Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1822

 

 

 

 

 

 

 

 

    2022        12           14                                      2022/ШЦТ/1822     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Дт холбогдох эрүүгийн 2106 04319 1881 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй,.Д, /Регистрийн дугаар: ***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь нүүр ном /Facebook/-ын цахим орчинд 8888-тай болон 9999-тэй дугаар зарна гэж хуурамч зар байршуулан бодит байдлыг нууж, цахим хэрэгсэл ашиглан,

Өөрийн эзэмшлийн Богд банкин дахь *** тоот дансаар:

1. Э.Уаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Богд банкны *** дугаарын дансаар 253.000 төгрөг  шилжүүлэн авч  залилсан,

2. Д.Бгаас  2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 удаагийн  гүйлгээгээр  нийт 210.000 төгрөг  шилжүүлэн авч  залилсан,

3. Т.Аээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авч  залилсан,

4. З.Цээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 183.000 төгрөг  шилжүүлэн авч  залилсан,

5. Г.Гөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

6. Б.Гээс 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 45.000 төгрөг, 2022 оны  02 дугаар сарын 06-ны өдөр 60.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. М.Оаас  2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 150.000 төгрөг  шилжүүлэн авч  залилсан,

8. Г.Лоос 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 49.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

9. Б.Агаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны 127.400 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10. Х.Таас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

11. А.Хаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 67.500, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17.500 төгрөг  шилжүүлэн авч залилсан,

12. Х.Аээс 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. М.Еаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

 

Төрсөн эх Ц.Дгийн Хаан банкин дахь *** тоот дансаар:

14. Э.Угаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 120.000 төгрөгийг  шилжүүлэн авч  залилсан,

15. Х.Гөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

16. Д.Боос 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. Г.Ноос  2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 64.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

18. Ц.Угээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 156.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

19. Э.Оаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 150.000 төгрөг  шилжүүлэн авч  залилсан,

20. Д.Ааас 2021 оны 11 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр 480.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. П.Огаас  2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 210.000 төгрөг  авч  залилсан,

22. Г.Гаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 210.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

23. П.Үгаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 370.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. Б.Саас 2021 оны 12 дугаар сарын 22-ны 153.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

25. О.Огаас 2021 оны 12 дугаар сарын 05-ны 300.000 төгрөг шилжүүлэн авч  залилсан,

26. Н.Тээс 2021 оны 12 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 340.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

27. Д.Эөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний  өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Б.Дын Хаан банкин дахь *** тоот дансаар дамжуулан нийт 200.000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

28. Д.Уаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.Аын Хаан банкин дахь 5022635690 тоот дансаар дамжуулан бусдын Хаан банкин дахь 5247108372 тоот дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч  залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч Д.Д нь хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Д нь шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл /Facebook/ ашиглан “Б.Г”, “Ariuka Ariuka”, “Baku Baku” нэртэй “хаяг” /account/-уудаар дамжуулан 9999, 8888-тай дугаар зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан нийт 28 иргэнээс 5.757.900 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан болох нь:

 

Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сард Баянхонгор аймагт таарч Д.Дтай хамт 3-4 хоног хамт байсан юм. Энэ хугацаанд би өөрийнхөө залилан хийдэг 9999-тэй  дугаар  зарна гэж  тавиад  хүмүүсээс мөнгийг нь түрүүлж шилжүүлэн авч залилдаг гэдгээ зааж өгсөн юм.  Ингээд зааж өгсөн өдрөө 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт И-Март худалдааны төвийн хажууд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчдад баригдан цагдан хоригдож байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 дахь тал/,

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн цагдаагийн дэслэгч Ө.Болдбаярын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Д.Дын Богд банкин дахь *** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн  тэмдэглэл /1 хх-ийн 78-79 дэх тал/,

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн цагдаагийн дэслэгч Ө.Болдбаярын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.Дын төрсөн эх Цэнд-Аюушын Дгийн “Хаан” банкин дахь *** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн  тэмдэглэл /1 хх-ийн 78-79 дэх тал/,

 

Шүүгдэгч Д.Дын Богд банкин дахь *** дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганы баримт /1 хх-ийн 67-77 дахь тал/,

 

Гэрч Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганы баримт /1 хх-ийн 80-82 дахь тал/,

Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би *** тоот Хаан банкны  дансыг  2018 оноос хойш ашиглаж байна...хажуу айлын Д.Д гээд манай найз  хэд хоног түр данс болон картаа ашиглуулаач гээд гуйгаад байхаар нь багаасаа мэддэг найз болохоор зөвшөөрөөд нууц дугаар дансаа хэлээд өгсөн...” миний утсанд орлого зарлагын мессеж ирдэггүй учир мэдээлэл авч чаддаггүй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 88-89 дэх тал/,

  1. Хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ Баганат өргөө хороололд барилгын ажил хийж гүйцэтгэж байх үедээ фейсбүүкээр Б.Г гэсэн нэг хаягаас 9999-тэй дугаар 300.000 төгрөгт зарна гэж байсан. Уг зарын дагуу  би чатаар холбогдож утасны дугаарыг нь аваад утсаар холбоо барьж худалдан авахаар болсон юм. Богд банк *** дугаарын Д.Д гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. ...урьдчилгаа 150.000 төгрөг  эхлээд шилжүүлчих  би сим карт болон  дугаар авахад  шаардагдах  бүх зүйлийг бэлдээд байж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 13-14 дэх тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13:14 минутад Э.Уын Хаан банкны *** дугаарын данснаас 153.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 70 дахь тал/,

 

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаартай дансанд *** дугаарын данснаас 2021 оны 12 дугаар сарын 15-нд 18:24 минутад 50.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-нд 14:35 минутад 50.000 төгрөгийн орлого орсон тухай хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

  1. Хохирогч  Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхдаа фейсбүүкээр 8888-тай  дугаар зарна  гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдон чат бичтэл 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа юм. Урьдчилгаа 210.000 төгрөгийг Богд банкны *** дугаарын дансанд шилжүүлчих тэгээд би таны дугаарыг юнител ороод  нэр дээр чинь шилжүүлээд өгье, дугаарыг таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь мөнгийг өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын  данс руу  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-104 дэх тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Бгийн Худалдаа хөгжлийн банкны *** дугаарын данснаас 11:15 минутад 150.000 төгрөг, 11:28 минутад 60.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 71 дахь тал/,

 

3. Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороонд гэртээ байж байгаад фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар  байхаар нь  тухайн хүнтэй холбогдож чат бичтэл  300.000 төгрөгөөр зарагдаж байгаа  та урьдчилгаа  120.000 төгрөгийг Хаан банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн нөхөр Э.Эын *** дугаарын данснаас шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 115-116 дахь тал/,

 

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 05-нд 13:30 минутад *** дугаарын данснаас 120.000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 119 дэх тал/,

 

                 4. Хохирогч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл  500.000 төгрөгөөр  зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд  өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 133-134 дэх тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Аийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 12:12 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 79 дэх тал/,

 

5. Хохирогч З.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 24  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 200.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 183.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд  өгье таны  нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр З.Цийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 14:49 минутад 123.000 төгрөг, 15:13 минутад 60.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 68 дахь тал/,

 

6. Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл  600.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа  450.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд  өгье таны  нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 161-162 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г.Гийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 13:00 минутад 300.000 төгрөг, 13:25 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 71-72 дахь тал/,

7.       Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ы өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт  гэртээ байж байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 300.000 төгрөгөөр  зарагдаж байгаа  та урьдчилгаа 105.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд  өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын  данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 175-176 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Гийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 11:16 минутад 45.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 06-ны 12:20 минутад 60.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 73 дахь тал/,

 

  1. Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайчны 4-106 тоот гэртээ байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 800.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын  данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-192 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.Оын Хаан банкны банкны *** дугаарын данснаас 17:52 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 68 дахь тал/,

 

  1. Хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гэртээ байж байгаад фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 төгрөгийг миний Хаан банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн нөхөр *** дугаарын данснаас *** дугаарын данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-208 дахь тал/,

 

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 22-нд 13:51 минутад *** дугаарын данснаас 150.000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 210 дахь тал/,

 

  1. Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо гэртээ байж байгаад фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 төгрөгийг миний Хаан банкны *** данс руу шилжүүлчих  тэгээд би таны  дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 221 дэх тал/,

 

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 16-нд 12:26 минутад *** дугаарын данснаас 150.000 төгрөгийн орлогын гүйлгээ орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

 

  1. Хохирогч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 24-617а тоот гэртээ байж байгаад фейсбүүк дээр 88883333-тай дугаар  зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 800.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 49.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу “88883333 Ганболд Лхагвадорж” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 233 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г.Лийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 15:39 минутад 49.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 72 дахь тал/,

 

