлыг нь ч шалгаагүй. Найз бид хоёрыг үлээлгэж согтуурлыг шалгасан. Энэ хүмүүс явчихлаа би эмчид үзүүлмээр байна камерийн бичлэг үзмээр байна гээд гомдлуудаа хэлсэн. Гэтэл намайг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Эрүүлжүүлэх рүү явж байхдаа ээждээ хэлсэн тухайн үед толгой маш их өвдөж байсан. Ээж эрүүлжүүлхийн урд ирсэн гэтэл намайг гаргаагүй хонуулсан. Өглөө нь гэдэг цагдаа ирээд намайг шалгаж байгаа хүн байна аа гээд Цагдаагийн газар очсон. Цагдаагийн газар,, нар ирсэн. хэлэхдээ “.. Чамайг ирээд уучлаарай гэх юм болов уу гэсэн чинь байдаггүй чамайг гайхаад байна” гэдэг байдлаар надтай хандсан. Цагдаагийн газраас гарч ирээд уучлалт гуйж ярих гэтэл юм ярилгүй машиндаа суугаад яваад өгсөн. Өмгөөлөгчтой уулзахад мөнгөтэй холбоотой асуудал чи 10,000,000 төгрөг өгөөд цагдаатайгаа учраа ол гэдэг байдлаар хэлсэн. Надад хуулийн мэдлэг байхгүй таньдаг хүн байхгүй маш их ганцаардсан.” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө “Хийморь” хотхоны гадна, бид гурав очоод машин дотор морь яриад байж байтал урд талын хаалгыг нэг хүн татаад “... Юу байна хөгшчүүд” гэсэн тэгээд хаалга хүчтэй хааснаа үргэлжлүүлэн хаалга онгойлгоод гараа хавчуулчихлаа гэсэн.  Бид түүнийг яваач ээ гэхэд, зодох нь ээ энэ тэр гэж өөдөөс хэлсэн. Би машинаас гарахад шүүгдэгч бид хоёр боржуур дээр ноцолдоод унасан гэтэл намайг хазах гэж дайрсан.  Гэтэл манай 2 найз ирээд салгасан. Шүүгдэгч, шүүгдэгчийн найз 2 өөрсдийгөө цагдаа энэ тэр гээд байсан. Тэгээд тамхи татаад зогсож байтал намайг гэнэт ирж цохиж унагаасан 3-4 удаа өшиглөсөн, камерын бичлэг дээр харагддаг. Надтай хамт явж байсан хүмүүс харин хөдөлж зодолдоогүй тэгээд салаад цагдаа ирэхэд нь болсон явдлыг хэлээд эмнэлэг явсан. Би 1 сар гаруй хугацаанд ажил руу явж чадаагүй. Миний эрүүл мэнд хэзээ зүгээр болох эсэх нь тодорхойгүй үнэхээр их гомдолтой байна

 

Эрүүгийн 2218000000457 дугаартай хэргээс:

 

