Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                         Хэргийн индекс:166/2023/0017/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Ч.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000504 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 59 настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 5, 3 хүүхэд, 1 зээгийн хамт*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** овогт /Регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, Альфа таун хотхоны гаднах автомашины зогсоол дээр*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө хохирогчы ээж буюутэй хамт гэртээ байсан. Тэр үед рүү хүүхэд нь залгаад ээжийгээ загнаад байхаар нь би ээж рүүгээ битгий уурлаарай гэж хэлсэн. Тэгээдийг явлаа гэхээр нь би гаргаж өгсөн. Дараа нь би дэлгүүр ороод ундаа аваад гарж байхад ирээд намайг шууд заамдсан. Би тухайн үед нь өмнөөс нь эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Бид хоёрын дундуур оролцож салгасан. Тэгээд би машин руугаа очоод багаажаас гэртээ шинээр худалдаж авсан хутгаа аваад эргэж очоодыг айлгах гээд эргэж очсон. Машиных нь цонх нэг төө хэмжээтэй онгорхой байсан. Тэгээд би хутгаа хайрцгаас нь гаргаад тухайн зайгаар хутгатай гараа оруулсан. хутганы ирмэг хэсгээс бариад авсан. Би тэр эмэгтэйд хайртай болохоор гэмтээхээс айж байсан. Тухайн үед би халамцуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Миний хутгатай гараас тэр хоёрын 4 гар барьж байсан. Хохирогч намайг зүсчихлээ гээд гараа салгаад фодвалкаа цээж хэсгээ дэлгэхэд жоохон цус харагдаад зүсэгдсэн юм шиг харагдсан. Дараа нь машинаа асаагаад яваад өгсөн. Би хутгаа аваад гэртээ орсон. Энэ үйл явдал ерөнхийдөө миний буруутай үйлдлээс болсон.” гэв.

 

Хохирогч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө ээлжээсээ буугаад 09 цагийн үед гэртээ ирсэн. Эхнэр ээжийг өчигдөр шөнийн 23 цагийн үед гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би ээж рүүгээ залгаад бие муутай байж шөнийн цагаар айл руу явлаа гээд уурласан. Дараа нь хаана байгааг нь заалгаад очиж уулзсан. Энэ үеэр гэдэг хүнийг хараад очиж заамдаад муудалцсан. Тэгээд салаад ээжтэй машиндаа очоод сууж байхад хутга бариад над руу дайрсан. Ээж хутгатай гараас нь барчихсан байсан. Тэгээд гарыг нь салгах үед миний цээж хэсэг рүү хутганы үзүүр орсон. Мөн миний долоовор хуруу зүсэгдсэн. Би ахыг санаатайгаар хутгаар зүссэн юм уу?, эсвэл булаацалдах үед савагдаж цохигдсон эсэхийг мэдэхгүй байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000504 дугаартай хэргээс:

 

Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд Альфа таун хотхоны гадаа манай хүү болох******* ирээд намайг авч явах гэсэн. Энэ үед би явахгүй эндтой цуг амьдарна гэх үед уурлаад намайг заавал авч явна гэж байсан.Энэ үед дэлгүүр орсон байсан. Би хүүгийн машинд суугаад хөдлөх гэхэд дэлгүүрээс гарч таарсан. Тэгээд манай хүү буугаад шууд руу гүйж очоод тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн., нар хэрэлдээд ална гэж хэлээд байсан. Харин энэ үед халааснаасаа хар өнгийн иштэй дунд орчим урттай хутга гаргаж ирээд “Би чамайг айлгая” гэж хэлээд руу хутгаа чиглүүлээд түүний цээж рүү 1 удаа хатгасан. Тэгээд хутгаа буцааж авах үед манай хүү хутганы ажлын хэсэг буюу үзүүрээс нь зуураад гараа зүссэн. Тэгээд шууд би өөрөө эмнэлэг рүү хүүхдээ авч явсан..” гэх мэдүүлэг /хх 21/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1116 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

