Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2023/0042/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, К.Нанжинханд,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2118003640492 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 23-ны өдөр******* төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,******* оршин суух хаягтай, урьд:

 -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийнх 145 дугаар зүйлийн 145.3 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 99.1 дүгээр зүйлд зааснаар 4 жил 13 хоногийн хорих ял, 2006 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялын нэмж нэгтгэн 4 жил 13 хоногийн хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247.1, 155.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2- д зааснаар 14 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 27 хоног хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон******* /Регистрийн дугаар******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө******* гэх газраас иргэн *******ийн эзэмшлийн 17 тооны буюу олон тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, 16.100.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үхэр хулгайлсан. Хулгайлсан үхрээ гэж хүнд өгсөн. Би тэр хүнээс 1,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байж байтал тэр хүн нас барсан. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Үнэн зөвөөр хийсэн хэргээ хүлээж байна. Энэ хүнийг хохирол төлбөргүй болгож өгнө. Хамаатан садандаа би  ийм хэрэгт холбогдчихлоо гэж хэлсэн. Шийдвэр гүйцэтгэлээс байнга мөнгө олж өг гээд дарамтлаад байсан. Тав арван малтай тэрийгээ зарж л байж өгөх боломжтой байсан. Сүүлдээ шийдвэр гүйцэтгэлээс гэрийн хаалга үүд нүдээд амар тайван үзүүлэхгүй болохоор оргож зугтаад 2-3 сар болсон. Тэгээд дуусгая гэж бодсон. Энэ хугацаанд ээж маань бурхан болсон. Хэдэн үхэр үлдсэнийг нь айлд тавьсан байсан. Хэд хоногийн өмнө алга болсон л гэсэн. Ээж өнгөрсөн болохоор тоох ч хүн алга. Гэмшиж байна. Одоо би 50 нас хүрч байна. Ял эдэлж байх хугацаандаа хохирлыг барагдуулна.” гэв.

 

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө тариан талбайн захаас морио хайгаад олоогүй. 17 тооны үхэр алдсан. Сувай үнээ, шүдлэн үхэр, шүдлэн гунж, улаан халзан эм сувай,  цагаан цоохор бяруу, халзан гунж, бяруу байсан.” гэв.

 

Эрүүгийн 2118003640492 дугаартай хэргээс:

 

Хохирогч *******ийн өгсөн: “...Хар зүсмийн шүдлэн эр үхэр баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, улаан          халзан эр шүдлэн баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, улаан  зүсмийн эр шүдлэн баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, хар            цоохор эм сувай үхэр баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, Улаан халзан эм сувай үхэр баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, хүрэн халзан зүсмийн эм сувай үхэр баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, ягаан халзан гунж баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, улаан халзан гунж баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, Улаан халзан эр бяруу баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй гурван толгой, Хүрэн зүсмийн эр бяруу баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, Цагаан цоохор эр бяруу баруун чих нь догол имтэй, зүүн чих нь цуулбар имтэй, Саарал халзан эр бяруу баруун чих нь догол имтэй зүүн чих нь цуулбар имтэй, Улаан алаг эр бяруу имгүй, мухар улаан алаг эр бяруу имгүй, Улаан халзан эм бяруу имгүй нийт 17 тооны үхэр алга болсон” /хх 37/,

 

“...Мөн хохирогчийн “...2020 оны 10 дугаар сарын 46 үхэр, бяруу тугал 19 гээд нийт манайх 65 үхэртэй байгаад улсад 2020 оны мал тооллогын тооллогод тоолуулсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 17 үхэр алдагдаад 48 үхэр үлдсэн. Тухайн алдсан 17 үхэрт үнэлгээ хийлгэсэн байгаа. Би гомдолтой байна. Алдсан үхрийнхээ үнэлгээний дагуу хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх 39/,

 