            Гэрч өгсөн: “...бид гурав нийгмийн даатгалын урд зогсоол дээр зогсож байсан чинь танихгүй залуу минИй сууж байсан хаалгыг онгойлгоод юу байна хөгшчүүлээ гээд чанга орилсон. Тэгээд чи юу билээ гэж хэлсэн чинь машин дотор сууж байсан хүмүүсийг харж байснаа хаалгаа зөөлхөн хаахгүйгээр чанга савж хаасан. Тэгээд бид нар ямар сонин нөхөр вэ? гэсэн юм яриад байж байсан чинь тэр залуу дахиад хаалга онгойлгохоор нь би, чи яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь пизда наад хаалганд чинь гараа хавчуулчихлаа шүү дээ гэж хэлээд хаалгыг бүр өмнөхөөсөө хүчтэй савж хаасан. Тэр үед манай найз арын суудлаас цонхоор “чи зайлаач ээ” гээд тэр залууд хэлчихсэн чинь хойд хаалга онгойлгоодтой маргалдаад,ыг татаж буулгаад маргалдаад түлхэлцээд байсан. Тэгээд тэр хоёр ноцолдож байж байгаад машины урд талд унаад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр салгах гээд машинаас буугаад очтол доод талд нь нөгөө залуу дээд талд нь байж байсан. Тэгээд тэр залууг наадах чинь хазчихлаа шүү дээ гэж хэлээд эрүү толгой руу нь ганц нэг яваад байх шиг байсан. Тэгсэн чинь гарыг нь бариад би нөгөө залуугийн мөрнөөс нь хоёр гараараа татаад босгосон юм аа. Тэгээд би ахын дүү чи согтсон байна явчих гэж хэлсэн чинь тоохгүй руу агсарч байгаад гэнэт халааснаасаа утсаа аваад утсаар ярьж байх шиг байсан. Удалгүй нийгмийн даатгал талаас пальто өмссөн туранхай залуу гараад ирсэн. Тэгээд яасан бэ гээд нөгөө залуу дээр очсон. Тэгсэн чинь тэр залуу онгироод дээдэх савхиа тайлаад энийг барьж байгаач гээд найздаа өгөхөөр нь би найзыг нь эрүүл байна гэж бодоод ахын дүү энэ найзыгаа аваад явчихаа нэлээн согтуу байх шиг байна гэсэн чинь чи миний ах юм уу? чи хэн бээ? гээд над руу асах шинж ороод ирсэн. Тэгээд байж байтал, хоёр машины хажууд хувцас хунараа гөвөөд байж байсан чинь нөгөө залуу чинь гуйж очоодыг гараараа нүүр рүү нь цохисон чинь тас гийх чимээ гараад яг хойшоогоо саваад уначихсан юм аа унангуут нь би яаж байна аа хүн цохиод унагаачихлаа шүү дээ гэж хэлээд очих гэсэн чинь нөгөө өндөр найз нь миний гараас зуурчхаад явуулахгүй, наад хоёр чинь учраа олог наад хоёроо үзүүлчих халзагнуулчих, наад хүн чинь баян хошууны атаман, энэ тэр гээд нөгөө залуугаа бүр онгироогоод байсан. Тэгсэныг босгосон чинь хамраас шууд цус гарсан чинь доошоо тонгойгоод цусаа гоожуулаад зогсож байсан чинь нөгөөыг цохисон залуу өө лалруудаа, алуудаа, гөлөгнүүдээ чадахгүй байж та нар муу амьсгаанууд алуулна шүү гэж хэлсэн. Тэгээд дахиж дээр очоод нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө цохиж унагаасан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

            Гэрч өгсөн: “...Миний бие 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст харуулын ажил үүргээ ганцаараа гүйцэтгээд байж байсан юм аа. Тэгсэн чинь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харсан чинь Оюу супермаркетын гадаа залуучууд маргалдаад зодолдож байсан. Миний харснаар 5 залуу байсан, 3 залуу хамт явж байсан, 2 залуу нь тусдаа явж байсан. Тэр цугтаа явж байгаа 3 залуугийн нэг нь нүүр лүү цохичихлоо гээд нүүрээ дараад суугаад байсан харин нөгөө хоёр залуу нь түрүүлээд Улаан-Үд гэдэг зочид буудлын тийшээ яваад өгсөн юм аа. Хоорондоо юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна. Гадаа харанхуй байсан учраас царай зүс нь харагдахгүй хувцас хунар нь ч харагдахгүй, хэн нь хаана ч ямар үйлдэл гаргаж байгаа нь харагдахгүй нөхцөл байдалтай байсан ба миний бие обьектоо манаж байсан учраас хаяад очиж болохгүй байсан тул холоос ерөнхий байдлыг нь харсан юм аа. Миний ойлгосноор 3 лаа цуг явж байгаа залуугийн нэг нь миний нүүр лүү 2 дахь удаагаа өшиглөчихлөө шүү дээ гээд орилоод нүүрээ дараад суугаад байсан.” гэх мэдүүлэг /хх 38/,

 

