| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0001/Э/ |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 01
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт С-н Д, Б овогт Б-н Х, Ж овогт Б- Х нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Б.Х, Б.Р нарын хувьд ногдох эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Д, Б.Х, Б.Р нарт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Д, Б.Х, Б.Р нарт 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулсугай.
5.Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Д, Б.Х, Б.Р нар нь сурч буй сургуулиа өөрчилбөл энэ тухайгаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг С.Д, Б.Х, Б.Р нарт, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт, С.Д, Б.Х, Б.Р нарт шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд засарч хүмүүжихийг, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Д, М.Б, Э.Э нарт тус,тус үүрэг болгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан нар цагдан хоригдоогүй, ялтнуудаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтнуудын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар С.Д, Б.Х, Б.Р нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Д, Б.Х, Б.Р нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА