Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

   2023         01          18                                 2023/ШЦТ/67

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Л.Содбаяр,

хохирогч П.Т,

шүүгдэгч М.Х,

нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2211011652006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: М овогт М.Х     

  Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Х нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн бүрд нэртэй караокед иргэн П.Ттай төлбөрийн тооцоо хийх үнийн дүнгээс болж маргалдан улмаар халуун сав угаагчаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Х нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн бүрд” гэх нэршилтэй караокед хохирогч П.Тын эрх, эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас нь биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэм буруугаа хүлээж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/,

-хохирогч П.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би Амгалан, Уранбаяр нэх хоёр найзын хамтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мөнгөн бүрд нэртэй караокед орцгоосон. Тэгээд манай хоёр найз хоёр, хоёр шил пиво уугаад, би 50 гр цагаан архи авч уугаад нэг цаг караокед хамт суусны дараа гарах гэж байгаад миний дотор муухай оргиод ширээний хажууд бөөлжсөн ба энэ талаараа би үйлчлэгчид хэлээд тооцоогоо хэд болсныг асуутал 41.600 төгрөг болсон байна гэж хэлсэн ба цэвэрлүүлээд гарах гээд би тооцоогоо хийх гээд тэкен дээр дээр очтол 71.600 төгрөг болсон гэж үйлчлэгч охин хэлсэн. Тэгээд үүнээс болж текэн дээр сууж байсан нүүрэн дээрээ шивээстэй 20 орчим насны охинтой маргалдаж, би текэн дээр байсан тооны машиныг аваад шидтэл үйлчлэгч охин миний нүүр, нүд, хөмсөг рүү халуун сав угаадаг ногоон өнгийн иштэй угаалтуураар хэд хэдэн удаа цохисон...”, “...Би Х гэх миний биед халдсаны улмаас хувиараа эмчилгээ хийлгэсэн юм. Баримт нь одоогоор надад алга байна. Би Хд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар тал/,

- гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн орой 23 цагийн үед өөрийн танил Т, Ука гэх хүмүүстэй хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Мөнгөн бүрд нэртэй караокед орсон. Ороод нэг өрөөнд нь 1 цаг дуулж байх үед Т дотор нь муухай оргиод сууж байсан газраа бөөлжчихсөн юм. Тэгээд үйлчлэгч хүрч ирээд бөөлжсийг цэвэрлэчхээд яваад өгсөн. Шөнө 00 цагийн үед дуулж дуусаад гарах үед текэн дээр зогсож байсан Х гэх охин тооцооны мөнгийг 70.000 төгрөг болсон та нар өрөөнд бөөлжсөн учраас 30.000 төгрөг нэмж төлөх ёстой гэж хэлсэн. Тэгтэл хамт явж байсан Т үүнтэй санал нийлэхгүй маргалдаад байсан ба хэсэг хугацааны дараа чимээ гарахаар нь хартал тооны машин текэн дээр уначихсан байсан ба Х гэх охин гартаа урдаа сойзтой урт зүйл барьчихсан Тыг ороолгоод байсан. Тэгээд би тэр хоёр руу болиоч гэж хэлсэн. Т нүүр лүүгээ цохиулсныг би тухайн үед мэдээгүй байсан, 2-3 минутын дараа Т над руу хүрч ирэх үед баруун нүднийх нь дээд хэсэг нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн 9259 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн: “...П.Тын биед баруун хөмсөгний язарсан шарх, хөмсөг, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд ш¿¿ãäýã÷ М.Х нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн бүрд” гэх нэртэй караокед хохирогч П.Тыг шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Энэ хэргийн улмаас өөрт учирсан хохиролд хохирогч П.Тын зүгээс эмчилгээний зардал, авах байсан цалин, урамшуулал авч чадаагүй гэж мөнгө нэхэмжилсэн ба энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж шүүх шийдвэрлэв.

Мөн улсын яллагчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч М.Хгаас нийт 75.100 төгрөгийг гаргуулж, олгуулах санал гаргасан ба хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч П.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан лавлагаа нь тус хэрэг гарах үеийн цаг хугацаатай зөрүүтэй, мөн Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд байхгүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй аяга угаагч 1 ширхгийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Х нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт М.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй аяга угаагч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6. Улсын яллагчийн Эрүүл мэндийн даатгалын санд 75.100 /далан таван мянга нэг зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, олгуулах саналыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч П.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч М.Х нь уг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