Гэрчийн өгсөн: “...Нийгмийн даатгалын зүүн талд буюу автомашины зогсоол дээр машин дотроо өөрийн найзууд болох, нарын хамтаар байж байсан чинь урд талд сууж байсанын хаалгыг нэг танихгүй залуу онгойлгоод хүн андуурчхаж хөгшчүүлээ гээд хаалгаа буцааж савж хаасан. Тэгээд дахиад онгойлгоод наад хаалганд чинь би гараа хавчуулчихлаа гээд дахиад саваад хаасан. Тэгээд арын суудалд сууж байсан цонхоороо чи одоо явчих гэж хэлсэн чинь өөдөөс нь уучлаарай, би хаалганд чинь гараа хавчуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хажуугаас нь ахын дүү одоо явчихаа гэж хэлсэн чинь явахгүй байсан. Тэгээд тэр согтуу залуу явахгүй ар талд сууж байсантой цонхны наана цаанаас хэрэлдээд байсан. Тэгээд машинаас буух гээд хаалгаа онгойлгосон чинь тэр залуу хаалгыг нь өөдөөс нь түлхсэн. Тэгээд “чи одоо яагаад байгаа юм” гээд буугаад тэр хоёр барьцалдаж аваад зогсож байсан, арай ч зодолдоогүй байсан. бид хоёр машинаас буугаагүй хараад сууж байсан чинь тэр хоёр барьцалдаж авсан байрлалаас хоёулаа машины урд зам дээр унасан. Тэгээд бид хоёр машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Тэгээд салгаж байтал наад залуу чинь намайг хазчихлаа гэж хэлсэн. Яг хаана хазсан гэдгийг нь хэлээгүй. Тэгээд нүүр рүү нь буюу зуун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь биыг бариад авсан. харин тухайн согтуу залуугын дээрээс татаж босгосон. Тэр залуу босчхоод би утсаар ярилаа гэж цаашаа яваад удалгүй нэг өндөр залуутай ирсэн. Өндөр найз нь гэх залуу ирээд энд юу болоод байгаа юм бэ? гэж бид нараас асуусан бөгөөд би хариуд нь найзыгаа аваад яв энд хүнтэй муудаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр өндөр залуу хэн нь миний найзыг зодсон, тэгвэл наад хоёрыгоо халзагнуулчих гэж хэлсэн. Тэр үед машины урд зогсож байсан. Анх хаалга онгойлгоод хэрүүл өдсөн залууын зүүн хацар шанаа хэсэг рүү нэг удаа маш хүчтэй гараараа цохисон ба шууд хойшоогоо савж унасан. Би тэр үйлдлийг нь хараад дээр очиж босгоход манарсан байдалтай хөл дээрээ зогсож чадахгүй нүүрээ дараад байсан. Тэгээд тэрыг цохисон залуу дахиж руу гүйж очоод аль талаас нь гэдгийг харж амжаагүй нүүр лүү хоёр удаа гуталтай хөлөөрөө хөшиглөсөн. Тэгсэн чинь дахиад толгойгоороо хойшоо саваа унасан.ыг би ахиж босгож аваад хамраас нь цус гарсныг тогтоох гээд хойно нь байрлалтай барьж байсан чинь тэр хооронд дахиад тэр залуу бөгсөн хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх 40/,

 

 Гэрч өгсөн: “... ******* гэрийг хайж байх үед хүн зодолдож буй чимээ сонсогдож байсан ба би тэр чимээг сонсоод очиходийг үл таних гурван эрэгтэй хүнөөс зуурсан байдалтай түүнийг дагз хэсэг рүү гараараа цохиод зогсож байхаар нь би гүйж очоод болиоч ээ, та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ” гээд салгаадий утсыг авч цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 53-54/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1071 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

*******ын биед гавал тархины битүү гэмтэл, духны эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод ханын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, баруун бугуйнд зулгаралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх 58-59/,

 

Хохирогч *******ын өвчний түүх /хх 64-86/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1057 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

-*******ий биед эрүү, дагзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх 90-91/,

