Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0027/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч,

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,******* холбогдох эрүүгийн 2318000000019 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт******* тоотод оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 132А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гранд яак” зочид буудалд угаагч ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* /РД:******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21:30 цагийн орчим согтуурсан үедээ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ыг бусадтай хардлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуя хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд дунд 1/3 хэсэгт шарх, баруун гарын 4-р хурууны 2-р үенд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан”,

Шүүгдэгч******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21:30 цагийн орчим согтуурсан үедээ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ыг бусадтай хардсаны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуя хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны доод 1/3- н дотор хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2318000000019 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч *******ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим би өөрийн найз түүний найз охин нарын хамтаар “Титаник” нэртэй бааранд орж 0.75 литрийн Хараа архи 1 шилийг уусан. Энэ үед манай хамтран амьдрагч “Титаник” бааранд ороод ирсэн ба намайг хамт сууж байсан найзын найз охинтой нь хардаж хэрүүл маргаан хийгээд хамтдаа баарнаас гарч гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад хэрүүл маргаан хийгээд байснаа гэрт ногоо арилгадаг шар өнгийн иштэй хутгыг ширээн дээрээс шүүрч аваад миний баруун гуя руу нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би тэр хутгыг нь шүүрч аваадын гуя руу нь нэг удаа хатгасан. Тэгтэл удалгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн..” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Шүүгдэгч*******ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед би ажлаасаа бууж байхад над руу утсаар яриад “Титаник” бааранд ороод ир гэхээр нь би тэр баар луу шууд яваад очсон. Намайг ороход танихгүй хүүхэн, залуугийн хамт архи уугаад сууж байхаар нь би хамт сууж тэр архинаас нь жаахан уусан. Тэгээд бид 2 гэртээ харьсан. Гэртээ ирсэн хойноо биыг хүнтэй хардаж чи тэр хүмүүстэйгээ тэр чигээрээ яваарай гэж уурлаад гэрт ногоо арилгадаг шар өнгийн иштэй хутгыг руу шидсэн чинь түүний хөлөнд онож гэмтээсэн. Энэ үед уурлаад тэр хутгыг аваад миний баруун хөлийн гуя руу нэг удаа хутгалсан.” /хх 21/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

*******ын биед баруун гуяны доод 1/3-н дотор хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ын биед тогтоогдсон баруун гуяны доод 1/3-н дотор хэсэгт шархны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 24-25/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт: *******ын биед баруун гуяны доод 1/3-н дотор хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ын биед тогтоогдсон баруун гуяны доод 1/3-н дотор хэсэгт шархны гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 24-25/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт:*******ын биед баруун гуяны дунд 1/3 хэсэгт шарх, баруун гарын 4-р хурууны 2-р үенд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.*******ын биед тогтоогдсон баруун гуяны дунд 1/3 хэсэгт шарх, баруун гарын 4-р хурууны 2-р үенд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.*******ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдлыг тогтоосон *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 47/,*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 49/,*******ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 54-65/, шүүгдэгч *******ын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 67-76/, шүүгдэгч*******ын оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 79-83/, шүүгдэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суух бүртгэлийн лавлагаа /хх 86-90/, шүүгдэгч*******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91-92/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 94-102/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21:30 цагийн орчим согтуурсан үедээ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ыг бусадтай хардлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуя хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд дунд 1/3 хэсэгт шарх, баруун гарын 4-р хурууны 2-р үенд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан”,

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21:30 цагийн орчим согтуурсан үедээ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******ыг бусадтай хардсаны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гуя хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун гуяны доод 1/3- н дотор хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдов.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч *******ын “бусадтай хардлаа гэх шалтгаанаар хамтран амьдрагч*******ыг хутгалсан үйлдэл, *******ыг бусадтай хардан хутгалсан шүүгдэгч*******ын үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч, хохирогч *******,******* нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар /хх 112-113/-ыг өгсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн тус тус төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