Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2023/0038/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2318000000038 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд:

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211,1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,******* /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нэгүүн” караокены гадна талд иргэн*******ой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2318000000038 дугаартай хэргээс:

 

            Хохирогч*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны орой 21:00 цагийн үед манай найз******* над руу утсаар залгаад гараад ирэх зав байна уу би Өмнөговь аймагт том тэрэг барьж байгаад Дарханд ирсэн байна. Хамт караоке орж ганц нэг юм ууя гэсэн юм. Тэгээд би гэрээсээ гараад Дархан сумын 7 дугаар багт байрлах "Нэгүүн" караоке ороод найз*******,,, нар юм яриад сууж байсан. Би гаднаас орж ирээд тэр хэдтэй юм ярьж сууж байгаад удалгүй тэндээс худалдаж авсан 0.75 литрийн "Экс" нэртэй 2 шил архийг уугаад суусан юм. Бид хэд хэсэг дуулж байгаад дахиж тэр караокены худалдагчаас нэг шил 0,75 литрийн хар "Экс" нэртэй архи аваад ууж дуусах үед тэр газрын хаах цаг нь болоод бид гадагшаа гарсан юм гараад явж байхдаа би*******ыг тоглоод ногоон******* гээд хэлж байсан юм. Тэрнээс болоод******* бид хоёр хоорондоо маргалдаад байж байгаад би*******ыг нэг удаа гараараа цээж хэсэг рүү түлхсэн чинь******* миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон тэгсэн миний эрүү эвгүй болсон, би босож ирээд*******ын нүүр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгээд******* бид хоёрыг маргалдаж байхад манай найз бид хоёрын дундуур орж ирээд******* бид хоёрыг салгасан юм.” гэх мэдүүлэг /хх 7/,

 

Гэрчын өгсөн: “...караокеноос авсан 2 шил 0.75 литрийн Экс нэртэй архи авсан байсныг ууж дуусаад хэсэг юм ярьж сууж байгаад дахин нэг шил архи аваад дуулаад суусан. Архиа ууж дуусаад тэндээс гараад явж байхад Эрдэнэбаяр, нар хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнээ цохиод авсан. Тэгэхээр нь очоод тэр хоёрыг салгаадийн эрүү нь эвгүй болчихсон байсан. ...*******,ийн зүүн талын эрүү орчимд нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

            Гэрчгийн өгсөн: “...бид хэд бөөндөө тэр караокед 3 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад тэндээс гараад явж байхад,******* нар хоорондоо маргалдаж байгаад нэг нэгнийгээ цохиод авсан. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаад манай найз цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

***********ийн биед доод эрүүний хугарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 21-22/,

 

Хохирогч*******ийн хохирол төлбөртэй холбоотой баримт /хх 90-98/,

 

Шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 54-60/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 83/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 87/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцээд шүүгдэгч******* нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Нэгүүн” караокены гадна талд хохирогч*******ой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод эрүүний хугарал, буйлны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч******* нь “...******* нь миний эмчилгээний зардал мөнгийг барагдуулсан.” гэх тайлбар /хх 112/-ыг өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