  1. Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ажлаар ирсэн байхдаа фейсбүүк дээр 88882222, 88883333 гэх дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 800.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа мөнгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу “ Батжаргал Аминдаваа 88883333,  Батжаргал Лхагвамаа 88882222,  Нэмэгдэл  88883333 Батжаргал Аминдаваа”  гэсэн гүйлгээний утгатай 3 удаагийн  гүйлгээгээр  32.500, 64.500, 30.400 төгрөг нийт 127.400 төгрөг  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 246 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Агийн Хаан банкны банкны 5896167101 дугаарын данснаас 14:51 минутад 32.500 төгрөг, 15:19 минутад 64.500 төгрөг, 15:50 минутад 30.400 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 73 дахь тал/,

 

  1. Хохирогч Х.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд найз нартайгаа явж байгаад фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 10-11 дэх тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Тын Хаан банкны банкны *** дугаарын данснаас 16:44 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 69 дахь тал/,

 

  1. Хохирогч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 85.000 төгрөгийг миний Богд банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн ** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлсэн юм. Би  2022 оны 02 сарын 11-ний өдөр  67.500,  төгрөг  2022 оны 2 сарын 12-ны өдөр 17.500 төгрөг тус тус  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25-26 дахь тал/,

 

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр А.Хы Хаан банкны банкны *** дугаарын данснаас 18:48 минутад 67.500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14:11 минутад Б.Болормаагийн 5077144787 дугаарын данснаас 17.500 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 74 дэх тал/,

 

15. Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүк дээр 8888-тай дугаар  зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 106.500 төгрөгийг миний Хаан банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу шилжүүлсэн юм...би 106.500 төгрөгийг  2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр  2 удаагийн гүйлгээгээр  шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 40-41 дэх тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2022 оны 01 дүгээр сарын 09-нд 19:03 минутад *** дугаарын данснаас 42.500 төгрөг, 19:19 минутад 5035180441 дугаарын данснаас 64.000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 82 дахь тал/,

16. Хохирогч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр СХД-н  38 дугаар хороо Залуус хорооллын 48а-1090 тоотод  гэртээ байхдаа гар утсаараа фейсбүүк үзэж байтал  азын дугаар зарна гэсэн утгатай зар байсны дагуу нөхөр Мэндсайхантай ярилцаж  байгаад  нэг  дугаар авахаар  болсон юм.  Тэгээд дугаар  зарна гэсэн  хүнтэй чатаар холбогдож  даргын  утасны дугаарыг өгье гээд 86011769 гэсэн дугаар  өгөхөөр  тухайн  дугаарт  залгасан чинь  нэг эрэгтэй хүн аваад  би Сүхбаатар аймагт байдаг  Тод  ломбард ажиллуулдаг хүн байна гэж хэлээд 99998888 гэсэн дугаар байна 300.000 төгрөгөөр  зарна гэж байсан...Гантогтох гэх хүний  чатаар  миний чат руу *** Д гэсэн нэртэй дансны дугаар  явуулсан байсан. Тэгээд би явуулсан данс руу нь 156.000 төгрөг Цамбагаравын мобикомын салбар дээр очоод утаснаасаа шилжүүлсэн юм....” гэх мэдүүлэг /2 хх-ийн 149-150,154 дэх тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 09-нд 12:34 минутад *** дугаарын данснаас 156.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 80 дахь тал/,

17. Хохирогч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк дээр 99997777 гэсэн дугаар  зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 500.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа мөнгийг Хаан банкны *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Мобиком дээр ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас 150.000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн юм... ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 199-200 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 19-нд 15:08 минутад *** дугаарын данснаас 150.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

18. Хохирогч П.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк дээр 88883333 гэсэн дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 500.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа мөнгийг Хаан банкны ***  тоот Д гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Юнител ороод нэр дээр чинь шилжүүлээд өгье таны нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь би нөхрийн Хаан банзны 5119017437 дугаарын данснаас 210.000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 213 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 26-нд 15:59 минутад *** дугаарын данснаас 210.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

19. Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр фейсбүүк дээр 99997777 гэсэн дугаар  зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 500.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа мөнгийг Хаан банкны ***  тоот Д гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Мобиком ойрхон салбар дээр явж очоод  таны нэр дээр шилжүүлээд өгнө.  Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас 210.000 төгрөгийг ganbaatar galbadrah 99997777 гэсэн утгатай Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн юм... ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 225 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 29-нд 15:26 минутад *** дугаарын данснаас 210.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 82 дахь тал/,

