| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/73 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/73
2023 01 20 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч М.У,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,
улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2311000000001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х ургийн овогт М.У
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн Халх, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй, ам бүл 1, урьд нь ял шитгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.У нь 2022 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Венец” гэх нэртэй караокены гадна хохирогч Э.Отай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч М.У нь 2022 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Венец” гэх нэртэй караокены гадна хохирогч Э.Отай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“бид хоёр барьцалдаж аваад би түүнийг зодож байсан, манай найзууд хажуугаас ирээд би , нарыг салгаж байсан, ...нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж байсан эгтэл тэр залуу О нь газарт уначихсан, тэгэхээр нь 2-3 удаа өшиглөж авч байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/,
- хохирогч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төгсөө гарч ирэхдээ манай эхнэрээс тамхи асуухад караокены гадна бүлэг үл таних эрэгтэй хүмүүс байсан ба тэд нартай Төгсөө маргалдаад байхаар нь би машинаас буугаад учир байдлыг нь олоод зохицуулчих гээд явж байсан. Ингэхэд маш олон хүмүүс байсан учраас хэн намайг яаж цохисныг мэдэхгүй байна, ямартай ч намайг унагаагаад толгой руу дэвссэн, нүүр лүү болон гэдэс рүү удаа өшиглөсөн. Энэ үед манай эхнэр тухайн хүмүүсийг надаас салгасан. ...би газраас босоод явж байхад нэг махлаг залуу /харвал танина/ намайг барьж авахаар нь би тэврээд “болио хөгшөөн” гэж хэлэхэд намайг хавирч унагаагаад “цагдаа дуудаад, надад үйлчлэхгүй ш дээ” гэж хэлээд нүүр хэсэг рүү 2 орчим удаа өшиглөсөн. Ингээд цагдаа нар ирээд бид нарыг салгаад цагдаагийн газар авч ирсэн. ...архи согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан ба өөрийгөө хянах чадвар ай байсан Хамар хугарсан юм шиг байна бадайрч өвдөж байна, шүд өвдөж байна, толгой хатгаж өвдөж байна. Эрүү чилж, хатгаж өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би тухайн залуусыг цохиж зодоогүй харин зууралдсан асуудал байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие нөхөр О, Э болон түүний найз Т нарын хамт ...22 цаг өнгөрөөгөөд ...1 дүгээр хорооны Төв шуудангийн ард караокед орж архи согтууруул IX ундааны зүйл хэрэглэж байгаад 00 цаг өнгөрч байхад караокеноос гараад машиндаа суугаад байж байсан, ...миний нөхөр О нь машинаас буугаад “юу болоод байна аа” гэхэд үл таних залуу ирээд машин руу түлхээд толгой хэсэг рүү нь цохисон, олон үл таних эрэгтэй хүмүүс ирээд газар унагаагаад нүүр лүү нь өшиглөөд нь байхаар нь би арай гэж салгасан.Ингээд манай нөхөр толгойгоо бариад зогсож байхад нь нэг өндөр залуу хойноос нь боохоор нь би боосон хүний малгайтай цамцнаас нь татахад тэр хоёр хамт газар унахад өмнө өшиглөж байсан залуучууд ирээд дэвссэн. Ингээд би тэдгээр залуучуудад хандаад “би жирэмсэн надад гар хүрвэл хариуцлага тооцно шүү” гээд өөрөө цохиулан барин салгасан. Ингээд босож ирээд О "Та нар яаж байгаа юм бэ” гээд зогсож байсан ба би Өөр газар аваачиж зогсоочхоод бичлэг хийх гээд машинаас утсаа авах гээд явах хооронд дахиад нөгөө залуучууд Оыг газар унагаачихсан дэвсээд байж байхаар нь очсон чинь хамраас нь цус урсчихсан байсан ба “Наад хүн чинь ухаан алдчихлаа ш дээ, болиоч ээ” гэхэд тэд нар салсан. Зодоон эхлүүлсэн шар царайтай малгайтай саарал цамцтай, мяраалга, өндөрдүү залуу манай нөхрийг зодох гээд дайраад байсан. Би тэдгээр хүмүүсийг харвал танина, хэн нь яаж цохисныг хэлж чадна. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,
- гэрч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тооцоогоо хийх гээд гараад ирсэн чинь шар куртиктэй залуу куртик нь цус болчихсон байдалтай газар сууж байсан. ...би Б гэх залуугаас юу болсон талаар асуухад, энэ залуу эхнэрээ хэлэх хэлэхгүй үг хэлээд байхаар нь зайл гээд хэлчихсэн чинь маргаан үүссэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаа тал/,
- гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг гадаа араад ирэхэд манай найз У нь хэсэг хүмүүстэй маргалдаад байж байсан Отай У зодолдож байсан, харин бид нар тэд нарыг хажуугаас ы салгах гэж оролдож байсан, түүний хажууд нь найз охин нь, бас нэг залуу байж байсан, манай талаас У, Х, М би өөрөө байсан, манай наг зууд тэр хоёрыг салгах гэж оролдож байсан. Уаас өөр хэн нэгэн хүн Оыг зодож цохисон зүйл байхгүй..., ямар ч байсан тэр хоёр барьцалдаж аваад .азарт унаад дээр доороо оролцоод байсан. яг одоо хаана хэдэн удаа цохиж байсан эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1617 дугаартай “1. Э.Оын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн .. цийн няцрал, дээд зүүн 2.7-р шүдний эмтрэл, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн Зайх боломжтой, б.Дээрх “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт” нь мөн “дээд зүүн 2.7-р шүдний эмтрэл” гэмтлүүд нь тус бүртээ эрүү 1 мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах уй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл утсаар хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Ш¿¿ãäýã÷ М.У нь 2022 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнийн 02 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Венец” гэ нэртэй караокены гадна хохирогч Э.Отай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Ут шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Э.О “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Уыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