-*******ы биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цээжний өмнө хэсэгт хатгагдсан шарх, баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-*******ы биед тогтоогдсон цээжний өмнө хэсгээр цээжний хөндийд нэвтэрч цусан хураа үүсгэсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-*******ы биед тогтоогдсон баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-*******ы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 33-34/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний 104 дугаартай дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуу дээр сажа нунтаг багс ашиглан түрхэж үзэхэд гарын мөр илрээгүй.” /хх 39-40/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний 103 дугаартай дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцны баруун цээж хэсэгт байх 32мм хэмжээтэй гэмтэл, цамцны зах хэсгээс баруун доод ирмэг хүртэл 490мм хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэг хэсэг тэгшхэн утаснууд жигд тасарсан суналт хөврөлтгүй зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.” /хх 47-48/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...******* нь зүүн гартаа барьсан зүйлтэйгээы сууж байгаа тал буюу баруун талын жолоочийн хаалга руу очиж зогсох бөгөөд зүүн гартаа барьсан эд зүйлийг баруун гараараа сугалж гаргахад хутганы ажлын хэсэг харагдаж байв. Ингээд баруун гартаа хутга бариад руу чиглүүлээд тэрээр 11 цаг 03 минут 34 секундэд хутгаа татаж аваад эргэж хараад зориулалтын хайрцагт нь хийж байв. Ингээд цаашаа ямар нэг маргаан болоогүй бөгөөд хохирогч******* өөрөө тээврийн хэрэгслийг хөдөлгөөд явж******* зогсоол дээр үлдэв.” /хх 13/ болон хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа /хх 74-81/, шагнал урамшуулал /хх 82-97/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Иргэдийн төлөөлөгч ******* дүгнэлтдээ...”шүүгдэгч*******ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай” гэв.

 

Шүүгдэгч******* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, Альфа таун хотхоны гаднах автомашины зогсоол дээр*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цээжинд хутгалж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цээжний өмнө хэсэгт хатгагдсан шарх, баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хохирогч*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ээжтэй машиндаа очоод сууж байхад хутга бариад над руу дайрсан. Ээж хутгатай гараас нь барчихсан байсан. Тэгээд гарыг нь салгах үед миний цээж хэсэг рүү хутганы үзүүр орсон. Мөн миний долоовор хуруу зүсэгдсэн.” гэх мэдүүлэг, гэрчийн “... ******, нар хэрэлдээд ална гэж хэлээд байсан. Харин энэ үед халааснаасаа хар өнгийн иштэй дунд орчим урттай хутга гаргаж ирээд “Би чамайг айлгая” гэж хэлээд руу хутгаа чиглүүлээд түүний цээж рүү 1 удаа хатгасан.” гэх мэдүүлэг /хх 21/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1116 дугаартай шинжээчийн дүгнэлт:*******ы биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, цээжний өмнө хэсэгт хатгагдсан шарх, баруун гарын 3-р хуруунд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.*******ы биед тогтоогдсон цээжний өмнө хэсгээр цээжний хөндийд нэвтэрч цусан хураа үүсгэсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” /хх 42-43/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний 103 дугаартай дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцны баруун цээж хэсэгт байх 32мм хэмжээтэй гэмтэл, цамцны зах хэсгээс баруун доод ирмэг хүртэл 490мм хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэг хэсэг тэгшхэн утаснууд жигд тасарсан суналт хөврөлтгүй зүсэгдэлт үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.” /хх 47-48/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Ганзоригт баруун гартаа хутга бариад руу чиглүүлээд тэрээр 11 цаг 03 минут 34 секундэд хутгаа татаж аваад эргэж хараад зориулалтын хайрцагт нь хийж байв.” /хх 13/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.

 

Хууль зүйн хувьд дүгнэвэл тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан цээжний өмнө хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цусан хураа үүсгэсэн  нь гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийн шалгуур шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зэвсэг хэрэглэж үйлдсэн байх тул зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

 

“Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт хүйтэй, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болох ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн бариултай, бариул хэсэг нь 11 см, ажлын хэсэг 13 см, ажлын хэсгийн өргөн 2 см, нийт урт 24 см бүхий хутгыг зэвсэг гэж үзнэ. 

 

 Шүүгдэгч*******ын гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч******* нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин  нийт  1609951 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч******* нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 106-107 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул хохирол, хор уршигтай холбоотойгоор цаашид гарах эмчилгээ, эмийн зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч...шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч******* “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ялын доод хэмжээний 3-ны 2-оос доошгүйгээр хорих ял оногдуулахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх дүгнэлт тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт хорих ялын хэмжээг 5 жилээс 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах зардал төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил  4 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн фудболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригтод оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, цэнхэр өнгийн фудболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ

      

 

 

                       ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР

 

 

 

                       ШҮҮГЧ                          Н.ИДЭР