 

Шинжээч эмчгийн өгсөн: “...2022.11.25-нд тархины цусан хангамж сайжруулах зүрхний цусан хангамж сайжруулах дусал тариа эмчилгээ мөн цаашид үргэлжлүүлэн 1 сар уух эмэн эмчилгээ бичиж өгсөн байна. Амбулаторийн картанд шинээр ямар нэгэн илэрсэн гэмтлийн шинж тэмдэг байхгүй байна. Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1057 дугаартай дүгнэлтийг гаргасан. Миний хийсэн үзлэгт тухайн хүний биед тогтоогдсон эрүү, дагзны цус хуралт нь хамрах талбай багатай, амь насанд аюултай шинж байхгүй мөн 2022 оны 10 дугаар сарын 29-ний Саран эмнэлгийн толгойн КТГ-д ямар нэгэн гэмтлийн шинж тэмдэг өөрчлөлт илрээгүй тул тухайн дүгнэлтийг гаргасан.” гэх мэдүүлэг /хх 95/,

 

Шүүгдэгч*******ий хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 110/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 16-17/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 119-122/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 123-127/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 138-139/,

 

Хохирогч *******ын хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 149-158/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцээд шүүгдэгч******* согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийг шилжих шөнө 00:50 минутын орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хийморь хотхоны гадна автомашинд сууж байсан хохирогч *******, гэрч, нартай зориуд маргаан үүсгэж, улмаар хохирогч *******той маргалдан зодож эрүүл мэндэд нь  гавал тархины битүү гэмтэл, духны эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, доод ханын зөрүүгүй хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун мөр, баруун бугуйнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан  эм эмчилгээ, шинжилгээ оношилгоо, эмнэлгийн төлбөрийн зардалд нийт 2521246 төгрөг, олох байсан орлого  7685750 төгрөг /2022 оны 09 дүгээр сарын орлогын дунджаар тооцсон/, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг нийт 11206996 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгахтай холбогдсон нэхэмжлэл 2.521.246 төгрөгийг хангаж, ажилгүй байсан хугацааны орлого 7685750 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 1000000 төгрөгийн   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хохирогч ******* “*********” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх ба хөдөлмөрийн чадвар алдсан хугацаанд компанийн үйл ажиллагаа түүнээс шалтгаалан зогссон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 “********* “ХХК нь 2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн тооллогод бүртгэгдээгүй, 2020, 2021, 2022 онуудад хуулийн этгээдийн нэрийн өмнөөс санхүүгийн тайлан баланс гаргаагүй, татварын албанд Х тайлан тайлагнасан, компанийн нэрийн өмнөөс Хаан банкин дахь тоот харилцах дансаа ашиглаж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул  “*********** “ХХК-ийг 1 сарын хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч******* .  ..”Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасан. Иймд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх  2 сарын хөдөлмөрийн доод хөлсний доод хэмжээ буюу 840,000 төгрөгийг нэхэмжилж байна, хохирогч ******* зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай байсан, өмгөөллийн хөлс 1000000 төгрөг”-ийг гаргуулж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй  гэж үзлээ.

Хохирогч ******* хуулийн этгээдийн үйл ажиллагааг тасралтгүй цахим хэлбэрээр явуулж байсан гэж үзэх нөхцөл байдал түүний шүүхэд ирүүлсэн Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдсон, гэм хор учруулах үед орлогогүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар “өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх”-тэй, хуульд заасан эрхээ эдлэхдээ өмгөөлөгчтэй сайн дурын үндсэн дээр хөлс зардлаа тооцон өмгөөлүүлсэн байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-д адилтган шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хэргийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан төлбөрийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэхэд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дөлгөөнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчоос нэхэмжилсэн 11206996 төгрөгийн нэхэмжлэлээс эм эмчилгээ, үзлэг оношилгоо, эмнэлгийн зардалд 2521246 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх ажилгүй байсан хугацааны орлого  7685750 төгрөг, өмгөөллийн хөлс 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