20. Хохирогч П.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр фейсбүүк дээр 99997777 гэсэн дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл нэг дугаар 450.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа мөнгийг Хаан банкны *** тоот Д гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлчих тэгээд би таны  дугаарыг Мобиком ойрхон салбар дээр явж очоод  таны нэр дээр шилжүүлээд өгнө. Тухайн дугаар нь ломбардад хураагдаад  хугацаа нь дуусчихсан хямдхан дугаар байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 370.000 төгрөгийг  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 238 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 29-нд 12:50 минутад *** дугаарын данснаас 210.000 төгрөг, 14:34 минутад 5560095975 дугаарын данснаас 160.000 төгрөг тус тус орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 82 дахь тал/,

21. Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд гэртээ байж байтал фейсбүүк дээр 9999 гэсэн дугаар зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй холбогдож чат бичтэл 300.000 төгрөгөөр зарагдаж байгаа та урьдчилгаа 150.000 мөнгийг *** данс руу шилжүүлчих тэгээд би таны дугаарыг Мобиком ойрхон салбар дээр явж очоод таны нэр дээр шилжүүлээд өгнө. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас *** төгрөгийг  шилжүүлсэн юм... ” гэх мэдүүлэг /5 хх-ийн 2 дахь тал/,

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Х.Аийн Хаан банкны банкны *** дугаарын данснаас 11:34 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 69 дэх тал/,

22. Хохирогч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  8888-тай Юнителийн  дугаарыг  худалдаж авахаар болсон. Тухайн өдрөөс  2 хоногийн дараа 11 сарын 10-ны  өдөр  зар байршуулсан фейсбүүк хаягаас  над руу мессенжер  аудио  дуудлага хийж холбогдон  бид 2 хоорондоо ярьсан... ломбардаас аваад чиний нэр лүү шилжүүлнэ  гэхэд 150.000 төгрөгийн хэрэгцээ гарч байна гэсэн. Би Богд банкны *** дугаарын данс руу 150.000 төгрөгийн  гүйлгээ хийсэн... ” гэх мэдүүлэг /3 хх-ийн 13 дахь тал/,

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр М.Еы Хаан банкны *** дугаарын данснаас 12:10 минутад 150.000 төгрөг, 14:06 минутад 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 69 дэх тал/,

23. Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар 2 дугаар багт гэртээ байж байгаад фейсбүүк дээр 9999-тэй дугаар  зарна гэсэн зар байхаар нь  тухайн хүнтэй  холбогдон  чат бичтэл 500.000 төгрөгөөр  зарагдаж  байгаа  та урьдчилгаа 253.000 төгрөгийг  Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлчих  тэгээд би дугаарыг  Мобиком ороод  нэр дээр чинь шилжүүлээд өгье  дугаар таны нэр  дээр шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө хийчих  гэхээр нь би өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын данс руу  шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 78 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 22-нд 14:07 минутад *** дугаарын данснаас 153.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

24. Хохирогч О.Огийн: “...би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээр  азын дугаар зарна гэсэн  зар байхаар  нь Б.Г  гэх хүнтэй  чатаар холбогдож 99998888 гэх дугаараас 1.170.000 төгрөгөөр худалдаж авахаар  тохирч өөрийн *** гэх данснаас Хаан банкны *** гэх дугаартай Д гэх хүний данс руу  эхлээд 300.000 төгрөг  шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 114-115 дахь тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 05-нд 13:33 минутад *** дугаарын данснаас 300.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 80 дахь тал/,

25. Хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би  2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Дархан сумын 6 дугаар баг Хан жаргалангийн 4-15тоот гэртээ фейсбүүк  үзээд хэвтэж байтал Дарханы хамгийн том зарын группт Б.Сэргэлэнбаатар гэх нэртэй хаягаас Сайн байна уу Тод ломбардаас 99998888... дугаарыг 500.000 зарна гэсэн чат бичээрэй гэсэн зар байхаар нь чатаар дугаар хэд вэ гэхэд 500.000 гэхээр нь 99998888 дугаарыг  авмаар байна гэхэд  энэ дугаар 250.000 төгрөгийн төлбөртэй дугаар юм та төлчих  би маргааш ажлын цагаан нэр дээр  чинь шилжүүлээд өгнө гэхээр нь *** Цэнд-Аюушийн Д гэсэн данс руу өөрийн регистрийн дугаарыг бичээд 9999-8888 дугаарын төлбөр хийв гэж бичээд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг шилжүүлээд дараа нь дахин энэ данс руу 100.000 /нэг зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Мобиком дээр очоод *** гэсэн дугаарт залгаад би ирчихлээ гэхэд та нөгөө данс руугаа 90.000 төгрөг нэмээд шилжүүлчих гэхээр нь дахин 90.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл нөгөө хүн маань утсаа авахгүй таг чиг болоод би хүлээсээр байгаад ажлын цаг тарчихсан... би нийт 3 удаагийн гүйлгээгээр 340.000 төгрөг шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /3 хх-ийн 208-209 дэх тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 26-нд 15:05 минутад *** дугаарын данснаас 150.000 төгрөг, 15:15 минутад 5499075539 дугаарын данснаас 100.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-нд 12:38 минутад *** данснаас 90.000 төгрөг орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 81 дэх тал/,

26. Хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...худалдаж авах Юнителийн дугаарынхаа 50 хувийг  урьдчилгаа гэж  шилжүүлчих тэгээд наад Юнителийн салбар дээрээ байж бай гэж хэлээд надад Хаан банкны 5022638690 дугаарын  данс  өгөхөөр,  би тухайн данс руу  өөрийн Хаан банкны *** тоот данснаас СХД-н 29 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны  АТМ дээрээс 300.000 төгрөг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /4 хх-ийн 57 дахь тал/,

Хохирогч Д.Аын Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 11 дүгээр сарын 21-нд 15:33 минутад *** дугаарын данснаас 300.000 төгрөг орсон, уг мөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15:44 минутад бусдын 5247108372 данс руу шилжүүлсэн тухай дансны хуулга /4 хх-ийн 106 дахь тал/,

27. Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...фейсбүүкээр асуухад 88880909 азын дугаар байна тухайн дугаарын мөнгийг хийчих гээд Хаан банкны *** Д гэсэн нэртэй дансны дугаар  өгсөн. Тус данс руу 110.000 төгрөг хийсэн тэгээд өөр 88885858 гэсэн азын дугаарыг сонирхоод мөн Хаан банкны *** Д гэх данс руу 140.000 төгрөг шилжүүлсэн. Би эхлээд дугаар авах гээд Богд банкны *** дугаарын  дансанд 150.000 төгрөг хийсэн дараа нь *** болон *** дугаар авах  гэж  Хаан банкны  Д гэсэн  *** дугаарын данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 103-104 дэх тал/,

Д.Дын “Богд” банкны *** дугаарын данс руу 2021 оны 11 дүгээр сарын 21-нд Д.А бусдын Хаан банкны *** дугаарын данснаас 150.000 төгрөгийн орлого орсон тухай дансны хуулга /1хх-ийн 71 дэх тал/,

Ц.Дгийн Хаан банкин дахь *** дугаарын дансанд 2021 оны 11 дүгээр сарын 24-нд 12:38 минутад *** дугаарын данснаас 80.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд 15:21 минутад 140.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-нд 15:14 минутад 110.000 төгрөг тус тус орсон тухай дансны хуулга /1 хх-ийн 80 дахь тал/,

28. Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би СХД-ийн 7 дугаар хороо *** гэртээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байж байгаад фейсбүүк “diamond hentii” гэх группт 88880000, 88882222, 88883333 гэх дугаар  зарна гэсэн пост оруулсан байхаар  нь “baku baku”  гэх үл таних хүний чатаар холбогдоод  дугаар сонирхъё гэхэд  дугаар авах бол  урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүл  гэхээр нь би хямд гоё дугаар байгаа учир дансаа явуулчих гэхэд *** гэх данс өгөхөөр нь би 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөөс  хойш таг алга болсон. 2021 оны 10 сарын 05-ны өдөр  нөгөө хүн орж ирээд  үлдэгдэл 100.000 төгрөгөө шилжүүлчих  дугаарыг чинь нэр дээр чинь  шилжүүлээд хүргээд  өгье гээд  тухайн өдрөөс  хойш алга болохоор нь  залилсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 83-85 дахь тал/,

