| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/40 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2023/0034/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогч *******,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2318000000016 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,******* оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* /Регистрийн дугаар******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өсөх трейд” гэх зочид буудлын гадна *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Өсөх трейд буудлын ресепшин манай найзтай маргалдсан. Биыг гэж мэдээгүй. Эдний найзтай юу болов гэхэд танай найз, манай найзтай маргалдаад байна. Найзыгаа авчих учраа олоод салъя гэсэн. Гарах гээд шатаар бууж байтал урдаас 2,3 хүн гарч ирээд зодолдоод эхэлсэн. Гадаа гээд залуу нь ухаан алдаад унасан, цус болчихсон зогсож байсан. Би эдний найзтай Номингийн тэнд хөөцөлдөж байгаад ирсэн.” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 29-ий өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Өсөх 3 трейд буудлын гадаа маргаан болсон. Тухайн үеийн юм орж ирэхгүй байна. Маргаан болоод буудлаас гарсан. Эмнэлгийн машинд ухаан орсон. Хувцас урагдаж, цус болсон. Өмсөх боломжгүй болсон. Би ажилдаа явж чадаагүй. 10 хоног гэртээ хэвтэхээр сарын ажил алдагдсан. 2000000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Эрүүгийн 2318000000016 дугаартай хэргээс:
Гэрчий өгсөн: “...“буудалд баахан залуучуудыг зодоод байна” гэж хэлэхээр нь бид наанаас нь орох гэсэн чинь өөдөөс гараад ирсэн. Тэгтэл тэнд байсан залуучуудыг цохиод явуулахгүй байхаар нь би наанаас нь салгах гээд дундуур нь ортол хар өнгийн куртиктэй өндөр залуу нь намайг цохиж унагаад газар унасан хойно дээрээс өшиглөж би ухаан алдаж унасан.” гэх мэдүүлэг /хх 19/,
Гэрч өгсөн: “...ыг дотуураа саарал өнгийн цамцтай танихгүй залуу буудлын коридор дотор нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон чинь тэр залууг дагуулаад буудлаас дөнгөж гарах үед тухайн саарал өнгийн цамцтай залууыг хаалганы хажуу хана руу шахаад зууралдахаар нь би араас нь түлхээд гарсан. Тэр үедыг нөгөө саарал цамцтай залуу дахин нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохихоор нь би дундуур нь ороод салгах гэтэл араас хар өнгийн куртиктэй нэг танихгүй залуу цохих гэхээр нь би бултаж түүний шанаан тус газарт нь гараараа нэг удаа алгадаж унагасан.” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч өгсөн: “Өсөх” буудлын үүдэнд очсон чинь өөдөөс танихгүй залуу гарч ирээдийг боосон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан чинь араас баахан залуучууд гарч ирсэн. ...ийг тэнд байсан хар өнгийн куртиктэй өндөр залуу нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж газар унагаж байгаа харагдсан. Мөныг тэнд байсан хөх өнгийн куртиктэй залуу нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрчын өгсөн: “...Үүдний текин дээр сууж байсан залууыг “чи насанд хүрсэн юм уу” гэж хэлээд хоорондоо маргажыг цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэсэн боловч хоорондоо маргалдаад салахгүй болохоор нь би буцаж гарч гүйгээд машинд сууж байгаа найз нараа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 25/,
Гэрчийн өгсөн: “...Битай анх барилцаад авахад хажуугаас орж ирж салгахад эхлээдын нүүрэн тус газарт нь гараараа цохиж байгаа харагдсан ба тэр хоёр зууралдаад цаашаа явсан гэхдээ хэн нь хэнийгээ яаж цохисон талаар би хараагүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1148 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- *******ын биед дээд уруул, баруун чамархайд язарсан шарх, хүзүүний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 36-37/, шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 53-54/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд, дансны хуулга /хх 60-70/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30- нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Өсөх трейд” гэх зочид буудлын гадна *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрчий өгсөн: “...тэнд байсан залуучуудыг цохиод явуулахгүй байхаар нь би наанаас нь салгах гээд дундуур нь ортол хар өнгийн куртиктэй өндөр залуу нь намайг цохиж унагаад газар унасан хойно дээрээс өшиглөж би ухаан алдаж унасан.” гэх мэдүүлэг /хх 19/, гэрч өгсөн: “...ыг нөгөө саарал цамцтай залууг дахин нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохихоор нь би дундуур нь ороод салгах гэтэл араас хар өнгийн куртиктэй нэг танихгүй залуу цохих гэхээр нь би бултаж түүний шанаан тус газарт нь гараараа нэг удаа алгадаж унагасан.” гэх мэдүүлэг /хх 21/, гэрч өгсөн: “...ыг тэнд байсан хөх өнгийн куртиктэй залуу нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх 23/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1148 дугаартай шинжээчийн дүгнэлт: *******ын биед дээд уруул, баруун чамархайд язарсан шарх, хүзүүний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 36-37/ гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Хууль зүйн хувьд дүгнэвэл тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч*******ын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч*******ын гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ашиглах боломжгүйгээр цус болж урагдсан цамц, куртикны төлбөр 230000 төгрөг, эм тарианы төлбөр 50000 төгрөг , ажилгүй байсан хугацааны цалин 1720000 төгрөг нийт 2000000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч******* цамц, куртикны төлбөр 230000 төгрөг, эм тарианы төлбөр 50000 төгрөг нийт 280000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1720000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөх завсарлага авч 280000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал, шүүгдэгч******* “прокурорын торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбарыг тус тус гаргалаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