Гэрчын өгсөн: “...манай таньдаг хуурай ах гэх над руу 2021 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна үүрээр 05 цагийн үед залгаад ах нь хүнээс авлагатай юмаа авчихлаа ахдаа хань болоод нэг газар луу туугаад яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь цуг туугаад тосгонд эцсийн буудлын хавьцаа айлд аваачсан. Тийм зүйл байгаа. Тэрнээс өөр мал зарсан зүйл байхгүй. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр гэх ахтай цуг Дархан сумын 3 дугаар багт байрлах Өвс цехийн хажуу талаас 15, 16 тооны үхэр туугаад явсан. Тухайн үхэр дотор цагаан алаг 3 тооны би сайн зүсийг мэдэхгүй байна. “...Намайг асуухад ах нь өмнө авлагатай байсан хүнээсээ авсан юм. Тэгэхдээ хэлээд авсан гэж хэлж байсан. Надад өөр юм хэлээгүй.******* над руу үүрээр залгаад эгчийг нь явуулчихъя чи хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд эгч намайг 70 дугаар брак байрнаас өөрийнхөө хөх өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тэгээд би өвсөн цехийн ард очиход******* байж байсан. Би морины зүс сайн мэдэхгүй. Шоколатан бор өнгөтэй гэхдээ арай цайвар морьтой байсан. Тэр морио унаж байгаад мод үржүүлэхийн хашаанд уячхаад яваад өгөхөөр нь ахаа энэ зүгээр үү гээд асуусан чинь өөрөө явчихдаг юм аа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үхрээ явган туусан. Бид хоёр өвсөн цехээс туугаад мод үржүүлэхийн хажуугаар туугаад далан дээгүүрээ явсаар байгаад хараа голын хажуугаар засмал зам хөндлөн гараад тэгээд айлын гудамжаар явж байгаад нөгөө мах авсан ченжийн хашаанд оруулж өгсөн.******* ах өөрөө замаа заагаад явсан. Нэг байшин байсан. Урдаа нэг гэр байсан. Гэрийн урд талд нь мал алдаг байрын малын сэвснүүд байсан. Махны өлгүүр байсан. Намайг хашаанд үхэр оруулж өгөхөд нэг 50 орчим насны эгч надаас энийг уяад өгөөч гээд надаар миний тууж ирсэн үхрүүдээс 5 том үхрийг тэр эгчийн хүүхэдтэй цуг уяж өгсөн. хашааны гадна ирээд би морь лугаа явлаа гээд яваад өгсөн. Харин эгч хашааны гадаа намайг хүлээж байгаад гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 41-44/,

 

            Гэрчы өгсөн: “...миний утас руу *********** гэсэн дугаараас залгаад үхэр авах уу гэж асуухаар нь би үзье гэсэн хариулт өгсөн. Тэгтэл удалгүй нэг танихгүй залуугаар 15, 16 тооны үхэр туулгаад манай хашаанд ирсэн. Тэгээд авчирсан үхрийг нь үзтэл бяруу, шүдлэн туранхай үнээ болохоор нь ийм туранхай амины гарз юм байна би авахгүй гээд тууж ирсэн үхрээс 3 тооны арай гайгүй үхрийг нь аваад бусдыг нь хашаанаас гаргасан. Уг 3 тооны үхрийг нь би 2 сая төгрөгөөр бодож авсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учир үхрийн мөнгийг нь 2-оос 3 хоногийн дараа мөнгийг нь бэлнээр нь тоолж өгсөн. Эхний тууж ирсэн үхрээс миний авсан 3 толгой үхрийн нэг нь улаан халзан зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эр үхэр, хар зүсмийн эр үхэр байсан санагдаж байна. Гаргаж явуулсан үхрүүдийн зүсийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 59-60/,

 

            Гэрч өгсөн: “...******* миний *********** гэдэг утас руу  ******* утаснаас 2021 оны 11 дүгээр сарын 02-нд байна уу, 03-нд өглөө 11 цагийн үед яриад 2 үхэр зарах гэсэн юм гэхээр биы утсыг өгтөл би яриад яах юм, чи яриад өгчих гэсэн. Тэгэхээр нь би эгч рүү яриад мал авах уу гэсэн чинь авна гэсэн. Тэгэхээр нь би*******эд эгчийн гэрийг нь зааж өгсөн. надад хэлэхдээ манай дүү аваачиж өгнө гэсэн. Тухайн үед нь биэд хулгайн юманд чинь би орооцолдохгүй шүү гэхэд хулгайн юм бишээ, манай дүүгийн юм байгаа юм гэсэн. Ингээд биы гадаа 12 цагийн үед яваад очиход*******ийн явуулсан дүү нь гэдэг залуу үхрээ өгчхөөд гараад явж байсан. эгчтэй уулзаад орой ирж мөнгөө аваарай гэхээр нь би явсан. Тэгээд маргааш нь эгчээс 1.000.000 төгрөг аваад явж дүүгийндээ очих замдаа*******эд аваачиж өгсөн юм.д өгсөн үхрийг нь би хараагүй. надад хэлэхдээ жижигхэн юм байна лээ гээд 1.000.000 төгрөг өгсөн...Цагдаагаас намайг үхэр зарсан талаараа ирж мэдүүлэг авах хэрэгтэй байна гэж дуудахаар нь би*******ээс юун үхэр юм цагдаагаас дуудаад байна гэж асуухад 2 бяруу сэгсэрч чадахгүй байхаараа яадаг юм. Харгаас авсан гээд хэлэхгүй юу гээд байсан юм. гэдэг нь миний хуурай дүү байгаа юм. Тэгээд би тэгж хэлсэн юм. Мөн өмнө нь утсаар ярихдаа 17 тооны үхэрийн хашаанд аваачаад хийсэн юм тэгсэн буцаагаад гаргаад явуулсан байна эндээ буцаж ирээгүй байна хогийн хонхрын тэр хавиар чи яваад үзээдэх гэж байсан. Ер нь янз бүрийн намайг хулгайн асуудалдаа холбох гээд байх шиг байгаа юм.” гэх мэдүүлэг  /хх 56-57/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “хар зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, улаан зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, хар цоохор зүсмийн сувай үнээ 1 толгой, улаан халзан зүсмийн сувай үнээ 1 толгой, хүрэн халзан зүсмийн сувай үнээ 1 толгой, ягаан халзан зүсмийн гунжин үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн гунжин үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр бяруу 3 толгой, хүрэн зүсмийн эр бяруу 1 толгой, цагаан цоохор зүсмийн эм бяруу 1 толгой, саарал халзан зүсмийн эр бяруу 1 толгой, алаан алаг зүсмийн эр бяруу 1 толгой, мухар улаан алаг зүсмийн эр бяруу 1 толгой, улаан халзан зүсмийн эм бяруу 1 толгой нийт 17 тооны үхэр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөг байна. /хх 67-68/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Уналгын адуу 1 толгой нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв. /хх 72-73/,

 

Хохирогч *******ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт, А дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-15/,

 

“Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4/388 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт “ дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2021.10.01-2022.01.01-ний хоорондох гадагш ярьсан болон илгээсэн мессежийн жагсаалт” /хх 17-26/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 12 минут 26 секундээс 10 цаг 13 минут 09 секундийн хооронд 1 морьтой хүн, 1 явган хүн 10 гаран тооны үхэр туун хойноосоо урагш чиглэлтэй буюу Дархан сумын 3-р баг, Хараагийн гудамж талаасаа Дархан сумын 2-р баг Октябрийн гудамж чиглэн засмал зам хөндлөн гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна.” /хх 31/,

 

Гэрчын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-52/,

 

“2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай “мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа”

 

Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 114/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 118/, Нийгмийн халамжийн сангаас үйлчилгээ авдаггүй талаарх тодорхойлолт /хх 122/, газар эзэмшиж, өмчлөөгүй талаарх тодорхойлолт /хх 124/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх 130-177/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт гэмт буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч, камерын бичлэг, нууц ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө******* гэх газраас иргэн *******ийн үхэр сүргээс 17 тооны буюу олон тооны үхрийг шунахай сэдэлтээр хулгайлж, 16.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч*******ийн ...” “2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үхэр хулгайлсан. Хулгайлсан үхрээ гэж хүнд өгсөн. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн ...” 2022 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 17 үхэр алдагдаад 48 үхэр үлдсэн” гэх мэдүүлэг,  гэрчын ... “...манай таньдаг хуурай ах гэх над руу 2021 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна үүрээр 05 цагийн үед залгаад ах нь хүнээс авлагатай юмаа авчихлаа ахдаа хань болоод нэг газар луу туугаад яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь цуг туугаад тосгонд эцсийн буудлын хавьцаа айлд аваачсан. “...Намайг асуухад ах нь өмнө авлагатай байсан хүнээсээ авсан юм. Тэгэхдээ хэлээд авсан гэж хэлж байсан. Надад өөр юм хэлээгүй. ...Тэгээд бид хоёр үхрээ явган туусан. Бид хоёр өвсөн цехээс туугаад мод үржүүлэхийн хажуугаар туугаад далан дээгүүрээ явсаар байгаад хараа голын хажуугаар засмал зам хөндлөн гараад тэгээд айлын гудамжаар явж байгаад нөгөө мах авсан ченжийн хашаанд оруулж өгсөн.******* ах өөрөө замаа заагаад явсан.” гэх мэдүүлэг /хх 41-44/, гэрчы өгсөн: “... нэг танихгүй залуугаар 15, 16 тооны үхэр туулгаад манай хашаанд ирсэн. Тэгээд авчирсан үхрийг нь үзтэл бяруу, шүдлэн туранхай үнээ болохоор нь ийм туранхай амины гарз юм байна би авахгүй гээд тууж ирсэн үхрээс 3 тооны арай гайгүй үхрийг нь аваад бусдыг нь хашаанаас гаргасан. Уг 3 тооны үхрийг нь би 2 сая төгрөгөөр бодож авсан. ...Эхний тууж ирсэн үхрээс миний авсан 3 толгой үхрийн нэг нь улаан халзан зүсмийн эм үхэр, улаан зүсмийн эр үхэр, хар зүсмийн эр үхэр байсан санагдаж байна. Гаргаж явуулсан үхрүүдийн зүсийг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 59-60/, гэрч өгсөн: “...******* миний ********* гэдэг утас руу өөрийн ******** утаснаас 2021 оны 11 дүгээр сарын 02-нд байна уу 03-нд өглөө 11 цагийн үед яриад 2 үхэр зарах гэсэн юм гэхээр нь биы утсыг өгтөл би яриад яах юм чи яриад өгчих гэсэн. Тэгэхээр нь би эгч рүү яриад мал авах уу гэсэн чинь авна гэсэн. Тэгэхээр нь би*******эд эгчийн гэрийг нь зааж өгсөн. надад хэлэхдээ манай дүү аваачиж өгнө гэсэн. Тухайн үед нь биэд хулгайн юманд чинь би орооцолдохгүй шүү гэхэд хулгайн юм бишээ манай дүүгийн юм байгаа юм гэсэн. Ингээд биы гадаа 12 цагийн үед яваад очиход*******ийн явуулсан дүү нь гэдэг залуу үхрээ өгчихөөд гараад явж байсан.” гэх мэдүүлэг  /хх 56-57/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 12 минут 26 секундээс 10 цаг 13 минут 09 секундийн хооронд 1 морьтой хүн, 1 явган хүн 10 гаран тооны үхэр туун хойноосоо урагш чиглэлтэй буюу Дархан сумын 3-р баг, Хараагийн гудамж талаасаа Дархан сумын 2-р баг Октябрийн гудамж чиглэн засмал зам хөндлөн гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна.” /хх 31/, гэрчын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-52/ гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.

 

Хууль зүйн хувьд дүгнэвэл тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч*******ийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч*******ийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт-“хар зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, улаан зүсмийн эр шүдлэн үхэр 1 толгой, хар цоохор зүсмийн сувай үнээ 1 толгой, улаан халзан зүсмийн сувай үнээ 1 толгой, хүрэн халзан зүсмийн сувай үнээ 1 толгой, ягаан халзан зүсмийн гунжин үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн гунжин үхэр 1 толгой, улаан халзан зүсмийн эр бяруу 3 толгой, хүрэн зүсмийн эр бяруу 1 толгой, цагаан цоохор зүсмийн эм бяруу 1 толгой, саарал халзан зүсмийн эр бяруу 1 толгой, алаан алаг зүсмийн эр бяруу 1 толгой, мухар улаан алаг зүсмийн эр бяруу 1 толгой, улаан халзан зүсмийн эм бяруу 1 толгой нийт 17 тооны үхэр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөг байна. /хх 67-68/-ээр үнэлсэн байх ба шүүгдэгч******* 16100000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүхээс шүүгдэгч*******эд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 16100000 төгрөгийг нөхөн төлөх боломж одоогоор байхгүй тул шүүх хуралдааныг завсарлуулах шаардлагагүй гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******ээс 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч гэх газар оршин суух  /, /-д олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч...шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 23 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаас үлдсэн 2 жил 11 сар 04 хоногийг нэмж нэгтгэн нийт 6 жил 11 сар 04 хоногийн хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч*******гийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн оногдуулж өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргалаа.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ялын хэмжээг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч*******эд шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан ба шүүгдэгч*******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 06 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 2 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ./хх-

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 23 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байх бөгөөд /хх91-94/ уг хорих хорих ялаас 19 хоногийг эдэлж, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн прокурорын 6/186 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хорих ангиас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлсэнээр /хх86-87/ эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаа 2 жил 11 сар  05 хоног тогтоов.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн*******ийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж /хх88-89/ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байдлаар 53 хоног цагдан хоригджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу цагдан хоригдсон 53 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2023 оны 02 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гансүхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналгын 1 толгой морины үнэ 700000 төгрөгийг шүүгдэгч Р.Гансүхээс 700000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 06 жил 11 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан 06 жил 11 сар 05 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, хэрэгт хавсаргаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******ээс 16100000 /арван зургаан сая нэг зуун мянга/  төгрөг гаргуулан хохирогч гэх газар оршин суух /, /-д олгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс гэмт үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэ болох 700000 /долоон зуу мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