Б.Дын Хаан банкин дахь *** дансанд 2021 оны 10 дугаар сарын 01-нд Д.Эийн *** дугаарын данснаас 100.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-нд Д.Эийн *** дугаарын данснаас 100.000 төгрөг тус тус орсон тухай дансны хуулга /2 хх-ийн 100 дахь тал/  зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Д.Д нь даргалагчаас тавьсан гэмт хэрэг үйлдэх үедээ хаана байсан талаарх асуултад “...Баянхонгор аймгийн Баянхонгор сум дахь гэртээ байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасанчлан Д.Дт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж, эцэслэн шийдвэрлэсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Д.Д нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл /Facebook/ ашиглан “Б.Г”, “Ariuka ariuka”, “Baku Baku” нэртэй “хаяг” /account/ ашиглан 9999, 8888-тай дугаар зарна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын төөрөгдөлд оруулан дээрх нэр бүхий 28 хохирогч нараас өөрийн Богд банкны *** дугаартай данс болон өөрийн төрсөн эх Ц.Дгийн Хаан банкны *** дугаарын данс, найз Б.Дын Хаан банкны *** дугаарын данс, хохирогч Д.Аын Хаан банкин дахь *** тоот дансаар дамжуулан нийт 5.757.900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна. Мөн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

           Гэм буруугийн талаар:

           Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар, банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн  талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Шүүгдэгч Д.Д нь цахим орчин /Facebook/-д “Б.Г”, “Ariuka ariuka”, “Baku Baku” нэртэй “хаяг” /account/-уудыг ашиглан 8888-тай болон 9999-тэй дугаар зарна гэж хуурамч зар байршуулан бодит байдлыг нууж, цахим хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр нийт 28 иргэнээс 5.757.900 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэв.  

 

Мөн шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Н.Энхжаргал нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Д.Дыг цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан дээрх үргэлжилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч,

  • хохирогч Э.Ут учирсан гэм хорын хохирол 253.000 төгрөг,
  • хохирогч Д.Бд учирсан гэм хорын хохирол 210.000 төгрөг,
  • хохирогч Э.Уд учирсан гэм хорын хохирол 120.000,
  • хохирогч З.Цд учирсан гэм хорын хохирол 183.000 төгрөг,
  • хохирогч Г.Гт учирсан гэм хорын хохирол 450.000 төгрөг,
  • хохирогч Б.Гт учирсан гэм хорын хохирол 105.000 төгрөг,
  • хохирогч М.Од учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөг,
  • хохирогч Х.Гт учирсан гэм хорын хохирол 150.000, 
  • хохирогч Д.Бод учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөг,
  • хохирогч Г.Лид учирсан гэм хорын хохирол    49.000 төгрөг,
  • хохирогч Б.Ад учирсан гэм хорын хохирол 127.400 төгрөг,
  • хохирогч Х.Тт учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөг,
  • хохирогч А.Хд 85.000 төгрөг,
  • хохирогч Г.Нод учирсан гэм хорын хохирол 106.500 төгрөг,
  • хохирогч Д.Эөд учирсан гэм хорын хохирол 200.000 төгрөг,
  • хохирогч Ц.Уд учирсан гэм хорын хохирол 156.000 төгрөг,
  • хохирогч Э.От учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөг,
  • хохирогч П.Од учирсан гэм хорын хохирол 210.000 төгрөг,
  • хохирогч Г.Гад учирсан гэм хорын хохирол 210.000 төгрөг,
  • хохирогч П.Үд учирсан гэм хорын хохирол 370.000 төгрөг,
  • хохирогч Х.Аэд учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөг,
  • хохирогч М.Ед учирсан гэм хорын хохирол 300.000 төгрөг,
  • хохирогч Б.Ст учирсан гэм хорын хохирол 153.000 төгрөг,
  • хохирогч Н.Тд учирсан гэм хорын хохирол 340.000 төгрөг,
  • хохирогч Д.Ут учирсан гэм хорын хохирол 300.000 төгрөг,
  • хохирогч Д.Ат учирсан гэм хорын хохирол 480.000 төгрөгийг тус тус төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

Мөн шүүгдэгч Д.Д нь шүүхийн шатанд хохирогч О.Од учирсан гэм хорын хохирол 300.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Т.Ат учирсан гэм хорын хохирол 150.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын, Төрийн сангийн 100900005406 дансанд байршуулсан болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Д.Д хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /4 хх-ийн 237-240 дэх тал/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Д нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Д.Д нь 209 хоног буюу 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар цагдан хоригдсон болно.

Шүүгдэгч Д.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дгийн Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дт 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Дын энэ хэрэгт урьд цагдан хоригдсон нийт 6 /зургаа/ сар 25 /хорин тав/ хоногийг биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын, Төрийн сангийн 100900005406 дансанд төлсөн 150.000 /зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.Ат олгохыг Баянхонгор аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ШИНЭХҮҮ